ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ БӨГӨӨД АНДЭЗНК-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ
2019-08-20 10:22:57 Нийтлэгдсэн: Улс төррын 20 Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанаг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улс-НҮБ-ын АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд хөгжлийн асуудлууд, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, бүс нутгийн зарим тулгамдсан асуудлаар санал солилцож, ГХЯ-ны дэргэд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэлт болгосон байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулах санаачилгын хүрээнд ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын VI бага хурлын үеэр тусгай хуралдаан хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлж, уг асуудлаар бүс нутгийн орнуудын дэмжлэгийг авах чиглэлд АНДЭЗНК-ыг хамтран ажиллахыг хүсэв. Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана Монгол Улс НҮБ-тэй хөгжүүлж буй хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт болон байгаль орчин, агаарын бохирдол, цахим эдийн засаг зэрэг чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай Ерөнхий хэлэлцээрт нэгдэн орохыг хүссэн байна. Хатагтай А.Алисжабана маргааш буюу 5 дугаар сарын 20-ны өдөр Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд тусгай зочноор оролцоно.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ аймгийн засаг дарга нартай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож байна. Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл солилцож, шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэн Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал хийхээр болов. Өргөтгөсөн хурлыг 2019 оны наймдугаар сарын 19-ний Даваа гарагт товлов. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
2019 оны8дугаар сарын 15-ны өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талуудхоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудал, тухайлбал ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй харилцанайлчлалуудын бэлтгэл ажлын явц,Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэнөнгөрүүлэх арга хэмжээнүүдийн хэрэгжилт зэрэг асуудлаар талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ КУВЕЙТ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2019-08-16 09:27:51 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мухаммед Аль-Мутайриг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Мөн Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулах тухай асуудлаар тусгайлан ярилцав.
АЗИЙН ТӨЛӨӨХ БОАО ФОРУМЫН БАГА ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО
2019-08-13 12:09:09 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Форумын Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах санаачлагыг Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж, энэ сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар Азийн төлөөх Боао форум, Монголын бизнес зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын хөгжлийн стратегийн институти, Хөрөнгө оруулалтын судалгааны төв, Эрдэнэс Монгол ХХК, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг дэмжих Хятадын зөвлөл, Далайд гарцгүй орнуудын судалгааны төв зэрэг байгууллагатай хамтран бэлтгэл хангаж байна. Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа гэсэн ерөнхий сэдвийн дор явагдах Улаанбаатарын бага хурлын үеэр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд, Хөгжлийн зам хөтөлбөрийг Бүс ба Зам санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь, Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь, Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь гэсэн сэдвээр хэлэлцүүлэг болно. Мөн бизнес эрхлэгчдийн уулзалт, Улаанбаатар хотын нэрэмжит хүлээн авалт, Бэсрэг наадам, Монголын аж ахуйн нэгжүүдээр зочлох зэрэг арга хэмжээг зохион байгуулан Монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх боломж, Монголын түүх, соёлын уламжлалын талаар гадны зочид төлөөлөгчдөд танилцуулна. Бага хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана зэрэг өндөр албаны хүмүүс оролцож үг хэлнэ. Мөн Монголын бизнес зөвлөлийн дарга Б.Бямбасайхан, Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг дэмжих Хятадын зөвлөлийн дэд дарга Мөн Сяосу зэрэг Монгол, Хятад болон бусад орны бизнес эрхлэгчдийн төлөөлөл 250 орчим хүн оролцохоо нотлоод байна
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй