#ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна
2021-07-28 12:25:11 Нийтлэгдсэн: Улс төрС.АМАРСАЙХАН: ТӨРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАХАД ХУУЛЬ ЭРХЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ЧУХАЛ
2021-07-28 10:27:16 Нийтлэгдсэн: Улс төрЭм, эмнэлгийн хэрэгслийн чанар, нөөц хангамж болоод хүнсний аюулгүй байдал, барилгын материалын чанар, стандартыг хангуулах, барилга байгууламжийн паспортжуулалт болон Мэргэжлийн хяналтын байгууллагад нэвтрүүлж буй дижитал шилжилтийн явц зэрэг асуудлаар Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-т ажиллаж, тулгамдсан асуудлаар мэдээлэл солилцон, гарц шийдлийг хэлэлцлээ. Барилгын материалын чанар, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Мэргэжлийн хяналтын eрөнхий газар, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хяналт шалгалт хийхэд 2021 онд БНХАУ-аас импортоор оруулж ирэн худалдаж байсан арматур төмөр жин тонндоо хүрэхгүй, стандартын шаардлага хангахгүй байжээ. Иймд 759,5 тн арматурыг зах зээлээс эргүүлэн татаж, барилгын даацын бүтээцэд хэрэглэхийг хориглож хашаа, замын ажилд хэрэглэхээр шийдвэрлэсэн байна. Мөн БНХАУ-аас импортлосон цементийн хадгалалтын горим алдагдаж чанарын шаардлага хангахгүй болсон тул 914,7 тн цемент болон сав баглаа боодлын битүүмж алдагдаж хатсан 24,9 тн будаг, чанар стандартын шаардлага хангахгүй 172,3 мянган ширхэг тоосгыг зах зээлээс эргүүлэн татаж устгажээ. Хүнсний аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 2021 оны эхний 6 сарын байдлаар хэрэглэх болон хадгалах хугацаа дууссан, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй 1925, хаяг шошгын зөрчилтэй 486 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлээс татаж устгалд оруулсан байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шадар сайдад уламжиллаа. Ялангуяа барилгын материалын чанар стандартыг хангуулах тал дээр лабораториудын хүрэлцээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспортлогч, импортлогч талуудын чиг үүргийг тодорхой тусгасан, чанар стандартын асуудлаарх хууль эрх зүйн орчинг сайжруулах нь нэн түрүүнд шаардлагатай байгааг салбарынхан хэлж байлаа. Хууль эрх зүйн орчны шинэчлэл нь мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн чухал байгаа бөгөөд Төрийн хяналт, шалгалтыг орчин үеийн эрэлт хэрэгцээ, шаардлагад тулгуурлан шинэ түвшинд гаргах, цахим шилжилтийн бодлогыг бодитой хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх тул энэ чиглэлээр Засгийн газар, УИХ-ын түвшинд асуудлыг тавьж шийдүүлэхэд онцгойлон анхаарахаа Шадар сайд энэ үеэр мэдэгдлээ. Тэрбээр хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний худалдаа эргэлтийг хөнгөвчлөх зорилготой АХБ-ны төслийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг боомт, Дархан-Уул аймгийн МХГ-ын лабораторийн барилга, Алтанбулаг боомтод хилийн хорио цээрийн байгууламжийг 2022 онд багтаан ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм. Мөн Цар тахлын амаргүй цаг үед мэргэжлийн хяналтын байгууллага хувийн хэвшлийнхэн, иргэд, аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжиж, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх чиглэлд зөвлөн тусалж ажиллах шаардлагатай байгааг мөн үүрэг даалгавартаа онцолсон юм. ШАДАР САЙДЫН АЖЛЫН АЛБА
ШУУД: МУ-ын шадар сайд С.Амарсайхан МХЕГ дээр ажиллаж байна
2021-07-27 14:59:53 Нийтлэгдсэн: Улс төрМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД КИМ БҮ ГЁМ-ТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ
2021-07-27 14:57:39 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийж, Токиогийн Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцоод буцах замдаа БНСУ-аар дамжин өнгөрч байна. Тэрээр БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй өнөөдөр ажлын уулзалт хийв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдагч хөрш БНСУ-тай Иж бүрэн түншлэл-ийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ахиулах, цар тахлын нөхцөл байдал намжмагц дээд, өндөр түвшинд харилцан айлчлалын давтамжаа нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг шинэ түвшинд гаргахын төлөө байгаагаа илэрхийлж томоохон төсөл хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Талууд КОВИД-19 цар тахлын өнөөгийн хүнд нөхцөл байдалд нягт хамтын ажиллагаа нэн чухал байгаад санал нэгдэж, цар тахлыг даван туулахад чиглэсэн мэдлэг, туршлага, мэдээллээ хуваалцах тал дээр илүү нягт хамтран ажиллахаар ярилцав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед иргэдээ татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэх, цар тахалтай тэмцэх зэрэг чиглэлд БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд иргэдийн солилцоог дэмжих чиглэлд цаашид ч нягт хамтран ажиллахаа тэмдэглэв. Мөн цар тахлын үед БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийг вакцинжуулалтад хамруулахад БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг хүслээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулж, эмчилгээнд ямар эм хэрэглэж, эдийн засгийн цаашдын төлөв байдлыг хэрхэн харж, КОВИД-19 цар тахлын дараа ард иргэдийг аль болох түргэн энгийн амьдралд эргэн оруулах чиглэлд БНСУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар сонирхож мэдээлэл авав. БНСУ дахь дельта вирусын тархалт, вакцины дархлаажуулалтын үр нөлөө, эмийн хэрэглээний талаар мөн хөндөж асуув. Ерөнхий сайд Ким Бү Гём Монголын ард түмэнд Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэндийг хүргээд Монгол оронд 6 жилийн өмнө очиж тэнгэрийн од харж, байгалийн үзэсгэлэнт тал нутагтай танилцаж байсан дурсамжаасаа хуваалцсан юм. Тэрээр Монголын тал нутаг, үзэсгэлэнт байгалийг солонгос жуулчид олноороо очиж үзээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Ким Бү Гём БНСУ-ын талаас дэвшүүлсэн Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга болон Шинэ Умардын бодлогыг Монголын Засгийн газар дэмжиж байгаад талархал илэрхийлээд цаашид бүс нутгийн болон хоёр талын халдвар хамгаалал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, зам тээвэр, эрчим хүч, логистикийн зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын дэвшүүлсэн бүс нутгийн санаачилгын хүрээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаа талаараа мөн санал солилцов. Хоёр тал олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ялангуяа Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ЭКСИМ банкны ерөнхийлөгч болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын корпорацуудын төлөөлөлтэй мөн уулзах юм.
УИХ: Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв
2021-07-27 11:52:03 Нийтлэгдсэн: Улс төрУлсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт, жижиг, дунд, хөнгөн, хүнд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын талаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа. Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар: Ээлжит чуулганы хугацаанд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хоёр удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Байнгын хороо 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын Эрчим хүчний сайдад хандан Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар тавьсан асуултын хариуг сонсож, мөн Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооноос боловсруулсан тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Байнгын хороо Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд тус тус хүргүүлсэн. Бусад ажлын талаар: Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь нар 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нар Блю Скай кашемир ХХК-ийн ноос, ноолуурын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монголын Ноос Ноолуурын холбооноос боловсруулсан Ноолуурын салбарыг хөгжүүлэх зорилт, арга хэмжээ, Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн холбооноос бэлтгэсэн Ноос боловсруулах салбарыг хөгжүүлэх зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ илтгэлийг сонсож, Монголын ноос ноолуурын холбоо, Говь ХК, Баялаг-Өлзий ХХК зэрэг тус салбарын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоогэж УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй