Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хорооны өнөөдөр /2021.12.14/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. ЦАГ БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН ХААНА 10.00 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Ажлын хэсэг байгуулах тухай /Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/ Их Эзэн Чингис хаан танхимд 12.00 Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/: Хэлэлцэх асуудал: Цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийнэ Коронавируст халдвар /Ковид-19/-ын шинэ төрлийн Омикрон хувилбар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонсох Жанжин Д.Сүхбаатар танхимд - Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан /Нийгмийн бодлогын байнгын хороо болонТүр хорооны хамтарсан хуралдааны дараа/: Хэлэлцэх асуудал: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайлан сонсох Үндсэн хууль танхимд - Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан/Нийгмийн бодлогын байнгын хороо болонТүр хорооны хамтарсан хуралдааны дараа/: Хэлэлцэх асуудал: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.06.30-ний өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/ Жанжин Д.Сүхбаатар танхимд 15.00 Төсвийн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдэв батлах тухай/ Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай/Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Жанжин Д.Сүхбаатар танхимд
Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын тэмцлийн үр дүн гарч эхлэв
2021-12-13 15:59:39 Нийтлэгдсэн: Улс төр Өнгөрөгч 2016 оны сонгуулийн үр дүнд парламентад залуусын түүчээ олноор орж ирсэн төдийгүй өдгөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэйзалуусшударга ёсны тэмцэл өрнүүлж байв. Тэр цагаас хойш хууль,эрх зүйн шинэчлэл хийх, нийгмийн зарим гажуудлыг засах гэж хичээсэнтаван жил өнгөрчээ. Тэгвэл дэлхийд данстай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж засаж сайжруулах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлууланбайгуулжбайсан нь саяхан. Тэгвэл Ажлын хэсгээс Оюутолгойн гэрээмонголчуудын талд ашигтай шийдвэрт хүрснээ дуулгалаа. Энэ бол шударга үнэний дуу хоолой болон гарч ирсэн залуусын тэмцлийн үр дүн гэдэгтэй маргах аргагүй. Монгол УлсынЗасгийн газраас Ажлын хэсгийн хэлэлцээрийн үр дүн эхнээсээ гарч, харилцан ашигтай хамтран ажиллах боломж нээгдэж байнахэмээх байр суурийг илэрхийлж,хэвлэлүүдчонцолж байна.Түүнчлэн уг ажлын хэсгийг 2019 оны арванхоёрдугаар сард анх байгуулахад орж ажилласан ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгын үүрэг оролцоо маш их байсныг дурдах хэрэгтэй. Тэрбээр Рио Тин То-той харилцах захидал, хэлэлцээрийн ширээн дээр тавигдаж байсан бүх нот бичгийг боловсруулж, гар бие оролцож байсан юм. Энэ үеэр Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарсайд байр сууриа илэрхийллээ.Тэрбээр Рио Тинто-гоос Ерөнхий сайдадзахидал ирүүллээ. Өмнө нь тус компаниас Ажлын хэсэгт өрийн 70 хувийг тэглэх санал ирүүлж байсан юм. Тэгвэл энэ удаад Ажлын хэсгийн саналыг хүлээн авч, 34 хувьд ногдох өрийг 100 хувь тэглэх, далд уурхайн бүтээн байгуулалт буюу Дубайн гэрээг цуцалж байгаагаа илэрхийллээ. Засгийн газар, Ажлын хэсгийн хэлэлцээрийн үр дүн эхнээсээ гарч, харилцан ашигтай хамтран ажиллах боломж нээгдэж байна. Ажлын хэсэг цаашид Дубайн гэрээг цуцлах нөхцөл, хөрөнгө оруулалтын гэрээг маргаангүй, тогтвортой байдлаар байгуулахад анхаарал хандуулна гэв. Рио Тин то-гоос ирүүлсэн захидалд юу өгүүлэв Монгол Улсын Засгийн газартРио Тинто-гоос ирүүлсэн захидалд таванасуудал, арга хэмжээний талаар тусгажээ. Нэгдүгээрт,Оюутолгой төслийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэх эрсдэл үгүй болж, ногдол ашиг авах хугацаа наашилна. Хоёрдугаарт,2015 онд баталсан Далд уурхайн санхүүжилт буюу Дубайн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр тооцож цуцалж байна. Гуравдугаарт,Далд уурхайн бүтээн байгуулалтад өмнө нь зарцуулагдсан зардалд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах, Монголын нутаг дэвсгэрээс гадуур зарцуулагдсан зардал аудитын дүнд тогтоогдсон тохиолдолд хөрөнгө оруулагч тал хариуцлага хүлээх. Дөрөвдүгээрт,Далд уурхайн үйл ажиллагааг 2023 оны 4-5 сард эхлүүлэхээр тооцож, төлөвлөж байгаа. Энэ хүртэл гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцна. Тавдугаарт,Оюутолгойн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээ хангах болон байгаль орчны асуудал зэрэг холбогдох асуудлуудаар хамтран ажиллах талаараа захидалд тусгажээ. Эх сурвалж: Түмэн.мн
Архидан согтуурахтай тэмцэх болон Тамхины хяналтын тухай хуулийн төсөл хэлэлцэнэ
2021-12-13 10:06:57 Нийтлэгдсэн: Улс төр УИХ-ын намрын ээлжит чуулганы 2021 оны 12 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдийн намын бүлэг, ажлын хэсэг, байнгын, түр хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг хүргэж байна. ДАВАА ГАРАГ /2021.12.13/ ЦАГ НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН ХААНА 10.00 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Жанжин Д.Сүхбаатар танхимд 10.00 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Их Эзэн Чингис хаан танхимд ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН 10.00 Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Үндсэн хууль танхимд 10.00 Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд 14.00 Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Их Эзэн Чингис хаан танхимд 14.00 Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Их засаг танхимд 14.00 Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг Эрдэнэт ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ийн хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Үндсэн хууль танхимд 14.00 Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд 14.00 Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг гурил, тэжээлийн үйлдвэрийн нөөц бүрдүүлэлт болон үйл ажиллагаатай танилцана Гурил, тэжээлийн үйлдвэрүүд МЯГМАР ГАРАГ /2021.12.14/ ЦАГ НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН ХААНА 10.00 Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Их засаг танхимд 10.00 Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд 14.00 Монгол Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан хамтран зохион байгуулах КОВИД-19 цар тахлын үед агаарын бохирдол: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх сэдэвт зөвлөлдөх уулзалт Их Эзэн Чингис хаан танхимд 14.00 Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Их засаг танхимд 14.00 Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд 14.00 Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагаатай танилцана Хөдөө аж ахуйг дэмжих сан 16.00 Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Их засаг танхимд ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН 10.00 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Ажлын хэсэг байгуулах тухай /Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/ Их Эзэн Чингис хаан танхимд 12.00 Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/: Хэлэлцэх асуудал: Цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийнэ Коронавируст халдвар /Ковид-19/-ын шинэ төрлийн Омикрон хувилбар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонсох Жанжин Д.Сүхбаатар танхимд - Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан/Нийгмийн бодлогын байнгын хороо болонТүр хорооны хамтарсан хуралдааны дараа/: Хэлэлцэх асуудал: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайлан сонсох Үндсэн хууль танхимд - Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан/Нийгмийн бодлогын байнгын хороо болонТүр хорооны хамтарсан хуралдааны дараа/: Хэлэлцэх асуудал: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.06.30-ний өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/ Жанжин Д.Сүхбаатар танхимд 15.00 Төсвийн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдэв батлах тухай/ Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай/Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Жанжин Д.Сүхбаатар танхимд ЛХАГВА ГАРАГ /2021.12.15/ ЦАГ НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН ХААНА 10.00 Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Үндсэн хууль танхимд 10.00 Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан Их засаг танхимд 10.00 Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд 14.00 Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Их засаг танхимд 14.00 Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Үндсэн хууль танхимд ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН 10.00 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/ Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахтай холбоотой загвар журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/ Бусад Жанжин Д.Сүхбаатар танхимд 11.00 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/ Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ Ажлын хэсэг байгуулах тухай /Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/ Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх ажлын хэсгийн тайлан сонсох Их Эзэн Чингис хаан танхимд 14.00 Хууль зүйн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/ Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/ Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ Бусад Жанжин Д.Сүхбаатар танхимд 15.00 Түр хорооны хуралдаан /Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн/: Хэлэлцэх асуудал: Нийслэл Улаанбаатар хотын төсвийг хэлэлцэж байгаатай холбогдуулан төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсөв, татварын шинэчлэл хийх чиглэлээр хотын удирдлагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсох Их Эзэн Чингис хаан танхимд ПҮРЭВ ГАРАГ /2021.12.16/ ЦАГ НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН ХААНА 10.00 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Их засаг танхимд 14.00 Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Их засаг танхимд БААСАН ГАРАГ /2021.11.12/ ЦАГ НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН ХААНА 10.00 Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд 14.00 Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд ЦАГ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ХААНА 10.00 ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2021.12.16, 12.17/ Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/ Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.06.30-ний өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/ Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/ Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/ Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай/Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/ Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахтай холбоотой загвар журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/ Ерөнхий сайдын мэдээлэл: Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар Их хуралдай танхимд Эх сурвалж: Хууль, эрх зүйн газар
Хүний эрхийг хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шийдэл, арга замыг тодорхойлох зорилготой Хүний эрхийн үндэсний форум-2021 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн ордонд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл уриатай зохион байгуулах форумаар: Иргэний болон улс төрийн эрх; Эдийн засаг, нийгмийн эрх; Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо; Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх гэсэн үндсэн сэдвийг хэлэлцэх юм. Энэ хүрээнд Эрх зүйн шинэчлэл-Хүний эрх, Тайван замаар жагсаал, цуглаан хийх эрх, асуудал-шийдэл, Хууль тогтоох эрх мэдэл ба хүний эрх, Хүний эрхийн төлөв байдал, Хүний эрх ба шүүх эрх мэдэл, Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө зэргийн талаар илтгэл сонсож хэлэлцүүлнэ. Үндэсний форумаас зөвлөмж гарган Улсын Их Хурал болон бусад холбогдох байгууллагад хүргүүлэхээр төлөвлөжээ. Форумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Европын Холбооны Төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулах юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, жил бүрийн энэ өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Монгол Улс НҮБ-д элссэний 60 жил, хүний эрхийн үндэсний хараат бус байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай болон зарим хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2021-12-10 08:14:58 Нийтлэгдсэн: Улс төр УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.09 нэгдсэн хуралдаан 10.15 цагт 51.3 хувьтайгаар эхэлж, баталсан хууль, УИХ-ын тогтоолуудын эцсийн найруулгыг сонслоо. Үргэлжлүүлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүдээс гаргасан санал болон хуралдаан даргалагчаас төслийн зарим зохицуулалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгснийг баримтлан УИХ-ын гишүүнийг хуралдааны ирцэд бүртгэх, санал хураалт явуулахад биометрик мэдээллийг ашиглах, түүнчлэн хүний хувийн мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулах зорилгоор хувь хүний нууцыг задруулсан, харилцаа холбоо, цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ял оногдуулдаг байх саналыг тус тус боловсруулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлсэн бөгөөд эцэст нь санал хураалт явуулахад Байнгын хороодын хуралдаанаар дэмжигдсэн саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороод 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар асуулт асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Эцэст нь Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Н.Учрал, Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зохицуулалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу хуулийн этгээд дотоод үйл ажиллагаандаа нийтийн түлхүүрийн дэд бүтэц ашиглах зохицуулалтыг хуулийн төслийн 5 дугаар зүйлд шилжүүлэх санал гаргасныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн нэр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төсөл болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг нийцүүлэх, хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг өөрчлөх, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлээр дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн хэмээн танилцуулсан юм. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороодын хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хамтарсан байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөөхэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй