Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Унгар улсын урилгаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураад ирлээ. Унгар улсын Эгер хоттой Булган аймаг хамтын ажиллагаатай хотууд болж үйлдвэр үйлчилгээ ажлын байр нэмэгдүүлэх, оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, дадлагажигч бэлтгэх урьдчилсан хэлэлцээрийг хийлээ. Мөн Чех улсын Fenip корпорацийн барилга байгууламжтай танилцаж иргэдийн орлого эдийн засагт тохирсон үнэ бүхий евро стандартын орон сууцыг Булган аймагт ирэх 4 сард эхлүүлэх ажлыг эцэслэн шийдвэрлэлээ. Булган аймагт Унгар, Чех улсуудын оролцоотойгоор барилгын ханын дулаалгын үйлдвэр, Чех улсын бизнесийн хөрөнгө оруулалтаар пивоны үйлдвэр, ясны үйлдвэр, загасны хоол тэжээлийн үйлдвэр барьж ажлын байр нэмэгдүүлэх боломжтой боллоо.

С.Амарсайхан: Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхотгон оперативын бүлгийн хэлбэрт шилжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр УОК-ын Нэгдсэн шуурхай штаб анх хэрхэн байгуулагдсан болон энэ хоёр жилийн хугацаанд үе шаттай хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл танилцуулсан юм. Мөн Нэгдсэн Шуурхай штабаас цаашдын үйл ажиллагааны чиглэлээр гаргасан саналыг холбогдох удирдлагуудад танилцууллаа. Харин Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахлын нөхцөл байдал тогтворжсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, гамшгаас хамгаалах өдөр тутмын бэлэн байдалд шилжиж, эдийн засаг, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн амьжиргааг дэмжих бодлогыг баримталж байна. Энэ үр дүнд хүрэхэд Та нөхдийн хичээл зүтгэл нөр их байсныг онцлон хэлье. Шуурхай штабаас гардан зохион байгуулж, хойд, өмнөд хилийн боомт болон 644 удаагийн чартер нислэгээр 81161 иргэнийг татан авч, тусгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлж ажилласныг онцлох нь зүйтэй Анх өмнөд хөршид Коронавируст халдвар дэгдсэн мөчөөс эхлэн Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд цар тахалтай тэмцэх чиглэлээр анх төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтсан Улсын онцгой комиссын шуурхай штабыг байгуулж, удирдлага, зохицуулалтаар хангах ажлыг төвлөрүүлэн ажилласан билээ. Бид бүгд цар тахлын урьдчилан тааварлахын аргагүй шинэ тутам нөхцөлд үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр байгуулагдсан Шуурхай штаб Коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахалтай тэмцэх стратеги, төлөвлөгөө боловсруулж, үйл ажиллагаатай холбоотой түр журмуудыг боловсруулан батлуулж, гадаад улс орноос иргэдээ татан авах, эрүүл мэндийн болон бусад салбарын хүн хүч, нөөц хангамж, техник, тоног төхөөрөмжийн нөөцийн судалгааг хийхээс ажлаа эхлүүлсэн. Сүүлийн хоёр жилд Коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахалтай тэмцэх чиглэлээр Засгийн газрын тогтоол-125, Улсын онцгой комиссын тогтоол-18, Улсын онцгой комиссын даргын тушаал-76, Улсын онцгой комиссын албан даалгавар-8-ыг боловсруулан гаргаж, хэрэгжүүлж ажилласан байна. Цар тахалтай тэмцэх бэлэн байдлын төлөвлөгөөг хоёр удаа шинэчлэн боловсруулж, Улсын онцгой комиссын даргаар батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж, орон нутгийн онцгой комиссын дэргэдэх шуурхай штабуудыг удирдлага, зохицуулалтаар тухай бүр хангаж, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж ажиллалаа. Засгийн газраас гадаадад байгаа өөрийн улсын иргэдийг эх орондоо ирэх боломж нөхцөлийг хангахын төлөө тууштай ажиллаж, ямар ч хүнд хэцүү цаг байсан иргэдээ татан авах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Энэхүү асар чухал бөгөөд нүсэр их ажлыг Шуурхай штабаас гардан зохион байгуулж, хойд, өмнөд хилийн боомт болон 644 удаагийн чартер нислэгээр 81161 иргэнийг татан авч, тусгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлж ажилласныг онцлох нь зүйтэй. Тухайн үед ДЭМБ-ын гаргасан судалгаагаар 40-50 мянган хүний амь эрсдэх тооцоолол гарч байсан ч Та бид хамтдаа хичээсний үр дүнд цар тахлын учруулах хохирлыг 20 дахин бага үзүүлэлттэйгээр даван туулж байна Мөн Монгол Улсын урд, хойд хилээр бараа, материалын тээвэрлэлтийг тасралтгүй байлгах, эдийн засгийн хүндрэлээс сэргийлэх чиглэлээр олон улсын тээвэрлэлт эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, аюулгүй байдлыг хангуулж, тухай бүрд шаардлагатай зохицуулалт хийж ажилласан. Энэ мэтээр Улсын онцгой комиссын Шуурхай штаб нь байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, бүх шатны онцгой комисс, шуурхай штаб, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллагыг удирдлага, зохицуулалтаар хангах, дэмжлэг үзүүлэх, хорио цээрийн дэглэмийг сахиулах, халдвар хамгааллын дэг журмыг хангуулах, вакцинжуулалтыг эрчимжүүлэх, хяналт тавих, бодит мэдээлэл, судалгаагаар хангах зэрэг оролцоогүй салбар, хийгээгүй ажил ховор юм. Цаашид Коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахлын нөхцөл байдал, цаг үеийн ажилтай холбогдуулан Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхон хэлбэрт шилжүүлж ажиллуулах шаардлага байна. Тухайн үед ДЭМБ-ын гаргасан судалгаагаар 40-50 мянган хүний амь эрсдэх тооцоолол гарч байсан ч Та бид хамтдаа хичээсний үр дүнд цар тахлын учруулах хохирлыг 20 дахин бага үзүүлэлттэйгээр даван туулж байна. Үүнд Улсын онцгой комиссын Шуурхай штабын оруулсан хувь нэмрийг Улсын онцгой комиссын даргын зүгээс өндрөөр үнэлж байна хэмээн онцоллоо. Түүнчлэн цаашид Коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахлын нөхцөл байдал, цаг үеийн ажилтай холбогдуулан Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхон хэлбэрт шилжүүлж ажиллуулах шаардлага байна. Иймд Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхотгон оперативын бүлгийн хэлбэрт шилжүүлж, тасралтгүй, тогтвортой ажиллуулах, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлж, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо гэжУОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ. Эх сурвалж: ОБЕГ

 Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНЭ ӨДӨР ДАРГА НАРЫГ СОНСДОГ БУС, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАА СОНСДОГ ӨДӨР БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

​​ Бид байгаль хамгаалагчид үндэсний чуулганд албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 1016 байгаль хамгаалагчдыг төлөөлөн хүрэлцэн ирсэн 21 аймаг, 121 тусгай хамгаалалттай газрын 220 гаруй байгаль хамгаалагчид, БОАЖГ, Хамгаалалтын захиргааны удирдлагууд, үе үеийн байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар, байгаль орчны олон улсын төсөл, ТББ-ын төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө байгаль орчны салбарын анхан шатны үүргийг гүйцэтгэгч байгаль хамгаалагч нарын нийгмийн бүхий л асуудалд анхаарал хандуулан бидэнтэй хамтран ажиллаж байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд А.Ариунзаяа, ХНХ-ын яамны төлөөлөлд байгаль хамгаалагчдын өмнөөс талархал илэрхийлье. Эх дэлхий, унаган байгалийг ирээдүйд бүрэн бүтэн үлдээх зорилгоор Монгол Улсын байгаль орчны анхан шатны салбарт ажилладаг байгаль хамгаалагчдын ажлын үр дүнг дүгнэдэг шалгуурт үзүүлэлт, ажлын байрны тодорхойлолт, зэрэг, дэвийн онцлог, ялгарлыг тодорхойлох, ажлын байрыг аюулгүй эрсдэлгүй байлгах эрхзүйн орчныг шинэчлэх шаардлага тулгарч энэхүү чуулганаар өнөөгийн нөхцөл байдлыг олон талаас нь хэлэлцэж шийдлийг хамтдаа олох болно. Байгаль хамгаалагчид хариуцан хамгаалж буй нутагтаа байгаль орчны багц хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай болон бусад салбарын 20 орчим хуулийн хэрэгжилтийг хангуулан мэргэжлийн хяналтын чиг үүргийн тодорхой хэсгийг хэрэгжүүлж байна. Байгаль хамгаалагчдын ажлын байрны эрсдэлийг бууруулах, ажил мэргэжлийн ахин дэвших боломж, гэр бүлийн амьжиргаа, хүүхдийн сурах нөхцлийг бүрдүүлэх, байгаль хамгаалагчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн бусад салбар байгаль хамгаалагчдыг хүлээн зөвшөөрөх хүртэлх бүхий л талыг хамруулсан БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН төслийг боловсруулж байна. Тус хөгжлийн хөтөлбөрийг ХНХ-ын сайдтай хамтран батлан хэрэгжүүлэх саналыг тавьж байгаа болно. Байгаль хамгаалагчийн ангилал, зэрэглэл, нийгмийн баталгааг дээшлүүлэх үндэслэлийг боловсруулах зорилгоор ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнөхцөл байдал, хэрэгцээт байдлын судалгааг бүсчлэн хийж, сайжруулах хууль зүйн үндэслэл боловсруулах ажлыг нийгмийн зөвлөх баг Монголын байгаль хамгаалагчдын холбоотой хамтран хийж ажиллаж байна. Байгаль хамгаалагчид хариуцан хамгаалдаг нутгийнхаа газар, ус, амьтан, ургамал, экосистемийн бүрэн бүтэн байдлыг хариуцахдаа ажиглах, судлах, иргэдийн эерэг хандлагыг нэмэгдүүлэх, хуулийг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг бол одооноос тэдний үүрэг хөтөч буюу байгаль, соёл, түүхийн тайлбарлагч түүнчлэн ногоон хөгжлийг бий болгодог зан үйл, дадлыг сурталчлах шинэ үүрэг нэмэгдэж байна. Тиймээ бид хүнээ бодох цаг нь болсон. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон хөгжлийн дадлыг бий болгох, хариуцлагатай аялал жуулчлалд анхан шатны тайлбар, чиглэлийг өгдөг, анхдагч экосистемийн тэнцвэрийг хангахад байгаль хамгаалагч ТА бүхний үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, ажил мэргэжлээрээ бахархан түүчээлдэг байх нөхцөлийг бүхий л талаас бүрдүүлэхэд шаардлагатай шийдвэрийг гаргаж, зохион байгуулалтыг ханган ажиллах болно. Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам -

Б.Жавхлан: Шатахууны нийлүүлэлтэд доголдол үүсэхгүй, тайван байж болно

​ ​ Засгийн газрын хуралдааны дараах мэдээллийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. ТэрээрУкраин-Оросын асуудлаар Украин-Оросын хооронд болж буй зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн эдийн засгийн ямар эрсдэл үүсэх боломжтой вэ гэдгийг судалж хэлэлцэж байна. Манай улс 36-70 хоногийн шатахууны нөөцтэй. Энэ нь хэвийн хэмжээ бөгөөд нийлүүлэлтийн хувьд дараагийн гурван сард доголдол гарахгүй. Шатахууны төлбөр тооцоонд зургаадугаар сарын 24 хүртэл ямар нэг саад гарахгүй. Иргэд энэ хүнд үед эх оронч байх ёстой. Хэрэглээнээс эхлээд эв нэгдэлтэй, эх оронч байж хүнд үеийг хохирол багатайгаар давна. ОХУ-тай хийдэг гол худалдаа бол шатахуун. ОХУ-ын талаас манайд шатахууны нийлүүлэлтэд саад гарахгүй гэж мэдэгдсэн. Европоос ОХУ-аар дамжиж ирдэг гадаад худалдаанд цаашдаа ямар нөхцөл байдал үүсэх нь тодорхойгүй байна. Богино хугацаандаа ямар нэг шок үүсэхгүй гэж үзэж байна. гэв.

ЗГ: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

​ Засгийн газрын ээлжит хуралдаанд өнөөдөр Шинэ сэргэлтийн бодлого-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ. Энэ хүрээнд хэрэгжиж буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс барилга угсралтын ажлыг эхлүүлж, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь баруун таван аймагт Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сангийн хөрөнгөөр баригдаж буй 40MBт-ын нар, салхины хувьсамтгай эх үүсвэртэй хослон ажиллаж, горим тохируулгын үүрэг гүйцэтгэн тухайн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм. Нийтэлсэн:Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.