Ази, Номхон далайн бүлгийн Парламентын гишүүдийн хурал боллоо
2021-11-24 09:43:17 Нийтлэгдсэн: Улс төр Олон Улсын Парламентын Холбооны 143-р Ассамблейг тохиолдуулан Ази, Номхон далайн бүлгийн хурал /2021.11.23/ -ны16:00 цагт цахимаар болов. Цахим хуралд Улсын Их Хурлын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ынгишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт оролцов. ХурлаарОУПХ-ныГүйцэтгэх хороон дахь Ази, Номхон далайн бүсийн гишүүдийн мэдээллийг,АСЕАН+3 бүлгийн хурлын илтгэлийг сонсож, 2022 оноос Ази, Номхон далайн бүлгийг тэргүүлэх дараагийн улсыг тодруулах тухай хэлэлцэв. МөнОУПХ-ныЭмэгтэй Парламентын Форумын зөвлөлийн гишүүнд УИХ-ынгишүүн Ч.Ундрам,ОУПХ-ны3-р байнгынхорооны дэд Ерөнхийлөгчид УИХ-ынгишүүн Б.Саранчимэгийгдэвшүүлж,Олон Улсын Парламентын Холбооны 143-р Ассамблейд санал болгохоор тогтов хэмээн УИХ-ынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улсын онцгой комиссын 28 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, Эм, эмнэлгийн хэрэгслийн 3 сарын нөөц бүрдүүлэх, Хилийн боомтуудын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ. Эрүүл мэндийн сайдын мэдээллээр 3-р тунд хамрагдалт нэмэгдэж байгаа нь халдвар буурах үндсэн шалтгаан гэлээ. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69.4 хувь нь 1-р тунд, 66 хувь нь 2-р тунд, дархлаажуулалтын нэмэлт тун буюу 3-р тунд 18 хувь нь хамрагдаад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо 50 хувиар буурч одоогоор 8100 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Нас баралт буурч, жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусийн халдвараар өвчлөх нь 40 хувиар буурсан гэж танилцууллаа. Малын гоц халдвар Шүлхий өвчин гарсантай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд С.Мэндсайхан мэдээлэл өглөө. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин нийт 3 удаагийн татан авалтаар 10,0 сая тун вакциныг хүлээн авч, нийт 14 аймгийн 124 сумын нийт 16,2 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулаад байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хуралдаанд хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор Эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах, нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлт тал дээр Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргад анхаарах шаардлагатай байгааг хэллээ. Улсын эмнэлгүүдэд хангалт сайн боловч хувийн эмнэлгүүдэд хангалт ямар хэмжээнд байгааг судалж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах ёстойг санууллаа. Мөн вакцинжуулалтыг идэвхжүүлэх, нэмэлт тунгийн талаар иргэдэд мэдээ, мэдээллийг хүргэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргад зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхад, Нийслэл, орон нутгийн удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэл сайтар хангуулах, сайжруулсан түлшний нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Г.Занданшатар: Дубайн гэгдэх 3 гэрээг цуцлах, өр, зээл, шимтгэлийг хүчингүй болгох шаардлагатай байна
2021-11-23 08:29:19 Нийтлэгдсэн: Улс төр УИХ-ын дарга Г.Занданшатар Рио тинто компанийн гүйцэтгэх захирал Якобс Статусхольм болон тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Туркойс Хилл Ресурсес компанийн гүйцэтгэх захирал Стийв Тибоу, Рио Тинто Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нартай уулзжээ. Уулзалтад УИХ-ын гишүүн С.Даваасүрэн, Засгийн газрын Ажлын хэсгийг төлөөлж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго, Эрдэнэс оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар оролцов. Монголын талыг хохироосон асуудлуудыг шийдэх шаардлагатай байна гэв Уулзалтын үеэр яригдсан асуудлын талаарГ.ЗанданшатарОюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол батлагдаад хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байна. УИХ-ын зүгээс тогтоолын хэрэгжилтийг хангахад анхаарал тавьж ажиллаж байгаа боловч хангалтгүй байна. Тиймээсцаашид Оюутолгойн төсөл энэ байдлаараа хүлээн зөвшөөрөгдөж, хэрэгжих боломжгүй.Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 12 жил, Дубайн гэрээ байгуулснаас хойш 7 жил өнгөрлөө. Энэ бол хангалттай хугацаа юм. Тиймээс Рио тинтокомпанийн гүйцэтгэх захирал Якобс Статусхольмд нөхцөл байдлыг танилцуулж, Монголын эрх ашгийг хангуулах, харилцан ойлголцолд хүрэх, нэгдсэн гарц шийдэл хүрэх, хөрөнгө оруулалтын гэрээ, эдийн засгийн тооцоололд сууриар нь өөрчлөлт оруулах зэрэг саналыг тавилаа. Тухайлбал, хууль зөрчиж хийгдсэн Дубайн гэгдэх 3 гэрээг цуцлах, гэрээг дагасан өр, зээл, шимтгэлийг хүчингүй болгох, 2010 оны ТЭЗҮ-ийг баримтлах зэрэг Монголын талыг хохироосон асуудлуудыг шийдэх шаардлагатай байна. Якобс Статусхольм хэлэхдээ, энэхүү төслийн үр өгөөж, хамрах хүрээ үр дүн бол гайхамшигтай юм. Оюутолгойн төслийн үйл ажиллагаатай танилцаад зарим буруу, зөрүү хийсэн асуудлыг зөвөөр шийдвэрлэх нь чухал гэж үзлээ. УИХ-аас байгуулагдсан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих түр хорооны гишүүдтэй ч уулзлаа. Монгол Улсын ардчиллыг тууштай дэмждэг, ард түмний хүсэл, шаардлага бол нэн тэргүүнд авч үзэх ёстой асуудал мөн. Тиймээс УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад ямар гарц шийдэл байна, ямар өнцгөөс асуудлыг харах нөхцөлийг бүрдүүлэн хамтарч ажиллахаа илэрхийллээ гэв.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН НЭГДСЭН ФОРУМ 2021
2021-11-23 08:16:02 Нийтлэгдсэн: Улс төрЦар тахлын дараах эдийн засгийг сэргээж, хэвийн гольдролд оруулах үйл ажиллагаа нь зөвхөн төр засгийн байгууллагуудын хүчин чармайлтаар үр дүнд хүрэхгүй бөгөөд төр, хувийн хэвшил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн хамтын хүчин чармайлт, хамтын үйл ажиллагаанаас үр дүн гарах учир та бүхний идэвхтэй санал санаачлага чухал юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар ангийн хүчжүүлсэн салбарын шав тавих ёслолд оролцов. Тэрбээр хилийн дурсгалын баганад Монгол Улсын Төрийн сүлдийг тогтоож, гэрэгэд гарын үсэг зурлаа. Хил хамгаалалтын зориулалт бүхий шинэ техник, технологи нэвтрүүлэх, хилчдийн ахуй нөхцөл, амьдрах орчныг сайжруулах зорилгоор дээрх ангийг өргөтгөх болсон байна. Энэ нь хилчид, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, цаатан иргэдийн амьдралыг сайжруулах, сурч боловсрох орчин нөхцөл бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч буй төрийн бодлогын илрэл гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хэллээ. Цаашид хилийн халдашгүй дархан байдал, хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлэх, хил хамгаалалтын чадавхыг дээшлүүлэх, бүс нутгийн онцлогт тохирсон хил хамгаалалтын арга тактикийг шинэчлэх, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх зэрэгт орчин үеийн холбоо, зэвсэглэл, техник, технологи нэвтрүүлэх зэрэг зорилт тавьсныг тэмдэглэв. Тэрбээр дараа нь Цагааннуур сумын иргэд болон хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Хил хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаад нь талархал илэрхийж, тус суманд ирэх жилээс сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж эхлэх болсныг хэлэв. Салбарын шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Бригадын генерал Х.Лхагвасүрэн болон албаны бусад хүн оролцлоо.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй