Н.Энхбаярын гэр бүл өршөөл гуйхгүй

МАХН-ын дарга Н.Энхбаярын гэр бүл ерөнхийлөгчөөс өршөөл хүсэх гэж байгаа гэсэн мэдээллийг зарим сайт гаргасан. Энэ дагуу МАХН-ын хэвлэлийн албаны дарга З.Бадамсэдээс тодруулахад Н.Энхбаярын гэр бүл ерөнхийлөгчөөс өршөөл хүсэх эсэх асуудал огт гараагүй. Цаашид ч тийм явдал гарахгүй. Хэрвээ тэгэх юм бол хүчээр тулган хүлээлгэсэн хилс хэргийг хүлээн зөвшөөрсөн явдал болно гэлээ.

 НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно

НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр 15 цагаас хуралдана. Хуралдаан төрийн захиргааны байрны А танхимд болох аж. Хуралдаанаар нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах журамд өөрчлөлт оруулах тухай, төсөвт төвлөрүүлэх түрээсийн төлбөрөөс чөлөөлөх тухай, Нийслэлийн Засаг даргын орлогчийг зөвшилцөх зэрэг асуудлуудыг хэлэлцэн тогтоол гаргах юм байна.

 О.Цолмон: Нулимсаа үзүүлэх нь битгий хэл ордны барааг харалгүй удаж байна

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг хилс хэрэгт буруутган хорих анги руу хүргэснээс хойш хэвлэл мэдээллийн хуудаснаа түүнийг тойрсон үнэн худал нь үл мэдэгдэм мэдээлэл цацагдах болсон. Түүгээр ч зогсохгүй зарим нэгэн вэб сайтуудаар гэргий О.Цолмонг нь төрийн ордонд орж эрх баригчдаас нөхрөө суллахыг гуйж нулимсаа барж байгаа мэдээлэл хүртэл цацагдах болов. Бодит үнэнийг хүргэхийн тулд Н.Энхбаярын гэргий О.Цолмонтой утсаар холбогдлоо. -Сайн байна уу. Таныг эрх баригчдаас нөхрийгөө суллахыг гуйсан гэх мэдээлэл мэдээллийн сайтуудаар гарчээ. Ингэхдээ бүр төрийн ордонд нулимс унагаж аргаа барсан гэх юм? -Хэн тэгж байгаа юм. Хүнийг хүн гэж үздэггүй, санасандаа хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй, араатнаас ялгарахаа байсан тэр хүмүүст нулимсаа үзүүлэх нь битгий хэл барааг ч хараагүй удаж байна. Ийм зүйл бичсэн хүн захиалгаар хүний зовлонгоор худал гүтгэлэг гаргасан бол ичих хэрэгтэй. Би эх хүнээс төрсөн эмэгтэй хүн, нинжин сэтгэлтэй ээж хүн. Бас хүний хань ижил. Харин энэ мэт гүтгэлэг, захиалгаар бичдэг хүмүүс яахаараа ийм харласан дотортой болдог байна вэ. Манай хүний монгол төр, ард түмнийхээ төлөө хийсэн үйл хэргийг монголын ард түмэн мэднэ. Ямар зорилготиой хэлмэгдүүлж байгааг нь ч харсан. Ийм болохоор захиалгаар худал гүтгэлэг бичиж байгаа хүмүүс өөрсдөөсөө хүн чанараа үнэрлэж үзээсэй. -Энхбаяр даргын биеийн байдал ямархуу байгаа вэ? -Ямар байх нь тодорхой. Мэдээж сайн байна гэж юу байхав. -Тодруулга өгсөн танд баярлалаа

Н.Энхбаяр өлсгөлөн зарлажээ

2012-12-25 16:52:44 Нийтлэгдсэн: Улс төр
Н.Энхбаяр өлсгөлөн зарлажээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэлжээ. Тэрээр хэрвээ намайг дахин шоронд хорих аваас өлсгөлөн зарлана. Муу явахаар сайн үх гэсэн зарчмаар амьдарна хэмээн шүүх хурлын өмнө мэдэгдэж байсан нь ийнхүү баттай боллоо. Хорих ангийн эмч нар Н.Энхбаярын гэдэс дотрыг цэвэрлээгүй байгаа учраас өлгөлөн зарлаж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж байгаа ч Н.Энхбаяр өлсөөд нэг хоноод байгаа юм байна. Тэрээр эсийн хордлоготой, бие нь тун тааруу байгаа тул энэ байдлаараа 2-3 хоновол шууд үхэлд хүрэх юм байна. Энэхүү өлсгөлөнтэй холбогдуулан хорих ангийнхан Н.Энхбаяртай ар гэрийнхнийг нь болон намынхныг нь уулзуулахгүй байгаа аж.

Д.Арвин бүлгийнхээ хуралд оролцлоо

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордны А танхимд болж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Д.Арвин оролцож байна. Бүлгээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 2012 оны ажлын тайлан, Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Мөн Зарим хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудал, бусад гэсэн асуудлыг энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.