ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДЛЫГ АРИЛГАХАД БАГШ НАРААС ГАДНА ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий боловсролын зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа. Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиуд бүгд хоёр ээлжээр хичээллэнэ. Таван настай хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулна. Мөн энэ хичээлийн жилээс Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын норматив 900 төгрөг байсныг 1500 болгон нэмэгдүүлсэн. Хоол тэжээл нь хүүхдийн өсөлт, суралцах чадвар, бүтээмжид гол нөлөө үзүүлдэг тул Үдийн хоол хөтөлбөрийн чанарт онцгой анхаарахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа. Хүүхдүүдийн хичээл, сургалт бараг хоёр жил завсарлаад эхэлж байна. Хичээлийн хоцрогдлыг арилгах том зорилт тулгарлаа. Засгийн газар хичээл сургалт эхлүүлэх бүх зохион байгуулалтыг хийнэ гэж Ерөнхий сайд хэлээд хичээлийн хоцрогдлыг арилгахад багш нараас гадна эцэг, эхчүүдийн оролцоо чухал гэдгийг онцолж байлаа. Цэцэрлэг, сургуулийн багш нарын 94 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагджээ. Эцэг, эхчүүд 12-17 насны хүүхдүүдээ дархлаажуулалтад идэвхитэй хамруулж байгаа юм байна. Цар тахлын үед хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах гэж буйтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 75, Баянзүрх дүүргийн 14 сургууль, 146 дугаар цэцэрлэгт ажиллалаа. Шинэ сургуулийг хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан 75 дугаар сургуулийн жишгээр барина Япон Улсын буцалтгүй тусламж, Жайка төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, 828 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургууль барьж, энэ хичээлийн жилд хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ. 75-р сургуулийн барилга дэлхийн орчин үеийн боловсролын байгууллагын стандартын дагуу баригдаж, сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүд сурч хөгжих тэгш хүртээмжит сургалтын орчныг бүрдүүлжээ. Цаашид шинээр баригдах сургуулиудыг 75 дугаар сургуулийн барилгын стандарт, жишгээр барих нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд онцолж байв. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр бага, дунд сургуулийн барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах таван үе шаттай төсөл 1999-2021 онд амжилттай хэрэгжиж Улаанбаатарт 49 сургууль болон сургуулийн барилгын өргөтгөл барьж, сургуульд хамрагдах хүүхдийн хүчин чадлыг 24 мянгаар нэмэгдүүлжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын ирээдүй хойч үеийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Япон Улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкид баяр хүргэлээ. Зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллана Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцсаны дараа Нийслэлийн Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгт ажиллалаа. Хичээл сургууль эхэлсэн үед хотын замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг. Түгжрэлийн шалтгааны 25 хувь нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэх, авах гэсэн авто замын хөдөлгөөнтэй холбоотой. Тиймээс БШУЯ түгжрэл ихтэй бүсэд байрладаг 25 цэцэрлэгийн 60 бүлэгт ээлжийн багш ажиллуулахаар шийдвэрлэжээ. Эдгээр цэцэрлэгийн цуглах цаг 07.00-09.30, тарах цаг 16.30-20:00 байна. Энэ санаачилгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжиж байгаагаа илэрхийлж Монгол Улсын Засгийн газар хотын түгжрэл, төвлөрлийг бууруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлнэ гэлээ. Хотын төвөөс хотын зах руу нүүсэн аж ахуй нэгжийг татварын бодлогоор дэмжинэ гэв. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Виртуал хөрөнгийн зохицуулалтгүй улсад цахим залилан их байгаа бол зохицуулалтай улсад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна

Монгол Улсад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг хянах тогтолцоо одоогоор байхгүй. Гэвчөнөөдрийн байдлаар энэ зах зээлд хэдийн 1.9 их наяд төгрөгийн арилжаа хийгдчихсэн, дөрвөн бирж үйл ажиллагаа явуулж, олон койн бий болжээ. Тийм ч учраас хууль бус мөнгө угаах хэрэгсэл болгохгүй, терроризмыг санхүүжүүлэхэд зарцуулуулахгүй байх үүднээс ФАТФ Монгол Улсад өгсөн 40 зөвлөмжийнхөө 24 дүгээрт энэ тухай тусгаж, яаралтай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг анхааруулсан. Энэ хүрээнд 2020 оноос боловсруулж эхэлсэнВиртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийгУИХ үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зөв хэмээн үзэж, төслийг боловсронгуй болох үйл явц эд өрнөж байна. Тус хууль болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлдэх Ажлын хэсэг Пүрэв (2021.08.13) гарагт Монголбанкан дээр хэлэлцүүлэг хийлээ. ТОДОРХОЙЛОЛТ: Виртуал хөрөнгө гэдэг нь дижиталаар арилжаалдаг, шилжүүлдэг эсвэл төлбөрийн болон хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглах боломжтой үнэ цэнийн дижитал илэрхийлэл. Харин цахим мөнгө бол Монголбанкнаас бүртгэлжүүлэн, Төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд зохицуулагддаг, 1:₮1 гэж хуульд туссан төлбөрийн хэрэгсэл. Харин виртуал хөрнгө бол иргэд хоорондоо арилжаалдаг бөгөөд төлбөрийн хэрэгсэл биш гэдгээрээ ялгаатай. Үүнийг ялгаж салгах ойлголт өгөхгүй байгаа учраас иргэд залилуулах, эд хөрөнгөө алдах эрсдэл хуулийн зохицуулалтгүй орнуудад өндөр байдаг. Ийм хоёр шалтгааны улмаас хуулийг батлан гаргах шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийг ахалж буй Н.Учрал тодотгов. Хуулийн гол зорилго нь Виртуал хөрөнгийг бүртгэлжүүлье Арилжаанаас тодорхой хэмжээний татвар авдаг болъё. Энэ нь хянах нэг хэрэгсэл Виртула хөрөнгийн үйлчилгээ эрхлэгч байгууллагад тодорхой 18 шалгуур тавьдаг болох. Үүнээс илүү нарийн гүнзгий зохицуулалт хийх нь сөрөг нөлөөтэй. Одоогийн Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслөөр бол тусгай зөвшөөрөл олгох, аудит хийх гэгчлэн хэтэрхий нарийн зохицуулалтуудыг тусгасанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа тэрбээр илэрхийлэв. Байр, машинаа зараад криптовалют авдаг байдал хэзээ ч байж болохгүй. Иргэд зөв ойлгож, төрөөс анхаарч ажиллана Одоогийн байдлаар дэлхий дээр 81 улс криптовалютыг зөвшөөрч, 16 орон хориглож байгаа бол бусад нь ямар нэгэн тодорхой зохицуулалтгүй байна. Криптовалютыг зөвшөөрч, зохицуулалт хийсэн орнуудад Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж Дижитал өрсөлдөх чадвар нэмэгдэж Иргэдийн амьдралын чанар сайжирч байгаа гэсэн эерэг үзүүлэлтүүд гарч байгаа бол Зөвшөөрөөгүй ба хориглосон орнуудад Дижитал хэлбэрээр хөрнгө оруулалтуудад хязгаарлагдаж Мөнгө хөрөнгө босгох санхүүгийн зах зээл эерэг нөлөө үзүүлэх үйлдэл гаргаж чадахгүй байна. Хариногт зохицуулалтгүй байгаа улсад цахим залилан их явагддаг. Цахимаар худал хуурмаг крипто гаргаж арилжаалдаг, өөр зүйлд хөрөнгө оруулдаг болохыг Н.Учрал гишүүн онцолсон юм. Тиймээс Монгол Улсын тухайд эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлагатай ба ингэхдээ хэт нарийн зохицуулахдаа бус бүртгэлжүүлээд, татвар ногдуулж, тодорхой шалгууртай болох нь чухал хэмээн Ажлын хэсэг үзэж байна. Хуультай болсноор маш эерэг үзүүлэлтүүд бий болно. Бид хориглохгүй болно. Гэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардаж, татвар ногдуулж байна. Үүнээс үүссэн эрсдэл, үр дагаврын талаар олон нийттэй хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаагаар давуу талууд бий болно. Цахим залилан, янз бүрийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхгүй бол иргэд буруу ойлголтоосоо шалтгаалаад мөнгөө буруу зүйлд оруулж дампуурал хүлээх эрсдэл үүсэх вий гэдгээс болгоомжилж байгаа юм. Манай улс Дампуурлынхаа хуулиар хувь иргэний дампуурлыг хуульчилж өгөөгүй улс. Тэгэхээр хувь хүн дампуурсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээдэггүй. Энэ их эрсдэлдтэй. Ер нь криптовалют авч байгаа хүмүүс нэлээд судалж байж, компани, ААН-ийн мэдээллийг авч байж койнуудыг авах хэрэгтэй. Хоёрт, эрсдэлтэй учир санхүүгийн чадамжаа харж шийдвэр гаргах хэрэгтэй. Байр, машинаа зараад криптовалют авдаг байдал хэзээ ч байж болохгүй. Иргэд зөв ойлгож, төрөөс анхаарч ажиллана хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэв. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 12,000 гаруй койн 398 бирж дээр арилжаалагдаж байна. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалтгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнхэлэлцүүлгийн үеэр олон улсын чиг хандлагад виртуал хөрөнгийг төлбөрийн хэрэгсэл хэмээн хүлээн зөршөөрч эхэлж байгааг дурдсан юм. Тухайлбал,Сальвадор улс ийнхүү хүлээн зөвшөөрч, иргэн бүрдээ 30 доллартой тэнцэх хэмжээний криптовалют олгохоор мэдэгдсэнбайна. Харин Их Британи төлбөрийн системд оруулахгүйгээр бүртгэх үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үнэт цаасны төрөл биш гэдгийг сануулж, арилжааг нь зохицуулж байгаа юм байна. 2023 онд Монгол Улс ФАТФ-д үнэлгээний тайлангаа танилцуулах ёстой учраас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг УИХ-аар аль болох яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай байгааг Б.Долгорсүрэн дурдсан юм.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ерөнхий боловсролын зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна. Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Мөн энэ хичээлийн жилээс Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг нэмэгдүүлж, цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий хоолзүйч мэргэжилтний орон тоог баталж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгаад буй. Засгийн газрын тэргүүн эдгээр шийдвэрийн биелэлттэй танилцаж, багш, ажилчдын саналыг сонсч зарим асуудлыг шийдвэрлэх юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Хан-Уул дүүргийн 75, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль, 146 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцана.

Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг есдүгээр сард эхлүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр тус төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги байгуулах бэлтгэл ажлын явцыг шалгав. Төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нисэх хүчний нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх 3 эмчийг сургаж дадлагажуулж байна. Мөн Агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 T-1 загварын 3 нисдэг тэрэг, нисэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор нийлүүлж, нисдэг тэрэг байрлах ангарыг байгуулаад байна. Францын Хэли-Юнион компаниас нийлүүлж буй эхний ээлжийн Airbus ЕС-145 загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг инженер техникийн баг угсарч дуусжээ. Ирэх арваннэгдүгээр сард дахин нэг нисэх тэрэг оруулж ирэх юм. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа уг төслийг амжилттай, үр дүнтэй эрчимжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч ажиллаж буйг Шадар сайд дуулгаад, Коронавирусний халдвараас шалтгаалан гэрээнд заагдсан ажлууд хугацаа алдаж буй ч нисгэгчдийг сургаж дадлагажуулах гэрээг сунган аюулгүй байдлыг бүрэн хангуулахад хяналт тавьж ажиллана гэдгээ хэллээ. Тэрбээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг ирэх eсдүгээр сард эхлүүлэх бэлтгэл ажлыг хийж, хамтарсан туршилтын нислэгүүдийг үйлдэх нөхцөл боломж бүрдүүлэхийн тулд шаардлагатай бүх шатны арга хэмжээ авахыг ОБEГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд даалгалаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.