Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

​ УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдрийн /2021.12.21/ хуралдаанаарГаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.​ Монгол Улс 1997 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүн болсноор тус байгууллагын гишүүн 164 оронтой нэн тааламжтай нөхцөлөөр худалдаа хийх, гишүүн орнуудын худалдааны бодлого, баримт бичгүүдийн мэдээллээр хангагдах, өөрийн улсын эрх ашгийг хамгаалах, техник туслалцааны хүрээнд дэмжлэг авах боломж бүрдсэн. Дэлхийн худалдааны байгууллагын Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр нь 1980 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд 32 улс нэгдсэн орсон. Хэлэлцээр нь цэргийн зориулалттайгаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгах, тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн болон худалдааны татвар, хураамжаас чөлөөлөх зорилготой. Монгол Улсын тухайд Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа дотоодын хууль тогтоомж, захиргааны журмыг энэ хэлэлцээрт нийцүүлсэн талаар Дэлхийн худалдааны байгууллагын Зөвлөлд мэдэгдэж, хүчин төгөлдөр болгох ажиллагаа хийх юм байна. Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ хэмээн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу дээрх хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлж буй хуулиуд

​​ Ирж буй 2022 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиудыг танилцуулж байна. Үүнд: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаhttps://legalinfo.mn/mn/detail/16230709635751 2. Хөдөлмөрийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16230709584961 3. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16230709602851 4. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16106891904801 5. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16381595944531 6. Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16381596620471 7. Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16381596644081 8. Монгол улсын 2022 оны төсвийн тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16381595772311 9. Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16381595887621 10. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16230779072091 11. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16231112784611 12. Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх,мөрдөх хугацааг хойшлуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16230709652901 13. Соёлын тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16230709374521 14. Соёлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16230812107921 15. Кино урлагийг дэмжих тухай хуульhttps://legalinfo.mn/mn/detail/16230709404501

ЗГ: Бараа тээврийн өртгийг 75 хувь хэмнэж, экспортын хэмжээг 2 дахин нэмнэ

​ ​ Шинэ сэргэлтийн бодлого. 1. Боомтын сэргэлт Монгол Улс нийт 46 боомттой. Гэвч нийт экспортын 70 хувь Замын-Үүд, Гашуунсухайт, импортын 92 хувь Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт боомтод ноогдож байгаа нь ачааллыг ихэсгэж, төвлөрөл бий болгоод байна. Мөн эдгээр боомтын нэвтрүүлэг хүчин чадал хэрэгцээ, шаардлагаас 1.2-8.2 дахин бага байна. Шинэ сэргэлтийн бодлого-ын хүрээнд дараах боомтуудыг автозам, төмөр замаар холбоно. - Гашуунсухайт - Ханги - Шивээхүрэн - Бичигт Үр дүн: Бараа тээврийн өртгийг 75 хувь хэмнэж, экспортын хэмжээг 2 дахин нэмнэ. Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ДЭЭД БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХӨТӨЛБӨРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

​ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улс, ОХУ-ын хооронд боловсрол, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухааны байгууллага хоорондын шууд харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичиг болох Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хооронд дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022-2024 онд хамтран ажиллах хөтөлбөр-ийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгууллаа. Тус баримт бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков нар гарын үсэг зурав.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ХИЛИЙН БООМТЫН АСУУДЛААР НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

​ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1994 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол-ыг байгуулав. Протоколд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Оросын Холбооны Улсын Засгийн газрыг төлөөлж Тээврийн дэд сайд Токарев Владимир Александрович нар гарын үсэг зурлаа. Энэхүү Протоколыг байгуулснаар талууд Монгол, Оросын хилийн Боршоо-Хандгайт, Ханх-Монд хоёр талын боомтыг олон улсын зэрэглэлд шилжүүлэв. Мөн Протоколын дагуу нийт боомтын жагсаалтаас 13 хилийн боомтыг хасах, 16 хилийн боомтыг үлдээхээр тохиролцсон. Жагсаалтаас хасах 13 хилийн боомтын хувьд түр буюу улирлын ажиллагаатай, хилийн хяналт шалгалт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн барилга, байгууламж байхгүй, дэд бүтцийн шийдэлгүй, цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүй, сүүлийн жилүүдэд зорчих хөдөлгөөн огт хийгдээгүй нөхцөлтэй байна. Монгол Улсын Засгийн газраас үлдсэн боомтуудын өргөтгөл шинэчлэлийг эхлүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Алтанбулаг, Боршоо, Сүхбаатар боомтын бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, Ханх, Цагааннуур, Ульхан боомтуудыг Хилийн зарим боомтуудыг хөгжүүлэх төлөвлөгөө-нд багтаасан.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.