Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн доод бүтцийн ажил 96.8 хувьтай байна
2021-12-22 09:18:59 Нийтлэгдсэн: Улс төр Тавантолгой төмөр зам ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 242, 2019 оны 304 дүгээр тогтоолын дагуу төмөр замын барилгын ажлыг 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлж, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон 2 өртөө, 6 зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэх бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригдаж байна. 2021 оны III улирлын байдлаар төслийн талбайд 2300 орчим хүн, 800 орчим техник, хүнд машин механизмтайгаар ажиллаж байна. Төслийн доод бүтцийн ажил 96.8 хувьтай, ачилтын тойргийн газар шорооны ажил 100 хувь дуусч, хил болболтын газар шорооны ажил 94.9 хувь, эрчим хүч 61.5 хувь, дохиолол холбоо 36.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн өртөө зөрлөг, удирдлагын байрны барилга угсралт болон орон сууцны барилгын ажлууд үргэлжилж, төслийн хэмжээнд нийт 220 км гол замын үеийг угсраад байна. НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг 40 ам.доллароос8 ам.доллар болж, тонн тутамд 4 дахин буурна. Төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортын хэмжээ нэмэгдэж, БНХАУ төдийгүй тус улсын далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломжтой болно. Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэнэ. Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасна. Авто тээврийн осол, зөрчил буурч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ. 2000 орчим тогтмол ажлын байршинээр бий болно. Улсад жилд 2028 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор 1 тэрбум ам.долларын ногдол ашиг Засгийн газарт өгч, улс орныэдийн засагт бодит дэмжлэг болно. Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Эх сурвалж: УУХҮЯ
НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй улс орны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн тайлангийн хурал болов
2021-12-22 09:16:03 Нийтлэгдсэн: Улс төр Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран тус сангаас 2017-2022 онд хэрэгжүүлж байгаа Улс орны хөтөлбөр (Country Programme)-ийн 2021 оны хэрэгжилтийн тайлангийн хурлыг энэ 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулав. Тайлангийн хуралд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 80 гаруй төлөөлөгчид оролцов. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эварист Коуасси-Комлан нар хурлыг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсын Засгийн Газартай хамтран хэрэгжүүлж буй энэхүү Улс орны хөтөлбөр нь хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, хүүхдэд ээлтэй орон нутгийг бэхжүүлэх, хүүхдэд ээлтэй нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхдийн ядуурлыг бууруулах чиглэлээр судалгаа, үнэлгээ хийж, дэлхийн бусад орны сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын хууль, эрх зүйн орчныг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулж, үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ. Ялангуяа дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед нийгмийн хамгаалал, тэр дундаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг хүүхэд хамгааллын хөтөлбөр нь ядуурлын түвшнийг бууруулахад чухал ач холбогдолтой болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар сайшаан тэмдэглэв. НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эварист Коуасси-Комлан КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар үр дүнтэй ажиллаж байгааг тэмдэглээд, хүүхдийн боловсрол, хөгжлийн тасралтгүй байдлыг хангах чиглэлээр үзүүлсэн дэмжлэг туслалцаа, тухайлбал, цахим хичээлийн чанар хүртээмжийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах зорилгоор идэвхтэй хамтран ажиллаж байгааг цохон тэмдэглэлээ. Тайлангийн хурлаар хүүхдийн эсэн мэнд амьдрахуй ба хөгжил, тэгш хамран сургалттай, эрүүл чанартай сургалтын орчныг бий болгох, тэгш хүртээмжтэй нийгмийн бодлого, хамгааллын тогтолцоог хөгжүүлэх гэсэн 3 зорилтын хэрэгжилтийн талаар холбогдох яамдын төлөөлөл мэдээлэл хийж, санал дүгнэлтээ танилцуулав. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Болгар улсад тааламжтай цагтаа айлчлахыг урилаа
2021-12-22 09:13:17 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянаа Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Румен Радевт 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Радев Итгэмжлэх жуух бичиг өргөн барих ёслолын дараа Элчин сайд Л.Саянааг хүлээн авч уулзан, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Элчин сайд Л.Саянаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Р.Радевт уламжилж, Монгол, Болгарын уламжлалт найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Р.Радев хоёр орны олон жилийн түүхэн уламжлалтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, соёл, шинжлэх ухаан, худалдаа эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломж байгааг онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгч Р.Радев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Болгар Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьж байгааг уламжлахыг хүсэв. Эх сурвалж:Гадаад харилцааны яам
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ГАДААДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ
2021-12-22 08:41:41 Нийтлэгдсэн: Улс төр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж,Монгол Улсын улс төр, эдийн засаг, түүх, соёл уламжлал болон нийгмийн хөгжил цэцэглэл, ололт амжилтыг дэлхий дахинаа түгээн сурталчлах, бодит мэдээ мэдээллийг дэлхий дахинд хүргэх гүүр болж ирсэндталархал илэрхийлэв. Дэлхий нийтээрээ цар тахлын амаргүй цаг үеийг даван туулах хүнд сорилтой тулгарч байгаа онцгой цаг үед хэвлэл, мэдээллийн салбарын идэвхтэй хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж буйг онцолж, Гадаад харилцааны яам Монгол Улсын гадаад бодлого, ардчилал, шинэчлэлийн үйл явцыг улс түмэнд сурталчлан таниулах, дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаагаа бэхжүүлэх, иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж, хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай нягт хамтын ажиллагааг өрнүүлж буйг тэмдэглэв. Монгол Улсад Аль Жазийра, Синьхуа, Жиньминь Жибао сонин, Хятадын төв радио, телевиз CCTV,Асахи Шимбүн,Киодо Цүүшин, Фүжи телевиз,Mongolnow.com, Ройтерс, bne IntelliNews, Agence France Presse, Ассошиэйтед пресс, KBS телевиз зэрэг нийт 13 хэвлэл, мэдээллийн агентлагийн21 сурвалжлагч, зураглаачид байнгын үйл ажиллагаа явуулж байна.
ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2021-12-22 08:38:45 Нийтлэгдсэн: Улс төр Улсын Их Хурлын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын даргад УИХ-03/11371 тоот албан бичгээр ирүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо. Нийтийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын төлөөлөл Нийтийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас-ыг бөглөж 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17.00 цагаас өмнө [email protected] имэйл хаягаар ирүүлнэ үү. Хууль зүйн байнгын хороо
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй