Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж гадаад улсын иргэнийг Алтан гадас одонгоор шагнав
2019-11-12 09:50:46 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, хоёр улс хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Америкийн Нэгдсэн улсын иргэн Мирна Анн Адкинсийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, баяр хүргэв. Хатагтай Адкинс Монголын их, дээд сургуулиудад англи хэлний хөтөлбөр эхлүүлэх, хэл болон соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр сүүлийн 25 жилийн хугацаанд ажиллаж байгаа юм. Мөн олон улсын Lions клубээр дамжуулан нүдний харааг тогтворжуулах хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж үзлэг оношлогоо хийх, шил тааруулах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 1000 орчим иргэнд үзүүлж, ашигласан тоног төхөөрөмжөө хандивлах зэргээр хүмүүнлэгийн салбарт ажиллаж байна. Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл Энэхүү хөтөлбөрөөр нийслэл, аймаг, дүүрэг, сумдын эмнэлэг, эрүүл мэндийн төвийг загвар эмнэлэг, жишиг төв болгох, өргөтгөн засварлах, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах, чанарын удирдлагын шинэчлэл хийх, бие даасан байдлыг бэхжүүлэх зэрэг ажил, үйлчилгээг Азийн хөгжлийн банк, Харилцан кредит олгох механизмын Японы сангийн нийт 161.8 сая ам.доллараар хэрэгжүүлэх юм. Хөтөлбөр 3 үе шаттай хэрэгжинэ. 1-р шат нь 2019-2024 онд 79.62 сая ам.доллараар 2-р шат нь 2022-2026 онд 40.71 сая ам.доллараар 3-р шат нь 2025-2029 онд 41.49 сая ам.доллараар Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хооронд харилцан тохиролцсон Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр нь УИХ-аас 2016.11.24-нд баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөр-ийн хэрэгжилтийг дэмжих, Монгол Улсын Засгийн газрын төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, төсвийн алдагдлыг бууруулж, нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэж байгаа юм. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон хэрэгжүүлж буй хөтөлбөр 3 үе шаттай. Гурван үе шатанд нийт 33 бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр хэлэлцэн тохиролцсоноос эхний шатанд 9 бодлогын арга хэмжээг, хоёр дахь шатанд 10 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн. Хоёр дахь шатанд Дэлхийн банкнаас 100.0 сая ам.долларыг хоёр эх үүсвэрээс авч байгаа юм. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр, Баян-Адарга, Увс аймгийн Ховд, Бөхмөрөн, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Завхан аймгийн Дөрвөлжин, Отгон, Баянхонгор аймгийн Галуут, Гурванбулаг, Ховд аймгийн Мянгад, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий зэрэг сумдын нутагт орших зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Нийт 6 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1.298.047 га-гаар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь нь 0.83 хувиар нэмэгдэж байгаа ажээ. Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл -Байгалийн ургамлын тухай хууль 1995 онд батлагдаж, 4 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч байгалийн ургамлын удмын санг хойч үедээ хадгалж, өвлүүлэх чадамж дэлхий нийтийн жишгээс хоцорч, ургамлын олон янз байдлыг хамгаалах явдал үндсэндээ хаягдаж, ургамлын төрөл зүйлүүд устах аюулд тулгараад байгаа -Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал-ын дагуу хийсэн үнэлгээнээс уг хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан зэргийг үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд: Нутаг орны хэмжээнд нөөц нь багассан, устах аюулд өртөөд байгаа ургамлын зүйлийг уугуул тархац нутагт нь хамгаалах, нөхөн сэргээх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутагтаа хэрэгжүүлэх; Нэн ховор, ховор, унаган, үлдвэр ургамлын удмын санг хойч үедээ өвлүүлэх зорилгоор ижил төстэй орчинд тарималжуулан хадгалан хамгаалах ажлыг төрийн өмчит шинжлэх ухааны байгууллага хийж гүйцэтгэх; Монгол орны нутаг дэвсгэрт бүртгэгдсэн нийт ургамлын хамтаамал, өсгөвөр, үр, үрцэрийн цуглуулгыг байгалийн ургамлын генийн санд хадгалан хамгаалах; Эко системийн унаган төрхийг хадгалан хамгаалах зорилгоор харь зүйл ургамлыг байгальд тарьж ургуулахыг, хүнс техникийн зориулалтаар тарималжуулсан харь зүйл ургамлыг байгальд тархаахыг хориглох; Байгалийн ургамлын биологийн нөхөн сэргээлт хийх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэсэн хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр биологийн нөхөн сэргээлт хийх, нөхөн сэргээлт хийгээгүй хуулийн этгээдэд ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл дахин олгохгүй байх зэрэг өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан байна. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Биеийн давхцахгүй өгөгдлөөр өөрийгөө таниулж сонгууль өгдөг болсон тул нэг хүн олон санал өгөх боломжгүй
2019-11-12 09:05:41 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Их хурал энэ оны 12-р сард багтаан Сонгуулийн тухайхуулийг шинэчлэн найруулахтай холбоотойгоор холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд танилцаж байна. Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороон дээражилласанбол энэ сарын 11-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар дээражиллалаа. УИХ-ынгишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ынгишүүн, Сонгогчдын бүртгэл хяналтын дэд хорооны дарга О.Содбилэг, УИХ-ынгишүүн Ж.Батзандан, Д.Пүрэвдорж нар болон байнгын хорооны ахлах, зөвлөхүүд Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзлаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргадаг билээ. Одоогийн байдлаар иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд сонгуулийн насны 2.111.842 иргэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд Сонгуулийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2020 оны сонгуулийн бэлтгэл, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа. 2017 оны сонгуулиар нэгхаягдээр 20-30 хүнбүртгэгдсэн, адилхан овог нэр,регистрийндугаартай, нас барсан хүнийг иргэнийбүртгэлээсхасаагүй зэрэг асуудлууд гарсан. Үүнийг хэрхэн шийдэж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хангаж, биелүүлжбайгаатухай гишүүд асуулаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж хаягийн асуудал сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргахад үндсэн мэдээлэл болдог. Иймээс хаягийн асуудлыг объектод суурилсан буюу газрын кадастрын мэдээллийн санг бий болгож, үүн дээр суурилж иргэний улсын бүртгэлийн хаягийн сангаа өөрчлөх ёстой гэлээ. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд86 мянга орчим хаяг байдаг.Цаашид хаягийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, хаягийн сангийн асуудлыг цэгцэлж, холбогдох байгууллагуудаас бодит мэдээллийг сонсож, шийдлийг олох хэрэгтэй байгаа тухай ярьж байлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хаягийн асуудлаар удахгүй хэлэлцүүлэг зохион байгуулна гэлээ. УБЕГ-ындэд дарга Д.ДэлгэрсайханУлсын бүртгэлийн багц хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Биеийндавхцахгүйөгөгдлөөр өөрийгөө таниулж сонгуулиа өгдөг болсон тул нэг хүн олон санал өгөх боломжгүй гэдгийг тайлбарлалаа. Мөнрегистрийндугаарын сүүлийн 2 орноос бусад нь адилхан буюу овог нэр, төрсөн он, сар өдөр нь ижил давхцаж болзошгүй 2200 гаруй хүн байна.Улсын бүртгэлийн ерөнхий газар 2016 оноос 150 сая гаруй хуудсыгцахим хэлбэрт шилжүүлсэнбайна. Цахим архив үүсгэсэн учраас ямар ч иргэний мэдээллийг хэдхэн хормын дотор харах боломжтой. Давхцаж болзошгүй иргэдийг тодорхойлж,эрсдэлийнбүлэг тогтоосон гэлээ.Нэг хаяг дээр олон хүн бүртгэлтэй байна гэх гомдлын тухайд иргэдwww.burtgel.mnхаягрууорж өөрсдийн хаягаа харах, шалгадаг болсон. Зөрчил гарвал Улсын бүртгэлийн Ерөнхий газарт мэдээлж, арилгуулах боломжтой гэлээ. Ингээд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сонгууль бүрээр гардаг зөрчил дутагдлыг арилгахаданхаарч, идэвх санаачилгатай ажиллаж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд саналаа албан бичгээрирүүлэхийг санууллаа. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Чойбалсангийн цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлнэ
2019-11-11 10:49:55 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллах үеэрээ Чойбалсангийн цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх ёслолд оролцов. Зүүн бүсэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, үүнийг даган өсч байгаа эрчим хүчний хэрэглээг Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч хангаж чадахгүй байна. Эрчим хүчний хангамжаас шалтгаалж зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөтгөж чадахгүй байгаа юм. 1967 онд 36 МВт-ын хүчин чадалтай байгуулагдсан цахилгааны станцыг өргөтгөх талаар сүүлийн 10 гаруй жил, хэд хэдэн Засгийн газар дамжин ярьсан ч ажил хэрэг бололгүй өнөөг хүрээд байлаа. Газрын тосны олборлолт, боловсруулалт болон уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх, зүүн бүсэд томоохон бүтээн байгуулалт хийх зорилгоор цахилгаан станцыг өргөтгөн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажил ийнхүү эхэлж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв. Станцыг 18 сарын хугацаанд багтан өргөтгөх бөгөөд шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэх юм. Алтан гадас одонт Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК нь Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум, суурин газрын 25 мянга орчим өрх, 3100 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн 13 ордын баяжуулах, олборлох үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр, Чойбалсан хотын 800 гаруй аж ахуйн нэгж, 6000 гаруй өрхийг дулааны эрчим хүчээр хангаж байна гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Аэро сити”, “Майдар хот” төслүүдийн нутаг дэвсгэр, хилийн цэсийн асуудлыг хэлэлцлээ
2019-11-08 10:37:34 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулсан Зарим аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тодотгон өөрчлөлт оруулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж Аэро сити, Майдар хотбүтээн байгуулалтын төслүүдийн нутаг дэвсгэр, хилийн цэсийн асуудлыг хэлэлцэв. Хуралд Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, НИТХ-ын дарга Р.Дагва, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, ГЗБГЗЗГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Эх сурвалж: БХБЯ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй