ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ХАМТ ОЛОН МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний нээлтэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон оролцож, мод тарилаа. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат хэлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч тэрбум мод тарих сайхан санаачилга эхлүүлсэн. Засгийн газар энэ санаачилгыг бүрэн дэмжиж, харьяа байгууллагууд, тохируулагч агентлагуудаа нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана. Ойн агентлагийг сэргээж, аймагт бүрт байгуулахад Засгийн газар хамтарч ажиллана гэлээ. Ирэх оны улсын төсвийн төсөлд Засгийн газар нэгдүгээр сарын 1-нээс Ойн агентлагтай болох асуудлыг төсвийн дагалдах хуулиар оруулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан ойн аж ахуйн нэгж байгуулж, санхүүгийн зохистой механизмтай болохыг төсөлд мөн тусгасан билээ. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, Эрдэнэс Тавантолгой хувьцаат компани тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар болжээ. Мөн төрөөс иргэн, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь хүчтэй цөлжилтөд өртсөн гэх судалгаа бий. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал хүчтэй цөлжилтөд өртсөн 120 сая га талбайн хамрах хэмжээг дөрвөн хувиар бууруулах судалгаа гарчээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ойн мэргэжлийн 1078, нөхөн сэргээх ойжуулалтын ажлыг дагнаж хариуцдаг 224 байгууллага бий. Тэрбум мод тарих хөдөлгөөнийг 2021-2024, 2024-2027, 2027-2030 он гэсэн гурван үе шаттай хэрэгжүүлэх юм байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “ИХ АМЬ БАТ ОРШООХ” САНААЧИЛГЫН ТУХАЙД

​ ​​Дэлхийн хуурай газрын 31 хувь буюу 4 тэрбум га газрыг 100000 төрөл зүйлийн мод бут ой мод, бут бүхий талбай эзэлдэг бөгөөд хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 гаруй хувийнх нь амьдрах орчин болдог байна. Гэтэл манай орны ойн сан 140 гаруйхан төрөл зүйлээс бүрдсэн 18,3 сая га, үүнээс ой модоор бүрхэгдсэн талбай ердөө 12,9 сая га бөгөөд нийт нутаг дэвсгэрийнхээ 8 орчим хувийг эзэлдэг нь харьцангуй маш тааруухан тоон үзүүлэлт юм. Өнөөдөр дэлхий дээр байгалийн хуулиараа 8 өдөрт 1 зүйлийн модлог бутлаг ургамал устах ёстой атал өдөрт 130 зүйл устаж байгаа нь даруй 1000 дахин өндөр үзүүлэлт болж байна. Манай оронд сүүлийн 5 жилд жил бүр 100-200 мянган га газрын ой устаж байна. Дэлхийн дулаарал, хуурайшилт цөлжилттэй холбоотойгоор цөлийн бүс сүүлийн жилүүдэд урд талаасаа эрчимтэй түрж 40 жил тутам 200 км-ээр хойшилж буй нь аюулын харанга дуудаж байна. Монгол улсын зургаадахь ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын чуулган дээр ярьсан нэг тэрбум мод тарих санаачилгыг нийгмийн сүлжээнд үгүйсгэн шүүмжилж, бас өргөнөөр талархан дэмжиж байна. Бүхнийг үгүйсгэн харлуулах нь өнөөгийн нийгмийн тааруухан өнгө тусгал бөгөөд халуун биеээс хүйтэн бие рүү энерги шилжих хуультай энергийн сарнилын орон зайд амьдардаг манай гараг ертөнцийн (замбараагүй байдлын ихсэх чиглэл рүү тэмүүлсэн ) байгалийн хуулийн үйлчлэлтэй зарим талаараа холбоотой ч аливаа зүйлийг зөв өнцгөөс нь үнэлэх ухаарах байдал, ойлгож мэдэх хүсэл хандлага эрмэлзэл нэн суларсан нийгмийн оюун санааны эмх цэгцийн хөгжлийн доогуур түвшинтэй ч холбоотой юм. Буруугаар мушгин тайлбарлагчид 1 секундэд 4 мод тарих боломжгүй гэхчлэн өчнөөн л гаргалгаа, тайлбар гаргаж байна. Харин зөв талаас нь тайлбарлавал: Нэг тэрбум гэдэг их тоо биш ээ. 1 ш модыг хааш хаашаа 3 метр буюу 9м2/ шоо дөрвөлжин метр/ талбайд тарина гэвэл 9000 км2/шоо дөрвөлжин километр/ буюу 100 км урттай 90 км өргөнтэй талбай болох бөгөөд манай улсын нутаг дэвсгэрийн 0,0057 хувь болох юм. Энэ нь Монголынхоо зүүн захаас баруун зах хүртэл ойролцоогоор 2500км газар 3,6км-ийн өргөнтэй мод тарьсан ногоон хэрэм байгуулах хэмжээний л санаачилга юм. Даяаршин буй, байгаль цаг уур нь бие биенээсээ улам бүр хараат харилцан шүтэлцээтэй болж буй дэлхий дахин, ногоон хувьсгалыг дэмжигч хөгжингүй улс орнууд гар сунган туслах нь лавтай. Эх орондоо элгэн халуун хайртай нийгмийн хариуцлагатай томоохон аж ахуйн нэгжүүд, бүтээлч иргэд, иргэний нийгмийн байгууллагууд уухайлан дэмжих нь гарцаагүй буйзаа. Мод тарих чадвартай таван зуун мянган (500000) хүн байгаа гэж тооцоё. Нэг хүн жилд 200 мод тарихад 10 жилд нэг тэрбум мод болно. Хүн бүр өөрт хариуцагдах 200 модоо тарихад хавар намрын улиралд ээлжийн амралтынхаа 10 өдрийг л зарцуулья. Үүний тулд өдөр бүр ердөө 20 мод тарихад л үүргээ биелүүлнэ. Алив зүйлийг хийе гэвэл аргаа боддог хийхгүй гэвэл шалтагаа эрдэг гэсэн үг бий. Энд гараар мод тарих тухай бүдүүн баараг төсөөлөл дэвшүүллээ. Гэхдээ шинжлэх ухаан техник, технологи хөгжсөн өнөө цагт нэгэн зэрэг 4 эгнээгээр тарьц суулгадаг дунд оврын мод тарих ганц машин гэхэд өдөрт 20000 мод тарих боломжтой ажээ. Ингэвэл ердөө 125 ширхэг мод тарих машинаар жил бүр 40 хоног ажиллах тооцоо гарч байна. Юмыг болох талаас нь тооцвол иймэрхүү л дүр зураг гарч байна. Насны эрэмбээрээ амьдарч буй нийгмийнхээ тэн ачааг үүрч буй өнөө үеийнхэн маань цөлжилтийг зогсоож, ногоон хэрмээр бэхлэгдсэн Монгол сайхан эх орноо хойч үедээ хүлээлгэн өгвөл олон зуунд дуурсах сайхан гавьяат үйлс болмуй Мод тарих асуудлыг ач холбогдол, үр дагавар талаас нь тайлбарлавал асар өргөн утгыг агуулна. Ой мод нь усыг цуглуулах, урсгахгүй тогтоон барих, үндэс ёзоортой хураан хуримтлуулж, жигд хуваарилах зэргээр усны урсацын бүхий л горимийг зохицуулахын зэрэгцээ хөрсний гулгалт болоод хүчтэй аадар борооноос газрын хөрсийг нурж эвдрэх, урсахаас хамгаалах , мөнх цэвдгийг гэсэхээс хамгаалах зэрэг онцгой үүрэгтэй ажээ. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, далай тэнгисээс алс хол орших, өндөр уул нуруудаар тусгаарлагдсан Төв Азийн цээжинд орших Монгол сайхан орны маань амь амьдралыг тэтгэгч есөн мөрний сав газрын ус мөрнүүд олон мянган жил тасралтгүй урсаж ирсний далд эх үүсвэр нь нөгөө л цэвэр усны худаг хэмээн нэрийдэж болох харьцангуй багааханд тооцогдох хайрлан гамнууштай ой мод минь билээ. Манай орны ойн сангийн үндсэн хэсгийг бүрдүүлдэг шинэс, нарс, хайлаас,хуш, жодоо зэрэг модод ойролцоогоор 150-400 хүртэл насалдаг. Идэвхтэй үйлчлэлтэй насыг нь 100 гэж бодвол ганцхан ширхэг модны амьдралынхаа туршид ялгаруулах хүчилтөрөгч, нүүрстөрөгчийг шингээж агаар цэвэршүүлэх экологийн болоод хөрсний эвдрэлээс хамгаалах үйлчилгээ, усыг эргэлтэнд оруулах ач тус зэргийг тоймлон тооцоход эрдэмтэн судлаачид 400 сая орчим төгрөгөөр үнэлэгдэнэ гэсэн тооцоог гаргасан байх юм. Тэгвэл дөрвөн зуун сая төгрөгийг нэг тэрбум модоор үржүүлэхэд дөрвийг үржих нь арвын арван долоон зэрэгт (4х1017) буюу дөрвөн зуун квадриллион (монгол нэршил нь дөрвөн ингүүмэл) гэсэн тоо гарна. Ийм хэмжээний мөнгөөр тус бүр 10 тэрбумын өртөгтэй 40 сая цогцолбор сургууль, эсвэл нэг км нь 1 тэрбум төгрөгийн өртөгтэй 400 сая километр буюу дэлхийг 9524 удаа бүтэн ороох хэмжээний дээд зэрэглэлийн, өндөр хурдны зам барьж болно. Мөн нэг грамм нь 55000 доллар ( 1доллар= 2850 төгрөг)-ын үнэтэй 2552 тонн цэвэр алмаз худалдан авч болно гээд төсөөлөл дөө. Ингээд бодохоор амьд байгаль түүний нөхөн сэргээгдэх баялаг, амьдралыг тэтгэгч ус, агаарыг үйлдвэрлэгч ногоон алт ой мод бөгөөс хүний бүтээсэн зүйлстэй харьцуулашгүй агуу, яндашгүй баян ажээ. 800 жилийн тэртээ Өгэдэй хааны байгуулсан дэлхийг хэрсэн морин өртөөний зам хоёр талаараа тарьсан модтой байсан гэх яриа буй. Үнэний ортой л байх. Дорно дахины ард түмэн модыгИх амь гэдэг.Их амь бат тогтвортой оршиж байж л бага амь болох амьтан, хүн амьдарна, оршино, амьд бүхнийг оршоосон шим мандал цэцэглэнэ, дэлгэрнэ. Буддын гүн ухааны сургаальд мод тарих, хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлэх, эрдэм ном туурвих гурвыг буяны дээд хэмээжээ. Ингээд бодохоор Монгол төрийн тэргүүн маань эх орныхоо байгаль хамгаалахИх амь-ийг өнө бат оршоох алсын хараатай, агуу сайн үйлсийг санаачилжээ. Энэ санаачилга бодитоор биежин хэрэгживээс жинхэнэ ногоон хувьсгал, ирээдүйд ач тусаа үзүүлэх сайн үйлсийн сүмбэр оргил, ач буяны дээдийн дээд болмуй. Мэдээж модыг тарих, арчлан тордож ургуулах гэхчлэн бүхий л ажилд шинжлэх ухааны судалгаа тооцоо, асар их хүч хөдөлмөр, өндөр зохион байгуулалт , сайн менежмент, ихээхэн хөрөнгө санхүү, цаг хугацаа шаардагдах нь ойлгомжтой. Ирээдүй хойчдоо зориулан байгалын нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялаг, ашигт малтмалаас хураан хуримтлуулах баялгийн сан гэгчийг яг ийм том үйлсэд зориулан зарцуулууштай санагдана. Төлөвлөх нь хийхийн хагас, зориглох нь бүтээхийн хүч болдог. Их үйлсийн мөрт эхлэл санаачилга туйлаас үнэ цэнэтэй. Урьд өмнө гарч байгаагүй ийм зоригтой, далайцтай санаалчилга гаргасан улс гэрийн тэргүүнээ угтан шүүмжлэх бус ард нийтээрээ ухаан далайг онож олон уралдуулж өгье гэвэл ганцаасаа хэмээх ардын мэргэн ухаанаар уухайлан дэмжиж, тосож бэлтгэх, тэсч магад гарах, гэгээн үйлс бүтээж цоо мөр ил гарч бадрахад нь онцгойлон дэмжүүштэй санагдана. Газар шилгээж, ус цалгихийн айх аюулгүйгээр мөнх тэнгэрээс заяагдсан, өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн Монгол сайхан эх орныхооих амь-ийг өнө бат оршоох сайхан үйлс, сайн санаачилга бүр мандах нарны туяа мэт машид дэлгэрэх болтугай. Ахмад багш: Баруун хотгойд Жамъянжавын Жамъянтив (Боловсрол судлалын доктор) Намрын дунд улаагчин тахиа сарын хорин тавны найралт эх одтой,алтан туурт морь өдөр

Баян-Өлгийд вант улсаа байгуулсан Д.Бауыржанд хариуцлага тооцох уу, Ерөнхий сайд аа

Орон нутагт, тэр тусмаа үндэсний цөөнхийг эрүүл саруул ухаанаар удирдан чиглүүлэх учиртай аймгийн Засаг дарга нь ураг төрлийн хэлхээтэй бүх л хүмүүсээ төрийн албанд хууль зөрчин томилж байгаа баримтыг манай сайт уншигч танд цувралаар бэлтгэн хүргэж байна. Мөн эв нэгдлийг хангаж ажиллах учиртай албан тушаалд эрхэлж буй Д.Бауыржанд хариуцлага тооцох хангалттай баримт бүрдсэнийг ч Ерөнхий сайдад давхар уламжилъя. Ковидын тархалт нь хяналтаас гарчихсан, улсын хэмжээнд вакцинжуулалтаар хамгийн сул байгаа, хамаг ажил нь цалгар назгай атлаа төрийн албаа төрлийн алба болгож буй Д.Бауыржан гэгч хэн бэ гэдгээр эхний нийтлэлээ бэлтгэлээ. А.Тлейханаар хөтлүүлсэн залуу буутай танхайрч байв уу Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан нь авто инженерийн мэргэжилтэй. Улс төрд 12 жилийн өмнө орж иржээ. Англид хэсэг хугацаанд ажиллаж, амьдарч байгаад нутгийн ахын дэмжлэгээр улс төрд оролцож эхэлжээ. Түүнтэй холбоотой нэг ноцтой асуудал яригддаг нь архидан согтуурсан үедээ гудамжинд буу гаргаж танхайрсан уу гэх асуудал. Одоогоос 10 жилийн өмнө буюу Д.Бауыржан улс төрд дөнгөж хөл тавьж байх үед энэ асуудал үүсэж, мэдээлэл нь news.mnсайтад нийтлэгдэж байв. Гэсэн ч 2011 оны долдугаар сарын 04-нд танхайрах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэсэн шүүх хурал болохдоо Д.Бауыржаныг буруугүйд тооцож, Ш.Алтынбек гэх иргэнийг хүнийг гүтгэсэн, худал мэдээлэл өгсөн хэмээн буруутгаж, нэг жилийн ял өгч байж. Хамгийн сонирхолтой нь Д.Бауыржан хэрвээ буу гаргаж танхайраагүй юм бол хэргийн газраас яагаад бууны сумны хонгио олдсон, мөн АК-2465 гол төмөртэй 465 дугаартай буу, АК-ийн хоёр сум, сэлэм зэргийг эзэн болох Д.Бауыржанд яагаад буцаан өгсөн бэ гэдгийг шүүх дүгнэлтдээ тодорхой тусгаагүй байсан юм. Тиймээс л Д.Бауыржан шүүхэд нөлөөлсөн үү, эсвэл Ш.Алтынбек нь түүний буугаар хий буудчихаад гүтгэсэн үү гэдэг нь тодорхой болоогүй дарагдаад өнгөрсөн байгаа юм. Д.Бауыржан нь 2016-2020 онд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа ч хэд, хэдэн асуудалд нэр холбогдож байсныг дараагийн цувралд бид илүү тодорхой хөндөх болно. Түүнийг улс төрд хөтлөн оруулж ирсэн хүн нь УИХ-ын гишүүн асан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан. Үүнийгээ ч нэгэн ярилцлагын үеэр онцолж хэлсэн байдаг. Тэрбээр, Баян-Өлгийхний хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан хүн бол УИХ-ын гишүүн асан А.Тлейхан. Тэр хүний алсын хараа, ухааныг би хүндэлж явдаг. А.Тлейхан гэж хүний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр бид гэрэл цахилгаантай амьдарч байна хэмээн ярилцлага өгч байлаа. Гэсэн ч сайн ахын дэмжлэгээр албан тушаал ахиж, аймгийнхаа хамгийн гол гал тогоо-г /ИТХ-ын дарга/ базаж байсан ч 2020 оны Орон нутгийн сонгуулийн өмнөхөн ярьж байсан 20 мянган ажилгүй иргэнээ Засаг даргаар томилогдоод ажилтай болгох бус 20-30 ах дүү, амраг нөхөр, анд найзыгаа л албан тушаалд амжилттай томилсон юм. Төрсөн эгчээсээ эхлээд төө зайгүй найзуудаараа хүрээллээ бүрдүүлэв Өөрөөр хэлбэл, одоогоос зургаа хоногийн өмнө буюу есдүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн АН-аас мэдээлэл хийж, Засаг дарга Д.Бауыржанд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Тус шаардлагад улс төрийн зорилгоор томилгоог гацаасан асуудлаас гадна Төрийн албаны хууль зөрчсөн томилгоог хаана, хаана хийсэн талаар тодорхой баримт гаргаж тавьсан юм. Тухайлбал, орон нутгийн сонгууль явагдаад хэдийнэ жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад АН ялсан сумдууд болох Цэнгэл, Улаанхус, Буянт, Толбо, Баяннуур, Булган сумдын Засаг дарга нарыг томилоогүй байгаа гэв. Толбо сумын Засаг дарга Н.Еркежаныг хууль зөрчин ажлаас чөлөөлсөн нь түүний хувьд ажлаас чөлөөлөгдөх хамгийн том шалгуур, хуулийн өмнө бүдрэх шалтгаан болов. Баян-Өлгий аймгийн АН-аас Д.Бауыржанд хүргүүлсэн албан бичигт дурдсан үндэслэлүүд... ...Нөгөөтээгүүр, төрийн албанд хууль зөрчин томилгоо хийж өөрийнхөө ах дүүг албан тушаалд томилсон асуудал хамгийн ноцтой шалтгаан юм. Засаг даргын ажлаа авснаас хойш хийсэн 10 гаруй томилгоо нь Төрийн албаны хуулийг ноцтой зөрчсөн байх аж. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Мухамед нь түүнтэй ах дүүсийн хүүхдүүд. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Бауыржан нь мөн л хамаатных нь хүүхэд. Харин Д.Бауыржаны төрсөн эгч Д.Алтангүл аймгийн номын сангийн эрхлэгчээр дүүгээ Засаг дарга болсны дараа томилогдсон бол Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен түүнтэй үеэл аж. Хөгжимт драмын театрын даргаар томилсон н.Сайгүлек нь Д.Бауыржантай дотны найзын хувиар харьцдаг гэдгийг нутгийнхан нь мэддэг гэлцэх. Үүнээс гадна Төрийн сангийн ахлах мэргэжилтнээр ойрын хүнээ томилсон гэхээр ЗДТГ-ын төсөв санхүүг базах албад, хэлтэст хамгийн ойрын итгэлт хүнээ томилсныг эндээс харж болно. Угтаа татвар төлөгчдийн мөнгө хяналтгүй урсах, төрийн тендер будлиантах эхлэлийг тавилаа хэмээн АН-ын гишүүд шаардлагадаа тусгасан нь үнэний магадлалтай гэдгийг нотлох мэт. Үүнээс гадна Өлгий сумын тавдугаар сургуулийн захирал, ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, Боловсролын газрын дарга Г.Амантай, тус газрын дэд дарга, Татварын хэлтсийн дарга нь Д.Бауыржаны хууль зөрчсөн томилгооны бай болжээ. Төрийн албан хуульд заасан албан тушаалын томилгоо, дэс дарааллыг ч тэр дур мэдэн өөрчилж Аймгийн Засаг даргын орлогч, Засаг даргын зөвлөх, Боловсролын газрын орлогч дарга гэсэн албан тушаалуудыг ч шинээр бий болгож, татвар төлөгчдийн мөнгөөр ах дүү, ойрын хүрээллээ цалинжуулж байна. Гэтэл энэ хүнд өнөөдрийг хүртэл төрийн хууль үйлчлэхгүй бөгөөд намайг хэн хэлж, нохойг хэн саахав гэсэн муйхар эр зоригоор тэр ажлаа явуулж байна. Харин Монгол Улсын Ерөнхий сайд үүнийг мэдсэн ч мэдээгүй мэт аашлав уу, эсвэл төрийн албыг төрлийн алба болгохыг түүнд зөвшөөрөв үү гэдэг нь сонирхолтой. Казах иргэдийн нийгмийн асуудал орхигдсон, ажилгүйдэл ядуурал чинээндээ тулсан цаг үед намын бодлогыг бус найз нөхдийн томилгоонд л анхаарч буй Д.Бауыржандаа хариуцлага хэзээ тооцох вэ, Ерөнхий сайд аа. Бид дараагийн дугаарт ковид цар тахлыг хэрхэн дотооддоо хяналтгүй алдсан, аймаг орон нутгийн газар усны нэрийг казахаар өгсөн асуудал нь яагаад нам жим болсон, хууль хяналтын байгууллага шалгахаас татгалзсан уу гэдгийг мөн л баримтад тулгуурлан хүргэх болно.

Г.Занданшатар: Хааж түгжихийг урьтал болгохгүйгээр, дасан зохицож амьдрах шаардлагатай боллоо

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр эхэлж байна. Чуулганы нээлт 10:00 цагт эхэлж, үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл хийх юм байна. Мэдээллийг 14:00 цагт хаалттай хийнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэлж байна.Түүнээс хэлсэн үгнээс онцлох нь: Өнөөдөр олон улсын Ахмадын баярын өдөр тохиож байна. Азай буурал ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлж энх тунх урт удаан насалж, насны буянаа эдлэн жаргахын ерөөл дэвшүүлье. Өнөөдрөөс эхэлж УИХ-ын түргэвчилсэн шинжилгээ өгч, шинэ горимоор танхимаар хуралдана. Цар тахлын эрсдэлийн цаг үеийг даван туулж, сорилт давуулсан асуудлуудыг оновчтой шийдэх нь энэ чуулганы зорилго байх болно Манай улсад цар тахлын нөхцөл амаргүй байна. Эмнэлгийн ачаалал оргилдоо хүрч, эмч ажилтнууд туйлдаа хүрч байна Өнөөдрийн байдлаар 387 мянган хүн өвдөж, 1204 иргэн нас бараад байна. Амь насаа алдсан ард иргэд төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье Бүх шатны сургуулийн сургалт эхэлсэн тул сургуулийн орчинд халдвар хамгааллын ягштал анхаарч, зохистой зөв менежментээр ажиллах шаардлагатай байна. Яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийн үйлчилгээ үзүүлэх чадавхаа эрс сайжруулж, менежментийг оновчтой зохион байгуулах шаардлагатай байна Томуу, хатгалгаа зэрэг амьсгалын замын өвчин сэрүүний улиралд нэмэгдэх хандлагатай тул вакцинжуулалтыг эрчимжүүлэх, ковид-19-ийн халдварын тусламжаас гадна эрүүл мэндийн үндсэн үйлчилгээнд онцгой анхаарах, санхүү төсвийг шийдэх, эмч ажилчдын нийгмийн асуудлыг сайжруулах Хааж түгжихийг урьтал болгохгүйгээр, үүссэн нөхцөл байдалд дасан зохицож амьдрах шаардлагатай боллоо. Дэлхий нийтийн хандлага ч ийм байна. Инфляц зорилтот түвшнээс давж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, валютын нөөц багаслаа 10 их наядын хөтөлбөрийн үр дүнд эдийн засаг сэргэсэн Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ улсын хэмжээнд 8,9 хувь, Улаанбаатар хотод 10 хувь өссөн нь иргэдийн амьдралд хүндээр тусаж байна. Ийм нөхцөлд Засгийн гаар тогтвортой ажиллах ёстой. Иргэдийнхээ санал бодлыг сонсдог байхыг хүсэж байна. Сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллана Сайд нар чадахгүй болохгүй байгаа бол цаг тухайд нь үнэнээ хэлэх хэрэгтэй. Саяхан шатахууны хомсдол үүсэж иргэдийн бухимдлыг хүргэлээ. Хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ийм байдал үүсэхээс урьдчилан сэргийлж чадаагүйгээ ажил хариуцсан хүмүүс хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм алдаа илүү том эрсдэлд хүргэж болзошгүй тул нөхцөл байдлыг бодитой тодорхойлж, шуурхай арга хэмжээ авч байх хэрэгтэй байна. Намрын чуулган эдийн засгийн шинэ сэргэлтийг тодорхойлох чуулган болно. Гадаад өр 32,4 тэрбум долларт хүрээд байна Дөнгөж сэргэж байгаа эдийн засагт дусал залгаж хэвийн горимд нь оруулах, бодлогын шинэчлэл хийх шаардлагатай УИХ-аас экспортыг дэмжих, дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, засаглалын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байна. УИХ бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийн нүдээр эдгээр хуулиудыг харж батлах ёстой. Төрийн өмчит компаниудын ил тод байдал, хариуцлага, үр өгөөжийг нэмэгдүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр гүйцэтгэхгүй байх Чуулганы завсарлагаанаар 20 гаруй хуулийн төсөл дээр ажиллалаа Ерөнхийлөгчийн тэрбум мод санаачилгыг ойтой холбоотой таван үндэсний хөтөлбөрийг нэгтгэж Тэрбум мод-Ногоон мод хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж батлах, мод тариад халамжид хамрагддаг байж болно, ялын бодлогыг уялдуулах боломжтой

У.Хүрэлсүх: Тэтгэврийн шинэчлэлийг дэмжиж, ахмад настныг өөрийнх нь хүсэлтээр ажиллуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр Олон улсын Ахмадын баярын өдөр эрхэм хүндэт ахмад буурлуудынхаа амар амгаланг айлтган мэндчилж байна. Ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон улсын Ахмадын өдөр болгон дэлхий даяар тэмдэглэж байхаар тунхаглажээ. Энэ шийдвэрийн дагуу манай улс 1992 оноос эхлэн Ахмадын баярын өдөр-ийг уламжлал болгон тэмдэглэсээр даруй 30 дахь жилтэйгээ золгож байна. Тэртээх 1931 онд эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө тэмцсэн ардын хувьсгалын ахмад партизануудын амьдрал ахуйд дэмжлэг үзүүлэх зорилгоор анх Партизаны хэрэг эрхлэх комисс нэртэйгээр үндэс сууриа тавьсан Монголын ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байна. 1968 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороо, 1988 онд Монголын ахмадын холбоо болон өргөжин тэлж, өнөөгийн нэршлээ авсан тус байгууллагын үе үеийн удирдлагууд, гишүүд дэмжигчдэд болон Монголынхоо нийт ахмадуудад их ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Одоо ажиллаж байгаа хийгээд гавьяаныхаа амралтад байгаа ахмад буурлууд маань өнгөрсөн XX зуунд эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг тунхаглан баталгаажуулж, хоцрогдлыг арилган хүн ардаа соён гэгээрүүлж, нэгдэл хоршоолол, сангийн аж ахуй байгуулж, үйлдвэр завод, аж үйлдвэрийг цогцлоосон билээ. Зах зээлийн шилжилтийн үед хувийн аж ахуйг бий болгож, эдийн засгийг сэргээн сорилт бэрхшээл, хямралт үеийг даван туулж, үр хойчдоо шинжлэх ухаажсан, орчин үеийн хөгжил дэвшилтэй эргэлт буцалтгүй хөл нийлүүлсэн улс орныг хүлээлгэн өгч, өнөөгийн бидний гарт боломж бүрийг атгуулжээ. Өтгөс буурлаа өргөж, ахас ихсээ хүндэтгэж, идэр залуусаа дэмжиж, хүүхэд нялхсыг асардаг нь эртнээс улбаатай эрхэм ёсон мөн. Энэ ёс өнөө цагт Монгол хүн Монголын баялаг хэмээх үзэл санаан дор төрийн бодлогын төвд зангидагдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ахмадуудын насны хишиг, нийгмийн хамгаалал, тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг дэмжиж, эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн Ахмадын хотхон-ууд байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллана. Ахмад настныг өөрийнх нь хүсэлтээр ажиллуулж, тэдний туршлага, ур чадварыг залуу үед өвлүүлэх бодлогыг ямагт дэмжих болно. Идэр залуу насныхаа эрч хүчийг эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө өргөж, өнөөдрийн орчин үеийн Монголыг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууддаа Төрийн тэргүүний хувиар гүн талархал, хүндэтгэлээ илэрхийлье. Төр түмнийхээ түшиг болсон азай буурлууд, ахмад настнууддаа энх тунх, эрүүл энхийг хүсэж, эртний сайхан ерөөлөөр урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе гэжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.