Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцах үзүүлэх олон талт конвенцид нэгдэж орох асуудлыг зөвшилцөв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн(2019.11.13) хуралдаан 14 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэнТатварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц-д нэгдэн орох асуудлыг зөвшилцөж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийг илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа,татварын ил тод байдлыг хангах, мэдээлэл харилцан солилцох, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2017 оны 350 дугаар тогтоолоор өгөгдсөн чиглэлийн дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенцид нэгдэж орох бэлтгэл ажил хангагдаад байгааг дурдав. Мөн Европын Холбооны өмнө хүлээсэн үүрэг, амлалтын дагуу манай улс холбогдох байгууллагын гишүүнээр элсэн орж, эдгээр байгууллагаас тавигддаг стандарт, шаардлагуудыг Засгийн газраас боловсруулсан татварын хуулийн шинэчлэлд тусгаж өргөн мэдүүлсний Улсын Их Хурал 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан. Ингэснээр Монгол Улсын дотоодын татварын эрх зүйн орчин Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Европын Холбооноос тавьж буй шаардлагад бүрэн нийцэж байгааг Сангийн сайд тодотголоо. Тус конвенц нь 6 бүлэг, 32 заалттай бөгөөд татварын асуудлаар мэдээлэл солилцох, татварын өр барагдуулахад туслалцаа үзүүлэх болон татварын баримт бичиг хүргүүлэх зэрэг үндсэн гурван захиргааны туслалцааг агуулдаг ажээ. Конвенцид нэгдсэн орсноор манай улс Европын Холбооны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх бөгөөд татварын асуудлаар дэлхийн 130 гаруй улс орнуудтай мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэх юм байна. Дараа ньТатварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц-д нэгдэн орох асуудлыг хэлэлцээд зөвшилцөхийг дэмжсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нар танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Б.Бат-Эрдэнэ нар энэхүү конвенцид нэгдэж орох нь саарал жагсаалтаас гарахад ач холбогдолтой эсэх талаар асуулт асууж тодруулсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенцид нэгдэж орох асуудал нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, өөрөөр хэлбэл саарал жагсаалттай ямар ч холбоогүй. Зөвхөн татварын асуудалтай холбоотой. Одоогоор манай улс 26 оронтой татварын мэдээлэл солилцож байгаа бол энэ конвенцид нэгдсэнээр 130 гаруй улстай татварын мэдээллээ солилцож, мэдээлэл авдаг болно. Нөгөө талаар манай улс Европын Холбооны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломж бүрдэх юм гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Сангийн сайдаас зарим зүйлийг лавлаж тодруулах үедээ төсвийн нэгдмэл байдал, сахилга батыг хангах, хууль эрх зүйн орчныг сайжруулж, хэрэгжилтийг хангахад Сангийн яам сайн ажиллаж байгаа ч учир дутагдалтай зүйлүүд ч бас байгааг хэллээ. Мөн тэрбээр татварын мэдээлэл солилцох боломжийг сайн ашиглаж, уялдаа холбоог сайн хангаж, тодорхой үр дүн гаргаж ажиллах шаардлагатай байгааг сануулав. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц-д нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэх байсан ч уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ ирүүлсний дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд түр хойшлууллаагэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

2030 он гэхэд дөрвөн сая хүн амтай болох төлөв гарчээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2030 он гэхэд дөрвөн сая хүн амтай болох төлөв гарчээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөөллийн талаар сайд С.Чинзориг танилцууав. Хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 2030 онд дөрвөн сая, 2045 онд таван сая хүрэх төлөвтэй байна. Хэдийгээр төрөлт тогтвортой өсч байгаа ч ахмад настны тоо илүү хурдацтай өсч, нийт хүн амд эзлэх ахмад настны тоо 2030 онд 12.9 хувь, 2045 онд 16.3 хувь болж одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх нь. Иймээс хүн амын өсөлтийг дэмжих, өсвөр үе, залуучуудын хөгжил, нийгмийн хамгааллыг нь сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзжээ. Төсөөлөлд тусгаснаас үзвэл нийгмийн хамгааллын үйлчилгээг оновчтой болгож, зорилтот бүлэгт шилжүүлнэ, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр нэмэх юм. Мөн тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийн олон давхаргат тогтолцоо бүрдүүлж, үе шаттай нэвтрүүлнэ. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх бодлого хэрэгжүүлэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм. Цалингийн бодит өсөлтийг хангахуйц хэмжээгээр цалинг үе шаттай нэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх замаар бага цалинтай хэсгийн эзлэх хувийн жинг бууруулна. Бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх байр, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын салбар дундын дадлагын бааз, Улаанбаатар хотод Ахмадын үйлчилгээний төв, мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв, хүүхдийн зуслан, хүүхэд хамгааллын үйлчилгээний цогцолбор зэргийг барьж байгуулахаар тусгасан байна. Товч мэдээ - Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ-г соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хоёр улсын төрийн тэргүүн дээрх гэрээнд 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм. - Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай протокол-ыг батлав. - Монгол Улс, БНЭУ-ын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Газрын тос боловсруулах үйлдвэр барихад нэмэлт 236 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог БНЭУ-ын Инженерс Индиа Лимитед компани гаргасан. Зээлийн хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, жилийн 1.75 хувийн хүүтэй байх юм. - Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хүрээнд 2020-2024 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын 19 төслийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэхийг сайд Н.Цэрэнбат, Ч.Хүрэлбаатар нарт даалгав. - Дипломат албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Прагвай Улс хоорондын хэлэлцээр-ийг батлав. Ингэснээр иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих юм.

Мабетекс группийн захирал Африм Паколлийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Швейцарийн Мабетекс группийн захирал Африм Паколлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр тэргүүтэй тус газрын мэргэжилтнүүд, холбогдох агентлагийн дарга нар болон бусад албаны хүмүүс байлцав. Уулзалтын эхэнд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хотын төвлөрлийг сааруулахын тулд дагуул хотуудыг хөгжүүлэхээр зорин ажиллаж байгаа талаарх танилцуулга мэдээллийг хүргэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн зүгээс хотын төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шат дараатай олон ажлыг төлөвлөн эхнээсээ хэрэгжүүлж байна гэдгийг онцоллоо. Мабетекс группийн захирал Африм Паколли Хотын төвлөрлийг сааруулахын тулд хотод ойрхон газрыг сонгоод дэд бүтцийг бий болгож, дагуул хотуудыг байгуулах нь зөв зүйтэй шийдэл. Бид харилцан туршлага солилцож, хамтран ажиллахад бэлэн байна гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Мабетекс группийн захирал Африм Паколлийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Швейцарийн Мабетекс группийн захирал Африм Паколлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр тэргүүтэй тус газрын мэргэжилтнүүд, холбогдох агентлагийн дарга нар болон бусад албаны хүмүүс байлцав. Уулзалтын эхэнд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хотын төвлөрлийг сааруулахын тулд дагуул хотуудыг хөгжүүлэхээр зорин ажиллаж байгаа талаарх танилцуулга мэдээллийг хүргэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн зүгээс хотын төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шат дараатай олон ажлыг төлөвлөн эхнээсээ хэрэгжүүлж байна гэдгийг онцоллоо. Мабетекс группийн захирал Африм Паколли Хотын төвлөрлийг сааруулахын тулд хотод ойрхон газрыг сонгоод дэд бүтцийг бий болгож, дагуул хотуудыг байгуулах нь зөв зүйтэй шийдэл. Бид харилцан туршлага солилцож, хамтран ажиллахад бэлэн байна гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБООНЫ АЗИЙН БҮСИЙН III ХУРАЛ СӨҮЛ ХОТНОО БОЛОВ

Олон Улсын Монгол судлалын Холбооны Азийн бүсийн III хурал Сөүл хот дахь Солонгосын Үндэсний музейн байранд энэ сарын 8-9-ний өдрүүдэдМонголын соёлын өвсэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, 10 гаруй орны 69 эрдэмтэн, судлаач болон хоёр талын албаны төлөөлөгчид оролцов. Хуралд оролцсон эрдэмтэн, судлаачидМонголын хээр талын дүрс бичлэг, Соёлын өвийн бодлого, судалгаа, Монголын түүхэн болон сурвалж бичиг I,II,III, Монголын aрхеoлогизэрэг 6 салбар хуралдаанд өөрийн судалгаагаа танилцуулж, оролцогч судлаачидтай дэлгэрэнгүй санал солилцсон нь нийт оролцогч эрдэмтэд, ялангуяа залуу судлаачдад олон талын мэдээллийг өргөн хүрээнд авах боломжийг нээж өглөө. Азийн бүсийн III хурлыг Олон Улсын Монгол судлалын холбоо болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Төв Азийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд монголын талаас БСШУСЯ, ШУА, ГХЯ, ЕТГ болон солонгосын талаас Соёлын өвийн удирдлагын газар, Соёлын өвийн судалгааны Үндэсний хүрээлэн, Азийн соёлын үндэсний төв, ЮНЕСКО-гийн Номхон далайн биет бус өвийн төв, Хангүг Гадаад судлалын их сургууль, Корйа Соёлын өвийн хүрээлэн зэрэг хоёр талын төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжин ажиллав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн бүсийн III хуралд оролцогчдод талархлын мэндчилгээ хүргүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар цаашид ч монгол судлалыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн бөгөөд 2020 онд тохиох Хархорум хотын 800 жилийн ой болон 2021 онд тохиох Монгол судлалын XII Их хуралд нийт монголч эрдэмтэн, судлаачдыг идэвхтэй оролцохыг хүссэн. Олон Улсын Монгол судлалын холбооноос ийнхүү бүсийн хурлыг Европ болон Азийн аль нэг оронд жил бүр тогтмол зохион байгуулж буй нь энэ салбарын эрдэмтэн судлаачдад төдийгүй монголын түүх, соёлыг сонирхдог гадаадын иргэд, олон нийтийн сонирхлыг ихээр татаж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.