Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 275 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 212 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ. Мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 403 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд17 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 6 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ. Түүнчлэн мөрдөн байцаалтын 2,576 хэрэгт хяналт тавьж, 275 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ хэмээнУЕПГ-аас мэдээллээ.

С.Амарсайхан: Улаанбаатарын барилга байгууламжийн хоорондох зайнаас эхлээд ШТС-ууд газар хөдлөлтийн эрсдэлийн өндөр түвшинд бий

Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар газар хөдлөлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийн үнэлгээг тооцоолж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ оны эхний 9 сарын байдлаар 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 277 удаа, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болжээ. Энэ үзүүлэлтийг сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад газар хөдлөлтийн нийт тоо 577 болж өсчээ. Газар хөдлөлийн эрсдлийн үнэлгээг улсын хэмжээнд хийхэд цахилгаан станцын 53%, цахилгаан шугам сүлжээний 40%, дулааны станцын 58%, автозам, замын байгууламж 82%, шатахуун түгээх станцын 73 % шаардлага хангаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 130 мянга гаруй барилга байгууламжтайгаас газар хөдлөлтийн үед 17% тэсвэргүй гэсэн эрсдлийн тооцоолол гарчээ. Газар хөдлөлтөд тэсвэргүй ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжыг насжилтаар нь авч үзвэл 1970 оноос өмнө баригдсан барилга байгууламжууд дийлэнх хувийг эзэлж байна. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс гаргасан эрсдлийн үнэлгээг үндэслэн газар хөдлөлтөд тэсвэргүй ашиглалтын шаардлага хангахгүй 556 барилгыг нурааж шинээр барих Засгийн газрын шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар 18,1 хувьтай байна.Шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүжилт, эрх зүйн орчинг бүрдүүлсэн журам дутагдаж байгааг зөвлөлийн гишүүд дурдаж байв. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад эрсдлийн судалгаа тооцоолол чухал. Өнөөдөр нийслэл хотод баригдсан барилга байгууламжийн хоорондох зай, талбайгаас эхлээд шатахуун түгээх станцууд эрсдлийн өндөр түвшинд бий. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл төлөвлөгөө гаргаад тоо баримт гаргахаас илүүтэй, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрсдлийн нарийвчилсан судалгаа тооцооллуудыг гаргах хэрэгтэй. Эрсдлийн үнэлгээгээ түшиглээд хүн хүчний нөөцөө тооцоолж урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах боломжтой. Байнгын ажиллагаатай зөвлөл хэрэгжүүлсэн ажлууд, шийдвэрийн хэрэгжилт, төлөвлөгөө , эрсдлийн үнэлгээ дутуу гүйцэтгэлтэй явж байгааг анхааралдаа авч ажилла хэмээн Шадар сайд санууллаа. Тэрээр Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ажлын арга барилыг өөрчилж, зөвлөлийн гишүүдийг тоо баримт хэлэхээс илүүтэй эрсдлийг даван туулах цогц арга хэмжээ хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа.

Ерөнхийлөгч ОХУ-д, Ерөнхий сайд БНХАУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын ОХУ, БНХАУ руу хийх айлчлалын тов тодорхой болжээ. Төрийн тэргүүний хойд хөрш рүү хийх айлчлал ирэх арванхоёрдугаар сард товлогдсон байна. Харин Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн хувьд ирэх онд Бээжинд болох өвлийн олимпийн үеэр БНХАУ руу айлчлахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ.

Байнгын болон дэд хороодын хуралдаан өнөөдөр болно

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодынөнөөдрийн /2021.10.25/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна. 14.00 цагт:Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан Их Эзэн Чингис хаан танхимд, Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн,хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ 16.00 цагт:Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны хуралдаанЖанжин Д.Сүхбаатар танхимд, Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ 18.00 цагт:Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанИх Эзэн Чингис хаан танхимд, Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн,хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

УУХҮЯ: АИ-92 шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж эхэлсэн

​​ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас АИ-92 шатахууныаравдугаар сарын 24-ний байдлаарх нийлүүлэлтийн мэдээллийгтанилцууллаа. ОХУ-ын Роснефть НХН-ийн Ангарскийн ГТБҮ-ээс 54,880 тонн, БНХАУ-ын Петрочайна интернейшнл компанийн Хөх хотын ГТБҮ-ээс 20,000 тонн АИ-92 шатахуунаравдугаар сард импортлохоор төлөвлөн ажиллаж байгаа аж. Үүнээс аравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар ОХУ-аас 12,800 тонн, БНХАУ-аас 12,250 тонн, нийт 25,050 тонн АИ-92 шатахуун импортлоод байна. ​Ангарскийн ГТБҮ-ийн үйл ажиллагаа аравдугаар сарын 17-ноос эхлэн тогтворжиж хоногт 17-55 вагон буюу 1,000-3,300 тонн АИ-92 шатахууныачилтыг хийж эхлээд байна. Мөн Хөх хотын ГТБҮ-ээс 25-наас эхлэн 7,700 тонн АИ-92 шатахууныачна. ​Улаанбаатар хот болон бусад суурин газруудад АИ-92 шатахуунытүгээлтийг шуурхай хийж байна. Тухайлбал, аравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд: НИК, Тэс петролиум, Шунхлай, Газ-Ойл, Ундрага Увс зэрэг ААН-үүд Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудад 335 тонн, Зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 шатахууначуулан түгээлтийг хийсэн. НИК, Сод монгол ХХК-нууд нь Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 7 вагон цистерн буюу 420 тонн АИ-92 шатахуунтүгээлтийг хийж эхэлсэн. ​Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж эхэлж байгаа бөгөөд УУХҮЯ, АМГТГ болон шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдтэй хамтран аймаг орон нутагт АИ-92 шатахууныхангамж, түгээлтийг сайжруулахаар зохион байгуулан ажиллаж байна. ​Монгол улсын АИ-92 шатахууныхоногийн дундаж хэрэглээ 1,330 тонн, Үүнээс Улаанбаатар хот-850 тонн, Хангайн болон Төвийн бүс-265 тонн, Баруун болон Зүүн бүсийн хэрэглээ 215 тонн орчим байдаг. Эх сурвалж:УУХҮЯ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.