Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Карнатака мужийн захирагч Важубхай Рубадхай бараалхав
2019-09-23 09:54:48 Нийтлэгдсэн: Улс төрБүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын мэдээллийн технологи, эрчим хүч, сансар судлал зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, албаны хүмүүстэй уулзахаар Энэтхэгийн Бенгалуру хотод хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүнийг хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан Карнатака мужийн захирагч Важубхай Рубадхай бараалхаж, БНЭУ-д айлчилж хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв. Ноён Важубхай Рубадхай Монгол Улсаас олон лам Карнатака мужийн Гомон шашны сургуульд шавилан суралцдаг талаар дурдаад, бусад салбарт ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр Монгол Улсаас оюутнууд тус хотод суралцах боломж, нөхцлийн талаар санал солилцлоо. Учир нь, Бенгалуру хот нь Энэтхэгийн төдийгүй АНУ-ын цахиурын хөндийтэй дүйх хэмжээний нөөц боломж, технологийн чадалтай тул сургалт нь тэр хэрээр хөгжсөн талаар мужийн Захирагч танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга боловсролын харилцааны асуудлыг хөндөн ярьсанд талархал илэрхийлээд, айлчлалын үеэр мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах асуудлаар яриа, хэлэлцээрт хүрсэн тул энэ чиглэлд хамтран ажиллахдаа таатай буйгаа илэрхийллээ. Уулзалтын үеэр талууд Карнатака муж, Бенгалуру хоттой хамтран ажиллах бусад боломж, салбарын талаар санал солилцож, дэлгэрэнгүй ярилцлаа.
Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 2019 оны 9 сарын 19-ний өдөр Өрөмч хотноо болов. Хуралдааныг Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Ардын засгийн газрын Дэд тэргүүлэгч Жан Чуньлинь нар тэргүүлж, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгуудын удирдлага, БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөл болон хоёр талын холбогдох албан тушаалтнууд оролцов. 2007 онд байгуулснаас хойш хуралдаагүй байсан энэхүү механизмыг 12 жилийн дараа ийнхүү сэргээж байгаад талууд баяртай байгаагаа илэрхийлж энэхүү механизмаар дамжуулан Монгол Улс болон ШУӨЗО, яланугуяа Монгол Улсын баруун бүсийн 5 аймаг болон ШУӨЗО-ны хооронд бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүлэх илүү их боломж нээгдэж байгааг онцлон тэмдэглэв. Цаашид энэхүү механизмын үйл ажиллагааг тогмолжуулж хоёр жилд нэг удаа харилцан зохион байгуулахаар тохиров. Энэ удаагийн хуралдаанаар талууд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, зам, тээвэр, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, олон асуудлаар тохиролцоонд хүрэв. Тухайлбал, хоёр талын холбогдох боомтын ачаа тээвэр, зорчигч хилээр нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлчилгээг сайжруулах чиглэлд хамтран ажиллаж, энэ хүрээнд боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг урагшуулж, боомтын менежментийн ажлын уулзалтын механизмыг байгуулж, боомт дээр үүссэн асуудлыг цаг тухайд нь хэлэлцэж шийдвэрлэж байхаар тохиролцов. Хоёр талын хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хоёр тал экспо, үзэсгэлэн тогтмол зохион байгуулахаар тохиров. Түүнчлэн Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд Хч ятад руу гаргах талаар талууд санал солилцов. Талууд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажилагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Энэ хүрээнд их дээд болон тусгай мэргэжлийн сургуулиуд хооронд хамтын ажиллагаа тогтоох, мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх техникийн хамтын ажиллагааны судалгааг урагшлуулах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцов. Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр-ийг хэрэгжүүлэхэд ШУӨЗО чухал үүрэгтэйг монголын талаас онцлоод энэ хүрээнд Монгол, Хятад, Орос гурван улсын авто машины тээвэрлэлтийг эхлүүлэхээр болов. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэж тохиролцсон асуудлаар протокол үйлдэж Монгол Улсын ГХЯ-ны Төрийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ШУӨЗО-ны Ардын засгийн газрын Дэд тэргүүлэгч Жан Чуньлинь нар гарын үсэг зурав. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГ (ОУАЭА)-ИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 63 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
2019-09-20 11:28:59 Нийтлэгдсэн: Улс төрОлон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 63 дугаар чуулган 2019 үны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Вена хотноо үргэлжилж байна. Чуулганд ОУАЭА-ийн гишүүн 171 улс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын 3000 орчим төлөөлөгчид оролцож байна. Манай төлөөлөгчдийн тэргүүн, ОУАЭА-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, анагаах ухаан, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт цөмийн технологийг нэвтрүүлэх, эдийн засаг, тогтвортой хөгжлийг хангахад тус агентлагийн үйл ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, энэ чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй ажил, баримталж буй бодлогыг танилцуулав. Мөн ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд манай улсад хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг дурдаж, цаашид тэдгээрийн хамрах хүрээг өргөжүүлэн нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын тогтвортой хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах нь чухал гэж үзэж буйгаа илэрхийлэв. Ерөнхий бага хурлын 63 дугаар чуулагаар ОУАЭА-ийн үйл ажиллагааны тайлан, төсөв зэргийг хэлэлцэхээс гадна цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, техникийн хамтын ажиллагаа, цөмийн шинжлэх ухаан, технологийг энхийг зорилгоор ашиглах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг 26 багц асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргах юм.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
2019-09-18 09:38:41 Нийтлэгдсэн: Улс төрХууль зүйн сайд Ц.Нямдорж өнөөдөр /2019.09.17/ Засгийн газрын хуралдаанаар нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мэдүүллээ. УИХ-аас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013 оны 7 дугаар сарны 5-ны өдөр баталж, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа билээ. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийсний үндсэн дээр түүнд нийцүүлж нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэх дүгнэлт гарсан байна.ИймээсГэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлдгэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, мөн сэтгэл зүйн арга хэмжээг хамгаалалтын арга хэмжээ болгох, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэхтэй холбоотой шинээр бүлэг, хэсэг, заалт нэмэхээр тусгажээ.Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Их Хурлаас эрх зүйн шинэтгэлийн хүрээнд баталсан Эрүүгийн багц хуулиудтай нийцэж, гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарч буй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилж хуулийг нэр мөр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэлээ. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэл, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээхэмээнУИХ-ынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав
2019-09-18 08:56:10 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жалгас Адылбаевыг 2019 оны есдүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Жалгас Адылбаев Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг Гадаад харилцааны дэд сайдад гардуулав. Тэрээр Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа тэмдэглээд, Монгол, Казахстаны харилцааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахын төлөө хүчин зүтгэхээ илэрхийлэв. Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Казахстаны улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлэх, харилцааг шинэ шатанд гаргах эрмэлзлээ нотлоод, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тэлэхэд түлхүү анхаарч ажиллахыг захив. Талууд мөн цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй айлчлал, арга хэмжээний бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй