Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа
2019-08-13 08:11:47 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь аймагт ажиллаж, тус аймгийн Мандах сумын нутагт баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Энэ төмөр зам ньТөрөөс төмөр замын талаар баримтлах бодлого-д тусгагдсаны дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд нийт 414.6 км тавигдах юм. Бүтээн байгуулалт өрнүүлснээр Тавантолгойн коксжих нүүрсний нэг зах зээлээс хамаарсан байдал арилж, төмөр замын трасс дагуух ашиглаагүй байгаа 40 орчим орд газрыг ашиглан олон улсын үнэ тарифаар худалдан авагчдад нийлүүлэх боломжтой болж байгаа юм. Төмөр замын дэд бүтэц хөгжсөнөөр бэлчээр сүйтгэлт, тоосжилт, хөрсний бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасаж, хүнс, мал аж ахуйн салбар, арьс ширний үйлдвэрлэл, тэдгээрийн логистикт чухал нөлөө үзүүлэх нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад холбогдох албан тушаалтнуудын танилцуулснаар төмөр замын ажил эхэлснээс хойш замын доод бүтцийн газар шорооны ажил болон бусад дагалдах ажлууд саадгүй үргэлжилж байна гэв. Доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн цалинтайгаар, туслан гүйцэтгэгчээр 8 компани, геологи, геодезийн хяналтын чиг үүргийг дөрвөн компани, нийт 210 орчим техник, тоног төхөөрөмж ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, энэ төмөр замаар зөвхөн Тавантолгойн нүүрсийг зөөнө гэж бодож болохгүй. Учир нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар байдаг. Үүнд нь, Тавантолгойн нүүрсний орд, Хармагтайн зэс алтны орд, Манлайн нүүрсний орд, Хараат уул, Төхөм, Дадын хар уул, Дулаан уул, зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөний томоохон ордууд байршиж байгаа бөгөөд 6 орчим тэрбум тоннын нөөц бүхий баялаг байгаа гэв. Төмөр зам баригдсанаар эдгээр ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болох юм. Төслийн нийт хугацаанд төмөр зам барьж байгуулахад 3700 орчим хүн ажилтай орлоготой болох бөгөөд, 1352 машин механизм ажиллана. Шууд бусаар буюу материал, техник хангамж, ус, хүнс хангамж зэргээр 10 мянга орчим хүн, тэдгээрийн гэр бүл төслийн барилга угсралтын бүтээн байгуулалтын үед орлоготой болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн Дорноговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нэг хэсэг нь өрнөж буй Зүүнбаян дахь 15 км төмөр зам болоод тус өртөөний өргөтгөлийн ажлын явцтай танилсан юм. Зүүнбаян өртөөний 49.4 дэх километрт Тавантолгой чиглэлийн төмөр зам холбогдох тул хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс өртөөнд зайлшгүй өргөтгөл хийх шаардлагатай болсон юм. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн танилцуулснаар Сайншанд-Зүүнбаян чиглэлийн 47км төмөр замын дагуу хийгдэх бөгөөд үе угсрах баазын засвар, шинэчлэлийг ирэх сарын 20-ноос эхлэхээр төлөвлөсөн байна. Эдгээр ажил эхэлмэгц мөн 100 орчим ажлын байр шинээр нэмэгдэх юм байна. Зүүнбаян өртөө орчимд мөн Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн алба хаагчид төмөр замын газар шорооны ажлыг гүйцэтгэж байна. Тус ангийн захирагч Бригадын генерал П.Доржсүрэнгийн танилцуулснаар өнгөрсөн сарын 25-ны өдрөөс тус ангийн алба хаагчид ул шорооны ажилдаа оржээ. Зэвсэгт хүчнийхэн 59040 м3 газар шорооны ажил хийж, хуваарьт ажлаа 127 хувьтай биелүүлсэн нь энэхүү бүтээн байгуулалтад дотоодын цэргийн хүчээ ашигласан нь маш их үр дүнтэй байна хэмээн тус ангийнхан ярьсан юм. Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Зэвсэгт хүчний давуу тал нь хариуцлагатай, энгийн ардуудаас илүү зохион байгуулалттай байдаг явдал. Зэвсэгт хүчнийхэн гарт баригдаж нүдэнд баригдахаар ажил хийсэн байна. Энэ гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар шаардлагатай зарим техникийн асуудлыг хэлэлцүүлнэ гэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсаныхаа дараа бүтээн байгуулалтад оролцож буй хүн бүрт талархал илэрхийлж, төслийг цаг хугацаанд нь дуусгахад анхаарал хандуулахыг хичээнгүйлэн хүслээ. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун–Эрдэнэ Өмнөговь, Дорноговь аймагт албан томилолтоор ажиллалаа
2019-08-13 08:07:33 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын сайд, ЗГХЭГын дарга Л.ОюунЭрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт 2019 оны 08 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Өмнөговь болон Дорноговь аймагт албан томилолтоор ажиллалаа. Томилолт-Өмнөговь аймагт /2019.08.09-10/ Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт говийн аймгуудад хэрхэн хэрэгжиж байгаа талаар биечлэн шалгаж тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч, ажилтан албан хаагчидтай уулзаж мэдээлэл солилцов. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн замд Засгийн газрын албан даалгавраар хэрэгжүүлж байгаа ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтайүргэжилжбайна ЗГХЭГ-ындарга Л.Оюун-Эрдэнэ албан томилолтынхоо эхэнд Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Эрдэнэс Таван толгой компани, сум орон нутгийн удирдлагууд, уурхайчид, иргэд, жолооч нарын эрх ашгийг хамгаалах ТББ-ынтөлөөлөлтэй уулзав. Мөн Эрдэнэс таван толгой компанийн үйл ажиллагааны мэдээлэл сонсож, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэдүүсчбайгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай 2019 оны 04 дүгээр сарын 17-ныөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан Засгийн газрын 01 тоот албан даалгаврыг уншиж танилцуулан биелэлтийн талаарх дүн мэдээг холбогдох албаны хүмүүс өгөв. Урьдчилсан тоон мэдээллээр Засгийн газрын албан даалгаврын биелэлт 74 хувьтай гэсэн ч газар дээрх шалгалтын дүн, албан даалгаврын хэрэгжилт 50 гаруй хувийн гүйцэтгэлийг харуулж байна гэж Сайд Л.Оюун-Эрдэнэ томилолтын эцэст дүгнэсэн. ЗГХЭГ-ындарга хэлэхдээ, Хэрвээ албан даалгаврын биелэлт хангалтгүй байвал үүрэг хүлээсэн хүмүүст сануулах захидал илгээнэ. Гурван удаа сануулах захидал авбал хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авах болно гэдгийг сануулж байв. Энэхүү томилолтын тайлан мэдээг нэгтгэж дүгнэлтээ лхагва гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар танилцуулах аж. Эрдэнэс-ТавантолгойХК-ийн борлуулалтын орлого хагас жилийн байдлаар өмнөх оноос 59 хувиарөсчээ Эрдэнэс-Тавантолгой ХК ийн нүүрс тээвэрлэлт, экспорт хэвийн явагдаж байгаа бөгөөд борлуулалтын цэвэр ашиг өмнөх жилүүдээсөсчээ.2018 онд 18 сая тонн нүүрс олборлож 15 сая тонныг борлуулсан бол энэ онд хагас жилийн байдлаар 17 сая тонн нүүрс олборлож, 1,5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэ нь өмнөх оны хагас жилтэй харьцуулахад 59 хувиар нэмэгдэж цэвэр ашиг нь 600 сая ам.долларт хүрсэн гэв. Засгийн газраас өгсөн албан даалгаврын хүрээнд Таван толгойн орд газрын өгөөжийг нэмэгдүүлж Эрдэнэс-Тавантолгойкомпанийн үйл ажиллагааг өргөжүүлэх цахилгаан станц байгуулахконвербарих, ажилчдын хотхон байгуулах нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх баяжмалын үйлдвэр барих, кокс химийн лаборатори байгуулах зэрэг ажлуудын бэлтгэл хангаж ТЭЗҮ-ийгболовсруулж байгаа аж. Цаашид нүүрсний жилийн экспортоо 35 сая тонн хүргэх зорилт тавьжээ Л.ОюунЭрдэнэ: Нүүрс тээврийн жолооч нарын эрүүл аюулгүй байдлыг хангах талаар Засгийн газраас бололцоотой бүхий л арга хэмжээг авна ТавантолгойГашуунсухайт чиглэлд тээвэр эрхэлдэг нүүрс тээврийн жолооч нарын эрүүл аюулгүй байдлыг хангах амьдралын чанарыг сайжруулах, ажиллах амрах орчиннөхцлийгбүрдүүлэх чиглэлд Засгийн газраас онцгой анхаарч шат дараалсан шийдвэрийг гарган ажиллаж байгаагийн нэг нь энэхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэдүүсчбайгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухайЗасгийн газрын албан даалгавар бөгөөд дэд ажлын хэсгүүдийг байгуулж гүйцэтгэлд хяналт тавьж байна. Жолооч нарыг эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулж, тээврийн замд амрах ариун цэврийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэгт орох боломжоор хангах, шаардлага хангасан хоол хүнсээр үйлчлэх нөхцөлийг бий болгох ажлыг эхлүүлээд байна. Одоогоор Цогтцэций сумын нутагтТавантолгойнүүрсний бүлэгордоос10 орчим км-т Тээвэрчдийн хотхон, Гашуунсухайт боомтоос наана 20 гаруй км-т 2500 автомашины зогсоол бүхий Тайван зогсоол-ыгтус тус байгуулж байна. Тус цогцолборуудад зочид буудал, үсчин, гоо сайхан, халуун усны газар, кино театр, эмнэлэг, төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөсөн байна. Барилга угсралтын ажил 30-65 хувьтай тус тус үргэлжилж байна. Санхүүжилт, бараа материалын хангалт жигд байгаа бөгөөд есдүгээр сарын сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Жолооч нарт бүх төрлийн нийгмийн үйлчилгээг үзүүлэх тус хоёр цогцолбор ашиглалтад орсноор нүүрс тээврийн замд ажиллаж байгаа 14 мянган жолоочийн ая тухтай байдлыг тодорхой хэмжээгээр хангадаг болох юм. МөнТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн 239 кмавтозамдГашуунсухайт авто зам ХХК-иас засвар үйлчилгээ хийж байгаа бөгөөд засварын ажил 76 хувьтай үргэлжилж байна. Зам дагуу 10-15 км тутамд зөөврийн бие засах газар, хогийн цэг байгуулж, зам дагуу нэг удаад 5-10 автомашин зогсох 20 түр зогсоол барихаар төлөвлөж есөн зогсоолыг ашиглалтад оруулсан бол есдүгээр сарын нэгэн гэхэд түр зогсоолыг барьж дуусгана гэв. ЗГХЭГ-ындарга Л.Оюун-эрдэнэ нүүрс тээврийн жолооч нартай уулзав Гашуунсухайт боомтоос наана 22 км-т байрлах Цагаан хад дахь нүүрс ачин тээвэрлэх хэсэгтЭнержиресурскомпанийн нүүрс тээврийн талбайдЗГХЭГ-ындарга Л.Оюун-Эрдэнэ контейнер тээвэрлэлт хийж буй байдалтай танилцаж, нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзав. Жолооч нар боомт дахь нэвтрэлтийг хурдасгах,АТҮТ-өөсаж ахуйн нэгжүүдэд олгож буй С зөвшөөрлийн шаардлагыг хөнгөвчлөх, нүүрс тээврийн компаниудад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангахыг хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт чангатгаж өгөхийгхүсчбайв. Мөн авто тээврийн хяналтын байцаагч нарын тавьж буй шаардлага торгууль хэт өссөн талаар гомдол хэлж байв. Харин тавдугаар сараас хойш тээврийн зам дахь осол, ахуйн гэмтэл буурсан нь Тээврийн цагдаагийн алба хаагчид байнгын эргүүл хийж, явуулын эмч ажиллаж, дуудлагын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаатай холбоотой аж. Засгийн газрын албан даалгаврын хүрээнд 30 гаруй хүний орон тоотойгоор Тээврийн цагдаагийн нэгжийг Гашуунсухайт боомтод байгуулан ажиллаж байна. МөнАТҮТ-өөсхяналт тавьж ажиллах байцаагчдынхаа тоог нэмэгдүүлснээр жолооч нарын бичиг баримтын зөрчил буурч, хуурамч үнэмлэхтэй, мэргэжлийн ур чадвар сул, туршлага багатай жолооч нар хууль бус тээвэрлэлт хийх явдлыг таслан зогсоож байгаа гэв. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлнэ Томилолтын ажлын хэсгийн гишүүдТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын суурь бүтцийн байдалтай танилцаж, төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэх эрх авч, үүрэг хүлээсэнТавантолгойТөмөр зам ХХК-ийн ажилчидтай уулзалт хийв. Өмнө нь тавигдсан төмөр замын доод, дээд шороон суурь бүтцийн гүйцэтгэл 51,8 хувьтай бөгөөд цаг агаарын нөхцөл байдал, хугацааны алдагдлаас үүдэн 10 гаруй сая ам.долларын нөхөн сэргээлт хийх шаардлагатай болжээ. Цаг алдах тусам хүлээх хохирол нэмэгдэнэ гэж мэргэжлийн хүмүүс хэлж байв. Төмөр замыг барьж ашиглалтад оруулахад нийт 547 сая ам.доллар шаардлагатай аж. Монгол Улсын Засгийн газрын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх бодлогын нэн тэргүүндТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулах зорилт тавигдаж байгаа юм. Төмөр зам баригдсанаар 1200 гаруй ажлын байр шинээр бий болж, нүүрс тээврийн тонн тутам дахь 32 ам долларын зардал дөрөв дахин буурч 8 ам.доллар болохоос гадна, төмөр замаар жилд дангаар 30 сая/тонн хүртэл нүүрсэкспортлодогболох юм. Мөн жилд Улсын төсөвт 20-28 сая хүртэл ам.долларын татвар төвлөрүүлж,Тавантолгойнбүлэг ордын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлж нүүрс тээврийн зам дахь аваар осол бусад хүндрэлүүд бүрэн шийдвэрлэгдэж, уурхайн аман дээрээс тонн тутамд 74 ам.доллараарборлуулагдаж байгаа нүүрсний үнэ 120 ам.доллар, цаашилбал нэмүү өртөг шингээж тээвэрлэсэн тохиолдолд 200-300 хүртэл ам.долларт хүрэх боломж бүрдэх юм. Нэг л жишээ авахад төмөр зам ашиглалтад орсноор зөвхөн Эрдэнэс таван толгой компанийн борлуулалтын орлого гэхэд 1,9 их наяд төгрөгөөс 5,1 их наяд болж цэвэр ашиг нь хоёр их наяд төгрөгт хүрч өнөөгийн түвшингээсээ даруй 2,7 дахин нэмэгдэх юм. Улмаар төмөр замаар Хятад Улсын нутаг, түүний далайн боомт, гуравдагч орны зах зээлрүүтээвэрлэлт хийж, Монгол Улсын уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломж бүрдэх юм. Иймд Монгол Улсын Засгийн газраас Төмөр зам барих ажлын эхний 30 хувийн санхүүжилтийг Эрдэнэс-Тавантолгойкомпанийн цэвэр ашиг орлогоор, 70 хувийг зээлээр санхүүжүүлэх зорилтыг тавьж буй. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанаар танилцуулга хийж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллана гэдгээЗГХЭГ-ындарга хэлсэн юм. Цогтцэций Улаанбаатар чиглэлийн авто замын засвар арчлалт 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар чиглэлийн 540 км авто замд нүүрс тээврийн хүнд даацын автомашин явж эхэлсэнтэй холбоотойгоор ихээхэн эвдрэлүүсчхот хоорондын зорчих тээвэрт хүндрэлүүсчээ. Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд энэ оноос нийслэлийн гэр хорооллын оршин суугчдыг сайжруулсан түлшээр хангахаар болсон. Сайжруулсан түлш үйлдвэрлэх түүхий нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Таван толгой нүүрснийордоостатан тээвэрлэж буйд замын эвдрэл хүндрэл учруулж болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Зам барилгын засвар арчлалтын хүрээнд Цогтцэций Улаанбаатар чиглэл дэх 239 км авто замд засвар арчлалт хийх таван багц тендерийг зарлан шалгаруулж, барилгын ажлын гүйцэтгэлийг эхлүүлжээ. Одоогоор Дундговь аймгийн Дэлгэрцогт, Хулд сумдын нутаг дэвсгэрт 50 гаруй км Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг дайран өнгөрөх 60 гаруй км замд гурван хэсэгт засвар арчлалт хийгдэж байгаа бөгөөд 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Харин хоёр багц тендерийн шалгаруулалт маргаан гарснаас үүдэн барилгын ажил оройтож эхэлсэн ч 11 сард дуусгаж улсын комиссод хүлээлгэн өгнө хэмээн тооцоолж байгаа аж. Сайжруулсан түлш бэлтгэх түүхий нүүрсний нөөц бүрдүүлэлтийг ирэх есөн сард дуусгахаар төлөвлөснөөс 200 мянган тонн түүхий нүүрс татах үлджээ. ЗГХЭГын дарга Л Оюун Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг гаргахын тулд тулгамдаж буй асуудлыг цогцоор харж шийдвэрлэхийг зорьж албан даалгавраа ч өгсөн гэв. Тус авто замын засвар арчлалтыг хийснээр Улаанбаатар хотын оршин суугчдыг сайжруулсан түлшээр хангах зорилт хэрэгжихийн зэрэгцээ хот хоорондын зорчих урсгал ард иргэдийн аюулгүй байдлыг хангах болно гэсэн юм. Томилолт-Дорноговь аймагт/2019.08.10-11/ Монгол Улсын сайд,ЗГХЭГ-ындарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газрын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн албан томилолт Өмнөговиос Дорноговь аймагт энэ сарын 10-11-ний амралтын өдрүүдэд үргэлжиллээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод суурьбүтээцийнбарилгын ажилд цэрэг дайчид оролцож байна Ажлын хэсгийн гишүүдТавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын барилга гүйцэтгэлийн ажлын явцтай танилцав.Төмөр замын барилга гүйцэтгэлийн ажил Зүүнбаян өртөө орчимд 15 км, Мандах сумын нутагт 50 км-т тус тус эхэлжээ. Зам барилга угсралтын мэргэжлийн компани аж ахуй нэгжүүдийн консорциум тэдний ажилчид болонЗХЖШ-ынцэрэг дайчидМСҮТ-ийн сургалтад хамрагдаж, суурьбүтээцийнажилд анги нэгтгэлээрээ зохион байгуулалттай оролцож байна.Төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэхэд санхүүжилт шийдвэрлэгдсэн, техник тоног төхөөрөмжийн хангалт сайн, боловсон хүчин, ажиллах хүч бэлтгэгдсэн, учир төлөвлөсөн ажлаа хугацаанаасаа өмнө гүйцэтгэж байна гэв. Тавантолгой-Зүүнбаян чиглэлд тавигдахаар батлагдсан энэхүү төмөр замын сүлжээний дагуу Хармагтай, Манлай, Хараат уул, Цагаан суварга, Төхөм,Дадынхар, Дулаан уул зэрэг ашиглагдаагүй 40 орчим ашигт малтмалын орд газар байдаг аж. Хэрэв энэхүү төмөр зам баригдаж ашиглалтад орволТавантолгойнбүлэг ордын коксжих нүүрсний экспорт нэмэгдээд зогсохгүй төмөр замынтрассындагуух орд газрууд үйл ажиллагааны эргэлтэд орж Монгол Улсад оруулах эдийн засгийн үр өгөөж эрс нэмэгдэх юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Мандах сумын нутагт хийгдэж буй 50 км төмөр замын доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн цалинтайгаар, туслан гүйцэтгэгчээр 8 компани, геологи, геодезийн хяналтын чиг үүргийг дөрвөн компани, нийт 210 орчим техник, тоног төхөөрөмж ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна. Харин энэхүүТавантолгой-Зүүнбаян чиглэлд баригдах 414,6 км төмөр замын Зүүнбаян өртөөн дахь эхлэлийн 15 км төмөр замын доод суурь бүтцийн барилгын ажлыг 20-иод хоногийн өмнө мөн л Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн алба хаагчид эхлүүлсэн байна. Ажлын гүйцэтгэл 127 хувьтай төлөвлөснөөсөө хурдтай байгаа нь 24 цагаар нэгдсэн зохион байгуулалттай дотоодын цэргийн хүчээ ашиглаж байгаатай холбоотой хэмээн дүгнэж байв. Мөн Таван толгойгоос төмөр зам тавьснаар Зүүнбаян дахь төмөр замын өртөөний ачаалал эргэлт эрс нэмэгдэх учир өргөтгөх зайлшгүй шаардлага үүснэ. Иймд өргөтгөлийн ажлыг эхлүүлж 12 дугаар сарын 01-ний өдөр Улсын комиссод хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй талаарУБТЗболонМТЗ-ынудирдлагууд ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав. Сайншанд-Зүүнбаян чиглэлийн 47км төмөр замын дагуу өргөтгөл хийгдэх бөгөөд үе угсрах баазын засвар, шинэчлэл, ачаа ачиж буулгах талбай гэх мэт цогцолбор ажил хийгдэж, шинээр 100 гаруй ажлын байр нэмэгдэнэ. Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн төмөр 27 км төмөр зам баригдаждуусчээ Сайншанд-Алтанширээ чиглэлд 27 км төмөр замыгМТЗ,УБТЗ-ХННбарьж дуусгажээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүрээнд хийгдэж буй нэг ажил юм. Тус төмөр замын суурьдэрбетоныг дотоодын үйлдвэрлэгчдээс нийлүүлж, замын төмрийг ОХУ-аасхудалдан авсан байна. Олон Улсын жишиг үнээс гурав дахин хямд өртгөөр буюу нэг км төмөр замыг 800-900 мянган ам.доллараарбарьсан байна. Төмөр замын барилга угсралтын ажил дууссан бөгөөд удирдлагын төвийн барилгын дотоод тохижилт засал зэрэг ажлууд үлдээд байгаа аж. Засгийн газрын гишүүд төмөр замын бүтээн байгуулалттай танилцаж, тус зам дахь галт тэрэгний анхны зорчигчид болсон юм. Монголчууд дотоодын хүчин чадлаар анх удаа төмөр зам барьж, цаашид өөрсдөө бүтээн байгуулалт хийж чадна гэдгээ нотолсон Шинэ үеийн сэргэн мандлын эхлэл-ийгтавьсан өгөөжтэй бүтээн байгуулалт хэмээнЗГХЭГ-ындарга Л.Оюун-Эрдэнэ тодорхойлов.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа
2019-08-09 10:58:35 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг энэ сарын 8-ны Пүрэв гарагийнүдээс хойш хуралдав. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдааныг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин даргалж, Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Л.Болд, Ж.Батзандан нар оролцов. Мөн угАжлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, УИХ-ын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинжаргал болон ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат нар оролцлоо. Ажлын хэсгийн хуралдаанаар УИХ-ын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан саналуудыг томьёолсон талаарх ажлын дэд хэсгийн танилцуулга, саналын томьёололтой танилцаж, санал, байр сууриа хуваалцав. УИХ-аас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж,Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт, гишүүдээр УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд нар ажиллаж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхийАжлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хуралдааны эхэнд УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдан ажиллаж байгаа зөвшилцлийн Ажлын хэсгийн ажлын явцын талаар гишүүдэд товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ, зөвшилцлийн Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний төсөлтэй уялдуулах, зөвшилцөх асуудлыг хэлэлцээд зарим тодорхой шийдэлд хүрсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Ажлын хэсэг ажлаа зохион байгуулж, шуурхай явуулахаар тогтож, хоёр төслийн саналуудыг нэгтгэн томьёолж ярилцаад явахаар тохирсон. Ингэхдээ тус тусын төсөл дээр хатуу байр суурь барихгүйгээр аль болохоор ойлголцож, нэгдсэн санал, шийдэлд хүрэх нь зүйтэй гэсэн зарчим барьж ажиллаж байгаа. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаас цөөн хэдэн асуудлаас бусад дээр үндсэндээ санал нэгдэж, УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлтэй нэгтгэн томьёолж болох юм гэж үзсэн. Харин байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт, шүүх эрх мэдэл, засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын тогтолцоо, түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудлыг нээлттэй үлдээж, дахин ярилцахаар тогтоод байгаа. Бусад асуудлын тухайд үндсэндээ санал нэгдсэн гэж хэлж болно. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслийг саналын түвшинд хэлэлцэх, хуулиар хөндөж үл болохоор заасан хүрээ хязгаарыг барих, нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 35 хувиас хэтрэхгүй байхаар ойлголцож, энэ зарчмыг барьж ажиллаж байгаа гэлээ. Ингээд УИХ-ын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан саналуудыг томьёолсон талаарх танилцуулгатай холбогдуулан Ажлын хэсгийн гишүүд асуулт асууж тодруулан санал хэлж байр сууриа хуваалцав. УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах асуудлыг зөвшилцөөд зарим тодорхой шийдэлд хүрчээ. Тухайлбал, Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлд Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзэх бөгөөд нийслэл нь хотод, хот нь дүүрэгт хуваагдана. Нийслэлийн хотын дүүргийг хороонд хувааж болно, мөн Нийслэл бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн бөгөөд эрх зүйн үндсийг нь зөвхөн хуулиар тогтооно гэсэн төслийн заалтаа Ерөнхийлөгч татаж авсан байна. Мөн Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/ гаргана гэж нэмэхээр тусгасан саналаа татаж авчээ. Түүнчлэн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд нэмэхээр тусгасан Төв банк (Монголбанк)-тай холбоотой гурван саналаа татаж авсан байна. Харин УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоо, мөн Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч түүнийг нь батламжлахтай холбоотой Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь хэсгийг хасахаар Ерөнхийлөгчөөс гаргасан саналыг зөвшилцлийн Ажлын хэсэг хүлээн авахаар тогтжээ. Мөн бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор гишүүдийн санаачилсан төсөлд тусгасныг хасах туха Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авчээ. Гишүүдийн санаачилсанд төсөлд тусгагдсан шүүгчдэд тавигдах болзол, шалгуурын талаарх заалтыг хасахыг Ерөнхийлөгч санал болгосон хэдий ч ажлын дэд хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх үед иргэдийн олонх нь дэмжсэн санал өгсөн болон бусад судалгаа тооцоонд үндэслэн төслийн 51.3 дахь хэсэг буюу бүх шатны шүүхийн шүүгчдэд тавигдах шалгуурыг Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг томилно гэж өөрчлөн томьёолжээ. Ингэснээр гишүүдээс өргөн баригдсан төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор тусгасан байсныг хасаж, харин шүүгчид тавигдах шалгуурт оруулж буй өөрчлөлтийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа төсөлд заасан хэвээр нь үлдээсэн байна. Түүнчлэн Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, хараат бус байдалтай холбоотой зохицуулалтад Ерөнхийлөгчийн зүгээс төрийн жинхэнэ албан хаагч яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажиллах эрхтэй бөгөөд шатлан дэвших, чадахуйн зарчимд үндэслэсэн сонгон шалгаруулалтын болзол хангасан Монгол Улсын иргэн Төрийн нарийн бичгийн даргад чөлөөтэй өрсөлдөх, Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилохоор тусгасныг зөвшилцлийн Ажлын хэсгийн саналын дагуу хассан байна. Зөвшилцлийн ажлын хэсгээр дахин нягталж ярилцахаар нээлттэй үлдээсэн асуудлуудаас бусад төслийн заалтуудыг агуулга, үзэл санааны хувьд уялдуулж өөрчлөн найруулахаар өгсөн чиглэлийн дагуу ажлын дэд хэсэг төсөл, саналын бүх заалтыг нэгбүрчлэн авч үзэж зохих томьёоллыг боловсруулжээ. Тухайлбал, зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэж буй төсөл дэх улс төрийн намтай холбоотой зохицуулалтыг нэгтгэж өөрчлөн найруулжээ. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 191 дэх хэсгийг Нам Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна, 193, 194 дэх хэсгийг нэгтгэн Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно гэж өөрчлөн найруулж томьёолжээ. Харин нам байгуулах, түүнийг бүртгэхтэй холбоотой төслийн 192 дахь хэсгийн томьёоллыг зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах бөгөөд намыг сонгуулийн төв байгууллага бүртгэнэ гэж найруулсан байна. Төслийн энэ заалттай холбогдуулан Ажлын хэсгийн зарим гишүүд үг хэлж, нам байгуулахад тавигдах иргэдийн тооны тухайд тодорхой судалгаа тооцоо, бусад орны жишигт үндэслэж аль болохоор бодитой тогтооход анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байв. Ажлын дэд хэсгийн зүгээс энэ хэсэг нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан ардчилсан ёсны зарчим, 16 дугаар зүйлийн 10-т заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх үндсэн эрхийг зөрчих тул хасах нь зүйтэй гэсэн үндэслэл, тайлбарыг хэлж байв. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэх эсэх асуудлын тухайд УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэж тусгагдсан бол Ерөнхийлөгч өргөн барьсан төсөлдөө Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч үл болно гэж зохицуулахаар тусгасан. Иймээс төслийн энэ хэсгийг УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн саналтай нийцүүлэн Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд УИХ-ын гишүүн байж үл болно гэж өөрчлөн томьёолсныг дэмжив. Харин хууль санаачлах эрхэд хүрээ, хязгаар тогтоох үндсэн дээр Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөлдөө Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно гэж тусгасан төслийн 26.1 дэх хэсгийг хасах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзэв. Учир нь энэ заалт нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан агуулгатай байна гэж үзэж буйгаа гишүүд хэлж байлаа. Ингээд хуралдааны төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж буй төсөлтэй уялдуулж, саналыг томьёолсон байдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх санал, байр сууриа маргааш хуралдах зөвшилцлийн Ажлын хэсэгт танилцуулна гэдгээ хэллээ. Улмаар энэ асуудлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж санал, байр сууриа нэгтгэх бөгөөд дараа нь ажлын дэд хэсэг болон УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж саналын томьёоллыг эцэслэсний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Иргэд, олон нийтийн төлөөлөл, улс төрийн намуудаас гаргасан саналыг төсөлд тусгах асуудлаар хуралдлаа
2019-08-08 07:04:07 Нийтлэгдсэн: Улс төрЦуврал хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн авч үзэх ёстой гэсэн шаардлагыг улс төрийн намуудын зүгээс тавьж байгаагҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцантэмдэглэхийн зэрэгцээ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож,саналаа илэрхийлж байгаа улс төрийн намуудын удирдлага, төлөөлөл, иргэд, судлаачид, эрдэмтдэд талархал илэрхийлэв. Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгүүд буюу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах; Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Томъёоллын гэсэн зургаан дэд ажлын хэсэгэнэ сарын 07-ны өдөр хамтарч хуралдлаа. Хуралдаанд дэд ажлын хэсгийн ахлагч,нарийн бичгийн дарга нар, зарим дэд ажлын хэсгийн гишүүд оролцов. Хуралдааны эхэнд Монгол УлсынҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч,Улсын Их Хурлын гишүүнД.Лүндээжанцантөслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэж байгаатай холбогдуулан хийж буй болон цаашид хийгдэх ажлын талаар, мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас хамтран 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаархи цуврал хэлэлцүүлгийн талаар танилцууллаа. Тэрбээр, цуврал хэлэлцүүлэгт оролцогчдын болон санал хэлж, асуулт асуусан хүмүүсийн тоо зэрэг статистик баримтын зэрэгцээ хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг онцлон танилцуулав. Мөн хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн авч үзэх ёстой гэсэн шаардлагыг улстөрийн намуудын зүгээс тавьж байгааг тэмдэглэхийн зэрэгцээ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, саналаа илэрхийлж байгаа улстөрийн намуудын удирдлага, төлөөлөл, иргэд, судлаачид, эрдэмтдэд талархал илэрхийллээ. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшингийн нэр дээр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс ирүүлсэн саналыг уншиж сонсгов. Монгол УлсынҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч,Улсын Их Хурлын гишүүнД.Лүндээжанцангийн хийсэн дээрх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж, Ардын Их Хурлын депутат, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Ж.Сүхбаатар нар санал, байр сууриа илэрхийлсэн. Хамтарсан хуралдаанаарМонгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан,Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас хамтран зохион байгуулсан таван өдрийн хэлэлцүүлэг, УИХ-ын гишүүдийн иргэд, сонгогчидтой хийж буй уулзалтын үеэр иргэдийн гаргасан болон УИХ-ын нэр дээр иргэд, олон нийт, улс төрийн намуудаас ирүүлж буй гэх зэрэг бүхий л саналуудыг нэгбүрчлэн авч үзэн, нэгтгэн томъёолж, төсөлд тусгах чиглэлийг өглөө. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Шинэжинстийнхэн сумын төр, захиргааны байгууллага иргэдийн хяналтад, улс төрөөс хараат бус ажиллах ёстой гэж үзэж байна
2019-08-08 07:00:36 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын дарга Гомбожавын Занданшатар 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллалаа. Тэрбээр орон нутгийн томилолтынхоо сүүлийн өдөр Шинэжинст суманд очиж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонслоо. УИХ-аас 2019 оны07 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны07 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван өдрийн хэлэлцүүлэгзохион байгуулж, улс төрийн нам, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн саналыг сонссон билээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулж, саналыг нь сонсох үйл явц үргэлжилж байгаа бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн зарим сум буюу УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойргийн иргэд, сонгогчидтойгоо уулзаж яваа юм. УИХ-ын даргаГ.Занданшатар танилцуулгадаа, 1992 оны Үндсэн хууль шилжилтийн үүргээ сайн гүйцэтгэсэн. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг дагаад нэмэлт, өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. Сүүлийн2-3 парламент дамжиж боловсруулсан төслийг хэлэлцэж эхлээд байна. Олон үе шаттай хэлэлцүүлгүүдийг хийж, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэдээс саналыг нь авч байгаа. Улс төрийн 18 намын удирдлагуудтай уулзсан. Бүгд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.Бид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дордуулсан гэх долоон өөрчлөлтийг засах гэж байна.Ардчилал гэдэг бол ардын засаг учраас ард түмнийхээ засаглах эрхийг хангахын тулд энэ өөрчлөлтийг хийж байна. Хүн бүр сахилга, хариуцлагыг ухамсарлах ёстой цаг иржээ. Хэн нэгнээс бэлэн зүйл хүлээх биш, бид өөрсдөө юу хийж чадах билээ гэдгээ бодож, өөрчлөлт шинэчлэлийн төлөө хүчээ нэгтгэж, зүтгэх хэрэгтэй. Улсын хөгжил сумаас түүчээлнэ. Сум орон нутгийн удирдлагууд сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллахын зэрэгцээ иргэд өөрсдийн ахуй амьдралыг сайжруулахын тулд оролцоогоо хангаж, санал санаачилга бүрээ илэрхийлж байх нь чухал.Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна хэмээн онцлов. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлдсумын Засаг даргыг ард иргэд сонгодог байхаар оруулсан нь олон улсын чиг хандлагатай нийцэж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулт өгөхдөө тодорхой тайлбарлав. Иргэдээсээ сонгогдсон сумын Засаг дарга аймаг, Засгийн газраа сонсохгүй, төрийн бодлогыг хэрэгжүүлэхгүй, дураар авирлах эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол ч яригддаг. Ийм тохиолдолд буюу хууль зөрчвөл Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар огцруулах зохицуулалт төсөлд мөн бий гэдгийг тэрбээр тайлбарлав. Сумын Засаг даргын хувьд ИТХ-ын төлөөлөгчдийн барьцаанд байх нь төвөгтэй учраас нэг бол дээрээс томилдог, эс бол ард түмнээс сонгодог болгож өгөөч гэдэг хүсэлтийг байнга хэлдэг. Үүнийг томруулаад харвал зовлон нь аймагт ч адилхан. Улсын түвшинд харвал Засгийн газарт ч төстэй байдал бий. Манай тогтолцоонд нэгэнт буй болсон гажуудлыг засаж, гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортой, парламентыг хариуцлагатай, шүүхийг хараат бус, орон нутгийн захиргааг боловсронгуй болгохын тулд, төр засгаас ард олныхоо төлөө ажиллах боломжийг бүрдүүлэх заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгаад байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэв. Түүнчлэн иргэд, олон нийтийн санал нэн чухал болохыг онцлоод, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхэд өөрсдийн хувь нэмрээ оруулаарай хэмээн хүсэв. Шинэжинстийнхэн төслийн зүйл, заалт, түүний ач холбогдол, үр нөлөө болон анхаарах асуудлын талаар өөрсдийн санал бодлоо хэлж, тайлбар мэдээлэл авав. Үг хэлсэн хүн бүр нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа хэлж, сумын төр, захиргааны байгууллагыг иргэдийн хяналтад, олныхоо тусын тулд, улс төрөөс хараат бус ажиллах боломж бүрдүүлэх ёстой гэдгийг анхааруулж байлаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатараас Шинэжинст сумын иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс гадна малчдын тэтгэврийн тогтолцоог сайжруулж, хүнд нөхцөлд тооцуулах, сумандаа шинэ спорт цогцолбортой болох, бэлчээрийн даац, түүний ашиглалт хамгаалалтыг тодорхой хуулиудаар зохицуулах боломжийн талаар асууж тодруулан, хариулт авлаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй