"УИХ-ын намрын ээлжит чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих хуулийн төслийг хэлэлцэнэ"
2021-09-29 09:49:25 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөрхуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. ХуралдаанаарХууль зүйн байнгын хорооны энэоны есдүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм. УИХ энэоны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн 77 дугаар зүйлийн 77.11-т Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулахтай холбоотой журмыг энэ хуульд нийцүүлэн Байнгын хороо баталж, УИХ-ынцахим хуудаст байршуулна гэж заасан. Энэ дагуу Хууль зүйн байнгын хороо 2021 оны зургаадугаар тогтоолоороо Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам-ыг баталсан байна. Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус мөн тооны гишүүнийг Улсын Их Хурлаас нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулахаар заасан. Энэ дагуу Байнгын хороо 2021 оны 5 дугаар тогтоолоороо сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацааг тогтоож, хүсэлт, материалыг гуравдугаар сарын 10-ны өдрөөс 21 хоногийн хугацаанд хүлээн авсан. Энэ хугацаанд нийт 59 хүсэлт, холбогдох материал ирүүлсэн бөгөөд нэгоролцогч нэрээ татсан болохыг С.Бямбацогт гишүүн танилцуулгадаа дуулгав. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь хуульд заасны дагуу 11 гишүүнтэй байна. Харин Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлттэй холбоотойгоор дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүний үйл ажиллагааг түр зогсоогоод байсан юм. Үндсэн хуулийн цэц 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр Их суудлын хуралдаанаа хуралдуулж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай дунд суудлын хуралдаанаас 2021 онд гаргасан 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон гэдгийг С.Бямбацогт дарга танилцууллаа. Дээрх хугацаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн талаар тэрбээр дэлгэрэнгүй танилцуулсан. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Хууль зүйн байнгын хорооны 2021 оны есдүгээр тогтоолын 1 дэх заалтын Б.Саруул Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга гэснийг А.Бямбажаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх гэж, А.Бямбажаргал Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга гэснийг О.Мөнхсайхан Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн танхимын профессор, доктор гэж тус тус өөрчлөхөөр төслийг боловсруусан байна. Гишүүд Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 9 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжив. Дараа нь УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Төслийн талаар Байнгын хорооны дарга танилцууллаа. УИХ-ынчуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн аравдугаар зүйлийн 10.5-д Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан УИХ-ын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар батална гэж, 10.6-д Энэ хуулийн 10.5-д заасан дарааллыг үндэслэн хэлэлцэх асуудлын цаглаврыг Байнгын хороод баталж, мөрдүүлнэ гэж тус тус заасан байдаг. Үүний дагууУИХ-ын2021 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сард Хууль зүйн байнгын хороо Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцэслэн батлуулахаар цагалварын төсөлд тусгасан болохыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Энэ үеэр 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн хэрэгжилтийн талаар хөндөж, зарим мэдээлэл солилцов. Хууль зүйн байнгын хорооноос Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгуулан ажиллахаар төлөвлөөд байгаа талаар С.Бямбацогт дарга танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжиж дээрх тогтоолыг батлав. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны талаар мэдээлэл танилцуулав Үндсэн хуулийн цэц 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр Их суудлын хуралдаанаа хуралдуулж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай дунд суудлын хуралдаанаас 2021 онд гаргасан 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон. Эл хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд тэрбээр хуралдааны явцын талаар, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар, холбогдох эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, тодорхой санал танилцуулсан. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны есдүгээр сарын 24-ний өдрийн их суудлын хуралдаан нь УИХ-ынхолбогдох тогтоолыг биш, харин Ерөнхийлөгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн Б.Энхбаяр гишүүн байр сууриа илэрхийлж, тайлбар хийв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилт бүхий Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2020 оны хоёрдугаар тогтоол болон бусад баримт бичигт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг шинэчлэхээр төлөвлөсөн байгаа гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга мэдээлэл өгч, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2022 оны хаврын ээлжит чуулганы үеэр өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгааг дуулгасан. Байнгын хорооны зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулах саналыг гишүүд гаргасан бөгөөд эл асуудлыг хэлэлцээд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар санал хурааж, шийдвэрлэв. Түүнчлэн Үндсэн хуулийн цэц 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр Их суудлын хуралдааны шийдвэрт эрх зүйн дүн шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэдэг гишүүдийн саналыг үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газарт хугацаатай үүрэг өгөвхэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
МИАТ компани 2021 оны эхний хагаст 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ
2021-09-29 09:43:47 Нийтлэгдсэн: Улс төрЗам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар уулзаж, МИАТ ТӨХК-ийн санхүүгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцжээ. Цар тахлаас шалтгаалан олон улсын хуваарьт нислэг зогсож, зорчигч тээврийн орлого буурч, сүүлийн 20 сарын турш тус компани өөрийн нөөц бололцоог дайчлан агаарын хөлгийн түрээсийн төлбөр, техник үйлчилгээ, даатгал зэрэг тогтмол зардлаа нөхөх, цалин, хөрөнгө оруулалт, нислэгийн шууд бус зардлаа бууруулах зэргээр хэмнэлтийн горимоор ажиллаж байгаа аж. МИАТ компанийн зорчигч тээвэр 2019 онд 1936 нислэгээр 788.5 мянган зорчигч тээвэрлэж, төлөвлөгөөнөөс 21.5 мянган хүнээр буюу 2.8 өссөн, өмнөх оноос 69.7 мянган хүнээр буюу 9.7 хувиар нэмэгджээ. Ачаа тээвэрлэлт төлөвлөгөөнөөс 759.7 тонн буюу 20.3, өмнөх оноос 59.8 тонн буюу 2.0 хувиар буурсан байна. Харин дэлхий даяар тархсан цар тахлаас шалтгаалан 2020 оны хоёрдугаар сараас олон улсын нислэгийг зогсоосноор 315 нислэг гүйцэтгэн 213.6 зорчигч тээвэрлэж, тээвэрлэлтийн орлого тасарч, 2020 онд 58.0 тэрбум, 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээн үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрчээ. Иймд тус компанийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэлийг ханган ажиллахаар тогтсон байна. Эх сурвалж: ЗТХЯ
Гадаадад байгаа 18 иргэнд туслахаар 64 сая төгрөгийг зарцуулна
2021-09-29 09:38:22 Нийтлэгдсэн: Улс төрХилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болж Гадаад харилцааны сайд бөгөөд Иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга Б.Батцэцэг удирдан явууллаа. Хурлаар хилийн чанадад нас барсан 3 иргэний шарилыг эх оронд нь ирүүлэх, төлбөрийн чадваргүй 4 иргэний яаралтай эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх, цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орж нутаг буцаж чадахгүй байгаа 4 иргэний нутаг буцах зардал, хилийн чанадад ял эдэлж буй 11 иргэнд дэмжлэг үзүүлэх, мөн хүчирхийлэлд өртсөн 1 иргэнд өмгөөлөгч авахад дэмжлэг үзүүлэх зэрэг 18 иргэний өргөдлийг хэлэлцэж, нийт 64,578,580 төгрөгийг зарцуулах шийдвэр гаргав. Иргэдэд туслах сан нь Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу 2008 онд анх байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор баталсан Иргэдэд туслах сангийн дүрмийн дагуу үйл ажиллагаа нь зохицуулагддаг болно. Эх сурвалж: Гадаад харилцааны яам
“Төрийн эрх мэдлийн хуваарилалт ба хууль тогтоох байгууллага” сэдэвт чиглүүлэх сургалт боллоо
2021-09-28 09:17:57 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын Парламентын судалгааны хүрээлэнгээс өнөөдөр (2021.09.27) УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад зориулсан Төрийн эрх мэдлийн хуваарилалт ба хууль тогтоох байгууллага сэдэвт чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа. Монгол УИХ-ын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөнд Тамгын газрын ажилтнуудын ур чадварыг сайжруулах сургалтыг тогтмол хийх зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Парламентын судалгааны хүрээлэнгээс ажилтнуудын хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтын цогц хөтөлбөрийг боловсруулж, батлуулсан гэдгийг УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг сургалтыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо. Сургалтад УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, УИХ дахь намын бүлгийн ажлын алба, УИХ-ын гишүүний зөвлөх, туслах зэрэг нийт 85 ажилтан хамрагдав. Уг сургалтыг УИХ-ын даргын ахлах зөвлөх, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан удирдан явуулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль дахь төрийн эрх мэдэл хуваарилалт сэдвээр илтгэл тавьсан юм. Төрийн эрх мэдлийн хуваарилалт ба хууль тогтоох байгууллага сэдэвт чиглүүлэх сургалтад оролцогчид Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон түүнд нийцүүлэн шинэчлэн баталсан УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтын талаар тодруулж, хариулт авлаа. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
С.Амарсайхан: 200 ортой Эрдэнэт Медипас эмнэлгийг улсын өмч болгоно
2021-09-28 08:55:15 Нийтлэгдсэн: Улс төрУОК-ын өнөөдрийн хурлаар Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр 2015 онд ашиглалтад орсон 100 гаруй тэрбум төгрөгийн эрүүл мэндийн цогцолбор, 50 өрхийн орон сууц үнэ төлбөргүй шилжсэнийг улсын өмчид буцаан авах шийдвэрийг гаргажээ. УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан: - Анх ковид дэгдэж эхлэхэд байхад 1000 гаруй орж дэлгэж байсан ч өнөөдөр бараг 22 мянган ор дэлгээд байна. Үүний тал хувь нь орон нутагт бий. Өчигдөр гэхэд 500 гаруй ор нэмж дэлгэлээ. Орон нутгийн эрүүл мэндийн нөөцийг нэмэгдүүлэх, зөвхөн орон нутагт гэлтгүй нийслэлд шаардлагатай бүх арга хэмжээг авах хэрэгтэй байна. Эрдэнэт Медипас эмнэлэгийн 200 ортой байгууламжийг 2015 онд 69,9 тэрбум төгрөгөөр барьж, 50 айлын орон сууц, дэд бүтэц бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр 18 жилийн хугацаатай гэрээ байгуулан хувийн байгууллагад шилжүүлсэн ч өнөөг хүртэл улс нэг ч төгрөг аваагүй. Ийм нөхцөл байдалд улсад нэг ч гэсэн ор хэрэгтэй байна. Эмнэлгийг улсад буцаан авах бүрэн боломжтой, бид үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэг нэрийдлээр Эрдэнэт үйлдвэрээс 12,7 тэрбум төгрөгийг бэлнээр авч ашигласан бөгөөд энэ нь өнөөдрийн ханшаар 120-130 тэрбум төгрөгийн эмнэлэг юм. Орхон аймгийн эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах, улсын мөнгийг шамшигдуулсан гэсэн үндэслэлээр улсад буцаан авах шийдвэрийг гаргалаа. Нэг ч төгрөгийн төлбөргүйгээр энэ том барилгыг хувьдаа аваад дээрээс нь бэлнээр хэдэн тэрбумыг авч, буцаагаад 6 тэрбумыг төлбөр гээд шилжүүлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй байна. Ийм нөхцөл байдалд улсад нэг ч гэсэн ор хэрэгтэй байна. Эмнэлгийг улсад буцаан авах бүрэн боломжтой, бид үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй