Улаанбаатар-Чөндү хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоох санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа өнөөдөр БНХАУ-ын Чөндү хотын орлогч дарга НЮ Чинбао тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд орлогч дарга Ш.Анхмаа Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар олон улсын өдөрлөг-2019 арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд талархсанаа илэрхийлээд, айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л салбарт хамтарч ажиллах болно гэсэн юм. Харин БНХАУ-ын Чөндү хотын орлогч дарга НЮ Чинбао хоёр хотын найрамдлын хүрээнд эдийн засгийг өсөн нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг тэлэх ажлуудыг санаачлан ажиллахад бэлэн байгаагаа дуулгаад, Чөндү хотын тэтгэлэгт сургуулиудад Улаанбаатар хотын оюутан залуусыг суралцах, бизнес эдийн засгийн үзэсгэлэн худалдаанд оролцох саналуудыг тавилаа. Тэрбээр Бид хамтын ажиллагааны хүрээнд бизнес, эдийн засгийн харилцан үр ашигтай бодлогын хүрээнд олон ажлуудыг хийх ёстой. Монгол Улс БНХАУ хооронд бизнес стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж байгаа энэ үед найрамдалт хотууд хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах ёстой гэж харж байна гэлээ. Уулзалтаар төгсгөлд талууд эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, биеийн тамир спорт, эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр найрамдалт харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулна уу Баянзүрх 11:00-18:00 цагт 19, 24, 22-р хороо Алтан-Өлгийн 17-19, 30, Баруун Алтан Өлгийн 30, Тамирчины 1-7-р гудамжууд, 1, 2, 3, 4, 5 байр, Жаргалантын 1-6, 12, 14-18, Газарчины 1-7, Овоотын 1-9, Цайзын 1-8, 10-26/А, 50-56, Цахлайн 6-15, Шар хоолой 13, 20, Дэнжийн 1-3, Хоршоололын 7-16, Цахлайн задгай гудамжууд, АЖУГДС, Монголын хүүхдийн сан ТББ, 168, 169-р цэцэрлэг, Ган титэм, Мон дэм, Газар шилтгээн, Хавтагийн нуруу, Их Могул, Таван өлзий, Батдалай уул, Тамирчин, Эрхэст сайхан, Сүмбэр хунтан, Тамирын хүү, Хөргөлт сервис, Альфа моторс ХХК-иуд, 065-р ЦА, Хелп интернешнл ОУБ, иргэн Түвшинтунгалаг, Аавын өндөр СӨХ, Хөх уул СӨХ, Онч мэргэн өрхийн эмнэлэг, иргэн Бурмаа болон эдгээрийн ойр орчмоор Сүхбаатар 11:00-17:00 цагт 6, 8, 11-р хороо Амарын гудамж, УБ, Туушин, Пума империал зочид буудлууд, 3, 4, 19, 22, 24, Б/26, 50, 64-р байрууд, Хас банк, ЭХЗХ, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Шүүх, Урлагийн ажилтны холбоо, УБДС ТӨХК /ялтсан бойлер/ болон эдгээрийн ойр орчмоор 11:00-18:00 цагт 19-р хороо Ар согоот, Банкны зуслан Хан-Уул 11.00-17.00 цагт 2, 4, 8, 11, 12-р хороо Урьдчилан цэвэрлэх байгууламж, Пума рийл стэйт, Петровис ХХК, Мантууш ХХК, 2, 3, 4, 5, 7-р хэсэг, Шинэ суурьшлын бүс, Гишүүний ам, Дэвшил ХХК, доод Өлзийт, Ногоо, Түргэний гол, Туул гол орчмоор 11:30-18:00 цагт 13-р хороо ЗХЖШ-ын ЦТГ, Худгууд болон ойр орчмоор Баянгол 11:00-17:00 цагт 1, 4-р хороо 2-р хороолол 7, 9-16, 6/А, 7/А, 15/А, 16/А, 20/А, 21, 21/А, 22/А, 34-р байрууд Сонгинохайрхан 09:00-18:00 цагт 21-р хороо Партизан, Хаан банк, Эмнэлэг, 74-р сургууль, Дотуур байр, Цагдаагийн хэсэг, Захиргаа, Соёлын төв, Уурын зуух, ШТС, Үүрэн телефоны станц, гэр хороолол орчмоор Налайх 10.00-13.00 цагт 4-р хороо Бүс нуурын гэр хороолол 14.00-17.00 цагт 4-р хороо Нарангийн төмөр замын цаад талаар Багахангай 11.00-17.00 цагт Сургууль, Халамж, Караоке, УСУГ, УБЦТС ТӨХК, ОБГ-ын салбарууд Төв аймаг 10:00-13:00 цагт Батсүмбэр сум Засварын газар орчмын гэр хороолол 10:00-14:00 цагт Зуунмод сум Дэнжийн гэр хороолол 14:00-18:00 цагт Зуунмод сум Хөгжил хотхон, Батсүмбэр сум Будаан толгой орчмын гэр хороолол

Хятадад гурван юаниар Шинзо Абэг "буудаж" болно

Эдийн засгийн хөгжилдөө омогшсон хятадууд их гүрний дээрэнгүй үзэл гаргах болжээ. Энэ нь хамгийн түрүүнд дэлхийн 2-р дайнд улсыг нь эзэлж байсан япончуудын эсрэг үзлээр илэрч байна. Хятадад буудлагын талбай дээр гурван юань төлөөд Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэг буудаж болно. НУУЦ.мн

Хятадын “цагтай”,”цаггүй” хоёр авилгачны баригдсан хөгжилтэй түүхээс…

Энэ хэрэг явдал 2012 онд Шаньси хотод гарсан томоохон ослоос эхэлсэн. 36 хүн амиа алдсан аймшигт зам тээврийн ослын газарт инээмсэглэн зогсож байгаа түшмэлийн зураг хэвлэлээр цацагдсан даруйдаа шуугиан тарьжээ. Үхэл аймшиг нүүрлэсэн газарт инээд алдан зогсох түшмэл тэр дороо л олны анхааралд өртсөн. Би угаасаа л байнга инээмсэглэж явдаг хүн тайлбарласан түшмэлийг олон нийтийн идэвхитүүд сонирхон эхэлсэн байна. Ердөө хэдхэн хоногийн дараа инээмсэглэгч түшмэл гуай дэлхийн алдартай брэнд цагны хоббитон болох нь тогтоогджээ. Хэвлэл цахимаар түүний энд тэнд зүүж явахдаа авахуулсан 12 алдартай брэнд цагных нь бүхэл бүтэн зургын цомог цацагдсан. Тэрээр 1500-70 мянга хүртэлхи долларын үнэтэй цаг зүүдэг нь жирийн түшмэлийн хувьд байж боломгүй их мөнгө байлаа. Мөн бусад үнэт эдлэлүүд нь илэрчээ. Инээмсэглэгч түшмэл бүх брэнд цагаа хууль ёсны орлогоороо худалдаж авсан гэж мэдүүлсэн ч хуулийн байгууллага шалгалтаа эхлүүлэн авлигал авдаг болохыг нь тогтоожээ. Шүүх цагны хорхойтой түшмэлд 12 жилийн хорих ял оноосноор тэрээр авлигалын түүхэнд цагтай авлигач гэж оржээ. Үүний дараагаар цаггүй авлигач бас тодорсон байна. Үерийн гамшгийн газар ажиллаж байгаа Хятадын Ерөнхий сайдын дэргэд зогсож байгаа цагны ором нь тод харагдсан бугуйтай түшмэлийн зураг цахимаар цацагджээ. Цагтай түшмэлийн хэргийн дараа төрийн албан хаагчид ганган хээнцэр эдлэл зүүж олон нийтийн өмнө гарах нь илт цөөрсөн байлаа. Олон нийтийн идэвхитнүүд тэр дороо л цаггүй түшмэлийг судалж гарчээ. Удалгүй түүнийг бас л олон тооны үнэтэй брэнд цагтай ч түүнийгээ зүүдэггүй болохыг нь илчилсэн байна. Шүүх цаггүй түшмэлд найман жилийн ял оноосноор цаггүй авлигач хэмээн алдаршжээ. Ворд.мн

Түгжрээнд саатахгүйн тулд голоор сэлж ажилдаа очдог герман эр /бичлэг, гайхмаар/

Бенжамин Дэвид нь Мюнхэн хотын дундуур урсдаг Изар голыг хамгийн ашигтайгаар ашигладаг оршин суугч гэнэ. Өдөр бүр тэрээр энэ голын урсгал даган сэлж ажилдаа түгжрэлгүй очдог. Өмнө нь тэрээр гэрээсээ хоёр км-ын зайтай орших ажилдаа машинаараа явдаг байжээ. Гэсэн ч түгжрээнд таг саатдаг байсан тул унадаг дугуйгаар явдаг болжээ.Гэтэл сүүлдээ унадаг дугуйтай хүн ч гэсэн түгжрээд явахын аргагүй болсон тул голоор сэлж ажилдаа очих мэргэн арга сэджээ. Түүний гэр нь Балдеплазе дүүрэгт байдаг бол ажил нь Културстренде гэдэг гудамжинд байрладаг. Өглөө бүр тэрээр энэ хоорондын хоёр км зайг гучин минутанд сэлж туулан ажилдаа очдог. Ажилдаа гарахаасаа өмнө интернэтээс өдрийн цаг агаар, Изар голын усны хүйтэн, урсгалын хурдны тухай мэдээллийг хардаг. Голд орохдоо ажилдаа өмсөх хувцсаа ус нэвтэрдэггүй тусгай уутанд хийж нуруундаа үүрдэг. Зарим үед нотебүүк болон бичиг баримтаа хийдэг. Цаг агаарын байдал болон усны хүйтнээс хамааран заримдаа усны хувцас өмсөж хөлдөө тусгай сандаал угладаг аж. Хүмүүс голд шил хагархай лонх, эвдэрхий унадаг дугуй, төмөр зэрэг биеийг нь зүсэж гэмтээж болох зүйлс хаядаг тул болгоомжтой сэлэх хэрэгтэй гэнэ. Урсгал даган сэлсээр 30 минутын дараа эрэг дээр гарч биеэ арчиж хатаагаад халуун кофе уунгаа түгжрээнд саатсан нөхдөө хүлээдэг гэнэ. Харин машинаар ажилдаа ирдэг найз нар нь өглөөний оргил ачааллын үед энэ зайг бараг хоёр цагт туулдаг. Ийнхүү тэрээр дулааны улиралд ажилдаа түгжрэлгүй ирдэг. Мюнхен хотын хүн ам жилд 30 мянгаар нэмэгдэж байгаа тул тэр хэмжээгээр машины тоо ихсэж түгжрэл нэмэгдэж байгаа гэнэ. Word.mn

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.