НҮБ-ын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн НҮБ-ын өдөр буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын 74 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр НҮБ-ын байранд зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов. ТНБД Д.Даваасүрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын зүгээс Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд манай улсын тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цаашид илүү идэвхитэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тэмдэглэсэн байна. Тэрбээр цааш хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар манай улсын нийт хүн амын гуравны нэг хувийг эзэлдэг хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад тэргүүлэх ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэ жил НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц-ийн 30 жилийн ойг тохиолдуулан шинээр гаргасан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 30 жилийн ой Дэлхий нийтийн үйл хэрэг санаачилгад нэгдэж, үүрэг амлалтаа дахин нотолсныг дурдав. Улмаар ГХЯ-наас хүүхэд залуучуудад энхтайван-ны үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгуулах зорилгоор өнгөрсөн 4 дүгээр сард санаачлан хэрэгжүүлсэн Рeacebook Форум санаачилгын талаар мэдээлж, цахим Олон улсын харилцааны Peacebook сэтгүүл бий болгох санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байгааг мэдээлсэн байна. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Товч мэдээ - Эрүүл мэнд, эм зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Б.Энх-Амгаланд олгохоор болов. - Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 29-31-ний өдөр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно. Хуралдаан харилцан итгэлцсэн найрсаг харилцааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилготой юм. - Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хуулийн зохицуулалтууд тодорхой бус, амьдралд нийцэхгүй байгаа учир Орон сууцны тухай болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг нэгтгэн зохицуулах шаардлагатай гэж үзжээ. - Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. - Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглахаас гадна хуулбарлаж хууль бусаар орлого олох нь эрс нэмэгдсэн. Иймээс зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох, цахим болон харилцаа холбооны бусад сүлжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулагч, дуу хөгжим, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөл зэргийг нарийвчлах шаардлагатай болжээ. - Гэмт этгээд харилцан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. 2019 оны 10 дугаар сарын байдлаар манай улсад БНСВУ-ын гурван иргэн ял эдэлж байгаа бөгөөд БНСВУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй. Монгол Улс 18 улстай гэмт этгээд харилцан шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулаад байна. - Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. 2019 оны байдлаар манай улсын 12 иргэн Макаод ял эдэлж байна. Харин Монгол Улсад ял эдэлж байгаа Макаогийн иргэн байхгүй. 2018 онд Макаогаас 127 иргэн, Монгол Улсаас 175 иргэн харилцан зорчжээ. - 2019 оны III улиралд Ерөнхий сайд, Шадар сайд, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга болон төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтан, аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, удирдлагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 96-аас дээш хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ. - Мөн улиралд Иргэд, олон нийттэй харилцах төв-д 6014 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 5776 иргэний асуудлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн байна. Иргэд төрийн бодлого, шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүй, эрүүл мэндийн даатгал, халамж үйлчилгээ, нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ихэвчлэн ханджээ. Өргөдөл, гомдол, санал, хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байхыг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

"Хилчин” хотхоны инженерийн шугам сүлжээний асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /2019.10.23/ Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Хилчин хотхоны 168 айл өрхийн 670 гаруй иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу тус хотхоны инженерийн шугам сүлжээний асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээжУИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, иргэд Байнгын хороо болон УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын нэр дээр өргөдөл ирүүлснээс хойш хоёр дахь удаагаа энэ асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдээлэл авах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байгааг дурьдав. Дараа нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар танилцууллаа. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилгын хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газар, Монгол дайвин ХХК, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо. Тус хэлэлцүүлгээр Хилчин хотхоны инженерийн шугам сүлжээний асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгч, хугацаанд нь биелүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэлээ. 2013 онд Барилга, хот байгуулалтын сайдын багцанд суулгасан 5 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 4.5 тэрбум төгрөгөөр тус хотхоны дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэсэн боловч инженерийн шугам сүлжээний ажлын явцын гүйцэтгэл хангалтгүй, чанаргүй болсноор хотхоны иргэд хохирч, асуудал шийдэгдэхгүй удаж байгаа юм. Өргөдлийн байнгын хороо 2017 онд иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хэлэлцүүлэг зохион байгуулж, Барилга, хот байгуулалтын яаманд Ажил эрчимжүүлэх тухай албан тоотыг хүргүүлсэн ч албан даалгаврын хэрэгжилтийн явц, үр дүн хангалтгүй байсан учир өнөөдөр эл асуудлыг дахин хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Байнгын хорооноос үүрэг, чиглэл өгсөөр байтал холбогдох албан тушаалтнууд цаг хугацаандаа уг ажлыг зохион байгуулж, ажил хэрэгчээр хандаагүйгээс иргэд хохирсоор байх ёсгүй хэмээн тэмдэглэсэн бол УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг ажил хариуцсан байгууллага, албан тушаалтнуудад ажлаа уялдуулж, хийх ёстой ажлаа заасан хугацаанд нь биелүүлэх үүрэг, чиглэлийг өглөө гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ч.Улаан: Өнөөдрийн байдлаар гоц халварт өвчин гараагүй байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэл хийж,Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Дэд сайд Ж.Сауле, Улаанбаатар хотын ерөнхий менежерТ.Гантөмөрнар болон холбогдох албан тушаалтнууд оролцов. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан,Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцтай газар дээр нь танилцах, тогтоолын биелэлтийг шалгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхийдөрвөн ажлын хэсгийг томилж, зуншлага тааруу байсан, бэлчээрийн даац хэтрэлттэй, анхаарал татаж байгаа Өмнөговь, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймгуудад ажиллуулсан.Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Дархан-Уул, Хэнтий аймгуудад 89-100 хувьтай байгаа бол Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгуудын өвс, тэжээлийн бэлтгэл 50-иас дээш хувьтай байна. Гэхдээ аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсийг Сэлэнгэ, Булган, Сүхбаатар аймгаас, тэжээлийг тэжээлийн үйлдвэрүүдээс худалдан авч байгаа талаар аймаг, орон нутгаас мэдээ ирж байна. Дорноговь, Өмнөговь аймгууд аюулгүйн нөөцийн өвс, тэжээл худалдан авах хөрөнгөө дансандаа бүрэн төвлөрүүлсэн байна. Нөөцийн өвс, тэжээл бэлтгэсэн үр дүнг 10 дугаар сарын25-ны байдлаар нэгтгэн үзэхэд бүдүүн тэжээл 915.3 мянган тн, сүрэл 200 тн, хүчит тэжээл 27.4 тн, дарш 3240.7 тн, давс, хужир шүү 40,0 мянган тн-ыг нөөцөлсөн нь 70.0 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Малчдын түвшинд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 62.4 хувийг бэлтгэжээ. Харин Булган, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Төв аймаг өвс, тэжээл бэлтгэлийн мэдээг бүрэн гаргаагүй байна. Энэ жилийн ургац хураалтын урьдчилсан дүн мэдээгээр бий болсон нөхцөл байдлаас шалтгаалан болц гүйцээгүй нэлээд үр тариа ногоон тэжээлд шилжээд байгааг салбарын сайд танилцуулгадаа онцолсон. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019-2020 оны өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац тодорхойлсон судалгаагаар нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, 40 шахам хувьд хэтэрч байгаа дүн гарлаа. Тухайлбал, Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгуудын ихэнхи нутагт өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн ба эдгээр аймгуудад нийт өвөлжих малын 32.0 хувь нь ноогдож байна. Иймд дээрх аймгуудад малаа эдийн засгийн эргэлтэд түлхүү оруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэл өгч, хамтран ажиллаж байна. Өнгөрсөн 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тэмээ 541.5 мянга, адуу 4.5 сая, үхэр 5.4, хонь 39.6, ямаа 34.5 сая нийт 84.2 сая малыг 169.7 мянган малчин өрх маллаж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас бэлчээрийн даацтай уялдуулан авч үзэхэд 67.7 сая толгоймалөвөлжихтооцоо гараад байгаа учир энэ оны үлдэж байгаа хугацаанд 16.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсээд байна. Нийслэл, аймгийн төвүүд, төв суурин газрын оршин суугчдын хэрэгцээнд бэлтгэх махны хэмжээг нэмэгдүүлэх, аюулгүйн нөөц бүрдүүлэх, мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ажлыг нэгдсэн зохицуулалт, уялдаатайгаар зохион байгуулахад анхаарч байна. Бэлчээрийн даацаас хэтэрсэн 16.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг оновчтой зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой төдийгүй учирч болох байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Олон улсын цаг агаарын судалгааны байгууллагуудын мэдээлэл таамаглал, мал аж ахуйд ихээхэн хохирол учруулсан зудын давтамж 10 жилээр тохиож буй сургамж, хаврын сар эхлэх хугацаа ирэх оны 2 дугаар сарын сүүлээр тохиож буй зэргээс үзэхэд амаргүй сорилттой тулгарч болзошгүй байна. Учир иймд мал сүрэгтээ ангилан ялгалт, заазлалт сайн хийх, мал тарга тэвээрэг авсан энэ үед нь түлхүү хэрэгцээлэх, махны нөөц бэлтгэхэд аймаг, орон нутаг онцгой анхаарах нь зүйтэй байгааг Ч.Улаан сайд танилцуулгадаа дурдсан. Түүнчлэн тэрбээр, Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг сайтар хангахын тулд аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас отроор өвөлжих малын судалгааг авч нэгтгэн үзэхэд, өөр аймгийн нутагт 3748 өрхийн 3.0 сая толгой малыг отроор өвөлжүүлэх, Өвөрхангай аймгийн 988 өрхийн 817 мянган мал отор нүүдэл хийхээс, Булган аймагт 494 өрхийн 408 мянга, Төв аймагт 247 өрхийн 204 мянга, Архангай аймагт 148 өрхийн 122 мянга, Баянхонгор аймагт 59 өрхийн 49 мянга, Өмнөговь аймагт 40 өрхийн 32 мянган толгой мал өвөлжих төлөвтэй байна. Улсын тусгай хамгаалалттай газарт Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Увс, Ховд нийт 7 аймгийн 2766 өрхийн 2.2 сая толгой мал отроор өвөлжүүлэх, хилийн зурвас газарт Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий нийт 7 аймгийн 2190 өрхийн 1.3 сая толгой мал отроор өвөлжүүлэх, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Увс, Төв, Ховд, Хэнтий нийт 13 аймгаас 1529 өрхийн 1.8 сая толгой мал отроор өвөлжүүлэх санал гарсан. Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудийн орон тооны бус зөвлөлийн хурлыг зохион байгуулж, отроор малаа өвөлжүүлэх аймгуудын ХХААГ-т малын тооны хязгаарыг тогтоон өгч гэрээ байгуулан бэлчээрийн даацад тохирсон 600.0 орчим мянган хонин толгой малыг өвөлжүүлэх зохион байгуулалт хийж байна гэж байлаа. Монгол Улсын нийт мал сүрэгт эрүүл мэндийн үзлэгийг бүх аймаг, сумын Мал эмнэлгийн газар, тасаг, нэгжээр дамжуулан 2019 оны 08-р сараас зохион байгуулж байна. Мал сүргийн эрүүл мэндийн үзлэгийн арга 66,0 сая толгой мал сүргийг хамруулж, 99,3 хувийн гүйцэтгэлтэй байна. Малын гадна шимэгчтэх өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх угаалгын арга хэмжээнд улсын хэмжээнд нийт 55,0 сая толгой мал сүргийг хамруулахаар төлөвлөснөөс 2019 оны 10-р сарын 18-ны байдлаар 45,4 сая толгой мал сүргийг хамруулаад байгаа нь 86,9 хувийн гүйцэтгэлтэй байна. Улсын хэмжээнд орчны цэвэрлэгээ, сэг, зэм, ариутгал, халдваргүйтгэлийн шуурхай арга хэмжээ зохион байгуулах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсгийг бүх аймгуудад томилон ажиллуулж байна. Мал, эмнэлгийн урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт вакцинжуулалтын арга хэмжээнд 19 нэрийн вакцинжуулалтад 23.1 сая толгой мал хамруулахаас 19,89 сая толгой малыг хамруулж, 83,7 хувьтай хэрэгжиж байна. 2018 оны 06-р сараас хойш өнөөдрийг хүртэл гоц халварт өвчин гараагүй, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа аймаг, сум байхгүй тайван байгааг салбарын сайд танилцуулгадаа онцолсон. Түүэчлэн мал аж ахуйн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг 11 дүгээр сард багтаан бүрэн хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг дурдлаа. Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Д.Тэрбишдагва, Б.Саранчимэг, Д.Эрдэнэбат, Д.Мурат нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар тодруулахын зэрэгцээ малаа гоц халдварт өвчнөөс сэргийлж, вакцинжуулсан эсэхийг тодруулав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад Засгийн газар онцгойлон анхаарч тусгай ажлын хэсэг байгуулахад анхаарах, нөөцийн мах бэлтгэхэд салбарын яам Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагатай хамтранажлын хэсэг байгуулан, хяналт тавьж ажиллах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Д.Эрдэнэбат нар хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн талаар цогц бодлого боловсруулж, улстөржилгүйгээр Байнгын хороо, УИХ-аар хэлэлцээд цаашид тодорхой бодлого гарган ажиллах цаг нь болсон гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн С.Батзориг, улсын төсвийн дэмжлэггүйгээр хөдөө аж ахуйн салбар хөгжихгүй гэдгийг тодотгоод тусгай сангуудын үйл ажиллагааг зоригтой дэмжиж, малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, малчдын орлогыг нэмэгдүүлэхэдсалбарын яам онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд энэ асуудалд тусгайлан зарцуулах төсөв хөрөнгө мөнгө хуваарилаагүй тул яамны төсвийн хүрээнд аймаг, орон нутгийн ажлыг уялдуулах чиглэлээр асуудлыг шийдэж байгааг Ч.Улаан сайд хариултдаа онцлов. Мөн тэрбээр, одоогоор аймаг, бүснутаг отор хүлээн авахыг зөвшөөрсөн гэрээ хийсэн асуудал алга. Бидний хувьд отрыг аймагтаа хийх, бүс нутаг дамжуулж отор нүүдэл хийхгүй байх бодлого барьж байна. Гэсэн хэдий ч улсын хэмжээнд нийт найман саямал аймгаасаа гарч оторлох шаардлагатай байна гэж байлаа. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Сауле хариултдаа, шүлхийн вакциныг 10,5 сая толгой малд хийх шаардлагатай байна. Гэхдээ баруун бүсэд шүлхийн вакцин хийгээгүй бөгөөд зүүн болон говийн аймгуудын малд буюу хилийн захаасаа дотогшоо түрсэн бодлогыг баримталж байна. Нэг дэх тунг бүрэн хийж дуусаад хоёр дахь тунг хийж эхлүүлээд байгаа бөгөөд одоогоор шүлхий дэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй байгааг дурдав. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгожээ

Энэ хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол УИХ-дөргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий дэд хороо юм. Ж.Бат-Эрдэнэ нь 1990-1992 онд ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер, 1994-2000 ондАшид-Эрдэнэ ХХК-ий захирал, 2000-2004 ондЗасгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ. 2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга 2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.