Чуулганы нэгдсэн хуралдаанаар таван хуулийг хэлэлцэн баталлаа
2019-09-13 09:17:45 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы /2019.09.12/ чуулганы өнөөдрийн хуралдаан 64 хувийн ирцтэй эхэлж, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн сапбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна. Дээрх салбаруудын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2019-2020 онд Монгол Улсад 334.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны энгийн эх үүсвэрээс 252.0 сая, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82.0 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж.Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж, хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн нэмэлт санхүүжилт, бүс нутгийн замыг сайжруулах нэмэлт санхүүжилт, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхээр таван төслийг тохирч, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр-т тусгасан байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр, төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр-2 төслийн хүрээнд ямар ажил хийх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг сонгон хэрэгжүүлж буй шаардлагын талаар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2018 онд соёрхон баталсан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй тогтвортой аялал жуулчлал төслийн хүрээн дэх Хэрлэнгийн хөдөө аралд хэрэгжүүлэх 2 сая долларын төсөл ямар шатанд байгаа, Монгол Улсын гадаад өрийн хэмжээ, энэ талаар ямар арга хэмжээ хэрэгжүүлж байгаа, орон нутаг дахь бүтээн байгуулалтын ажлын талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна. Хуулийн төслийн талаар санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжсэн гэлээ. Хууль санаачлагчийн илтгэл болоод Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийг баталлаа. Үргэлжлүүлээд Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийг хэрэгжүүлснээр төлбөрийн чадварт нийцсэн, байгаль орчинд ээлтэй 10,000 өрхийн орон сууцыг барих, гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийг дэмжих, ногоон байгууламжийг бий болгох, ингэснээр агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулна үзэж байгаагаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулахдаа дурдлаа. Уг төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-ийн 1, 2 дугаар үе шаттай уялдуулан Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдэд хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.Мөн төслийг Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая амдолларын буцалтгүй тусламж,Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Дэвшилтэт технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр тус тус санхүүжүүлэх юм байна. Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү нь 0.25 хувьбөгөөд зээлийн хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Тус зээлийн эх үүсвэр нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хамгийн таатай нөхцөлтэй зээл гэж төсөл санаачлагчид үзжээ. Авулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр дасан зохицох чадвар бүхий хот гэж ямар агуулгатай, 10000 айлын орон сууцыг хаана барих, газар болон бусад зохион байгуулалтын асуудал шийдэгдсэн эсэх, эдгээр орон сууцыг хэн, ямар үнээр барих талаар, УИХ-ын гишүүн Н.Оюундарь төр бүх асуудалд оролцохгүй дэд бүтцийн асуудлыг шийдэж өгдөг байхаар менежмент хийх боломжтой эсэх талаар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр төслийн хүрээнд ямар ахиц, үр дүн гарч байгаа талаар тус тус асуулт асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулсан. УИХ-ын гишүүн Х.Баделхан төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол УИХ- гишүүн Л.Болд төслийг зөвшилцөх үед гишүүдээс гаргасан саналыг хэрхэн тусгасан талаар эргэж танилцуулж байхад анхаарах, эко-Яармаг төслийг энэ зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжтой эсэх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр төр хувийн хэвшилтэй зэрэгцэн ажиллах буруу, цаашид зохион байгуулалтын асуудалд анхаарах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль батлагдлаа. Дараа нь Засгийн газраас2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд50 сая еврогийн зээлийнерөнхий хэлэлцээр-ийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гарын үсэг зурж байгуулаад байгаа аж. Энэхүү зээлийн ерөнхий нөхцөл нь зээлийн эргэн төлөгдөх хугацаа 7 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 2 жил юм байна.Олон улсын валютын сангийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 17.42 хувь байгаа бөгөөд Монгол Улсын Өрийн удирдпагын тухай хуулиар хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байна. Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг хоёр улсын Засгийн газар цаашид тохиролцох бөгөөд эхний ээлжинд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног, төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөж байна гэж Сангийн сайд танилцуулгадаа дурдсан. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалт хийх шийдвэрт өөрчлөлт орсон эсэх талаар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар хотын барилга, орон сууцны лифт, лифтний тоног төхөөрөмжийгшинэчлэх болон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөлд зарцуулах эсэх талаар асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулав. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийг баталлаа. Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцлээ. Монгол Улс нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны гишүүнээр 2000 онд гишүүн, 2006 онд зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болжээ. ЕСБХБ-ны Монгол дахь үйл ажиллагаа 2017 он хүртэл бүхэлдээ хувийн хэвшилд чиглэсэн байсан бөгөөд ЕСБХБ-ны Монгол Улстай хамтран ажиллах стратегийн баримт бичгийг 2017 оны 06 дугаар сард баталсан байна.Ингэснээр тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тусгасан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр-ийг зарим гишүүн орнуудын адил байгуулж, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх төслүүдийг багцлан үр дүнтэй түргэн шуурхай батлуулах боломж бүрдээд буй аж. Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр-ийн хүрээнд нийт 300 сая ам.долларыг олгох бөгөөд эргэн төлөгдөх хугацаа 10-18 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3-5 жил байх аж. Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр-ийг Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулах шаардлага бий болсон хэмээн Сангийн сайд танилцуулсан юм. Хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед асуулт асуух, санал хэлэх гишүүд гараагүй хэмээн УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулсан. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, хариулт авсаны дараа хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийг баталлаа. Эцэст нь Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон БНМАУ-ын Засгийн газар,ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОросынХолбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав.Монгол Улсын нутаг дэвсгэр дэх ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийг1971-1980 оны үед хоёр улсын хооронд байгуулсан Засгийн газрын баримт бичгийн дагуу зохицуулдаг аж. Эдгээр баримт бичгээс Засгийн газар хоорондын 1971 оны протокол, 1979 оны хэлэлцээрийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулахаар тогтсон байна. Уг нэмэлт, өөрчлөлтийг ноот бичиг байгуулах замаар хийхээр хоёр тал тохиролцсон гэлээ. Хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүд гараагүй хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийг батлахыг дэмжлээ хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав
2019-09-13 09:05:41 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарэнэ сарын 12-ны өдөрМонгол Улс дахь НҮБ-ынСуурин зохицуулагч, НҮБ-ынХөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтайБиатаТранкманыг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ындарга Г.ЗанданшатарМонгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжин, хувь нэмрээ оруулж ажилласанд нь талархал илэрхийлээд цаашид ч манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ. НҮБ-ынСуурин зохицуулагч, НҮБ-ынХөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтайБиатаТранкманМонгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа энэ онцгой цаг мөчид хүлээн авч уулзаж байгаад УИХ-ындаргад талархал илэрхийлэв. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүх шатны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, найрсаг харилцаатай болсондоо баяртай байна. Олон чухал асуудлыг хамтын хүчээр шийдэж, туршлага хуримтлуулсан сайхан он жилүүд байлаа. Монгол Улсад ажиллах хугацаандаа сайн засаглалыгбэхжүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зэрэг Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажилласан. Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилт-2030 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг хэлэхэд таатай байна. Цаашид ч шинээр томилогдон ирэх Суурин төлөөлөгчтэй идэвхтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гээд НҮБ-ынХөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрүүдийн явцын талаар мэдээлэл өглөө. Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Одоо ард нийтийн санал асуулга явуулж, иргэдээрээ шийдвэрлүүлэх хариуцлагатай цаг үе ирээд байна. Монголчууд анх1945 оны 10 дугаар сарын 20-ныөдөр анх удаа улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулах Ард нийтийн санал асуулга явуулж байсан.Одоо явуулах санал асуулга нь Монгол Улсын Үндсэн хууль, дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ард нийтийн санал авах тухай хуулийн дагуу иргэд сонгогчид саналаа өгөх бүрэн эрхтэй болж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэд хоёр дахь удаагаа Үндсэн хуулиа батлах юм гээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гол өөрчлөлтүүдийн талаар товч танилцуулсан юм. УИХ-ындарга Г.Занданшатарөмнөх жилүүдэд УИХ-аасолон улсын байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааны жишгийг шат ахиулахад хатагтайБиатаТранкманидэвх зүтгэлтэй ажилласныг дахин тэмдэглээд ажлын амжилт хүсэв. ХатагтайБиатаТранкманнь Монгол Улсад 2015 оны есдүгээр сард томилогдон ирсэн бөгөөд үргэлжлүүлэн БНХАУ дахь НҮБ-ынХөгжлийн хөтөлбөрийн Суурин зохицуулагчаар ажиллах юм. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдсон Тапан Мишра итгэмжлэх захидлаа гардуулав
2019-09-13 08:59:04 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдсон Тапан Мишра өнөөдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт итгэмжлэх захидлаа гардуулав. Сайд Д.Цогтбаатар НҮБ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг тууштай дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд, манай улс НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж, хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг зорьж ирсэнийг тэмдэглэсэн байна. Мөн олон улсын энхтайвны асуудлаарх судалгаа, энхтайвныг түгээн дэлгэрүүлэхэд хүүхэд залуучуудын оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Ноён Т.Мишра Монгол Улс НҮБ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч, нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Ноён Тапан Мишра нь Энэтхэг Улсын иргэн бөгөөд НҮБ-ын системд 2003 оноос хойш ажиллаж байгаа ба 2015-2019 онд БНАСАУ дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр ажилласан ажээ. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
ТББХ: Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ
2019-09-12 09:23:58 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2019.09.11/ 73.7 хувийн ирцтэйгээр хуралдаж,Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулахтөслийн хоёр дахьхэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.2-т Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг Үндсэн хууль, энэ хуульд заасан бүхий л зарчим, шаардлага, журмыг баримтлан боловсруулж чуулганы нэг, хоёр дахь хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ, 17.3-т Хоёр дахь хэлэлцүүлгээр зүйл, хэсэг, заалт бүрээр санал хурааж шийдвэрлэсэн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах эх болгон баталж уг эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоол гаргана., Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн24.6-д Төрийн байгуулалтын байнгын хороо ард нийтийн санал асуулгад оруулах төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт дараах журмаар бэлтгэнэ: 24.6.1.нэгдсэн хуралдааны нэг дэх хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн найруулгын томьёоллыг тусгасан ард нийтийн санал асуулгад оруулах төслийг бэлтгэх; 24.6.2.гишүүд төсөлтэй холбогдуулж асуулт асууж, үг хэлэх; 24.6.3.ард нийтийн санал асуулгад оруулах төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулах талаар санал, дүгнэлт гаргах хэмээн заасны дагуу асуудлыг хэлэлцэх гэж байгааг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдааны эхэнд танилцуулсан. Төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Мөн хуралдаанаарАрд нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал тайлбар хийсэн. Тэрбээр,Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1-д Улсын Их Хурал төслийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээд тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар тогтвол Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана., 17.3-т Хоёр дахь хэлэлцүүлгээр зүйл, хэсэг, заалт бүрээр санал хурааж шийдвэрлэсэн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах эх болгон баталж уг эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоол гаргана. гэж заасан. Энэхүү заалтын дагуу 09 дүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.8 хувийн саналаар тогтоол гаргахыг дэмжсэн тул Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг боловсруулсан хэмээлээ. Ингээд хуралдаан даргалагч ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг уншиж танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн хоёр дахь хэсэг,Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн24дугаар зүйлийн 24.8 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний 94.8 хувь нь буюу гуравны хоёроос доошгүй саналаар тогтсон тул ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар тогтоосугай хэмээн тогтоолын төсөлд тусгажээ. Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг хавсралтаар батлахаар тусгасан байна. Ард нийтийн санал асуулга зохион байгуулах зардал, хугацаатай холбоотой асуудлыг тусгасан тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг Байнгын хорооны дарга энэ үеэр мөн дурдсан. Ингээд тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувьдэмжлээхэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдэнэ
2019-09-12 09:20:26 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний Лхагва гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болов. Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдснээр тус байгууллагын гишүүн болон гишүүн бус АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг нийт 21 улстай конвенцид тусгагдсан харилцааг үүсгэх боломж бүрдэнэ. Тус конвенци нь 19 зүйлтэй, ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхдээ гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгажээ. Монгол Улс дэлхийн 11 улстай ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээ байгуулж, Ялтан шилжүүлэх тухай Берлиний болон Европын зөвлөлийн конвенциудад тус тус нэгдэн орсон. Энэ хүрээнд дээрхи зарим улсуудад ял эдэлж байгаа өөрийн орны иргэдээ шилжүүлэн авсан бөгөөд одоо ч ОХУ, Япон улсаас тус бүр нэг иргэнээ шилжүүлж авах ажиллагааг явуулж буй. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй