УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн сургуулийн оюутнууд, залуу хуульчдын төлөөлөлтэй уулзав
2019-09-18 08:46:39 Нийтлэгдсэн: Улс төрХуулийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын мэтгэлцээнийклубийноюутнууд болон залуу хуульч, судлаачид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг үе тэнгийн залуустай хүргэх, Ард нийтийн санал асуулгад идэвхтэй оролцуулах, өөрсдийн дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх зорилгоор өөрсдийн санаачилга, итгэл үнэмшлээрээ нэгджээ. Эдгээр залуусын төлөөллийг хүсэлтийнх нь дагуу өнөөдөр (2019.09.17) УИХ-ындарга Г.Занданшатархүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ындаргын Ахлах зөвлөх Ж.Сүхбаатар болон Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэг, Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлж буй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хууль зүйн клиник сургалтын төвийн оюутнууд, Тулах цэг мэтгэлцээнийклубийноюутнууд, нийгмийн даатгалын шинэчлэлийн төлөөх Хариуцлагатай даатгал төлөгчид ТББ, Богд судалгааны хүрээлэн ТББ зэрэг байгууллагын төлөөлөл болсон 38 залуу оролцсон юм. Бидний амьдарч байгаа цаг хугацааны хувьд түүхэн үйл явдал тохиож байна. Тэр болгон Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй. Олон жил яригдсан нэмэлт, өөрчлөлтийг энэ удаагийн парламент хийхээр шаргуу ажиллаж, олон нийтийн хүсэж байсан Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхээр болсонд баяртай байгаа. Энэ хариуцлагатай цаг үед залуу үеийн төлөөлөл бид идэвхтэй оролцож, дуу хоолойгоо хүргэхээр нэгдсэн. Болохгүй байна гэж нийгмийг бужигнуулахаас илүүтэй асуудалд бодитоор хандаж, залуучуудад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар зөв мэдээллийг хүргэхийг зорьж байгаа. Бидний ойрын 20-30 жилийн амьдралын эрх зүйн суурь орчныг зохицуулах энэ хуулийн талаар уншиж,судлая. Бидэнд хамаатай асуудал гэдгийг нь ойлгуулахаар өөрсдөө санаачилга гаргаж, кампанит ажлыг өрнүүлж эхлээд байна гэж хуульч, судлаач Ү.Амарбат хэллээ. УИХ-ындаргын Ахлах зөвлөх Ж.СүхбаатарҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн гол агуулгын талаар болон Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг дэлгэрэнгүй тайлбарлан танилцууллаа гэжУИХ-ынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Н.ТУЛГА ИРЛАНД УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МАЙКЛ ХИГГИНСТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ
2019-09-17 08:48:54 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсаас Ирланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинст Итгэмжлэх жуух бичгээ 2019 оныесдүгээр сарын 13-ны өдөр барив. Итгэмжлэх жуух бичгээ барих ёслолын ажиллагаанд Ирландын Ерөнхийлөгчийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Конор Рагхалайх, ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ниаль Бургесс зэрэг албаны хүмүүс байлцав. Ирланд Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Элчин сайд Н.Тулга хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа улс төрийн салбар дахь найрсаг харилцаан дээр тулгуурлан худалдаа, эдийн засаг, бизнес, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтойг тэмдэглэв. Ирландын Ерөнхийлөгч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Элчин сайдад үүрэгт ажлаа хэрэгжүүлэхэд нь бүх талын туслалцааг үзүүлэн ажиллах болохоо нотлов. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг болно
2019-09-16 09:28:00 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг хүргэх юм. 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын алба, Шадар сайдын Ажлын алба, Сангийн яамны өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлнэ. Өдөрлөгийн үеэр Улаанбаатар-Дархан, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамын шинэчлэл, өргөтгөл, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, орон сууцны Солонго I, II хороолол төсөл, нисэх онгоцны шинэ буудал, Шинэ сум төсөл, Байгалийн түүхийн музей, Төв цэвэрлэх байгууламж, цэнгэлдэх хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтын ажлын өнөөгийн явцын талаар танилцуулна. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд ажлаа сурталчлах юм. 2019оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Иргэд, олон нийттэй харилцах төв иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, хөрөнгө оруулагчдад нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгч иргэний бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах, автомашины дугаар олгох, шилжүүлэх, татварын өр, тооцоотой эсэх тодорхойлолт гаргах, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах болон барилгын зураг хянуулах хүсэлт хүлээн авах, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээ, мэдэгдлийг судлан газар дээр нь олгох, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалт хийх, стандартын сургалтын бүртгэл явуулна. Төрийн банк үнэгүй данс, карт нээж өгч, Гялс банкны үйлчилгээ үзүүлэх бол Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК үнэт цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол ашиг, хувь тараах талаар мэдээлэл өгөх юм байна. Монголын хөрөнгийн бирж ХХК Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа, ягаан, цэнхэр тасалбар, ногдол ашиг зэрэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авна. Зээлийн батлан даалтын сан, малын индексжүүлсэн даатгал, бусад төрлийн даатгал болон Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл, Хөгжлийн хөтөч, дэд бутэц төсөл, Тогтвортой амьжиргаа-3 төсөл, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, Бичил санхүүгийн хөгжил төсөл, Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл зэрэг төслийн талаар танилцуулах юм. Цаашид яам, агентлагууд хуваарьт өдрөө ажлаа тайлагнахаас гадна иргэдэд төрийн зарим үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал: -2019.9.17 Гадаад харилцааны яам- Консулын газар иргэдэд зөвлөгөө өгөх, Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрууд тухайн улсынхаа үндэсний хоол, бүтээгдэхүүнээр үйлчилж, мэндчилгээ дэвшүүлэх -2019.9.18 Эрүүл мэндийн яам- Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоо, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүүхдийн хараа, чих, хамар, хоолой зэрэг үзлэг -2019.9.19 Хууль зүй, дотоод хэргийн яам- Цагдаагийн байгууллагад өгөх иргэдийн санал, хүсэлт, өргөдөл хүлээн авна. Иргэний болон хуулийн этгээд, эд хөрөнгийн улсын бүртгэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, оюуны өмчийн эрхийн мэдүүлэг авах, гадаадын иргэний виз, зөвшөөрөл, цахим визний танилцуулга, зөвлөгөө -2019.9.20 Байгаль орчин, аялал жуулчлалын яам- Тусгай зөвшөөрлүүдийн материал бүрдүүлэлт, сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэх, Ногоон хэрэм төслийн хүрээнд мод тарих зэрэг зөвлөгөө -2019.9.21 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам- Ажлын байрны захиалга авч, ажилгүй иргэдийг зуучлах, нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, одонтой ээж, жирэмсэн эхчүүдийн материал, насны хишигтэй холбоотойгоор ахмадуудын өргөдлийг хүлээн авах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт олгох, сунгах, протез, ортопедийн танилцуулга, захиалга авах -2019.9.22 Зам, тээврийн хөгжлийн яам- Төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, иргэдийн санал бодлыг хүлээн авах -2019.9.23 Барилга, хот байгуулалтын яам- Тусгай зөвшөөрлийн хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах, газар өмчлөх, эзэмших, ашиглах, газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэх, бүртгэлгүй эсэх лавлагаа олгох, үл хөдлөх хөрөнгийн судалгаа, цэвэр, бохир ус, дулааны төлбөр тооцооны бодолт, үнэ тарифын мэдээлэл, зөвлөгөө өгөх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэх, -2019.9.24 Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам- Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн үзэсгэлэн, жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үнэгүй зөвлөгөө, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон бусад сангаас олгодог зээлтэй холбоотой мэдээлэл, малын эмийн хэрэглээний хяналт, баталгаажуулалт, үзэсгэлэн худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалахад зориулсан зөвлөгөө -2019.9.25 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам- Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын чиглэлээр мэдээлэл өгч танилцуулах, иргэдийн өргөдөл, гоидлыг хүлээн авах -2019.9.26 Эрчим хүчний яам- Иргэдийн гомдлыг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх, цахилгаан, дулааны техникийн нөхцөл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжээс өргөдлийг цахимаар хүлээн авах талаар зөвлөгөө өгөх, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, шинжлэх ухаан, инновацийн шинэ бүтээл, техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа -2019.9.27 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам- Их, дээд сургуульд суралцагчид тэтгэлэг, зээлд хэрхэн хамрагдах, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаархи мэдээлэл, хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн хамрагдалт, ирц, үнэлгээ, гэрийн даалгавар зэргийг эцэг эхчүүд гар утаснаасаа шууд үзэх боломжтой системийг танилцуулах, гар утсанд суулгаж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм. 2019 оны 09 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд соёл, урлагийн байгууллагууд 18.00-19.30 цагт Д.Сүхбаатарын талбайд уран бүтээлээ толилуулна. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна
2019-09-16 09:23:01 Нийтлэгдсэн: Улс төрЕрөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар энэ амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутаг Төв, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Элсэн цагаан ХХК, Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын Агро Шим ХХК-ийн тариан талбайгаар зочилж ургац хураалтын явц байдалтай танилцлаа. Мөн Улсын аварга ногоочин Б.Хадбаатарын төмс, хүнсний ногооны талбайд очиж ургац хураалттай танилцсан юм. Энэ онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн юм. Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарч байгааг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэллээ. ХХААХҮ-ийн сайдын танилцуулснаар, энэ жилийн хувьд Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургацын байдал хэвийн байгаа бол Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэг буурахаар байгаа юм байна. Гэсэн хэдий ч ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж технологийн зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулж улаан буудайн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой юм байна. Энэ жил улсын хэмжээнд 340 мян га-д үр тариа тариалсан бөгөөд 400 мянга орчим тонн улаанбуудай хураахаар төлөвлөжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүн амаа хүнс тэжээлээр хангах буянтай хариуцлагатай ажлаа нэр төртэй хийж байгаа тариаланчдад талархал илэрхийлээд, стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилын үнийг тогтвортой байлгах, хангамжийг сайжруулах үүднээс улаанбуудайн урамшууллыг тонн тутамд нь 50 мянган төгрөгөөр тооцон олгож ирснийг энэ жилийн нөхцөл байдал тариаланчдын хүсэлтийн дагуу улаанбуудайн урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж, 100 мянгад хүргэнэ гэдгээ Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзахдаа мэдэгдлээ.Тэд өнөөдөр Төв аймгийн Цээл суманд үргэлжлүүлэн ажиллах юм. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил улирал харгалзахгүй үргэлжилнэ
2019-09-16 09:19:20 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь аймагт ажиллаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого-д тусгагдсаны дагуу баригдаж буй 414.6 км төмөр замын ажил Дорноговь аймгийн Мандах, Зүүнбаян гэсэн хоёр суманд зэрэг үргэлжилж байгаа юм. Ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, туслан гүйцэтгэгчээр одоогийн байдлаар дотоодын 15 аж ахуйн нэгж ажиллаж байна. Төмөр замын доод суурийн ажлыг гүйцэтгэж буй компаниудын ажлын гүйцэтгэл харилцан адилгүй ч аравдугаар сарын 20-н гэхэд төлөвлөгөөт ажлаа дуусгана гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцууллаа. Гэхдээ улирлын чанартайгаар тавигдсан энэ хугацааг сунгах, хүйтний улиралд ч гэсэн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх боломжтой эсэхийг лавлахад, аж ахуйн нэгжүүд арванхоёрдугаар сарын сүүл хүртэл ажил гүйцэтгэх боломжтой гэсэн юм. Нэг талаас эдгээр компаниуд нь нэгэнт хүн хүч, техник хэрэгслээ татаж, байрлан ажиллаж байгаа тул хуваарьт ажлаа дууссаны дараа Тавантолгой чиглэл рүү үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналыг дэмжиж, арванхоёрдугаар сар хүртэл төмөр замын суурийн далангийн бэлдэц болоод туслах замын ажлуудыг хийх боломжтой гэж үзлээ. Ингэснээр хоёрдугаар сарын сүүлч, гуравдугаар сарын эхээр доод бүтцийн ажилдаа шуурхайлан орох боломж бүрдэх юм. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан явсан Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, Монголын төмөр зам ТӨХК, УБТЗ ХНН-ийн удирдлагууд болон газар дээрээ ажиллаж байгаа албан тушаалтнууд арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх тус тусын ажил үүргийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Энэ сард багтан үе угсрах бааз ашиглалтад орж, 20 мянган ширхэг буюу 5 км бетон дэр хэдийн үйлдвэрлэгдсэн байхад Зүүнбаян чиглэлээс 10 км төмөр замын ажил дөнгөж 25 хувьтай үргэлжилж байгаа асуудалд анхаарал хандуулахыг Ерөнхийлөгч ЗХЖШ-ын удирдлагуудад үүрэг болгов. Үүнээс гадна замын зураг төслийн ажлыг Монголын төмөр зам ТӨХК, УБТЗ ХНН-ийг хамтраад шуурхай дуусгахыг анхааруулав. Мөн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэлд хяналт тавьж, гүйцэтгэлийнх нь дагуу мөнгийг нь олгох байдлаар дэмжин ажиллаж, их бүтээн байгуулалтынхаа ажлын зохион байгуулалтын менежментийг өөрчилж, ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй