Шууд: Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс танхимын, танхимын бус гэсэн хэлбэрээр хичээл эхэлнэ
2021-08-04 11:18:39 Нийтлэгдсэн: Улс төрФинландын Гадаад хэргийн сайдтай сонгуульд харилцан дэмжлэг үзүүлэх асуудлаар ярилцав
2021-08-04 10:29:37 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финланд Улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистотой өнөөдөр цахим уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, байгаль орчин, ойн аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, шинжлэх ухааны салбарын салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхлоо сайд Б.Батцэцэг илэрхийлэв. Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаа, сонгуульд харилцан дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар сайд нар ярилцав. Эх сурвалж: ГХЯ
Том мөнгөн дэвсгэрт гаргах судалгааг хийхийг Төв банканд үүрэг болголоо
2021-08-04 10:04:26 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын их хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзлаа. Г.Занданшатар төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримталж, том мөнгөн дэвсгэртийг гаргахад судалгааны ажил хийхийг Төв банканд үүрэг болголоо. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад чиглэсэн зээл, санхүүжилтийн схемийг боловсруулж, цар тахлын энэ үед эдийн засгаа тогтвортой байлгаж, ирэх өвлийг өнөтэй давахад төрийн мөнгөний бодлогод анхаарч ажиллах хэрэгтэйг захилаа. Түүнчлэн Монголбанк 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 1,8 их наяд төгрөгийн зээлийг гаргаж, ханшаа тогтвортой барьж, валютын нөөцийг нэмэгдүүлэн сайн ажиллаж байгааг тэмдэглэв. Мөнгөн дэвсгэртийн шинэчлэлийг хэрэгжүүлж, гүйлгээний зардал, төлбөрийн хэрэгслийн зардлыг бууруулахын тулд гүйлгээнд ашигладаггүй мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах нь эдийн засгийн хувьд үр ашигтайг онцлов.
“ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ТӨРӨӨС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ” ГАРГАНА
2021-08-04 09:41:13 Нийтлэгдсэн: Улс төрГазрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Тус төслийн хэрэгжилт 30 хувьтай байна. Цар тахлаас улбаатай элдэв саад бэрхшээл тохиолдож буй ч улс орны эдийн засаг, нийгэмд өндөр ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын ажлууд нэг хоног, нэг цагаар ч болов хойшлох, саатах ёсгүй гэдгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тодотголоо. Ковид-19 цар тахлаас үүдэж Тяньжин, Эрээний боомтод Энэтхэгээс ирсэн ачаа тээвэр саатаж, тээвэрлэлттэй холбоотой үнийн хөөрөгдөл үүссэний зэрэгцээ гадаад, дотоодын ажиллагсдыг удаан хугацаагаар тусгаарлах, хот хоорондын зорчих хөдөлгөөний хязгаарлах зэрэг хүндрэлтэй асуудал байгаа ч төслийн ажил зогсолтгүй үргэлжилж байна. Цаашид түүхий эдийн хангамжийн асуудал буюу Давст XXXI талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах асуудлыг шийдвэрлэх болон үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг яаралтай бэлтгэх зэрэг тулгамдсан асуудал байгааг Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ. Аливаа томоохон төсөл хөтөлбөрийн цаана зөвхөн эдийн засгийн өсөлт, санхүү мөнгөөр хэмжигдэхгүй нийгмийн үр өгөөж үлэмж их байдаг. Ялангуяа, стратегийн чухал ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Ажлын хэсгийн гишүүдийн үүрэг оролцоо чухал учраас илүү хичээж ажиллах хэрэгтэй. Төслийн ач холбогдолтой харьцуулахад дээрх тулгамдсан асуудлууд бол шийдвэрлэх боломжтой ажил. Тиймээс тээвэрлэлттэй холбоотой асуудлууд болон Хөгжлийн банкны зээлийн хүү, үнийн өсөлттэй холбоотойгоор үүссэн санхүүгийн асуудлуудыг энэ сард багтаан шийдвэрлэж, төслийн ажлыг урагшлуулах ёстой хэмээн Шадар сайд хуралдааны төгсгөлд өгсөн үүрэг даалгавартаа онцоллоо. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам-ын төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
УУХҮ-ИЙН САЙД Г.ЁНДОН: ШАТАХУУНЫ ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ, НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА
2021-08-04 09:35:47 Нийтлэгдсэн: Улс төрШатахууны үнийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд уулзалт болж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарын албаны хүмүүс мөн Петровис, Петрожамп, Тодпетролиум, МТ, Шунхлай зэрэг нефть импортлогч компанийн удирдлага оролцож, хэвлэл мэдээллийнхэн сонирхсон асуултдаа хариулт авлаа. 2020 оны дөрөвдүгээр сард 19.5 ам.долларт хүрч байсан газрын тосны үнэ он гарсаар тасралтгүй өсөж өнөөдөр 73 ам.долларт хүрч, 3.5 дахин өссөн. Дэлхийн зах зээлийн энэ өсөлт манай улсад нийлүүлэгддэг шатахууны хилийн үнэд нөлөөлж өнгөрөгч оны тавдугаар сард АИ-92 авто бензиний үнэ 202 доллар байсан бол энэ оны 8 сарын хил үнэ 733 доллар болж 262 хувиар өсөөд байна. Засгийн газраас цар тахлын хүнд үед бензиний үнийн өсөлтийг иргэдийн нуруунд үүрүүлэхгүйн тулд аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, АИ-92 авто бензиний онцгой албан татварыг одоог хүртэл тэглэсэн хэвээр байна гэж УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэллээ. Өнгөрсөн онд санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан олон улсын компанитай тогтвортой байдлыг хангах гэрээ байгуулж ажилласны үр дүнд бид үнийн өсөлттэй энэ жил гаруй хугацаанд үнэ хямд шатахуун хэрэглэсэн. Цар тахлын үе, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тасалдсан, иргэдийн орлого буурсан үед, иргэдийн 60 хүртэлх хувийг вакцинжуулж, эдийн засгийн идэвхжил нэмэгдэх хүртэл өргөн хэрэглээний АИ-92 авто бензиний үнийг өсгөхгүй байх зөвшилцөлд хүрч энэ оны долдугаар сар хүртэл шатахууны үнэд өөрчлөлт оруулаагүйг уулзалтад оролцогчид хэлж байлаа. Манай улс одоогоор шатахууны 30 хоногийн нөөцтэй. ОХУ-ын Эрчим хүчний яамнаас АИ-95, АИ-98 авто бензинийг ирэх сард нийлүүлэхгүй гэж мэдэгдсэн учир тухайн төрлийн бензиний хомсдол үүсгэхгүй, нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд БНХАУ-ын China oil компанитай хэлэлцээр хийж, АИ-95, АИ-98 бензин авахаар болсон байна. БНХАУ-аас импортлох АИ-95, АИ-98 авто бензиний үнийн хувьд зөрүү гарахгүй, чанарын хувьд олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн байна. Манай улсын урд, хойд хөршийн иргэд нэг литр бензинийг 2-3 мянган төгрөгтэй дүйх үнээр худалдан авч байна.Өмнөд хөршид гэхэд он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнэ 12 удаа нэмэгджээ. Монгол Улс жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулснаар дотоодын газрын тос хэрэглээний 55-60 хувийг хангана.Одоогийн байдлаар технологийн бус барилга байгууламжийн барилга-угсралтын ажил эхэлсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өгсөн чиглэлийн дагуу УУХҮЯ, Сангийн яам хамтран Газрын тосны үйлдвэр баригдтал шатахууны үнийг тогтвортой байлгах төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэж УУХҮ-ийн сайд Г.Ёндон онцолж байлаа. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй