Стратеги төлөвлөлтийн газрыг шинэчлэх бололтой

Өнөөдөр 11 цагаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид Стратеги хот төлөвлөлтийн хэлтсийн ажилтай танилцлаа. Хуралд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Н.Гантөмөр, С.Ононбаяр, Д.Энхсайхан, Д.Батбаяр, Р.Дагва, А.Гантулга, Б.Саранчимэг, Т.Болдбаатар оролцлоо. Хурлын эхэнд Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Нандинжаргал хэлтсийнхээ ажлыг танилцуулсан юм. Тэрээр Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтэс Улаанбаатар хотыг хөгжүүлэх ажлын хэсэгт багтаж ажилласан, цаашлаад хот байгуулалтын хорооны шинэчилсэн найруулга, оюутны хотхоныг байгуулах ажлын хэсэгт оролцож ажилласан. Бид нийслэлд хэрэгжих бүх төсөл хөтөлбөрийг зохицуулах ажлыг хэрэгжүүлдэг. Жайка, дэлхийн банкнаас Монгол улсад хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх гэж байгаа ажлыг удирддаг. Бидний одоо хийж байгаа ажлын үндсэн чиг үүрэг маань Засаг даргын боловсруулсан 5а хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, биелэлтийг анхаарахад чиглэж байгаа хэмээн ажлаа танилцууллаа. Гэвч түүний энэ танилцуулга НИТХ-ын төлөөлөгчдийн эгдүүг ихээхэн хүргээд авлаа. НИТХ-ын төлөөлөгч Д.Очирбат Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтэс гэж үндсэн чиг үүргээсээ хажсан, үлгэн салган нэг хэлтэс байх боллоо. Та нарын ажлын үндсэн чиг үүрэг бол улаанбаатар хотыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулж хотын удирдлагуудад танилцуулах, цаашлаад тэрхүү төлөвлөсөн ажлаа хийж хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгаа мэдээллийг цуглуулах шүү дээ. Гэтэл одоо хэдэн төсөл хөтөлбөрийг зохион байгуулах зэрэг чиг үүрэгтээ хамааралгүй ажлыг хийгээд явж байгаа нь ямар учиртай юм. Ингэж ажиллаж байгаа бол танай хэлтсийг цаашид бүрэн бүрэлдэхүүнээр өөрчилж чиг үүргийнх дагуу ажиллуулах хэрэгтэй юм байна хэмээн зэмлэлээ. Үүний дараа НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа үг хэллээ. Өнөөдөр нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчид цуглаж Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцахаар энд ирсэн. Гэтэл та бүхний бидэнд танилцуулж байгаа ажил чинь үнэхээр санаанд нийцсэнгүй. Бид та нараас хотыг ирээдүйд ингэж тэгж хөгжүүлнэ. Ойрын хугацаанд ингэж ажиллана. Дунд хугацаанд тэгж хөгжүүлнэ. Алс хэтдээ Улаанбаатар хот маань ийм болж хөгжинэ гэсэн томоохон төсөл ирэх байх гэж хүлээж байтал ЗДТГ-ын ажилтнуудын өдөр тутамдаа хийж хэрэгжүүлдэг ажлыг хийсэн хэмээн яриад сууж байгаад гайхаж байна. Та нар ингэхэд хот байгуулалт төлөвлөлтийн газар, хотын хөрөнгө оруулалтын газартай хамтарч ажилладаг уу? Хотын хөгжлийн төлөвлөлтийг хийдэг хот байгуулалтын хүрээлэнтэй хамтарч ажилладаг уу? Улаанбаатар хот хэзээ улсаас татаас авахаа больж өөрийнхөө нөөц бололцоогоор хөгждөг болох вэ? Энэ талаарх судалгаа тооцоог гаргасан уу? Ер нь хэдэн он гэхэд Улаанбаатар хот хөгжлийн дундажаас дээгүүр зэрэглэлд орох вэ хэмээн асуулаа. Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Нандинжаргал Бид тэрхүү судалгааг хийгээгүй. Цаашид хийхийн тулд боловсон хүчнээ нэмэхшаардлагатай байгаа. Одоогийнхоо нөөц бололцоогоор бол хараахан хүчрэхгүй байна гэсэн хариултыг өглөө. Үүний дараа Ш.Одгэрэл төлөөлөгч Та бүхний ажил үнэхээр муу байна. Үндсэн чиг үүргийг нь тодоорхой заагаад өгчихсөн байхад ямарч чадавхигүй багтайгаар тэс өөр ажил хийгээд явж байгаа нь ямар учиртай юм бэ? Та нар бодлого тодорхойлох ажлаа хйисэн үү танилцуул гэхээр урдаас бөөн зовлон тоочоод сууж байгаад чинь гайхаж байна. Нэгэнт засгийн газрын тогтоолоор танай хэлтсийг байгуулсан учраас хэлтсийн үйл ажиллагааг бол үргэлжлүүлнэ. Харин танай хамт олныг энэ чигээр нь ажиллуулмааргүй байна. НИТХ-ын дарга болон Засаг дарга нар хотыг бид ирээдүйд ингэж хөгжүүлнэ гээд яриад тэрнийхээ дагуу иргэдээс ихээхэн дэмжлэг аваад явж байхад тэрхүү ажлынх нь тооцоог хийж, төлөвлөлтийг гаргах та бүхэн ийм хангалтгүй ажиллаж байгаа нь тэрхүү ажлыг нурааж магадгүй гэж санагдлаа гэв. Хурлын төгсгөлд өөрийнхөө ажлын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж хотын стратеги төлөвлөлтийг хийхгүй бол хатуу хариуцлага тооцно гэдгийг төлөөлөгчид мэдэгдлээ.

Д.Батхуягийг шүүх хүсэл хэнд байна вэ

АМГ-ын дарга асан Д.Батхуягийн шүүх хурал ахин хойшилжээ. Энэ удаад өмгөөлөгч ирсэнгүй гэх жижигхэн шалтгаан гарлаа. Учир өмгөөлөгч нь өвдсөн агаад шүүх хурлын өмнө гэнэт өвдсөн нь прокурорынхонд сэжигтэй санагдсан гэнэ. Харин шүүх хурлыг хурдан хийх сонирхол тодорхой бүлэглэлд байгаа бололтой. Тэр нь АН+МАХН гэсэн гаргалгааг хийж байна. Д.Батхуяг дарга байхдаа АН-ынханд нэлээд шавар хаажээ. Энэ намд ч уул уурхайтай бас уул уурхайд орьё гэсэн хүмүүс зөндөө байсан. Тэдний авах гэсэн зөвшөөрлийг өгдөггүй, эсвэл лицензийн зөвшөөрлийг сунгахгүй байх зэргээр Д.Батхуяг ёстой нэг зовоосон гэнэ. Харин МАХН-ын тухайд Н.Энхбаярыг нь чадсан хүний нэг нь бас л Д.Батхуяг аж. Ерөнхийлөгчийн сонгуульд унасны дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр бас л уул уурхайд орьё гэтэл АМГ лиценз өгөөгүй аж. Учрыг лавлатал Д.Батхуяг Баяр дарга танд битгий өг гээд байгаа хэмээн ам алдаж Н.Энхбаярын дургүйг ёстой нэг хүргэсэн гэдэг.

 Нийслэлийн Засаг даргын 6 дахь орлогчийг өнөөдөр томилно

Өнөөдөр 12 цагаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж засгийн даргын орлогчийг томилно. Энэ жилээс эхлэн нийслэлийн засаг дарга орон тооны 6 орлогчтой болж байгаа бөгөөд түүний тавыг нь томилоод байсан юм. Засаг даргын зургаа дахь орлогчоор Ц.Энхцэнгэл гэдэг хүнийг томилох гэж байгаа сурагтай. Ардчилсан намын пракцууд засаг даргын орлогчийн төлөө дотроо ширүүн тэмцэлдэж эгээтэй л улсынхаа баатрыг авч хаячихаа шахсан хэмээн хэвлэлүүд бичиж байсан. Харин эзгүй суудал хүнтэй болсноор энэхүү маргаан цэглэх бололтой.

 Нийслэлийн шуурхай хуралдаан болж байна

Нийлэлийн шуурхай хуралдаан яг одоо хангарьд ордонд үргэлжилж байна. Шуурхай хуралдаанаар Нийслэлийн засаг даргын орлогч нарыг танилцуулж байгаагийн дээр нийслэлийн харьяа агентлагийн шинэ удирдлагуудыг танилцуулж байгаа юм байна. Ардчилсан нам ялалт байгуулснаас хойш халаа сэлгээ нэг хэсэг эрчимтэй явагдаж нийслэлийн ИТХ, Засаг даргын тамгын газар, харьяа агентлагын дарга нар бүгд шинэчлэгдээд байгаа юм.

 Хот тохижилтын газар 5.9 тэрбумаар юу хийсэн бэ

Өнгөрсөн намар НИТХ-ын төсвийн тодотголын хуралдааны үеэр Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан манай байгууллагад 5.9 тэрбум төгрөгийг нэмж олгооч өгөөч хэрвээ гаргаад өгвөл ирэх өвөл халтиргаа гулгаа гэдэг үгийг иргэд мартана хэмээн хашхирсаар байгаад тус мөнгийг гаргуулсан. Гэвч хот тохижилтын газар халтиргаа гулгааг багасгах талаар ямарч ажлыг хийж хэрэгжүүлэхгүй байсаар өнөөг хүрлээ. Өнөөдрийн байдлаар өдөрт 170-180 машин халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр аваар осол гаргаж, 130-200 хүн явганаас бэртэн эмнэлэгт хүргэгдсээр байна. Хариуцлагагүй байдалтай бид хатуу тэмцэнэ гэж чанга дуугаар мэдэгдсээр байгаа хотын удирдлагууд хажуудах хүндээ хэзээнээс хариуцлага тооцдог болох вэ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.