Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг албан тушаалаас нь чөлөөлж, Л.Атарцэцэгийг томилов
2019-11-01 11:50:04 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнээс, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Дашзэвэгийн Эрдэнэчулууныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас тус тус чөлөөллөө. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай зарлиг гаргаж, Лхүндэвийн Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилж, томилогдсонтой нь холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг нь өнөөдрөөс /2019.10.31/ эхлэн түдгэлзүүлэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг албан тушаалаас нь чөлөөллөө
2019-11-01 11:28:40 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнээс, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Дашзэвэгийн Эрдэнэчулууныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас тус тус чөлөөллөө. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай зарлиг гаргаж, Лхүндэвийн Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилж, томилогдсонтой нь холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг нь өнөөдрөөс /2019.10.31/ эхлэн түдгэлзүүлэв. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2019 оны 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит 3 дугаар хуралдаан болов. Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, киргизийн талаас тус улсын Зам, тээврийн сайд Ж.С.Бейшенов нар ахалж оролцов. Хоёр жил тутам хийж байхаар тохирсон ч 5 жил завсардсан хуралдааныг сэргээж, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес, санхүү, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрүүл мэнд, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцож, ойрын жилүүдэд эдгээр салбарт хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй санал солилцож, протокол байгуулав. Монгол Улс болон Евразийн Эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ач холбогдлыг судлах хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх монголын талын санаачилгыг дэмжсэнд Киргизийн Засгийн газарт манай тал талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ оны 6 дугаар сард Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохирсон зүйлүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр талууд тодорхой ажлууд хийж гүйцэтгэв. Тухайлбал, Монгол, Киргизийн Хөдөө аж ахуйн салбарын ажлын хэсэг байгуулагдаж, манай хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчдийг Киргизийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, усжуулалтын сайд Э.У.Чодуев хүлээн авч уулзав. Мөн хоёр улсын Мал эмнэлэг, хорио цээрийн асуудал хариуцсан агентлаг хоорондын уулзалт болов. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Киргизийн Эрүүл мэндийн сайд К.С.Чолпонбаевтай уулзаж, энэ үеэр талууд Эрүүл мэнд, эм зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа. Талууд 2014 онд байгуулахаар тохиролцсон хоёр улсын Худалдааны танхим хоорондын Бизнесийн зөвлөлийг энэ удаа мөн байгуулж, анхдугаар хуралдааныг зохион байгуулав. Монгол, Киргизийн ГХЯ-дын Ази, Номхон далайн орнуудын газрын захирал нарын уулзалт мөн өдөр Киргизийн ГХЯ-нд болж, хоёр орны улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмыг тогтмолжуулах талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Монгол, Киргизийн ЗГХК-ын дараагийн хуралдааныг 2021 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов.
Улаанбаатар-Налайх чиглэлийн 20,9 км автозамын зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангаж байж нээхийг үүрэг болгов
2019-10-29 11:06:50 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар-Налайх-Чойрчиглэл дэх автозамын барилга угсралт, засвар арчлалтын ажлын явцын талаар цаг үеийн мэдээлэл сонсож, холбогдох үүрэг даалгаврыг өгөв. Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсгийн гишүүдийн өгч буй мэдээллээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Улиастайн гүүрнээс Налайх-Чойр чиглэлд хийгдэж байгаа зам барилга, угсралтын ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй, үргэлжилж байгаа аж. Ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрсэн учир асвольт, бетон цутгах зэрэг ажлууд зогссон. Үндсэн хийц нь хийгдсэн замын хэсгүүдэд нэмэлт арчилгаа, тэмдэг тэмдэглэгээ тавих зэрэг ажлууд үргэлжилж байна. Төлөвлөгөө ёсоор өнөөдөр буюу Нийслэлийн ойн өдрийг тохиолдуулан Улаанбаатар-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км автозамын хөдөлгөөнийг нээх зорилттой байв. Монгол Улсын Ерөнхий сайд цаг үеийн мэдээлэлд үндэслэн тус замын хөдөлгөөнийг өнөөдөр нээхийг хориглож, ард иргэд, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан цагтаа нээхийг үүрэг болгов. Халтиргаа гулгаа ихэссэн, энэ үед өргөтгөл, шинэчлэл хийсэн, байнгын хөдөлгөөний нягтралтай байдаг тус замд нэмэлт тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, анхааруулга зэрэг туслах хэрэгслүүдийг бүрэн хангаж, хөдөлгөөний аюулгүй нөхцлийг бүрдүүлж, жолооч нар, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн түрүүнд тавих ёстойг ажлын хэсгийн гишүүдэд дахин анхааруулав. Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх тус 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийгБНХАУ-ынЗасгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд одоогоор85,730 м3 хөрс хуулалт,205,800 м3ухмал, 568,538 м3 далангийн дүүргэлт, 20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь,18,4 км хэсэгт суурьасфальтхучилт,19 км тусгаарлах хашлага суурилуулах, үлдсэн 2,5 км авто замын суурийн доод үеийн дүүргэлт цементээр бэхжүүлсэн суурь үеийн ажлууд хийгджээ.Дулааны улирал эхэлсэн үед дахин дөрвөн сантиметр асфальтан хучилт нэмж хийх бөгөөд явган хүн, дугуйн зам гаргаж, 2020 оны 7 дугаар сарын 01 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй аж.Өнөөдрийн байдлаар гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээнийажлуудхийгдэж байгаа бөгөөд нийт 900 ширхэг гэрлийн шонг 30 метр тутамд байршуулах юм.Ажлын хэсгийн гишүүд замын нэмэлт ажлуудыг нэг долоо хоногт дуусгах боломжтой гээд ирэх сарын 04-ний өдөр хөдөлгөөнийг нээхээр тогтов.
Төсвийн мөнгийг салхинд хийсгэсэн Монгол дайван компанид хариуцлага тооцно
2019-10-25 11:57:49 Нийтлэгдсэн: Улс төр2013 онд улсын төсвөөс 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд орших Хилчин хотхоны дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэсэн байна. 4,5 тэрбумын төгрөгийн ажлын үр дүнд инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэл хангалтгүй, чанаргүй болсон байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшин сонгогдсон Ц.Гарамжав гишүүнд Хилчин хотхоны оршин суугчид дутуу, чанарыг шаардлага хангаагүй хийсэн дэд бүтцийн ажлыг гүйцээж төвийн цэвэр бохир, дулаанд холбуулах тал дээр анхаарал хандуулж өгнө үү гэж хүссэн байна. Тойргийн сонгогчдийнхоо хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Өргөдлийн байнгын хороонд асуудлыг хандуулж холбогдох байгууллага буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Барилга хот байгуулалтын яам руу удаа дараа шаардлага хүргүүлжээ. Гэсэн өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдэхгүй төрийн байгууллагуудын уялдаа холбоо муутайгаас оршин суугчид хохирсоор байгаа юм. Тиймээс Өргөдлийн байгын хорооноос хэлэлцүүлгийг хоёр дахь удаагаа өрнүүлж Хилчин хотхоны оршин суугчид, Нийслэлийн удирдлагууд, Барилга хот байгуулалтын яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. илХил Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Дахин төлөвлөлтөөр Хилчин хотхоны инженерийн шийдлийг төвийн шугамд холбох ёстой байсан. Мөн дулааны асуудлыг шингэрүүлсэн хий ашиглан шийднэ гэсэн анхны төлөвлөгөө байсан юм билээ. Харамсалтай нь өнөөдөр байдал эсрэгээрээ эргэж иргэд зутруухан амьдарч байна. Утаанаас салахын тулд хотхоны дулааны өөр шийдлээр буюу төвийн шугамтай холбох ёстой гэж үзэж буйгаа хэлсэн. Хилчин хотхоны инженерийн шугам сүлжээ, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэсэн гэх Монгол дайван компанийн төсвийн гүйцэтгэлийн хяналтыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, төсвийн мөнгийг буцаан төлүүлэх, дутуу гүйцэтгэлтэй ажлыг хүлээн авсан Барилгын хөгжлийн төв болон зураг төсөл төсөв нь батлагдаагүй ажилд санхүүжилт олгосон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай асуудлыг Өргөдлийн байнгын хороогоор хөндөж байсан. Хариуцлагын асуудлыг дахин ярих ёстой гэдгийг хэлэлцүүлгийн үеэр шийдлээ. Өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлт нэрээр Монгол дайван компани төсвийн хөрөнгөнөөс 4,5 тэрбум төгрөгийн ажил авахдаа зураг төсвөө батлуулаагүй. Чанарын шаардлага хангахгүй ажил хийж үлдээснээр төсвийн хөрөнгө үрэн таран болж иргэд хохирсоор өнөөдрийг хүрлээ. Тус компанийнхан явган хүний зам талбай зассан, гэрэл тавьсан төдийхөн ажлаар төсвийн 4,5 тэрбум төгрөгийг ашигласнаа цайруулах гэж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгийг үр дүнд хүргэхийн тулд төрийн байгууллагууд идэвхтэй ажиллаж, хууль зөрчиндахин төлөвлөлтийн ажил авсан, гүйцэтгэл хангалтгүй хийсэн Монгол дайван компаниас төсвийн мөнгийг нэн даруй гаргуулж, төсвийг ч, иргэдийг ч хохиролгүй болгохын төлөө ажиллана гэдгээ Ц.Гарамжав гишүүн хэлсэн.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй