Г.Тэнгэрийн АН болон Х.Баттулгыг шүүмжилсэн дэмжсэн жиргээ дэлгэгдэж татагдах “болзлоо” хангалаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Их Британид суугаа элчин сайд С.Баяр, Шведэд суугаа элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн дуудах нь тодорхой болсон. Хоёр элчин сайд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаад буруудсан. УИХ-ын тамгын газраас бичиг хэргийн шалтгаанаар нэг удаа буцаагаад байгаа ч ЕТГ-ын дарга З.Энхболд хоёр элчинг татуулах ажлыг дуусгахаар маш хорхойссон тул дуусгаж байж л санаа нь амрах нь мэдээж. Тэгвэл Европд суугаа хоёр дээр Японд суух элчин сайд Г.Тэнгэр нэмэгдэж магадгүй болжээ. Тэрээр сонгуулийн үеэр АН-аас нэр дэвшигччийг муулж Ардын намаас нэр дэвшигчийг магтаж чамгүй олон удаа жиргэжээ. Жиргэхдээ сөрөг намынхаа сонгуулийн хөзөр болсон иргэдийн зээлийг чөлөөлөх амлалтыг нь бут авсан байна. Өдгөө ЕТГ-ынхан дээрхи жиргээг судалж байгаа гэнэ. Г.Тэнгэр элчин сайдаар томилогдсон ч одоогоор Японд очоогүй байгаа гэнэ. С.Баяр, М.Энхсайхан нар элчин сайдаар ажиллаж байгаад татагдах бол МАН-ын залуу боловсон хүчин Г.Тэнгэр ажилдаа ороогүй байж байгаад татагдаж магадгүй болжээ. Ворд.мн

Аймгуудын ХАА-н газраас асуугаад мэдэж болно доо, Ж.Сауле дэд сайд аа ...

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегийн энэ жиргээг уншаад өмнө нь уншиж байсан нэгэн зүйлээ санав. Өвөөгийн чинь бие муудлаа хэмээн нэгэн залууг эмнэлгээс дуудуулав. Залуу ажилтай гээд очсонгүй. Гэхдээ цахимд өвөөгийн бие мууджээ, санаа зовоод хэмээн бичихээ мартаагүй гэдэг. Саяны орсон мөндрийн хэмжээ Сауле дэд сайдыг айлгажээ. Газар тариалангийн бүсээр орсон бол тариаг нам цохидог аюултай. ХАА хариуцсан яамны дэд сайд гэсэндээ үүнийг мэддэг тул санаа нь зовоод ийн жиргэжээ. Уг нь жиргэхээсээ өмнө аймгуудын ХАА-н газрууд руу яриад мөндөр хаагуур орсоныг хэр хохирол учирсан эсэхийг мэдчихэж болох л байсан. Бүр үүрэгт ажил нь баймаар юм. Гэсэн ч жиргэхээ урьдал болгожээ. Б.Энхбаяр Шилэн Цогоо гээд хэдэн дэд сайдад жиргэхээс өөр ажил байдаггүй хэмээн Ц.Нямдорж халаглаж байсан. Өнгөрсөн өвөл шадар сайдын уриа лоозон ихтэй өвс тараалтын үеэр харагдаж байсан дэд сайд хатагтай ийнхүү мөндрөөр нэг юм гарч ирлээ. Ворд.мн

Ц.Сандуйн аргагүй "хамгаалалт" буюу НЗДТГ-ын хаалга ийм болжээ ...

Саяхан МАН-ын далуус НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцрохыг шаардаж хотын захиргааны байр луу дайрсан. Энэ дайралтын дараа хориглон хамгаалагсад ахин дайрахаас сэргийлж хаалгаа ийм болгожээ. Ворд.мн

Эх орноо өөрийнхөө бие шиг хайрлаж чадаагүй Ч.Сайханбилэг  ...

Экс ерөнхий сайдын илүү дутуу өөхгүй бие өнөөдөр цахимыг чимлээ. 40 гараад л гүзээ өх хосрт зэрэг бариулдаг монгол эрчүүдийн дэргэд үнэхээр мундаг харагдаж байна. Биендээ үнэхээр хайртай бас өөд нь татдаг аж. Харин гүйцэтгэх засаглалийг тэргүүлж байхдаа улс орноо өөрийн бие шигээ хайрлаж чадаагүй. Дуудангуут нь Дубайд гүйж очиж Оюутолгойг улам дордуулсан нэмэлт гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр монголчуудын ашиг хүртэх хугацаа 30 жилээр хойшилсон. Ганцхан энэ жишээ л энэ сайхан хүн эх орондоо өөрийн бие шигээ хайртай байгаагүйн нэг баталгаа болох биз ... Ворд.мн

Хотод үер бууж хоёр хүүхэд амиа алдахад У.Хүрэлсүх, генерал Т.Бадрал нар хаана байв ...

Өгийн нуурт онцгойн цугларалт Аса аваргатай хамт инээж явсан гэнэ. Ийнхүү өмнөх түймрийн үеийн дүр зураг ахиад л давтагдлаа. Түймэр дэгдэн эх орон шатаж байна хэмээн дээр дооргүй шуугих үед энэ хоёр эрхэм эхэндээ огт харагдаагүй. Аргагүйд тулсан Ерөнхий сайд өөрөө улсын онцгой байдлын комиссыг хуралдуулж шуурхай арга хэмжээг авсан. Харин хоёр хоногийн дараа шадар сайд, генерал хоёр гэнэт гарч ирсэн. Мөн 6-р сараас эхлэн халалттай хуурайшилт ихтэйг цаг агаарынхан сануулсаар байхад ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар юу ч хийсэнгүй. Харин ойд 25 аврагчаа таг мартаж хөглөсөн. Хамгийн их хохирол учруулсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон хавьцаа гарсан ойн түймэр бүр 6-р сарын дундаас шатаж эхэлсэн. Гэсэн ч унтраах талаар ямар ч арга хэмжээ авалгүй явсаар түймрийн хүрээг нь ихэсгэж дийлдэхийн аргагүй болгосон. Энэ удаад ч гэсэн цаг агаарынхан гэнэтийн хүчтнй аадар бороо ору үерийн аюултай нөхцөл байдал үүсэх тухай сануулсаар мэдэгдсээр байхад Өгийн нуурт онцгойн сургалт зохион байгуулжээ. Онцгойн аврагчид нисдэг тэрэг тэнд биш энд хэрэгтэй байсан. Хэрвээ үүнээс аюултай үер болсон бол яах байсан бэ ... Ийнхүү шадар сайдын эрхэлдэг хүрээний онцгойнхон энэ зун тун тааруу ажиллалаа. Удирдлага нь байх ёстой газартаа байх ёстой цагтаа байхгүй алга болчих юм. Эх орныг шатаасан ойн түмрийг иргэдийн хүчээр иргэдийн хандиваар л унтраасан шүү ... Word.mn

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.