Өнөөдөр 10 цагаас МАХН-ын төв байр цагаан ордонд МАХН-ын бага чуулган эхэлнэ. Тус чуулганаар МАХН-ын бага чуулганы 200 гаруй зочид төлөөлөгчид оролцох аж. Бага чуулганаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудал, ирэх 6-р сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг сонгох болон сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа МАХН, МАН хоёр нэгдэх, эвсэх асуудлаар хэлэлцүүлгийг хийж магадгүй байна.
Н.Баяраа: Ээлжит бус чуулганыг зарласан нь зохимжгүй зүйл болсон
2013-02-26 10:51:34 Нийтлэгдсэн: Улс төр2013-02-25-ны өдөр НИТХ-ын ээлжит бус чуулган боллоо. Энэ удаагийн чуулганаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах журам, Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын төсөл, гудамжны хаяг рекламыг байршуулах журмын талаар хэлэлцлээ. Гэр хорооллыг дахин төлөвлөх журмын төсөл төлөөлөгч нарын дунд ихээхэн маргаан санал шүүмжлэлийг хөврүүлсэн юм. Энэ талаар НИТХ-ын намын бүлгүүдийн байр суурийг сонслоо. НИТХ дахь Шударга ёс вэслийн бүлгийн дарга Н.Баяраа: Бид бүхэн хотын даргын санаачилсан гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг анхнаасаа дэмжсээр ирсэн. Бид энэхүү журмыг явуулах ёстой. Энэ журам гарч байж л бидний баталсан гэр хорооллыг дахин төлөвлөх долоон байршлын ажил явна. Гэхдээ нэг анхаарах зүйл байгаа нь НИТХ-аас гэр хорооллыг дахин төлөвлөх долоон байршлыг тогтоож, энийг хийж хэрэгжүүл гэсэн үүргийг хотын даргад өгөөд байхад өөрийнхөө чиг үүрэгт хамаарах ажлыг дахин оруулж ирж иргэдийн хурлаар батлуулж байгааг би хувьдаа буруушааж байгаа. Түүнчлэн энэ удаагийн чуулганыг ээлжит бусаар зарласан нь буруу. Ээлжит бус чуулганыг ямар үед зарладаг вэ гэхээр хотод гэнэтийн байгалийн гамшиг, аюул нүүрлэх, гоц халдварт өвчин тархах зэрэг огт хойшлуулж болшгүй, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудал үүсэхэд л ээлжит бус чуулганыг зарладаг. Гэтэл хугацаа ёсоороо 4хөн өдрийн дараа болох чуулганыг гэнэт зарласан нь буруу юм. Төлөөлөгч А.Гантулга НИТХ-ын чуулганаар гэр хорооллын 12 байршлыг дахин төлөвлөж төвийн дулаантай холбох асуудлыг шийдсэн. Мөн энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Э.Бат-Үүл дарга хүлээлгэсэн. Гэтэл өөрийнхөө эрх үүргийн хэмжээнд шийдээд хийчих журмаа эргүүлж НИТХ-д дахин оруулж байгаа нь буруу юм. Ингэснээр эцсийн хариуцлагыг ИТХ-д өгөхөөр болж байна. Тиймээс энэ журмыг НИТХ-аар оруулж батлуулахыг эсэргүүцэх саналтай байна. Яагаад засаг дарга өөрөө мэдээд харьяа агентлаг, тамгын газраараа хийчих ажлыг энд оруулж ирээд байгаа юм бэ? гэсэн саналыг гаргасан гэв.
Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийж олныг шуугиулаад байгаа МИАТ компаний мөнгө угаасан хэрэгт УИХ-ын зарим гишүүд холбогдсоныг албан ёсоор баталжээ. Гэхдээ нэрийг нууцалж байгаа юм байна. Эх сурвалжын мэдээлж байгаагаар УИХ-ын гишүүд эрх мэдлээ ашиглан МИАТ-аар дамжуулан мөнгө угаасан нөхдийг хамгаалах, нөмөр нөөлөгдөө авах зэргээр туслалцаа үзүүлж байжээ. Үүнийхээ төлөө шан хармж авч байсан гэх хардлага дагуулж байжээ. Харин Алтжин компаний захирал Алтан уг хэрэгт холбоотой эсэхийг прокурорын газар албан ёсоор шалгаагүй гэж мэдээлжээ.
Өнөөдөр буюу 2013-02-22-ны өдөр гэр хорооллыг дахин төлөвлөх журмын талаар НИТХ-ын Барилга, хот байгуулалтын хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хороод хамтарсан хуралдаан хийлээ. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, Л.Наранбаатар, Ц.Буяндалай, Л.Сайнтөгс, Б.Отгонбаяр, А.Гантулга, Д.Энхсайхан болон Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүд оролцов. Хурлын эхэнд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн хэсгийн ахлагч Нямбаяр төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ. Танилцуулгын дараа төлөөлөгчдийн зүгээс хатуухан шүүмжлэлүүд хөвөрсөн юм. Төлөөлөгч Л.Сайнтөгс энэ журам бүхэлдээ учир дутагдалтай болсон байна. ажил үүргийн хувиарлалт, хариуцлага тооцох механизм гэж алга. Хоорондоо уялдаа холбоо муутай, хэн хариуцаж байгаа нь тодорхойгүй. Газраа өгсөн иргэдийн эрхэнд бүдүүлгээр халдсан журам болжээ. Түүнчлэн утга найруулгын алдаа ч их харагдаж байна. Ядаж л наад журмандаа хавсаргасан схемийг чинь хараад юу ч ойлгохгүй байна. Үүнийгээ ойлгомжтой болгож зас гэсэн үүргийг өглөө. Төлөөлөгч Н.Баяраа Бид энэхүү журмыг явуулах ёстой. Энэ журам гарч байж л бидний баталсан гэр хорооллыг дахин төлөвлөх долоон байршлын ажил явна. Гэхдээ ийм учир дутагдалтай хариуцлагагүй хандсан журам орж ирж байгааг эсэргүүцэж байна. Энэ схем дээр чинь өмнөх хийсэн ажлаа эргүүлж нураах зүйл ч байна. Түүнчлэн яг ямар чиг үүрэгтэйгээр ажиллах нь тодорхойгүй, онцын холбоо хамааралгүй ажлууд байгааг тайлбарлаж ойлгомжтой болго гэв. Төлөөлөгч А.Гантулга НИТХ-ын чуулганаар гэр хорооллын 12 байршлыг дахин төлөвлөж төвийн дулаантай холбох асуудлыг шийдсэн. Мөн энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Э.Бат-Үүл дарга хүлээлгэсэн. Гэтэл өөрийнхөө эрх үүргийн хэмжээнд шийдээд хийчих журмаа эргүүлж НИТХ-д дахин оруулж байгаа нь буруу юм. Ингэснээр эцсийн хариуцлагыг ИТХ-д өгөхөөр болж байна. Тиймээс энэ журмыг НИТХ-аар оруулж батлуулахыг эсэргүүцэх саналтай байна. Яагаад засаг дарга өөрөө мэдээд харьяа агентлаг, тамгын газраараа хийчих ажлыг энд оруулж ирээд байгаа юм бэ? гэсэн саналыг гаргалаа. Төлөөлөгч С.Ононбаяр Энэ журамд иргэдийн эрхэнд халдсан хүчирхийллийн зүйл байгаад байна. Тухайлбал дахин төлөвлөлтийн бүсэд орсон айлуудын 75 хувь нь дэмжсэн тохиолдолд тэр газрыг шугам сүлжээнд холбож дахин төлөвлөнө гэсэн зүйл байна. За энэ яах вэ. Гэтэл тэрхүү орохыг хүсээгүй үлдсэн 25 хувийн өрхийн газрыг дэмжсэн иргэнийхтэй адилхан үнээр үнэлнэ гэсэн нь буруу юм. Өөрийнхөө газарт байшин дэлгүүр бариад түүнийгээ 100 саяар үнэлсэн иргэний газрыг яагаад бусад иргэнийхтэй адилхан доогуур үнэлнэ гээд байгаа юм. Түүнчлэн 75 хувь дэмжээгүй тохиолдолд дахин төлөвлөлтийг хийхгүй гэж байгаа нь ямар учиртай юм. НИТХ-аас хийж хэрэгжүүл гээд тогтоол гаргасан байхад Засаг дарга хийх л ёстой. Гэтэл тэгэхгүй ингэхгүй. Хийлээ гэхэд зах зээлийн үнэлгээгээс доогуур үнэлнэ гэж зааснаа боль гэсэн саналыг орууллаа. Төлөөлөгч Л.Шагдаррагчаа Манай Барилга, хот байгуулалтын хороо энэ журмыг яаралтай гаргах нь зөв хэмээн дэмжиж байгаа. Дэмжиж байгаагийн зэрэгцээ энэхүү дахин төлөвлөлтийн ажлыг эхнээс нь зөв явуулахад хяналт тавьж байгаа. Дахин төлөвлөлтийн бүх ажил хуульзүйн дагуу явах учиртай. Уул нь энэ журмыг Нийслэлийн засаг даргын тамгийн газрын харьяа агентлагууд хийчих ажил юм ш дээ. Миний хувьд төлөөлөгч А.Гантулгын гаргасан горимын саналыг бүрэн дэмжиж байна. НИТХ-ын хуралдаанаар дахин төлөвлөлтийн байршлыг батлаад өгчихсөн. Эхний ээлжинд 7-н байршлыг тогтоосон ш дээ. Энийг хэрэгжүүл гэсэн даалгаврыг засаг даргад нь өгчихсөн. Тэгсэн атлаа хэрхэн хэрэгжүүлэх ажилд нь бид дахин оролцох шаардлагагүй. Мөн НИТХ-ыэн тэргүүлэгчдийн хурлаар энэ ажлыг хэрэгжүүлэх удирдах зөвлөлийг батлаад өгчихсөн. Иймээс гүйцэтгэх засаглалын ажил руу хурлын байгууллага орох нь буруу юм. Засаг дарга дахин төлөвлөлтийн ажлыг өөрийнхөө толгойгоор хариуцаад хийх ажлыг бид хийх нь зохимжгүй гэж үзэж байна. Гэхдээ энэ асуудлыг хурлаар оролцуулж санал бодлыг авах нь зөв ч хурлаас ямар нэгэн тогтоол гаргаж батлахгүй байх нь зөв. гэв. Төлөөлөгч Д.Амарбаясгалан Бидэнд өнөөдөр оруулж ирсэн журмын төслийг аваад үзвэл гэрээ байгуулахдаа өмчлөгч эзэмшигч ашиглагч нар зөвшилцөөд иргэдийн газрыг дундаж үнэлгээгээр үнэлнэ гэсэн заалт байна. энэ бол шууд хэлэхэд иргэдийн газрыг дээрэмдэнэ гэсэн заалт болж харагдаж байна. Май чамд 50 сая л төгрөг өгнө газраа чөлөөл гэж тулгаад үгүй ээ би газраа 90 саяар үнэлж байна гэвэл үгүй ээ энэ мөнгөөр зарвал зар үгүй бол танай газрыг дахин төлөвлөлтөд оруулахгүй гэж тулгаж байна шүү дээ. Тиймээс энэ заалтаа хасах хэрэгтэй гэж үзэж байна. Нэмж хэлэхэд энэ журмыг чуулганаар оруулж батлах нь буруу би А.Гантулга, Л.Шагдаррагчаа төлөөлөгчтэй санал нэг байна гэлээ. Төлөөлөгч Л.Наранбаатар За өнөөдрийн хуралдаанаас гарсан бүх саналыг протоколдоо сайтар тусгаад ирэх даваа гаригт болох чуулганаар оруулахдаа шинэ саналуудыг тусгаж арай дөнгүүр журам оруулж ир гэсэн даалгаврыг засаг даргын харьяа газрын дарга нарт үүрэг болгосноор хурал өндөрлөлөө.
Хонх нь дуугарахаар лам нь таг, лам нь дуугарахаар дамар таг гэдэг үг ДЦС-5-д тохиожээ. Гурван засгийн газар дамжин яригдсан станцыг сая нэг юм барихаар болж мөнгө хөрөнгийн асуудал шийдэгджээ. Гүйцэтгэгчийг тендерээр шударга шалгаруулах болсон. Ингээд чөдөр тушаа болж байсан засгийн шийдэл, санхүүжилт нь шийдэгдээд байтал барих газар дээрээ гацаад ахин таг зогслоо. Хотын захиргаа хуралдаад станц бариулахаар ЭХЯ-нд өгөх газар дээрээ луу унжихаар шийджээ. Ургах наран хорооллын урд талд 43 га газар уг нь өгөхөөр товлоод байж. Учир нь уг газар нийслэлийн усны эх үүсвэрийн ундаргын бүс рүү орчихсон байсныг сая мэджээ. Анхнаасаа л сайтар судалж хариуцлагатай ханддаггүйн гай ингээд гарч байна. Одоо ахиад газар сонгоно гээд бүхнийг бараг эхнээс нь эхлэх байх. Тэгвэл энэ засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд ядаж шавыг нь тавьж чадах болов уу?
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй