НИТХ-н төлөөлөгч Л.Сайнтөгс, Ц.Алтанцэцэг, Б.Саранчимэг нар Номтой нөхөрлөе клубынхантай хамт өнгөрөгч амралтын өдөр ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407-рангид очиж бүсгүйчүүдтэй уулзалт хийлээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид эрхээ хасуулсан эмэгтэйчийг эргэж ном цэцгийн баглаа бэлэглэжээ.
Намын даргын эзгүйд даргын үүрэг гүйцэтгэгч болсон О.Цолмон хатагтай цэргүүддээ хатуу үүрэг өгчээ. Энэ нь юуны түрүүнд Н.Энхбаярын нэр нүүрээр сайдын суудалд очсон Ц.Улаан, Н.Удвал, Д.Тэрбишдагва нарт хамаарах гэнэ. МАХН-ын даргыг нэн даруй гадаадад эмчилгээнд явуулах эсвэл гаднаас өнөдөр мэргэжлийн эмч авчирч оношийг нь яаралтай тогтоолгох үүрэг өгчээ. Бас хугацаа заасан агаад үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлэхээс цаашдын хувь заяа нь шалтгаална гэдгийг сануулж. МАХН-ынхан Н.Энхбаяраас илүүтэй эрхэм хатагтайгаас айдаг гэнэ. Ялангуяа Д.Тэрбишдагва, З.Баянсэлэнгэ нар илүүтэй айдаг сурагтай.
ШӨХТГ-ын дарга О.Магнайн олон шийдвэр олны талархалыг хүлээсэн ч арга хэмжээ нь дорвитой буусангүй. Хацрыг нь илээд л өнгөрч. Хэдхэн кинотеатр монополь эрхтэй байгаа нь киноны уран бүтээлчдыг хохироож байна хэмээн орлогоос авах хувийг нь буурууллаа гэсэн. Тэгвэл кинотеатрууд ашгийн 50 хувийг авдаг байсан бол өдгөө ердөө 45-хан хувийг нь авья хэмээн тулгах болж. Таван хувийн бууралт киноны уран бүтээлчдэд юу ч болохгүй нь мэдээж. Харин кинотеатрынхан үүнийгээ О.Магнай даргын тушаалыг дагаж мөрдөж байна хэмээн тайлбарлажээ.
Б.Дэлгэрмааг Ази-Европын сангийн Монгол дахь захирагчаар томилжээ
2013-03-11 13:47:54 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг энэ сарын 15-наас Ази-Европын сан (АСЕФ)-д Монгол Улсын захирагчаар томилжээ. Энэ талаар мэдэгдсэн Гадаад харилцааны сайд Л.Болдын захидлыг АСЕФын гүйцэтгэх захирал Жан Яньд Элчин сайд Б.Дэлгэрмаа энэ сарын 5-нд гардуулсан байна. АСЕФ-ын гүйцэтгэх захирал Жан Янь Монгол Улс АСЕФ-д захирагчаа томилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, Элчин сайд Б.Дэлгэрмааг Монгол Улсын анхны захирагч болж буй гэдгийг онцлон тэмдэглэв. Элчин сайд Б.Дэлгэрмаа, АСЕФ-ийн гүйцэтгэх захирал Жан Янь нар АСЕФ-ийн үйл ажиллагаа, Монгол Улсын АСЕФ дахь оролцоо, 2013 онд болох Ази-Европын сангийн Захирагчдын зөвлөлийн ээлжит уулзалт, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. АСЕФ буюу Ази-Европын сан нь хоёр тивийн ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготойгоор 1997 онд Сингапурт байгуулагдсан бөгөөд АСЕМ-ын байнгын үйл ажиллагаатай ганц институц юм. Энэхүү Сан нь оюуны солилцоо, иргэд хоорондын солилцоо, соёлын солилцоо, олон нийттэй харилцах гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бүх гишүүн орны төлөөллөөс бүрдэх Захирлуудын зөвлөл нь Ази-Европын сангийн ажиллагааны стратеги, зарчим, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, сангийн жилийн төсөв, хэрэгжүүлэх төслүүдийг хэлэлцэж баталдаг юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
Орон нутгийн удирдлагын ихэнхийг гартаа оруулах гэсэн АН-ын төлөвлөгөө дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн. Газрын тостой, урантай төмөр замтай Доронд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр АН-ын даргаа тавиад болохгүй болохоор нь чөлөөлсөн. Орон унутаг зэнгүйдсэний гай гарч энэ өвлийн зуднаар нэг сум доод тал нь 5000 хүртэл малаа алдсан. Саяхан УИХ-ын дарга З.Энхболд энэ аймагт очин уулзалт хийхдээ хоёр тал болон хэрэлдэж байгаа нутгийхныг хараад таатай суусан гэнэ. Н.Алтанхуягийн амбийцтай бодлого энэ аймгийг хоёр хуваасан ч эрхэм даргад хамаагүй бололтой. Үнэндээ уулзалт нэртэй хэрүүл маргаан болж МАН, АН хоюулаа намаасаа Засаг дарга тавих гэж дайрсан. Энэ бүхэнд Ерөнхий сайд буруутай ч З.Энхболд түүнээс хамаарах юм байхгүй хэмээн шууд хамгаалжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй