Г.Занданшатар Элчин сайд, монголч эрдэмтэн, хатагтай Борбала Анна Обрушански-г хүлээн авч уулзлаа

​ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.12.22) Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, монголч эрдэмтэн, хатагтай Борбала Анна Обрушански-г хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Унгар Улсаас манай улсад монголч эрдэмтэн, туршлагтай дипломатч томилогдсонд баяртай байгаагаа илэрхийлж, Унгар Улсын Элчин сайдын яамнаас 33 ширхэг амьсгалын аппаратыг нийслэл болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд хандивласанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв. Edit Элчин сайд, хатагтай Борбала Анна Обрушански Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр Монгол Улсаас жил бүр 200 оюутан суралцуулах оюутны сонгон шалгаруулалт зарласныг дуулгаж, хөдөө орон нутаг болон нийслэлийн оюутан залуусыг хамрагдахыг уриалав. Тэрбээр, орон нутгаас Унгар Улсын ижил төстэй аймагтай ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосон, мөн шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг танилцуулав. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа төсөл амжилттай хэрэгжиж, олдворын ДНК-гийн шинжилгээ Унгарт хийгдэж байна гэлээ. Түүнчлэн, кино урлагийн салбарт Бат хааны тухай уран сайхны кино, мөн Хүннү гүрний тухай баримтат кино хийж байгааг дуулгав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ тухай сонсоход таатай байна гээд боловсролын салбар нь манай хоёр улсын харилцааны тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэж, монголын олон зуунзалуучууд Унгар Улсад суралцан мэргэжлийн боловсон хүчин болон бэлтгэгдэж, эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлов. Мөн соёлын салбар, тэр дундаа кино урлагийн чиглэлийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Унгарын сайн туршлагыг нэвтрүүлэх, энэ чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байна гэв. Түүнчлэн, хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд бэхжиж, уламжлалт сайн харилцаатай Унгар Улсыг бид чухал түнш хэмээн үздэг. Харин хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байна. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хоорондын худалдааны эргэлт 50 хүртэл хувиар нэмэгдсэн ньхатагтайБорбала Анна Обрушански-гийн хүчин чармайлт болохыг онцолж, талархал илэрхийлэхийн сацуу энэ бол манай хоёр улсын харилцааны чухал хэсэг болохыг тэмдэглэв. Талууд олон улсын тавцан дахь хоёр улсын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, ноос, ноолуур болон спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэмсэг хатагтай,монголч эрдэмтэн Борбала Анна Обрушански-г монгол судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлээдМонголын нууц товчоон-ы хөрвүүлэг, судлалыг шинэ шатанд гаргасан цогц бүтээл болох Монголын Нууц Товчоон: иж судалгаа бүтээлийгдурсгалаагэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

“Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлэг “Эдийн засгийн төлөвлөлт ба хөгжлийн бодлого, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө” сэдвийн хүрээнд боллоо

​ Япон Улсын хөгжлийн загвар, туршлагаас суралцах, сайн жишиг туршлагыг эх орондоо нутагшуулах зорилгынүүднээс Япон лугаа адил хөгжье хамтарсан цуврал хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар,Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) зохион байгуулж буй билээ.Энэ удаагийн (2021.12.22) хэлэлцүүлэгЭдийн засгийн төлөвлөлт ба хөгжлийн бодлого, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө сэдвийн хүрээнд болов. Энэ нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын дэвшүүлсэн Япон лугаа адил хөгжье санаачилгын хүрээнд болж буй цуврал хэлэлцүүлгийн гурав дахь нь юм. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар үг хэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Өмнө нь та бид хамтранБоловсролын шинэчлэл бахүмүүнлэг боловсрол, Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны чиг үүрэг сэдвүүдээр өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцон, арга туршлагаа хуваалцсан нь үр дүнтэй болсон...Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөрхөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлахУлсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг тодотгон тусгаж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэж заасан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой заалт болсон. Мөн Улсын Их Хурлаар улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох хэдий ч Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болохоор зохицуулсан. Үндсэн хуульдаа ийнхүү хөгжлийн бодлого, төсөвт гүйцэтгэх Улсын Их Хурлын үүрэг оролцоо, хөгжлийн бодлого төлөвлөлтийн залгамж чанарыг хангах талаар тодорхой болгон, зааж өгсөн нь чухал ач холбогдолтой гээд хөгжлийн бодлого, төлөвлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурлаар шинээр батлагдсан хууль тогтоомж, баримт бичгүүдэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг хэрхэн тусгасан талаардурьдлаа. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээмөн улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтийг нэн тэргүүнд тавьж, хөгжлийн асуудлаа алсыг харж, хэтийн төлөвийг төсөөлж тодорхойлох замаар улс орныхоо ирээдүйн хөгжлийн суурийг тавихаар хичээж буй энэ үед бусад орны жишиг туршлага, тэр дундаа үсрэнгүй хөгжилд хүрсэн Япон Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн загвар жишээ, туршлага чухал ач холбогдолтойг онцлохын зэрэгцээ өнөөдрийн хэлэлцүүлэгт илтгэл тавих Үшижима Шүничиро, Нагаяма Кацүхида нар нь туршлагатай мэргэжилтнүүд гэдгийг онцолсон юм. Үргэлжлүүлэнхөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн төслүүдийг санаачлан боловсруулж, ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Хөгжлийн бодлогын төлөвлөлт ба төлөвлөлтөд суурилсан төсөв сэдвээрилтгэл тавив. Илтгэлдээ төлөвлөлтөд суурилсан хөгжлийн зарчим, түүнийг практикт хэвшүүлэхэд учирч буй бэрхшээлийн талаар онцлон хөндөж, ижил төстэй бэрхшээл Япон Улсад тулгарч байсан эсэх, улсын хөгжлийн бодлого, зорилгоо хэрэгжүүлэх төсвөө хэрхэн тодорхойлж, гаргадаг талаар зөвлөмж, шийдлийн туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Дараа нь хэлэлцүүлэгт Япон Улсаас онлайнаар оролцсон илтгэгч нар илтгэлээ тавилаа. Япон Улсын Эдийн засаг, төлөвлөлтийн агентлагийн Нэгдсэн төлөвлөлтийн газрын дарга асан Үшижима Шүничиро Япон Улсын эдийн засгийн төлөвлөгөө, үндэсний хөгжлийн цогц хөтөлбөрийн туршлагын талаар илтгэл тависан. Тэрбээр илтгэлдээдайны дараах Япон Улсын эдийн засгийн хөгжил, хөгжлийн үе шат, эдийн засгийн төлөвлөгөө, үндэсний хөгжлийн цогц хөтөлбөрийн түүх, эдийн засгийн төлөвлөлтийн механизмын талаар танилцуулж, тэр дундаа амжилттай хэрэгжсэн төлөвлөгөө болох 1955 оноос хэрэгжсэн Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг онцолж, танилцуулсан юм. Жайка-гийн Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн чадавх бэхжүүлэх төсөл-ийн багийн ахлагч Нагаяма Кацүхидэ Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн гүйцэтгэх үүргийн талаарилтгэл тавьж, илтгэлдээ Япон Улсын хөгжилд улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн гүйцэтгэсэн үүрэг, Монгол Улсын улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд Япон Улсын туршлагаас суралцах талаар мэдээллийг онцолж танилцуулав. Япон лугаа адил хөгжье санаачилгын хүрээнд болж буй цуврал хэлэлцүүлгүүдийн чиглүүлэгчээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг ажиллаж буй юм.Хэлэлцүүлгийг хаажУлсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт,Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг нар үг хэлж,үнэтэй зөвлөгөө, санал, дүгнэлтээ хуваалцсан илтгэгч нар болон хамтран ажиллагчЯпон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Жайка байгууллагад талархлаа илэрхийллээ. Энэ өдрийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг,Б.Баттөмөр, Д.Батжаргал, Т.Доржханд болон Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа болон Сангийн яам, Үндэсний аудитын газар, Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, МУИС зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл танхимаар болон цахимаар оролцов гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад шинээр томилогдсон Элчин сайдыг хүлээн авч уулзав

​ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.12.22) Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон, ажилдаа ороод буй Элчин сайд, ноён Себастиен Сүрүн-г хүлээн авч уулзлаа. Тэрбээр энэ оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан билээ. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Себастиен Сүрүн-д Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, Монгол Улсын Их Хурал болоод Засгийн газар Франц Улстай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг, манай улсын хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө болон эрх зүйт ёсыг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгддэг, Европ дахь гуравдагч хөрш юм гэдгийг онцлон тэмдэглэв. Элчин сайд, ноён Себастиен Сүрүн Улсын Их Хурлын даргатай биечлэн уулзаж байгаадаа баяртай байна гээд Монголын ардчиллын институцийг бэхжүүлэх, улс орны гадаад бодлого зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын Их Хурал томоохон байр суурь эзэлдэг болохыг тэмдэглэв. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Ардчиллын төлөөх дээд түвшний уулзалт-ад Монгол Улсыг төлөөлж байсан талаар дурдаж, манай хоёр орны харилцаанд Монгол Улсын Их Хурлын үүргийг хэрхэн харж байгааг тодруулав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, тус уулзалт хүний эрхийг хангах, авлигатай тэмцэх үндсэн сэдвийн дор зохион байгулагдсан ба Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн парламент болохыг зорьдог. Үүний нэг тод жишээ бол бид Авлигын эсрэг парламентын бүлгийг Улсын Их Хуралд байгуулж, анх удаа албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгээр нийтийн сонсгол хийх, сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийг баталсан гэв. Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал зэрэг асуудлаар санал солилцов. Түүнчлэн, өнгөрсөн есдүгээр сард Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүйэ тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчал нь хоёр улсын харилцааг шинэ түвшинд авчирсан болохыг Улсын Их Хурлын дарга уулзалтын төгсгөлд тэмдэглэж, Монголын соёлын өдрүүд Парис хотноо ирэх оны хоёрдугаар сард амжилттай зохион байгуулагдана гэж найдаж байгаагаа илэрхийллээгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлана

​​ Улсын онцгой комисс дараах шийдвэрийг гаргалаа. Коронавируст халдварыг үүсгэгч SARS-CoV-2 вирусийн Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирж байгаа бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч гурав хоног тусгаарлана. Тусгаарлалтын сүүлийн хоногт давтан шинжилгээ авна. Тусгаарлан ажиглах байранд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.