Монгол-АНЭУ-ын бизнес форум боллоо

Монгол Улс, АНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол-АНЭУын бизнес форум-ыг зохион байгуулав. Тус арга хэмжээнд Монгол, АНЭУ-ын 70 гаруй аж ахуйн нэгж оролцож, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжийн талаар бизнес уулзалтууд хийжээ. Форумыг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа үг хэлэв. Тэрбээр хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн бэхжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх нөхцөл боломжууд энэ удаагийн бизнес форумаар нээгдэж буйгтэмдэглэв. Мөн хоёр орны хамтын ажиллагаацахилгаан, байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү өрнөж байгааг онцлоод худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд бизнес эрхлэгчдийнхамтын хүчин чармайлт, хамтын ажиллагаачухал болохыг онцлов. Түүнчлэн энэ арга хэмжээний үеэр Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын боломж, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөр болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн талаар илтгэл тавив. Арабын Нэгдсэн Эмират Улстай цахилгаан, байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү өрнөдөг бөгөөд худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд тууштай нэмэгдэж, 2021 оны эхний 10 сарын байдлаар 6.74 сая ам.доллар, хөрөнгө оруулалт 10 сая ам.долларт хүрсэн байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН: УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛД ЗАСАГ ДАРГА НАР МАНЛАЙЛАН ОРОЛЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД УРИАЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг баталж, хэрэгжилтийг шуурхай хангахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн явцыг хагас жил тутам нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад үүрэг болгов. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганаар Тэрбумаар тоологдох мод ургуулах санаачилгыг дэвшүүлсэн. Энэ бол зөвхөн эх орныхоо цөлжилт, газрын доройтол, ой мод, ойн сан, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй уур амьсгалын нөлөөллийг бууруулж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний үйлсэд Монголчууд та бидний оруулж хувь нэмэр. Хүлэмжийн хийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол ойжуулалт. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн бол ойг нөхөн сэргээх, ойжуулалтын үр дүн, чанарыг сайжруулахэрх зүйн орчин бүрдүүлэх, ойн шавжтай тэмцэх, түймрээс сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, арчилгаа, цэвэрлэгээг эрчимжүүлэх, элсний нүүдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Тогтвортой хөгжилд хүрэх 17 зорилгын нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах юм. Монгол Улсын Их Хурлаас баталсан Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын үндсэн есөн зорилтын нэг мөн Ногоон хөгжил. Монгол Улс цаг алдалгүй эдийн засгийн олон тулгуурт бодлого, ногоон хөгжлийн загварт шилжих нь хөгжлийн ирээдүйн баталгаа юм гэж хэллээ. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахлаж, энэ чиглэлийн ажлын уялдаа холбоо, хэрэгжилтийг эрчимжүүлж, тэрбум мод ургуулах санаачилгыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Засгийн газар Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах Ойн судалгаа, хөгжлийн агентлаг байгуулна. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг дүгнэх журамд мод ургуулах, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх замаар экологийн тэнцвэрийг хангах чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг үзүүлэлтийг нэмсэн гэдгийг Ерөнхий сайд онцлоод хөгжлийг хязгаарлаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Засаг дарга нар манлайлан оролцохыг уриаллаа. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн стратеги зорилго, үйл ажиллагаандаа ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө улс төрийн манлайлал үзүүлж ажиллана гэлээ.

НИЙСЛЭЛИЙН “ӨРГӨӨ”, “ХҮРЭЭ”, “АМГАЛАН” АМАРЖИХ ГАЗРУУДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХАРЬЯАНД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж дарааах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүллээ Тогтвортой хөгжлийн зорилго, Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын бодлого, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудыг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа. Эдгээр амаржих газар нь нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллага учраас Эрүүл мэндийн яамнаас шууд шатлан удирдах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дутмагаас хөрөнгө оруулалт орхигдож, амаржих газрын удирдлага, бүтэц зохион байгуулалтын оновчгүй шийдвэрээс үүдэлтэй эх барихын тусламж, үйлчилгээнд алдаа дутагдал гарч, ноцтой хүндрэлийн тохиолдол нэмэгдэх, эхийн амь нас эндсэн тохиолдлууд гарсаар байна. Иймээс Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Нийслэлийн амаржих газруудыг авч, эх барихын тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нотолгоонд суурилсан анагаах ухааны дэвшлийг нэвтрүүлж, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар эх, хүүхдийн эндэгдлийг бууруулна гэж үзэж байна. Төмөр замын улсын хил огтлолын цэгийг тохиролцох Монголын талын ноот бичгийг албажууллаа Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжиж, Монголын талын ноот бичгийг албажуулж, Хятадын талтай солилцохыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө. Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны зургадугаар сарын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс удирдамж, чиглэлээр хангаж Тавантолгой төмөрзам ХХК БНХАУ-ын Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци компанитай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар гурван удаа хэлэлцээ хийж, 2021 оны аравдугаар сарын 11-нд тохиролцоонд хүрсэн юм. Найман жилийн хугацаанд шийдэгдэхгүй байсан Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг хүлээн зөвшөөрөх ноот бичиг явуулахаар шийдвэрлэлээ. Гашуунсухайт - Ганцмод боомтын төмөр замын эрх зүйн орчин бүрдэж, эдийн засгийн эргэлтэд оруулах том боломж нээгдлээ гэж Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Эдийн засгийг сэргээх төслүүдийг танилцуулав Эдийн засгийг дэмжих Шинэ сэргэлтийн бодлого-ын явц болон эдийн засгийг сэргээх төслүүдийн талаар Сангийн сайд танилцууллаа. Боомтын хүчин чадал, тээвэр логистик, эрчим хүч, төрийн бүтээмж болон хязгаарлагдмал санхүүжилтийн эх үүсвэр нь эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйл болоод байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэр логистикийн дэд бүтцийг сайжруулан, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах юм. Энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Цахилгаан дамжуулах агаарын шугам, Тавантолгой ДЦС, Чойбалсан зүүн бүсийн ДЦС, Хуримтлуурын төсөл, Амгалан ДС, Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам, Зүүнбаян-Ханги төмөр зам, Богдхан төмөр зам, Газрын тосны үйлдвэр, Дамжуулах хоолой, УБ хотын багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр, Боомтын шинэчлэл, Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр, Алтанширээт аж үйлдвэрийн парк, Орхон-Онги усны төсөл, Эрдэнэтийн зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр зэрэг төслийн онцлог, ач холбогдол, санхүүжилтийн эх үүсвэр болон тооцоолол, эдийн засгийн үр өгөөж, шийдэх асуудлын талаар танилцуулсан байна. Архангай, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна Коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд танилцууллаа. 2021 оны арваннэгдүгээр сарын 10-16-ны хооронд 5744 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1271 тохиолдлоор буурсан байна. Халдварын тохиолдол буурч буй нь нэмэлт гуравдугаар тунгийн үр дүн гэж Эрүүл мэндийн сайд хэллээ. Коронавирусын эсрэг нэмэлт тунгийн дархлаажуулалт улсын хэмжээнд үргэлжилж байна. Нийт хүн амын 16 хувь, зорилтот бүлгийн иргэдийн 25 хувь нь дархлаа сэргээх тунд хамрагдаад байна. 60-84 насныхны вакцинд хамрагдах идэвх өндөр буюу 40 гаруй хувьтай байгаа юм байна. Мөн Архангай, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Сүхбаатар аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна. Товч мэдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов

УИХ-ын Байгаль орчин, хүнс, ХАА-н байнгын хороо гурван ажлын хэсэг байгуулахаар тогтов

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2021.11.16) хуралдаан 14 цаг 48 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван ажлын хэсэг байгуулахаар тогтов. Хуралдааны эхэнд Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт, хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцлээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан хүнсний тухай хуулийн хэрэгжилт тэр дундаа стратегийн бүтээгдэхүүн болох улаан буудайн асуудлыг яаралтай оруулж ирж байгаа нь сайшаалтай хэмээгээд Ажлын хэсгийн гишүүд хөдөө орон нутагт газар дээр нь ажиллах тухай санал хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун гишүүний саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, тус Байнгын хорооноос орон нутагт ажиллах ажлыг зохион байгуулах болно гэлээ. Ингээд Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал, Н.Ганибал, Г.Дамдинням нар ажиллах тухай Байнгын хорооны тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн 63.3 хувийн саналаар дэмжигдлээ. Үргэлжлүүлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, Г.Дамдинням, Н.Ганибал, Ж.Бат-Эрдэнэ нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Н.Ганибал, Г.Тэмүүлэн, Г.Мөнхцэцэг нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувийн саналаар дэмжигдлээ. Дараа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Г.Мөнхцэцэг, Б.Бейсен, Т.Аубакир нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Дамдинням, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжигдсэнээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөөгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.