УИХ-ын дарга Г.Занданшатар Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа

​ УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа. Шүүхийн сахилгын хороо нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдаж буй Үндсэн хуулийн байгууллага юм. Тус хороо нь орон тооны есөн гишүүнээс бүрдэх бөгөөд шүүгч дөрвөн гишүүнийг нийт шүүгчид өөрсдөө дундаасаа, шүүгч бус таван гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан. Нийт шүүгчийн анхдугаар чуулган 2021 оны 10 дугаар сарын 11-нд болж Сахилгын хорооны шүүгч дөрвөн гишүүнийг шүүгчид дундаасаа сонгосон. Харин өнгөрөгч пүрэв гаригийн нэгдсэн чуулганаар шүүгч бус таван гишүүнийг томилсон билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Шүүхийн сахилгын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүн хийгээд шүүх байгууллагын нэр хүндийг сэргээх, иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах улмаар улс орны хөгжлийн олон асуудлыг шийдэх гарц Та бүхнээс хамаарна. Сүүлийн зургаан жилийн социологийн судалгаагаар дөрвөн хүн тутмын гурав нь шүүхийн байгууллага, шүүгчдэд итгэх итгэл буурсан гэж гарсан. Иймд Та бүхэн чин сэтгэлээ зориулж, шударга, хараат бус байдлаар ажиллаж чадвал ард түмний шударга ёсыг тогтоох хүсэмжлэлийг гүйцэлдүүлж, шүүх засаглалд иргэдийн итгэх итгэл сэргэх болно гэдгийг онцлов. Сахилгын хорооны гишүүд та бүхнийг хэн нэгэн дарамтлах, хууль бус үйлдэл хийлгэхийг шахаж, шаардах нөхцөлд ил тодоор мэдээлж, сөрөг нөлөөнд автахгүй ажиллахыг хүсье. Хууль дээдлэн, шүүхийн шударга ёсыг тогтоохын төлөө ажиллаж чадвал УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд та бүхнийг бүхий л талаар дэмжин ажиллах болно хэмээлээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Ч.Номин:  Цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй

​ Цахим орчинд шүүмжлэл дагуулаад буйнийслэлийн нутаг дэвсгэрт 32 тэрбум төгрөг буюу 10 гаруй сая ам.долларын өртөгтэйБогд Зонхова цогцолбор төслийн талаар Соёлын сайд Ч.Номин байр сууриа илэрхийлжээ. Ч.Номин: Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх Богд Зонхова цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд Богд зонхова цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье гэв. https://www.facebook.com/Nomin...

Г.Занданшатар: Буянт-Ухааг Оюут-Ухаа буюу Монголын Цахиурын хөндий болгоно

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн баярын хүндэтгэлийн их чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлэв. Чуулганд академич нар, шинжлэх ухааны салбарын 500 гаруй эрдэмтэн мэргэд танхимаар болон цахимаар оролцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн чуулганы үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт академичид аа, Эрдэмтэн судлаачид аа, Эрдэм мэдлэгийг дээдэлдэгэртний уламжлалтайМонгол Улсад 1921 онд Ардын хувьсгал ялсны дараахан байгуулагдсан орчин цагийн шинжлэх ухааны анхны байгууллага - Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн түүхт 60 жилийн ойнбаярын мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье. Юань гүрний үедХубилай хаан Улсын түүхийн хүрээлэн, Монгол мэргэдийн хүрээлэн, Мэргэдийг цуглуулах хүрээлэн, Улсын хөвүүдийн сургуульзэргийг байгуулан, эрдэмтэн мэргэдийг урин ажиллуулж, эрдэм мэдлэг түгээн дэлгэрүүлэх, сурган боловсруулахад ихээхэн анхаарал хандуулж байсан түүхтэй. Юань улсын судар-т тэмдэглэснээс үзвэл, эдгээр байгууллагууд нь судалгаа шинжилгээний ажлыг эрхэлдэг байсан бөгөөд одоогийн Шинжлэх ухааны академийн шинжтэй байгууллага байсан хэмээн зарим судлаачид үздэг билээ. Түүнчлэн бичгийн мэргэдийг сурган боловсруулж, ном судар хэвлэх, хүүхэд багачуудыг эрдэмд сургах зэрэг үйл ажиллагаа өрнүүлж байжээ. Монголын эзэнт гүрний үед ч шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэдлэг түгээн дэлгэрүүлэх бодлогыг монгол хаад маань тууштай хэрэгжүүлж байсан гэж хэлж болно.1234 онд Өгөдэй хаан ном хэвлэл хариуцан, дагнан эрхэлдэг төрийн байгууллага болох Судар бичгийн газар-ыг Елюй Чуцайн санаачилгаарбайгуулж байсан байдаг. Түүнчлэн одон орон судлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, Ойрхи Дорнод болон Хятадад хэд хэдэн одон орны оргил байгуулсан түүхийг бид мэднэ. Хубилай хаан 1261-1264 оны үед Улсын түүхийн хүрээлэнг байгуулж байсан гэсэн түүхэн эх сурвалжийг тооцох юм болөдгөө Монгол Улсын шинжлэх ухааны байгууллага 660 жилийн ойтойгоо золгож байгаагэж үзэж болох юм. Ийнхүү зургаан зууны тэртээгээс шинжлэх ухааныг хөгжүүлж байсан монгол түмэн шинэ цаг үед буюу эдүгээгээс 60 жилийн өмнө1961 оны 5 дугаар сарын 16-ны өдөрБНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийг байгуулсан билээ. Нэгэн жарны хугацаанд Монгол оронд эрдэм соёл түгэн дэлгэрч, дэлхийн түвшний шинжлэх ухаан, технологийн ололт амжилтын үр шимийг ард нийтээрээ хүртэж, эрдэмтэн судлаачдын цоо шинэ үе өсөн бойжиж, энэ бүхний үр дүнд Монгол орон цоо шинээр хөгжин дэвшсэнд Та бүхний оруулсан хувь нэмэр их билээ. Өдгөө манай ШУА шинжлэх ухааны үндсэн салбар чиглэл бүрээр, онолын суурь судалгааны ажлыг өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг14 хүрээлэнтэй, 1,200 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, ажилчидтайболж, тулгамдсан асуудлыг судлан шинжилж шийдвэрлэхийн зэрэгцээ дэлхийн шинжлэх ухааныг шинэ мэдлэг, мэдээллээр баяжуулдаг олон улсад нэр хүндтэй байгууллага болон хөгжиж буйг Их чуулганы энэ хүндэт индрээсбахархантэмдэглэж байна. Эрдмийг эзэмшиж, эрдэм түгээж, эрдмийн шимээр эх орноо тэтгэсэн ахмад, дунд, залуу үеийн нийт эрдэмтэн судлаачдаа Монголын төр, ард түмэн ямагт дээдлэн хүндэлсээр ирснийг энэ өдөр тэмдэглэж хэлэхэд таатай байна. Монгол Улсын Их Хуралшинжлэх ухаан, технологийн салбарыг Монгол Улсын хөгжлийн гол хүчин зүйлсийн нэг хэмээн үзэж шинжлэх ухааныг хөгжүүлэх бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлд байнга анхаарлаа хандуулсаар ирсэн билээ. УИХ байгуулагдсан анхны бүрэн эрхийнхээ хугацаанд буюу1996 онд салбарын анхны хууль болох Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсаннь тохиолдлын хэрэг биш байв. Энэ бол нэг талаар Монгол Улсад шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ШУА-ийн оруулсан хувь нэмрийг үнэлсэн, нөгөө талаар бидний сонгосон шинэ нийгмийн тогтолцоонд шинжлэх ухаан тэргүүлэх байр суурьтай байна гэдгийг төрийн бодлогоор тодорхойлсон хэрэг байлаа. Үүнээс хойш Шинжлэх ухаан, технологийн тухай, Технологи дамжуулах тухай, Инновацын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого зэрэг хууль тогтоомжуудыг батлан хэрэгжүүлж байна. Эдгээр баримт бичгүүдээр шинжлэх ухааны салбарынханд үйл ажиллагаагаа явуулах хууль, эрх зүйн орчин нөхцөл бүрдсэн ч шинжлэх ухаан, технологи асар хурдтай хөгжиж байгаа өнөө үед тэдгээрийг улам боловсронгуй болгох шаардлага урган гарч байна. Тиймээс Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хойшлуулшгүй зорилт болоодбайна. Монгол Улсын Засгийн газраасШинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө,Үндэсний инновацын тогтолцоог 2008-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр,Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам,Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтзэрэг олон чухал бодлогын баримт бичгүүд батлан хэрэгжүүлж байгаа. Манай улсад боломж, бодлог зорилт маш их бий. Үүнийг бодит ажил болгох хэрэгтэй байна. Мөн Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл хэмээх хоёр чухал институт бий болсон. Ийнхүү манай оронд эрдэм шинжилгээний ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, сонгон шалгаруулах, санхүүжүүлэх, хяналт тавих, тайлагнах үйл ажиллагаа олон улсын түвшинд, орчин үеийн шинжлэх ухааны менежментийн дагуу хийгдэх орчин нөхцөл зохих хэмжээнд бүрдсэн. Технологийн 4-р хувьсгалын эрин үед ололт, амжилтаа бататгах, эрдэмтэн судлаачдынхаа бий болгосон шинэ технологийг ашиглан, дэлхийн түвшний өндөр технологийг нутагшуулах, оюуны багтаамж бүхий шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох Шинжлэх ухааны паркийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх нь чухал байна.Шинжлэх ухааны парк, технологийн гарааны бизнесийг дэмжих Инкубатор төв болон оновчтой санааг санхүүжүүлэх сангуудыг УИХ бодлогоор дэмжих болно. Бидний амьдран буй энэ цаг үеийн ирээдүй цахимд суурилах нь тодорхой болж, цахим ирээдүйн төв нь олон хэмжээст метаверс ертөнц болж байна. Иймд Монголчууд энэ ертөнцийн зөвхөн хэрэглэгч байх бус бүтээгч нь байх ёстой. Тиймээс Инновац, цахим хөгжлийн чөлөөт бүс байгуулж, тус бүсэд өндөр технологийн ерөнхий боловсролын болон их, дээд сургууль байгуулах хэрэгтэй гэж үзэж байна.Энэ зорилгоорБуянт-Ухааг Оюут-Ухаа болгох боломжтой гэж үзэж байгааюм. Оюут-Ухаагаа Монголын Цахиурын хөндий болгох ажилд ШУА, эрдэмтэн судлаачид манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Энэ санаачилгыг маань эрдэмтэн судлаачид та бүхэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр дэлхийн шилдэг компаниудад ажиллаж буй тэргүүлэх мэргэжилтнүүд цахимаар, зайнаас Монголдоо мэдлэг түгээх боломж бүрдэнэ.Уг тусгай бүсэд Фэйсбүүк, Гүүгл, Амазон гэх мэт дэлхийн тэргүүлэх компаниудын Төв Азийн хаабыг байгуулж хамтарч ажиллах боломж ч бий болох юм. Дэлхийн улс орнууд инновац, их өгөгдөл, юмсын интернэтээс эхлэн хиймэл оюун ухаан хүртэлх технологийн 4-р хувьсгалын давлагаанд татагданорж байна. Монгол орон энэ хувьсгалын гадна үлдэх ёсгүй. Тийм боломж ч байхгүй. Манай ШУА энэ хувьсгалын оролцогч нь байж, үр дүнг ашиглах зорилгоор бүтцэдээМатематик, тоон технологийн хүрээлэнг байгуулсанд талархал илэрхийлье. Төр, засгийн бүх шатны байгууллагууд тооцоо судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого, шийдвэр гаргадаг байхад УИХ онцгойлон анхаарч байна. Энэ үйл ажиллагаанд ШУА, эрдэмтэн судлаачид маань санаачилгатай, идэвхтэй оролцож, манлайлан ажиллахыг уриалъя. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн түүхт 60 жилийн ойн энэ өдөр эрхэм хүндэт академичид, эрдэмтэн судлаач Та бүхнийхээ цаашдын эрдэм судлалын ажилд тань амжилт бүтээл, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Эрдмийн хэтнээс үсэрсэн оч, хөгжлийн гал болон дүрэлзэх болтугай.

Элчин сайд Ёорн Розенберг Орхоны хөндий дэх археологийн судалгааны “Хархорум” номыг ЕТГ-т хүлээлгэн өгөв

​​ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг болон Орхоны хөндий дэх Монгол-Германы хамтарсан археологийн судалгааны багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжсэн Монгол-Германы Хархорум экспедиц-ийн 20 жилийн судалгааны үр дүн болох гурван хэлээр бичигдсэн Хархорум номыг хүлээлгэн өгөв. ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндий дэх хамтарсан археологийн судалгаа нь ХБНГУ-ын Ерөнхийлөгч Роман Херцогийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр эхэлсэн бөгөөд 2020 онд тус судалгааны 20 жилийн ой тохиосон юм. Ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний хамтын ажлын үр дүн, ололт, амжилтыг олон нийтийн хүртээл болгох зорилгоор Хархорум номыг бүтээжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр өндөр ач холбогдол бүхий тус төслийг хэрэгжүүлсэн судалгааны багт баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн талархлыг уламжиллаа. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал 20 жил үргэлжилсэн археологийн судалгааны үр дүн олон нийтэд нээлттэй болсноор цаашид энэ чиглэлээр хийх эрдэм шинжилгээний ажилд үнэтэй судлагдахуун болж, шинжлэх ухааны эргэлтэд орж байгааг онцлов. ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг Герман-Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагааны цөм болсон тус төслийг 2000 оноос хойш хоёр улсын Ерөнхийлөгч ивээлдээ авсан нь тус судалгааны онцгой ач холбогдлыг тодотгож байгааг тэмдэглэлээ. Уулзалтад номын зохиогч, төслийн Герман талын удирдагч, ХБНГУ-ын Археологийн хүрээлэнгийн доктор Кристина Франкен, доктор Хэндрик Роланд, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Археологи, антропологийн тэнхимийн эрхлэгч, доктор У.Эрдэнэбат, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн судлаач, доктор Т.Батбаяр, судлаач, доктор Х.Ариунчимэг, ХБНГУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Михаэл Россбах нар оролцов. Эх сурвалж:Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Кибер орчин дахь мэдээллийн бүрэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангах хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулав

​УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтарсан хуралдаан хийж, хуралдаанаараа Засгийн газраас 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэнКибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалав. Хамтарсан хуралдаанд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал хуулийн төслийн талаар танилцууллаа.Тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийгАюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ оны долдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуулийн төслийг үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлжээ. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг дагалдуулан Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар мэдээлэл, мэдээллийн сан, цахим мэдээллийн системтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг 154 хуулиар зохицуулж буй боловч аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нэгдсэн зохицуулалтгүй учир кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх, аюул заналыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, онц чухал мэдээллийн дэд бүтцийг хамгаалах хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орон зайн орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн байна. Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Саранчимэг, Б.Энх-Амгалан нар ажлын хэсгийн ахлагчаас болон хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал болон холбогдох байгууллагын удирдлагууд хариулт өгөв. Үргэлжлүүлэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг зүйлбүрээр нь хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн болон хуралдааны үеэр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалтявуулж, шийдвэрлэв. ИнгээдКибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар явуулсан талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв гэжУИХ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЭВ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.