Монголын ард түмэн та бүхэндээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл-ийн бүлгийн нэрийн өмнөөс Тийн ялагч хэмээх усан могой жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж, шинэ ондоо эрүүл энх байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна. 2012 он Нийслэлчүүд та бидний хувьд хөгжил дэвшилд хүрэх их амжилтын жил байлаа. Та бүхний бидэнд өгсөн итгэл сэтгэлийг дааж, Нийслэлийнхээ иргэдийн орчныг сайжруулахын тулд замын хөдөлгөөнийг сааруулж, гэр хорооллыг шинэчлэн төлөвлөж, их хотынхоо хөгжлийн бодлогыг тодорхойлж, амьдрах орчноо эрс шинэчлэх, эрүүл аюулгүй, цэмцгэр тохилог шинэхэн нийслэл хотоо байгуулах түүхэн шийдвэрийг Ардчилсан нам болон Монгол Ардын Намтай хамтран гаргасандаа бид баяртай байна. Айлчлан ирж буй усан могой жилд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл-ийн бүлэг нийгэмд шударга ёс, ардчилалыг сэргээн тогтоох, баян ба хоосны ялгааг арилгах, хээл хахуулийг арилган устгах, нийслэлийн ард түмнийхээ амьдралыг жигд өөд нь татаж чинээлэг дундаж давхаргыг бий болгох, өрх бүрийг орон сууцны байртай болгох, ажиллах чадвартай хүн бүрийг ажлын байраар хангана гэсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах болноо. Шударга ёсыг тогтоохын тулд улс төрд хийсэн бидний тэмцэл амар хялбар байгаагүй ээ. Сонгуулийн хороодын гадуурхал, мөнгөтэй төгрөгтэй эрх мэдэлтнүүдийн дээрэнгүй хандлага, хууль бус гүжирдлэг, хуулинд бус эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг төрийн албан хаагчдын хатуу эсэргүүцэлтэй бид өнгөрсөн онд хоёр ч удаа тулгарсан. Гэхдээ амин хувийн ашиг сонирхол, албан тушаалын төлөө бус ард түмэн нийслэлийн иргэдийнхээ сайн сайхны төлөө гэсэн бидний тэмцлийг талархан дэмжиж, Нийслэл хотын маань 250 мянган иргэн бидний төлөө саналаа өгч, урам хайрласанд бид чин сэтгэлээсээ талархаж явдаг. Гарч байгаа усан могой жилд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл-ийн бүлэг АН, МАН-тай хамтран гэр хорооллын 12 бүсчлэлийг дахин төлөвлөж цэвэр бохирын шугамд холбох, нийтийн эзэмшлийн талбайнуудыг ард иргэдтэй хамтран зүлэгжүүлж ногоон хот болгох, хотыг олон төвт болгон задалж бүсчлэн хөгжүүлэх, хотын захиргааг нүүлгэх, алслагдсан Налайх, Багахангай, Багануур дүүргүүдийг бүсчлэн хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зэрэг томоохон далайцтай ажлуудыг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж, ажилдаа ханцуй шамлан ороод байна. Нийслэл хотоо өөрчлөх их үйлсийг маань дэмжиж, бидэнтэй бүх талаар хамтран ажиллахыг нийслэлчүүддээ уриалахын ялдамд, айлчлан ирж буй Тийн ялагч хэмээх усан могой жилд та бүхэн элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байх болтугай. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй. НИТХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл-ийн бүлгийн дарга Н.Баяраа
Л.Шагдаррагчаа: Иргэдийн хурлын 45 төлөөлөгч бүгд хууль зөрчсөн тогтоол гаргачихвий гэсэн болгоомжлол надад байна
2013-02-01 12:55:23 Нийтлэгдсэн: Улс төр201-01-31-ний өдөр 09 цагаас Хангарьд ордонд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 7-р чуулган эхэллээ. Чуулганд ирэх ёстой 45 төлөөлөгчөөс 41 төлөөлөгч ирж 91 хувийн ирцтэйгээр цагтаа эхэллээ. НИТХ-ын ээлжит 7-р хуралдаанд нийслэлийн Засаг даргын Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат гэр хорооллын 7 байршилд хийх урьдчилсан төлөвлөгөөг танилцууллаа. Гэр хорооллын хэсэгчилсэн төлөвлөлтөд СХД-ийн 10-р хороо Баянхошуунд 2,3 га газарт дахин төлөвлөлт хийнэ. Энэ хорооны иргэд дахин төлөвлөлтөд орох хүсэлтээ нийслэлийн удирдлагуудад уламжилсан бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зураг төслийг нь урьдчилсан байдлаар гаргасан байна. Тухайн гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ барьж байгуулахад 3,3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. СБД-ийн 15 хороо, Дамбадаржаагийн 58-р сургуулийн орчимд 13 га газар 190 өрхийг дахин төлөвлөлтөд оруулахаар болсон байна. Энэ төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээг барихад 8,5 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. 58-р сургуулийн эргэн тойронд эмнэлэг, үйлчилгээний 10 орчим байгууллага байдаг. Тэдгээр нь тус бүртээ халаалтын зуухтай юм байна. Эдгээрийг нэгдсэн шугам сүлжээтэй болгосноор тэдгээр зуухны утаа үйлдвэрлэлт бүрэн зогсоно гэсэн тооцоо хийжээ. Мөн Чингэлтэй дүүрэг 13,15-р хороо 72 р сургуулийн орчимд 15 га газарт дахин төлөвлөлт хийнэ. Төлөвлөлтийн инженерийн байгууламж барихад 2,7 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан бөгөөд иженерийн байгууламжаас гадна энэ орчимд 3,6 км авто зам барихаар төлөвлөлтөд тусгажээ. СХД-ийн 5,6-р хороо Ханын материал орчимд дахин төлөвлөлт хийхээр зураг төслийг боловсруулсан байна. Уг төлөвлөлтөд 130 га газрыг хамрах бөгөөд 12156 хүн оршин сууна гэж тооцсон байна. Мөн энэ хэсэгт хотын захиргааны барилгыг барихаар төлөвлөжээ. БЗД-ийн 8,16-р хороо Батлан хамгаалахын их сургуулийн эргэн тойронд 93,8 га газарт дахин төлөвлөлт хийнэ. Энд инженерийн байгууламж барихад 13,3 тэрбум төгрөг зарцуулна. Мөн сургууль, цэцэрлэг барихад 4,5 тэрбум төгрөг зарцуулах нь. Чингэлтэй дүүрэг 7-р хороо МҮОНРТ-ийн орчимд 9,2 га газрыг дахин төлөвлөнө. Энэ хэсэгт инженерийн байгууламж барихад 1,6 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Үүнээс гадна 2,2 км автозам барина. БЗД-ийн 12-р хороо Ботаникын орчимд 15,2 га газарт дахин төлөвлөлт хийхээр боллоо. Гурван тэрбум төгрөгөөр инженерийн байгууламж барьж байгуулахаас гадна 3,7 км автозам барихаар төлөвлөсөн гэсэн мэдээллийг төлөөлөгчдийг танилцуулсан юм. Үүний дараа төлөөлөгчид саналуудаа хэлсэн юм. НИТХ-ын төлөөлөгч, Барилга, хот байгуулалтын дэд хорооны дарга Л.Шагдаррагчаа: Би С.Очирбат даргын танилцуулаад байгаа энэ зүйлтэй анхнаасаа огт санал нийлэхгүй байгаа. Би энэ ажил яг бодит байдал дээр яаж буухыг хэлэхгүй бол болохгүй байна. Ялангуяа энэ нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар өмнө биелээгүй бодлогогүй төлөвлөгөөг тэр чигээр нь оруулж ирсэн байна. Яагаад ерөнхий төлөвлөгөөний газрыг буруутгаад байна гэхээр саяхан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрыг байгуулаад ажил үүргийнх нь функцыг тодорхой болгоод Хотын ерөнхий төлөвлөгөөний газар нь гамшгийн хүрээнд хүрчихээд байгаа хотын төвлөрлийг сааруулах талаар ажиллах ёстой гэсэн үндсэн үүргийг нь заагаад өгчихсөн юм ш дээ. Гэтэл бидэнд оруулж ирж байгаа төлөвлөлт нь Улаанбаатарын хүн амыг өсгөх, төвлөрлийг бүр улам нэмэгдүүлэх, гэр хорооллын төвлөрлийг хотоос гаргаж сааруулах бус бүр уламч төвлөрүүлж шавуулах гэсэн үндсэн бодлоготой зөрчилдсөн ажлыг хийсэн байна. та нар тэр 7 газрын байршлыг үзээрэй. 4 айлын газрыг чөлөөлж түүн дээр нь хоёр хаус бариад бусад газарт нь нийтийн орон сууц барих төслийг оруулаад ирсэн байна шүү дээ. Ингэснээр 1мкв газарт ноогддог байсан хүний тоо одоо байгаагаасаа 2-3 дахин өссөн байна лээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын төвлөрөлт улам өссөн гэсэн үзүүлэлт харагдаж байгаа нь үзэл баримтлалын хувьд алдаатай гэж үзэж байна. 2-рт Энэ ажил бодлоготойгоо нийцэхгүй байна. хотын төвлөрлийг сааруулахын тулд хотын зах хаяаг хөгжүүлэх ажлыг огт хийгээгүй байна. Сүүлийн үед олон төвтэй гэж их ярьдаг болж. Нэг суурьшсан газар олон төвтэй болдгийг би лав мэдэхгүй. Олон төвтэй гэж ярихдаа тулбал Багануур, Налайх, Багахангай дээрээ олон төвийг байгуулах ёстой. Тэнд айлуудыг хашаа хорооноос нүүлгэлгүйгээр тэндээ шинэ төв үүсгээд хөгжүүлж яагаад болохгүй байгаа юм. Ийм шинэ төвлөрөл сааруулахад холбоотой шинэ төлөвлөлт орж ирэх болов уу гэж хүлээж байсан чинь хуучин юм ороод ирж байгаа нь ямар учиртай юм. Ардын намынхан алга ташаад дэмжээд байна. Яах вэ өөрсдийнх нь хэрэгжүүлж чадаагүй ажлыг АН-ынхан хэрэгжүүлэх гэж байгаад баяртай байгаа бололтой. МАН-ынхан үүнийг хэрэгжүүлж чадаагүй олон учир шалтгаан байгаа шүү. Гэр хорооллын газрыг чөлөөлнө гэдэг үнэхээр том асуудал шүү. 89000 төгрөгөөр 1мкв газрыг худалдаж авна гэж тооцвол 20 тэрбум төгрөгч хүрэлцэхгүй байна гэж байсан. Дулааны шугам сүлжээг бид гэр хороолол руу татахын тул хэд хэдэн айлын шавар тагзыг нураах доогуур нь шургуулах шаардлага өчнөөн гарна. Тэр бүхнийх нь үнэлгээг гаргаж нөхөн төлбөр оруулах журмаа боловсруулахгүй байж энэ ажлыг ярьж болохгүй ээ. Энэ мэтчилэн бэрхшээлүүд гарнаа. Бид бас өөрч нэг зарчмын асуудлаа шийдвэрлэх ёстой. Тэр нь юу гэхээр 40 айлын газрыг чөлөөлсөн бол тэр 40 айлын газартаа өөр өрх нэмэгдэхгүй байхаар тооцсон шинэ төлөвлөлтийг гаргах ёстйо. Тэр 40 айлынхаа амьдрах нөхцлийг сайжруулах ажлыг л хийх шаардлагатай. Яах илүү зам талбай гардаг юм бол тэр газарт нь юу нэмж барихаа иргэд нь өөрсдөө мэддэг байхаар л оруулах нь зүйтэй. Гэтэл одоо та нар ийм юм ярихын оронд айлуудын газрыг чөлөөлөөд тэндээ нийтийн орон сууц бариад хувийн хэвшлийнхнээр түүнийгээ хийлгэнэ ч гэх шиг бизнесийн сонирхол дагалдуулах юм бол энэ ажил нурна. Ард түмний зүгээс маш том эсэргүүцэл гарч ирнэ шүү. Бас өөр нэг зүйл байгаа нь одоо оруулж байгаа энэ төсөл УИХ-аар батлагдаагүй байгаа шинэ төлөвлөлтөд тохируулан хийсэн гэж байсан. Тэгэхээр бид батлагдаагүй төлөвлөгөөнд зориулж урьдчилсан байдлаар ажиллаж байгаа нь эргээд хууль зөрчсөн асуудал үүсгэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс иргэдийн хурал энэ удаад тогтоол гаргах биш харин протоколоор инженерийн шугам сүлжээний трасс маршрутыг шинээр тогтоохыг зөвшөөрсөн гэсэн шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэдийн хурлын 45 төлөөлөгч бүгд хууль зөрчсөн тогтоол гаргачихвий гэсэн болгоомжлол надад байна. -Г.Ганбаяр төлөөлөгч: Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны газар дор олон тэрбум төгрөг булаатай байгаа. Тэнд цэвэр бохир дулааны салбар шугамууд нь татагдчихсан байгаа. Ашиглалтгүй байгаа. Гэр хорооллын дундах автозамыг нь тавьчихсан байгаа. Энд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх хамгийн боломжтой газар байсаар байтал тэр газрын хэдэн иргэний газрыг чөлөөлөх асуудалтай байгаа гэж зугтаагаад харин ч бүр их асуудалтай газруудад дахин төлөвлөлт хийхээр төлөвлөсөн байгаа нь ямар учиртай юм бэ. Асуудалгүй ажлыг хийхгүй, асуудалтай ажлыг хийнээ гээд байгааг би ойлгохгүй байгаа. Манай иргэдийн хуралд одоо ямарч чадамж байхгүй байна. өнөөдөр аливаа юм асууя гэхээр асуулгахгүй байж байгаад шууд санал руу оруулж байна. ингэж байхаар зүгээр шууд тарчихсан нь дээр. Засаг дарга нь хэдэн орлогчтойгоо асуудлаа яриад тэргүүлэгчдээрээ батлуулаад явдаг болох юм уу. Н.Гантөмөр дарга төсөв хэлэлцэх үеэрээ 1мкв газрыг 89000-аар үнэлж иргэдээс авахаар тохирч улсын төсөвт 32 тэрбумыг тусгуулахаар яриад эцэст нь 20 тэрбумаар батлуулж байсан. Би тэр үед нь 32-оор нь батлуулчихъя. Наад 20 тэрбум нь чинь хүрэхгүй шүү гэж хэлж л байсан. Харин өнөөдрийн энэ төсөлд газар чөлөөлөх ямарч мөнгө суугаагүй. Би байнгын хорооны хурал дээр энэ газрыг чөлөөлөх асуудлыг яаж хийсэн бэ гэж асуухаар С.Очирбат дарга ямарч тийм наймаалцал явахгүй болно л гээд байсан. Одоо болохоор бизнесийн байгууллагаар явагдана гээд байх юм. Ингээд зарчмынхаа асуудлыг хүртэл нэг мөр болгоогүй байгаа тогтоолыг бид нар батлах гээд байна ш дэ. Л.Шагдаррагчаа даргын байнгын хорооны хурал дээрч тэр одоо ч тэр уурлаж хэлж яриад байгаа зүйлийг би зөв гэж үзэж байгаа. Хууль эрхзүйн орчин нь бүрдээгүй, тухайлбал газрыг албадан чөлөөлөх тухай хууль болон ерөнхий төлөвлөгөө чинь хууль болж гараагүй байгаа. Гэтэл бид батлагдаагүй хуульд нийцүүлэн ажиллаад байгаа нь буруу. Өнөөдөр ч яах вэ ингээд батлаад явуулах л байх. Цааш цаашдаа ийм баймааргүй байна. тэгэхгүй бол өмнө гаргадаг байсан алдаагаа давтаад нэг л цэгт очоод энэ ажил гацна шүү. Уг нь бол төлөөлөгч нар өөрсдийнхөө сонгогдсон газрынхаа иргэдтэй уулзаж саналыг нь аваад түүнийгээ байнгын хорооны хурлаар хэлэлцүүлээд түүнийгээ шигшээд дүгнээд холбогдох мэргэжилтнүүдийн саналыг үндэслэн хурлаар оруулах учиртай юм ш дээ. Уг нь бид анх тогтохдоо Багануур, Налайх, Багахангай, Шинэ нисэхийн тэр хавьд төвлөрлийг байгуулж хотын төвлөрлийг сааруулъя гэж тохирсон. Гэтэл одоо оруулж ирж байгаа энэ ажилд нь нэг ширхэг ч тийм зүйл алга. Нийслэлийн төр захиргааны байрыг хотын төвөөс гаргая л гэж яриад байгаа. Гэтэл энэн дээр чинь нэг ч тийм юм алга. Зүгээр байршил тогтоож байгаа гэж яриад байгаа. Энэ байршлыг чинь алга 2006, 2008 онд тогтоочихсон юм ш дээ. Газрын алба, барилга хот төлөвлөлтийн газрын албан хаагчид бүтэн жил айл бүрээр орж санал авахад 57.3 хувь нь газраа орон сууцаар сольё. 20 хувь нь газраа орон сууцаар солихгүй ээ. Үлдсэн хувь нь мэдэхгүй гэсэн судалгаа гарч байсан юм ш дээ. Энэ бол нийслэлийн 44 байршилд хийгдсэн судалгааны үр дүн шүү. Гэтэл одоо 100 хувь дэмжиж байгаа гэж худлаа яриад байгаагаа болих хэрэгтэй. -Д.Төмөрчулуун: Энэ удаагийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Улаанбаатар хотыг хэт орон сууцжуулахаас татгалзах, хэт төвлөрүүлэхээс татгалзах, харин тохилог бүх юмтайгаа холбогдсон амины орон сууцтай болгоё гэсэн зарчмыг баримталж байгаа. Улаанбаатар хотоо Азийн цагаан дагина болгоё л гэж зорьж байгаа. Бид энэ төлөвлөгөөндөө барилгажуулах орон сууцжуулах гэсэн ямарч үгийг оруулж болохгүй ээ. Харин юу оруулах вэ гэхээр орон сууцжуулна гэсэн үгийг хасаад иргэдэд халуун хүйтэн усыг чинь татаж өгнөө, та нар харин тэрний дараа өөрсдөдөө амины орон сууцтай болоод ав. Орон сууцаа харин 3 давхараас өндөр барьж болохгүй шүү. Дээд тал нь гурван давхар байртай болоорой гэж захих учиртай байсан юм. Гэтэл одоо нийтийн орон сууц олноор нь барьж иргэдтэй тохиролцоно ч гэх шиг юм яриад иргэдийг эргүүтүүлж хуурч байгаа байхгүй юу. Улаанбаатар усгүй болж байгаа. Туулаар өмнө сал урсдаг байсан бол одоо савхины өөдөс ч урсахаа байсан. Ингэж доройтоод байхад нь төвлөрлийг сааруулах бодлого барихын оронд бүр янзыг нь үзэж байгаа юм шиг нийтийн орон сууц барина гээд байж байгаа нь даанч болохгүй байна. -А.Гантулга төлөөлөгч: Сайн юманд садаа мундахгүй гэгчээр хүмүүс их олон юм ярих юм аа. Бид одоо зориглоод энэ ажлыг хийх ёстой. Одоо 21-р зуун. Гэтэл нийслэлийн маань иргэд яаж амьдарч байгааг та нар хар. Жорлон гадаа бие засаад шанагатай усаа гал дээр галааж нүүр гараа угааж л амьдарч байна шүү дээ. Одоо өөрчлөх ёстой. Шүүмжилж биш хийж эхэлье. -Д.Баттулга төлөөлөгч: Иргэдээс санал аваад судалгаа гаргах амархан. Харин иргэдийн саналыг үндэслэн зураг гаргаж төлөвлөлт хийнэ гэдэг бол тамын ажил байдаг. Төлөөлөгч та бүхэн өөр өөрсдийн харьяа тойргуудын иргэдтэй уулзаад саналыг аваад ирвэл маш сайн байна. тэрийг хурлаар оруулж болноо. Өнөөдөр чуулганаар тогтоол гаргачихсан тохиолдолд зураг төслийн хүрээлэн ирэх 3-р сар гэхэд ажлын зургаа гаргачихна гэж найдаж байгаа. Ажлын зураггүйгээр энэ ажил хаашаа ч явахгүй шүү. Бид энэхүү ажлыг ямарч байсан хамаагүй заавал хийж хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол иргэд бидэнд итгэхээ больчихно. Иргэдийн итгэлийг нэг л удаа алдвал нийслэлийн хөгжил дахин 10 20 жилээр уягдана шүү гэв.
МИАТ-тэй холбоотой хэргийг Н.Энхбаярт холбогдуулж байгаа нь гүтгэлэг гэлээ
2013-01-30 12:25:21 Нийтлэгдсэн: Улс төрӨнөөдөр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба мэдээлэл хийлээ. Тэрбээр МИАТ-тэй холбоотой асуудлыг МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбон тайлбарлаж, түүнийг оролцоотой мэтээр мэдээлж байгаа нь гүтгэлэг хэмээн ярилаа. Ер нь Н.Энхбаярын шат шатны шүүх хурлын өмнө заавал нэг гүтгэлгийн чанартай мэдээлэл цацаж, олон нийт, ард түмэнд буруу ташаа ойлголт төрүүлэхийг хийчээдэг нь бичигдээгүй хууль болоод байгаа. энэ удаад ч мөн Н.Энхбаяр Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандан гомдол гаргаад байгаа бөгөөд энэ үед МИАТ-ийн хэрэгт Н.Энхбаяр холбоотой мэтээр мэдээлж байгаа нь цаанаа зорилготой хэмээн үзлээ. Энэ талаар Г.Шийлэгдамба Номхон тэмээг ноолоход амар гэгчээр ямар нэгэн дуулиантай хэрэг гарахад заавал Н.Энхбаяр даргыг холбон, оролцоотой мэтээр мэдээлдэг. Шат шатны шүүхийн өмнөхөн заавал худал мэдээлэл гаргаж гүтгэдэг учир МИАТ-ийн хэргийг ч мөн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан энэ үед Н.Энхбаяртай холбож байна. Шүүх тэр хүнийг холбоотой гэж зарлаагүй байхад ийнхүү мэдээлж байгаа нь цэвэр гүтгэлэг юм хэмээн ярьсан юм. Эрүүл мэндийн сайд Н.Удвалын талаар сөрөг мэдээлэл гарч, түүнийг сайдын суудлаас нь эргүүлэн татах гэж байгаа талаар ч мөн Г.Шийлэгдамба мэдээлэл өглөө. Тэрбээр МАХН-ынхан Засгийн газарт байгаа гишүүдийнхээ үйл ажиллагаа, санал санаачилга, хийж буй ажлыг нь олон нийтэд зөвөөр ойлгуулах үүрэгтэй. Урьд нь Шадар сайд Д.Тэрбишдагвыг огцруулах гэж байгаа гэсэн мэдээллийг тарааж байсан. Энэ цаанаа зорилготой худал мэдээлэл байсан учир тэгс гээд замхарсан. Харин одоо Н.Удвал сайдыг мөн буруу ташаагаар мэдээлж байна. Үүнд намын зүгээс анхаарал хандуулах ёстой гэсэн юм. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын дараагийн мэдээлэл бол 2013 оныг МАХН Намыг бэхжүүлэх жил болгон зарлаж байгаатай холбогдуулан олон ажил зохион байгуулж байгаа талаар байлаа. МАХН энэ жил орон нутаг болон нийслэлд ард түмэндээ хандсан, мөрийн хөтөлбөртэй холбоотой олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. мөн энэ жил Ерөнхийлөгчийн сонгуулийн жил учир үүнтэй холбоотой ажил, үйл ажиллагаанууд хийгдэнэ хэмээн ярилаа.
Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Д.Эрхэмбаярт бараг 100 хувийн саналаар итгэл хүлээлгэхгүй хэмээн шийдэж албан тушаалаас нь огцруулсан. Тэрээр дүүргийн намын байгууллагыг 10 жил удирдсан ч ихэнх сонгуульд ялагдаж байсан. Орон нутгийн сонгуульд нэг ч удаа ялуулж байгаагүй гэнэ. УИХ-ын дахин санал хураалт хэзээ мөдгүй болох гэж байхад АН нэр дэвшигчийнхээ имижийг унагасан алхам хийж байгаа нь гайхал төрүүлж байна. Энэ нь МАН-ынханд шууд бэлэн хоол өгсөнтэй адил зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ энэ нь цаагуураа намын дарга Н.Алтанхуягийн захиалгат арга ажиллагаа гэх хардлага яригдаад эхэлжээ. УИХ-ын гишүүн болоогүй мөртлөө Д.Эрхэмбаяр Ерөнхийлөгч рүү гүйгээд эхэлсэн. Бүр зөвлөх нь болоод нөмөр нөөлөгт нь орсон нь намын даргад нь таалагдаагүй аж. Хэрвээ гишүүн болох юм бол УИХ-д Ерөнхийлөгчийн нэг хүн л нэмэгдэх байсан нь Н.Алтанхуягт ашиггүй болж таарчээ. Дээр нь бас нэг зүйл байдаг нь дүүргийн гишүүдийнхээ дунд намын удирдлагуудын рейтингийг гаргахдаа Н.Алтанхуягийг Ц.Элбэгдорж, З.Энхболд, С.Эрдэнэ нарын дараа дөрөвт оруулчихсан явдал бий. Үүнийг нь намын дарга нь яаж мартах билээ. Сонгинохайрхан дүүргийн намын даргыг өөрчилсөн явдалд Ерөнхийлөгчийн зүгээс дуугарсангүй нь сонгууль дөхөж байгаа үед намын удирдлагыг бүрдүүлдэг Алтангадасынхантай муудалцахыг хүсэхгүй байгаатай холбоотой биз. Тэгээд Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад юу нь нэг дүүргийн намын дарга манатай. Харин жирийн гишүүдийн хувьд Д.Эрхэмбаяр нь УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ялагдсаны гол буруутан нь болж байгаа гэнэ. Өнгөрсөн сонгуулиар буруу хүмүүсийг нэр дэвшүүлсэн агаад хэрвээ Д.Ганболд, Д.Эрхэмбаяраас өөр нэр цэвэр хүнийг гаргасан бол МАХН-ын Д.Тэрбишдагвыг ялаад гараад ирэх байсан гэнэ. Түүнээс гадна Д.Эрхэмбаярыг намын нөхөд нь МАН-ынхантай их холбоотой гэж харддаг. Орон нутгийн сонгуулийн дараа Д.Сумяьбазартай хэд хэдэн удаа нууцаар уулзаж тухай яриа явдаг аж.
Чингэлтэй дүүргийн 19 хорооны Иргэдийн нийтийн хурал энэ сарын 25-нд хуралдаж, Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид, хороодын Засаг дарга нараа сонгожээ. Хороодын Иргэдийн нийтийн энэ удаагийн хурал нь урьд өмнө байгаагүй өндөр ирцтэйгээр зохион байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл тухайн хороодын иргэд энэ хуралд идэвхтэй оролцож, хороогоо хөгжүүлэх, иргэдийн амьдрал, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр санал шүүмжлэл хүчтэй өрнүүлжээ. Хурлаар Иргэдийн нийтийн хурлын дарга болон хорооны Засаг даргын сонгуульд нэг хороонд 3-8 хүнийг нэр дэвшүүлэн дарга нараа сонгожээ. Хороодын Засаг дарга, ИНХ-ын дарга нар бүгд МАН, МАХН-аас сонгогдсон байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй