Нийслэлийн Засаг дарга С.Батболд : Эрүүл мэндийн төвүүдийг барих ажилд Ерөнхий консул Э.Мөнх-Очирын гавьяа их бий
2017-02-25 18:26:56 Нийтлэгдсэн: Улс төрНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Турк улсын Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч болон бусад албаныхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Истанбул хотын Захиргааны төлөөлөгчид манай улсад 2 хоногийн турш ажлын айлчлалаа үргэлжлүүлж байна. Тэдний айлчлалын гол зорилго Улаанбаатар хотод Турк улсын буцалтгүй тусламжаар барих 9 өрхийн эмнэлэг, 1 диализийн төвийн барилгын ажлыг эхлүүлэх юм. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга Та бүхнийг манай улсад хүрэлцэн ирсэн явдалд баяртай байна. Мөн танаар дамжуулан Истанбул хотын Захирагчид мэнд хүргэе. Улаанбаатар бол хөгжиж байгаа хот. Тиймээс бидэнд тулгамдаж буй асуудал зөндөө бий. Цаашид манай 2 улсын харилцаа өргөжин тэлж, олон салбарт хамтран ажиллах болно. Энэ удаад хэрэгжүүлэх эрүүл мэндийн төвүүдийг барих ажилд Монгол Улсаас Турк улсын Истанбул хотод суух Ерөнхий консул Э.Мөнх-Очирын гавьяа их бий. Түүний хүчин чармайлтаар энэ ажил хурдтай явагдаж байна. Тиймээс энэ дашрамд Ерөнхий консул Э.Мөнх-Очирт талархлаа илэрхийлье гэлээ. Харин Турк улсын Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч Энэ их ажлын хажуугаар биднийг хүлээн авч уулзсанд талархаж байна. Бидний ажил 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Манай хотод суух Ерөнхий консул Э.Мөнх-Очир нь энэ төслийг анх яригдаж байх үеэс эхлэн тасралтгүй санаа тавьж ажиллаж ирсэн. Одоо уг төслийг хөрсөнд буулгах үед ч чармайлт гарган ажиллаж байгаа. Тиймээс бидний зүгээс мөн талархаж байгаагаа илэрхийлье. Өчигдөр бид эрүүл мэндийн байгууллагын барилга барих газраа очиж үзлээ. Үнэхээр оновчтой сайн байрлалууд байна. Одоо бид харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар уг ажлыг шууд эхлүүлэх боломжтой боллоо. Мэдээж 2 улсын хоорондын харилцаа энэ ажлаар хязгаарлагдахгүй. Цаашид олон салбарт хамтран ажиллахад бэлэн байна гэв Улаанбаатар хотод барих диализын төвд Хан-Уул дүүрэгт 5000 ам метр, 9 өрхийн эрүүл мэндийн төв тус бүрт 1000 ам метр газрыг бусад дүүрэгт захирамжилсан аж. Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 600 ам метрт нь барилга, үлдсэн талбайд ногоон байгууламж бүхий орчныг бүрдүүлэх гэнэ. Мөн нэг өрхийн эрүүл мэндийн төв 6 эмчтэй. Эмч тус бүр 1800-2000 иргэн буюу нийт 12 мянган иргэнд үйлчлэх хүчин чадалтай байхаар тооцоолжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
М.Энхболд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах асуудлыг шийдвэрлэхээр болжээ
2017-01-19 20:08:14 Нийтлэгдсэн: Улс төрӨнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнөхөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гадаадын компанид заржээ гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн асан Ц.Баянсэлэнгэ хийсэн нь тухайн үедээ багагүй дуулиан дэгдээж энэ сэдвийг олон нийтийн анхаарлын төвд хүргэсэн. Үүний араас буюу сонгуулийн орой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувь зарагдсан нь үнэн гэхдээ гадаадын компани биш Монголын Худалдаа Хөгжлийн Банк худалдан авсан. Бид Монголдоо Эрдэнэт үйлдвэрээ үлдээж авч чадлаа хэмээн мэдээлэл хийсэн нь сонгуулийн бужигнааныг далимдуулан хуйвалдаан хийлээ гэх хардлагыг төрүүлж олон нийтийн дургүйцлийг хүргэж байлаа. Гэвч Ерөнхий сайдын хэлээд байсан Монголын гэх Худалдаа хөгжлийн банкны 98 хувь нь гадаадын хөрөнгө оруулалтай болох нь ч илэрч УИХ-ын ахмад гишүүдийн нэг Ц.Нямдорж сүртэй мэдэгдэл хийж би энэ асуудлыг шийднэ, Эрдэнэтийн 49 хувийг төрд авчирч 100 хувь монголынхоо талд шилжүүлэхийн төлөө явна гэж байсан ч харамсалтай нь энэ яриа замхарсаар таг болсон. Харин өчигдөр оройноос чихэнд чимэгтэй мэдээлэл сонсогдож эхэллээ. Өнгөрсөн хоёрдох өдөр болсон МАН-ын УЗ-ийн хурал, гуравдахад хуралдсан Засгийн газрын хурал дээр УИХ-ын дарга М.Энхболд оролцож Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна. Энэ талаар тун удахгүй намынхан олон нийтэд мэдээлэл хийхээр зэхэж буй бололтой. WORD.mn
МАН-ын нэр бүхий гишүүд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичгийг өргөн барьж магадгүй гэнэ
2016-09-07 10:21:31 Нийтлэгдсэн: Улс төрЕрөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар намынх нь нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Гарын үсэг зурах санаачлагыг Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын гишүүд гаргасан гэх мэдээллийг эх сурвалжууд өглөө. Холбогдох хуулийн дагуу ерөнхий сайдыг огцруулах саналыг парламентийн 19 гишүүн дэмжсэнээр УИХ-д өргөн барих нөхцөл бүрдэнэ. Олдсон мэдээллээр огцруулах саналыг энэ сарын 20-иор УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Учир нь, уг хугацаа хүртэл яамдын ТНБД нар бүрэн томилогдож, агентлагуудын дарга нарыг жинхэлэх аж. Өөрөөр хэлбэл, яамд, агентлагийн доторх халаа сэлгээ жигдэрч, засгийн газар бүтцийн хувьд тогтжворжсон хойно ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөхөөр төлөвлөсөн бололтой. Өнөөдрөөр тооцоход ерөнхий сайд Ж.Эрдэнэбат томилогдоод 58 хонож буй. Энэ хугацаанд Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-гийн Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах замаар төсвийн тодотголоо боловсруулж, мөнгөний бодлогыг хүүг гэнэт огцом байдлаар 4.5 хувиар нэмэгдүүлсэн гэх шүүмжлэл явж буй юм. Түүнчлэн төсвийн тодотголын хүрээнд халамжийн бодлогыг хэт танаж, 22 мянган төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдгээ мэдэгдсэн нь намын гишүүдийнхээ шүүмжлэлийг хүлээсэн юм. Намын гишүүдийнх нь зүгээс Засгийн газрын мөрийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа намын мөрийн хөтөлбөрөөс хэт гажуудуулсан, бодлогоор шийдэх том асуудлуудыг шууд байдлаар төсвийн тодотголд тусгасан зэргээр ерөнхий сайдаа буруутгаад буй юм. WORD.MN
Б.Чойжилсүрэн: Ахмадууд талийгаач болсон хөгшнийхөө тэтгэврийг авах сонирхолгүй байна
2016-09-07 10:15:34 Нийтлэгдсэн: Улс төрӨнгөрсөн онд баталж ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр байсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох саналыг Сангийн яамнаас оруулж ирсэн. Уг нь энэ хуулийн үйлчлэлийг хүлээж байсан олон зуун ахмадууд байсан гэдгийг Ардчилсан намын бүлгийнхэн онцлоод яагаад хүчингүй болгох санал оруулж ирсэн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулахад Ер нь хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Бас Монголчууд сүсэг бишрэлтэй, талийгаач болсон хөгшнийхөө нэрийн өмнөөс тэтгэврийг нь авах сонирхолгүй байна. Энэ талаарх санал хүсэлтийг манай яаманд ихээр ирүүлж байгаа учраас Сангийн яам уг хуулийг хүчингүй болгох санал оруулж ирсэн гэсэн тайлбар өглөө. WORD.MN
Гаргасан санхүүгийн зөрчийн хэмжээгээрээ Р.Бат-Эрдэнэ тэргүүлж Б.Очирбат удаалжээ
2016-09-05 19:57:57 Нийтлэгдсэн: Улс төрТөрийн өмчит их дээдсургуулиудын удирдлагын төлөө маш ширүүн тэмцэл болдог. Тэгвэл өнгөрсөн хичээлийн жилд эрхм ректоруудын гаргасан санхүүгийн зөрчлийн тоо хэмжээ л тэрхүү цусгүй тулаан яагаад хурц болдогийн нэг шалтгааныг хэлж өгч байна. Санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчих, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах зэргийн цаана хөрөнгө мөнгө шамшигдуулсан үйлдэл байдаг. Өнгөрсөн хичээлийн жилд төрийн өмчит их дээд сургуулиудаас АШУҮИС-ийн ректор Г.Батбаатар нь зориулалт бусаар зарцуулсан 47 саяас гадна санхүүгийн 418 сая төгрөгийн зөрчил гаргажээ. ХААИС-ын захирал Т.Хэрүүга 393 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан бол гаргасан санхүүгийн зөрчлийн хэмжээ нь 233 сая төгрөгт хүрчээ. ШУТИС-ын ректор Б.Очирбат хөдөө аж ахуйн андаасаа бүр илүү гарсан байна. Тэрээр 810 гаруй сая төгрөгийн хөрөнгийг бүртгэлд тусгаагүйгээс гадна 93 сая төгрөгийг зориулалт бусаар захиран зарцуулсан гэнэ. МУБИС-ын захирал Д.Мөнхжаргал нь хариуцлага тооцох хэмжээний 61 саяын хэрэгтэй байна. Харин хамгийн тэргүүнд МУИС-ын захирал Р.Бат-Эрдэнэ манлайлсан агаад 5,6 тэрбумын санхүүгийн зөрчил гаргаж аудитаас зөрчлийг арилгах албан шаардлага өгчээ. МУБИС гэхэд л 2014-2015 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар яамнаас эрх шилжүүлсэн Сургуулийн өмнөх боловсролд зориулсан хөгжмийн зэвсэг худалдан авах гэрээг Фүлсолюшин компанитай байгуулж улмаар зах зээлийн үнээс 1-49 дахин өндөр үнээр хөгжмийн зэвсэг худалдан авчээ. ХААИС нь 2015 оноос баригдаж эхэлсэн 6.6 тэрбумын өртөгтэй спорт заал, зоорьтой 4 болон 10 давхар хичээлийн 2 байртай нийт 3 блокоос бүрдэх хичээлийн 2-р байрны санхүүжилтээс Стройко компанид 393 сая төгрөгийг албан ёсны гэрээ хэлэлцээргүйгээр шилжүүлсэн байна. ШУТИС нь ректорын хэрэгцээнд ланд-200 худалдан авсан бол ХААИС нь мөн ийм маркын машин дур мэдэн худалдажаваад ТӨХ-д хураалгажээ. МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль нь Ивээл Оргил компаниар 32 сая төгрөгийн засварын ажил хийлгэхдээ 15 сая төгрөгийг нь сургуулийн ерөнхий нягтлан бодогч бэлнээр авч гүйцэтгэгчид өгсөн гэх ч баримт нь гарын үсэггүй гэнэ. АШУҮИС нь сайдын багцаас 330, өөрийн эх үүсвэрээс 140 сая төгрөг гарган Оюутны Эко цогцолбор төв барихаар Шил металл хийц компанитай гэрээ байгуулсан ч мөнгөө өгөөд алджээ.\үргэлжлэл бий\ WORD.MN
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй