Л.Оюун-Эрдэнэ шадар сайдынхаа “цагаан хоолой” болсон уу ...
2017-07-25 11:23:56 Нийтлэгдсэн: Улс төрМАН-ын дарга М.Энхболд уг нь ирэх 9-р сард хийх бага хурлын үеэр албан тушаалаа өгнө гээд аль хэдийн зарласан. Намын даргыг дараа нь болох их хурлаар сонгохоор нэгэнт тогтсон. Гэтэл нам дотроо төдийгүй нийгэмд Хүрэлсүхийн гэх тодотголтой залуус нь яарааад дайраад довтлоод эхэлжээ. Цагийн юм цагтаа сайхан гэдэг. Тэртэй тэргүй албан тушаалаасаа бууна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн хүн лүү одооноос дайрч байгаа Л.Оюун-Эрдэнэ тун их адгаж байна даа ... Аль эсвэл намын залуусынхаа сэтгэлзүйг ирэх намар болох тулаанд эртнээс бэлдэж байгаа хэрэг үү ... Л.Оюун-Эрдэнэ нийгмийн цахим сүлжээгээр 60 тэрбумын гэх хэргээр дулдуйдан намын дарга, Ерөнхий сайд хоёр луу шууд довтолж эхэлсэн. Гэхдээ тэр өөрийн үгээр бус хүний үгийг дайж яваа байлдах дайтахаас өөр юм мэдэхгүй нэгэн. У.Хүрэлсүхийн л намынхандаа бас нийгэмд тараах гэсэн үгийг цагаан хоолой нь болоод дамжуулж байгаа бололтой. М.Энхболдыг аазлны үлгэрээр намаа хуваасан гэжээ. Харин өөрөө хүний түлхээсээр сошиалаар намаа хуваах хов тараагаад явж байна. Мөн 60 тэрбумын эсрэг шийдвэртэй тэмцэнэ гэжээ. Албан тушаалын наймааны эсрэг шийдвэртэй тэмцэх нь М.Энхболд, Ц.Сандуй нарыг албан тушаалаас нь унагахын нэр биш. Харин Ардын намын хэн гэдэг дарга ямар албан тушаалыг хэдээр зарсаныг нийгэмд ил тодоор зарлахыг хэлж байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын эсрэг тэмцлээ дуусгаад албан тушаал наймааалцсан нөхдийг нэр устайгаар нь зарлаж намаа, төрөө цэвэрлэх үүргээ заавал биелүүлээрэй ... Word.mn
Шадар сайдын чөлөөт бүсийн захирагчид газрын “шантааж” маягийн ажиллагаагаа хэзээ зогсоох вэ...
2017-04-24 16:57:56 Нийтлэгдсэн: Улс төрӨчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгийн хорооны хуралдаанаар Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн эрхлэх асуудлын хүрээний чөлөөт бүсийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр гишүүдийн нүдийг орой дээр нь гаргасан хоёр үйл явдал боллоо. Нэг нь чөлөөт бүсэд зарцуулсан улсын хөрөнгө оруулалтын хэмжээ нөгөө нь хайс хашаанаас цаашаа гарахаа байсан гурван чөлөөт бүсийн одоогийн байж байгаа байдал юм. Улсын төсвөөс нийтдээ 35 тэрбум төгрөг зарцуулсан бол үр дүнд нь хамгийн наад захын жишээгээр Замын-Үүдийн чөлөөт бүсийнхэн нэг тэрбумээр баригдсан хашаагаа элсэнд даруулжээ. Гишүүн Ц.Энх-Амгалан чөлөөт бүсийн байдлыг эмгэнэлтэй ичигвэртэй хэрэг хэмээн зөв дүгнэсэн. Зарцуулсан мөнгө хүрсэн үр дүн хоёр нь тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Чөлөөт бүсийн талаар явуулах залгамж чанартай тогтвортой бодлого алга. Үе үеийн шадар сайд нарын хүмүүс очиж бужигнуулсаар ирсэн. Чөлөөт бүсийн захирагчид чөлөөт бүсээ хөгжүүлэх бус харин чөлөөт бүсийг нь тоож орж ирсэн хэдэн компаниудтайгаа үзэлцээд эхэлдэг. Байнгийн дарамт шахалт энд л гардаг. 500 га газартай гэх Алтанбулаг чөлөөт бүс нь төсвөөс авсан 35 тэрбумын 77 хувийг нь залгисан. Өнгөрсөн хугацаанд 49 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийснээс 13 нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна гэх. Шадар сайдтан ганц ч гэсэн гялайх зүйл хэлэх гэсэндээ ...Өнгөрсөн онд 16 аж ахуйн нэгжийн газрын төлбөр 24,6 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд бүсийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэв. Гэтэл тэнд үйл ажиллагаагаа хэвийн явагдах боломж бүрэн бүрдээгүй. Орсон компаниуд нь чөлөөт бүсийн захиргааны зүгээс дарамт шахалтанд өртсөөр байна. Үүнийг одоогийн удирдлага нь ч үргэлжлүүлсэн. Тэдний ганц дарамталдаг зүйл нь газрын зөвшөөрөл агаад Эрэл компаний жишээн дээр үүнийг өгүүлж болно. Тус компани нь нь 2014 оны 12-р сард барилгын материалын үйлдвэрлэл эрхлэхээр 7000 м.кв газрыг гэрээлэн авч чөлөөт бүсийн захирагчийн захирамжаар газар эзэмших эрхтэй болжээ. Гэтэл хоёрхон жил ч болоогүй байхад шинээр ирсэн захирагч П.Тогтохбаяр захирамж гарган дээрх газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг нь цуцалжээ. Компанийхан хөөцөлдөж байх хооронд азаар ахин захирагч солигдож шинээр ирсэн үүрэг гүйцэтгэгч П.Мөнхбат нь өнгөрсөн оны сонгуулийн дараахан газрын зөвшөөрлийг нь сэргээн хөрөнгө оруулалтын гэрээг нь хүчинтэй болгожээ. Гэтэл тэр сайн даргын оронд ирсэн Ж.Амаржаргал гэдэг орлон гүйцэтгэгч нь дахин Эрэл компаний газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах захирамж гаргасан байна. Энэ бол төрийн байгууллага эрх мэдлээрээ далайлган хувийн хэвшлээр хэрхэн тоглож нааддагийн тод жишээ юм. Энэ хугацаанд чөлөөт бүсийн захирагч дөрвөн удаа солигдсон. Тэр дөрвөөс хоёр нь газрын зөвшөөрөл өгсөн бол хоёр нь цуцалсан байна. Шинээр ирсэн захирагчийн гол хийдэг ажил нь чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг гарын арван хуруу шиг хэдэн компаниудыг шалгаж шалгаах явдал болсон. Ирсэн даруйдаа бүх компаниудаас газрын зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад зөвшөөрөл гээд баахан бичиг баримт л нэхдэг. Компаниудын хувьд энэ нь жинхэнэ аймшиг бас шаналал болдог нь бүх бичиг баримт нь ном журмын дагуу байсаар байтал газрын зөвшөөрлийг нь цуцладаг явдал юм. Гэтэл бүх бичиг баримт нь ном журмын дагуу байсаар байтал газрын зөвшөөрлийг нь цуцладаг. Зөвшөөрлөө ахин сэргээх гэж заргалдаж байх хооронд шинээр захирагч томилогдож ирдэг гээд ийм л нэг чөтгөрийн тойрог одоо ч тасралтгүй үргэлжилсээр байна. Газрын зөвшөөрөл цуцлагдах бүрийд авлигалын нууц асуудал яригддаг тухай хэл ам өмнө нь гарч байсан. Эрэл компаний тухайд зөвшөөрлөө зохих журмын дагуу авсан байхад илт хууль бусаар цуцалжээ. Тус компаниас захирагчид гаргаж өгсөн материал нь 66 хуудас байсан. Чөлөөт бүсэд чөлөөтэй ажиллахын тулд ийм олон хуудас бичиг баримт бүрдүүлж байгаа нь чөлөөт бүс гэдэг нэрэндээ таарах уу Шадар сайд аа... Компаниуд чөлөөт бүсийн захирагчтай учраа олох гэсээр байгаад хийж бүтээх хөгжүүлэх үнэт цаг боломжоо алдсаар байна. Эсвэл учраа ололцох нь захирагч нарын гол хийдэг ажил болсон уу... Эдийн засгийн байнгийн хорооны хуралдаанаар чөлөөт бүсийн асуудлыг хэлэлцэх үеэр дүгнэлтэнд нь зоримог алхам хийх хэрэгтэй гэж бичсэн байсан гэнэ. Зоримог алхам гэдгийг ахин их хэмжээний хөрөнгө оруулалт нэхсэн хэрэг гэж тайлбарлаж болмоор... Гэхдээ тэр их хөрөнгө нь дахин Замын-Үүдэд элсэнд булагдахгүй Алтанбулагт учраа ололцох зардалд үрэгдэхгүй гэсэн баталгаа алга. Мөн олон удаа шадар сайдын алба хашсаны хувьд У.Хүрэлсүх нь үр дүнгүй зарцуулагдсан 35 тэрбумын төлөө зохих хариуцлага хүлээх учиртай. Эх сурвалж : НУУЦ.мн
Тосонбумбын хамгаалалтын талбай 150 мянган га-гаар багасч Сангийн сайдын гэх компани хилийн хориотой бүсэд ирж буужээ
2017-03-22 23:57:59 Нийтлэгдсэн: Улс төрТа биднийг эмэгтэйчүүдийн баярын хөөрлөөсөө гаралгүйгээр эрэгтэйчүүдийн баярын манараанд умбаж байхад Засгийн газар тогтоол гарган говийн сувдын нэг Тосонбумбын хамгаалалтын газрын талбайг 150 мянган га газраар багасгасан байна. Өмнөх Их хурлын Ц.Оюунгэрэл нарын эмэгтэй гишүүдийн зүтгэлээр энэ нурууны хамгаалалын бүсийг 896 мянган га-гаар тогтоосон ч ийнхүү 743 мянган га болж илт багасжээ. Үүний хамт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн гэх South Gobi Coal trans гэдэг компаний нүсэр техник хэргэсэлтэй кемп Гурвантэс суманд ирж буусан байна. Тосонбумбын нурууг Байгалийн нөөц газар ангиллаар УИХ-аас улсынтусгай хамгаалалтанд авсан тогтоолын дагуу Засгийн газар хилийн цэсийг нь тогтоохдоо Гурвантэсчүүдийн хүсэн хүлээсэн, зургийг нь гаргаж өгсөн хэмжээнээс 150 мянган га талбайгаар багасган тогтоосон нь дээрхи компаний олборлолт хийх зориуд үлдээсэн байх магадлал сэжиг илт харагдаж байна. Засгийн газрын тогтоол гарахтай зэрэгцэх шахуу ирсэн South Gobi Coal trans-г эсэргүүцсэн нутгийн иргэд зохион байгуулалтанд орж тэмцлээ эхэлжээ. Сумын төвд эсэргүүцлийн жагсаал болжээ. Сумын байгаль орчны улсын байцаагч компаний талбайд ажиллаж олон зөрчил илрүүлнээс хамгийн ноцтой нь байгаль менежмэнтийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй байсан байна. Дээрхи үндэслэлээр компаний үйл ажиллагааг 10 хоног зогсоох шийдвэр гаргажээ. Гэхдээ сумын удирдлага асар хүчтэйар талтай компанийг 10 хоног л торгоож чадна гэнэ. Үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийн хугацаагаа сунгах эрх сумын түвшинд байдаггүй аж. Ийнхүү говийн өвөрмөц тогтоцтой экологийн давтагдашгүй Хуршуут, Хөвдийн гол, Тооройн төгөл, Олон цэцэгт сухайн довон, Дэрс, бударганат өргөн уудам сайхан хөндий зэрэг Гурвантэсийн өмнөд хэсгийн хамгийн сүүлчийн баян бүрдүүд Чойжоогийн гэх компаний техникт няц даруулах үйл-ээс зайлж чадах эсэх нь эргэлзээтэй болжээ. Түүнээс гадна Хөвдийн застав байрладаг хилийн тусгай хамгаалалттай бүс хүртэл South Gobi Coal trans-ын ашиглалтын талбайд орсон гэнэ. Тосонбумбын нуруунд Сангийн сайдын гэх компани холбоотой нь ирвэс судлаач залуугийн хармсалтай үхлийн үеэс дэгдсэн шуугиан юм. Өдгөө энэ компаний ард хэн байгааг сумын иргэд нэр заан баттай хэлж байна. Ардын намын асар хүчтэй бас эрх мэдэлтэй хүнээс Тосонбумбын нурууг хамгаалж чадах эсэхийг Гурвантэс сумаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н. Амарзаяа, сумын ИТХ- ын дарга Б. Отгонбаяр, Засаг дарга О. Баттогтох болон иргэдийн төлөөлөгчид, Тост багийн Засаг дарга Галаахүү нараас ихээхэн шалтгаална. Уг ньтэд хамгаална аварна хэмээн гарч ирсэн. Намын нөхөд нь Тосонбумбын нурууны хамгаалалтын талбайн хилийн цэсийг тогтоохдоо Монголоо бус мөнгө атгадаг нөхрөө боджээ. Д.Оюунхорол сайд ч хамгаалалтын талбай 150 мянган га-гаар багасаж байхад дуугараагүй нь сонин. Сангийн сайдтан саяхан их бага шийдвэр гаргахдаа намаа бус улсаа тэргүүнд тавьдаг хэмээн сэтгэл уяртал ярьсан. Өдгөө үнэнээсээ ярьсан гэдгээ Тосонбумбын талбай дээр харуулах цаг нь ирсэн бус уу... Бизнесаа арагшаа тавиад улсаа урагшаа урагшаа оруулна уу... Эх сурвалж : Нууц.мн
МБСХ-ны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир Монголд байхгүй буудлагын тийрийг хувийн хөрөнгөөрөө бариулсан гэнэ. Бариулаад зогсохгүй холбооныхоо мэдэлд хүлээлгэж өгөх гэнэ. Үгүй, яамай даа, спортын холбоод удирдаж байсан бэлтэй эрчүүдээс хэн нь ийм зүрх гаргасан юм бол. Цөстэй аавын хүү Э.Мөнх-Очир Буудлагын төв бариулах болсон нь ийм учиртай. Буудлагын холбооны Ерөнхийлөгч болсон даруйдаа ТСТ-тэй түнжин хагарсан гэдэг. Тамирчдыг нь гадуурхаж, тэмцээн уралдаан явуулахгүй хавчаад байхаар нь БХТН-ийн хамаг булхайг илчилж төрийн өмчийг луйвардсан хэргээр дайн зарласан гэж байгаа. ТСТ-д бэлтгэл хийхээр очсон шигшээ багийн тамирчид доогуур харж дорой дуугарах-аас өөр аргагүй, нөгөө бол граж энэ тэрхэн бараадаж бэлтгэлээ хийдэг байсан гэдэг. Аргагүй ч биз, монголд үзээд өгье ч өөр тийр байхгүй үе юм чинь. Шартай, шазууртай Э.Мөнх-Очир эдүүгээ цоо шинэ Буудлагын төв-ийг хувийн хөрөнгөөрөө барьж МБСХ-нд хүлээлгэн өгөх нь. Нэг хэсэг нь төрийн өмчийг ТББ нэрээр луйвардаад хувьдаа авч, тамирчдыг нь гудамжинд гаргадаг байхад, хувийн хөрөнгөөрөө барьж байгуулаад тамирчиддаа өгдөг нь спортод ч бас хэд билээ. Шазууртай л эр юм. Word.mn
Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрт шахаа, талцал биш нээлттэй удирдлага хэрэгтэй
2017-02-25 18:32:28 Нийтлэгдсэн: Улс төрЭрдэнэт үйлдвэрийн 49%. УИХ-ын шийдвэрийн тухай асуулт, тодруулах хүсэлт ирсээр.Тоймлож хариулав.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй