Өнөөдөр Сөүл-УБ чиглэлийн транзит нислэгээр 273 хүн эх орондоо ирнэ
2020-04-30 09:13:59 Нийтлэгдсэн: ПапарациОйрын хугацаанд нийт гурван онгоцоор иргэдээ авахаар бэлтгэл хангаад байна гэдгийгГадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өчигдөр мэдээлсэн билээ. Өнөөдөр МИАТ ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит онгоцоор (долоон улсаас) нийт 273 хүн эх орондоо ирнэ. 04.30-ндСөүл-Улаанбаатар /транзит/ Нийт 7 улсаас273 зорчигч 05.01-ндСөүл-Улаанбаатар Нийт271 зорчигч 05.02-ндФранкфурт-Улаанбаатар /транзит/ Нийт 13 улсаас263 иргэн гээднийт 807 хүн эх орондоо ирнэ.
Австралиас буцах иргэдийг Франкфуртээр авахаар шийдвэрлэсэн байна
2020-04-27 09:20:53 Нийтлэгдсэн: ПапарациАвстрали дахьМонгол Улсын Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг гаргасан байна. Мэдээлэлд: Монгол Улсад тусгай үүргийн онгоцоор буцахаар өргөдөл гаргасан иргэдэд Улсын Онцгой Комиссын шуурхай штабаас 5 дугаар сарын 2-нд Франкфуртээс нисэх тусгай үүргийн нислэгт багтан нисэх боломжтой гэж шийдвэрлэсэн нийт 31 иргэний нэрсийг хүлээн авав. Үүнд бага насны хүүхэдтэй ангилалд 16, жирэмсэн ангилалд 11, эрүүл мэндийн шалтгаантай ангилалд 4 иргэн тус тус байна. Өндөр настан ангилалд энэ удаад 75-аас дээш насны хүмүүсийг оруулахаар УОК шийдвэрлэж, энэ ангилалд Австралиас хүн ороогүй байна. Австралиас 4 дүгээр сарын 30-наас өмнө Сөүл шууд орох онгоц байхгүй, дамжиж очих нь өндөр өртөгтэй гэдгээр Австралиас буцах иргэдийг Франкфуртээр авахаар шийдвэрлэсэн байна. Нэр нь ирсэн иргэдтэй ЭСЯ-наас холбогдож зааварчилга өгөх болно. Тантай холбогдоогүй нөхцөлд УОК-ын тухайн шийдвэрт багтаагүй гэж ойлгохыг хүсье. Шийдвэрийг УОК гаргасан ба Европын орнууд болон Австрали, Канад зэрэг улс орнуудаас олон иргэн дээрх ангилалд багтаснаас 240 хүнийг л сонгосон тул дийлэнх иргэд шийдвэрт багтаагүй гэж бидэнд мэдээлэв. Жич: ЭСЯ нь 3 дугаар сарын 15-наас эхлэн 4 дүгээр сарын 23-ныг дуустал хугацаанд нийт 1,177 иргэний буцах хүсэлтийг хүлээн авсан бөгөөд Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу холбогдох ангилалд орох 792 иргэний өргөдөл, хүсэлт, нотлох баримтыг 4 дүгээр сарын 23-нд Улсын Онцгой Комисст хүргүүлсэн болно. Холбогдох ангилалд багтаагүй 385 хүний өргөдлийг ч мөн хүргүүлсэн.
Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан энэ сарын 2-нд боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ төрлийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар ДЭМБ болон БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр коронавирусийн халдвараар нийт 87003 хүн өвчилсөн, 2977 хүн нас барсан, 851 сэжигтэй тохиолдол, бүрэн эдгэрсэн 41675 иргэн эмнэлгээс гарсан байна. Коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 57 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд Эквадор, Катар улсуудад шинээр илэрчээ. Филиппин, Япон, Франц, БНСУ, Иран, Итали улсуудад уг халдвараар хүн нас барсан 87 тохиолдол бүртгэгджээ. Харин Монгол Улсад энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч дамжин орж ирэх өндөр магадлалтай байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлсээр байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д хоёр хүн, Сэлэнгэ аймагт нэг хүн гээд нийт 302 хүнийг ажиглалтад тусгаарлаж байгаа аж. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн хяналтыг цэгийг ажилуулж, иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэж байна. Коронавируст Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үйл ажиллагааг хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлж буй нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжүүлэх ажлыг сайжруулах зорилгоор өртөөчилсөн дадлага, сургалтыг Сүхбаатар нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байгааг дуулгасан юм. Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нөөцлөлтийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр энэ үеэр танилцууллаа. БНХАУ болон дэлхийн зарим улс оронд гарсан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийслэлийн хүн амыг хүнсээр хангах албаны мэргэжлийн 32 анги, таван худалдааны төв, 27 хүнсний үйлдвэр, дүүргүүдийн Хүнсээр хангах албаны мэргэжлийн 108 анги, томоохон зах, худалдааны 36 төвүүдээс хүнсний нөөцлөлтийн талаар долоо хоног тутам авч мэдээлэл авч нэгтгэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар хүнсний нөөцлөлт хэвийн хэмжээнд байна. Нөөцийн махны үнийн хөөрөгдөл, хоомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Өргөтгөсөн худалдаа-г зохион байгуулахад хамтран ажиллах талаар бөөний худалдааны томоохон 11 зах худалдааны төвүүдийн удирдлагуудтай уулзалт хийсэн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ. Тэрбээр Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн мах бүрдүүлэлт, хадгалалт хэвийн үргэлжилж байна. Мөн болзошгүй гамшгийн үед хоол хүнсээр хангах ажлын хүрээнд хоол хүнсээр хангах мэргэжлийн ангийн гэрээг байгуулж, зарим хоол үйлдвэрлэлийн хүчин чадлын судалгааг гаргасан гэдгийг онцоллоо. Хуралдааны үеэр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлд автомашинаар зорчих хөдөлгөөний зохион байгуулалтад оруулах зарим арга хэмжээнүүд талаар мөн танилцуулга мэдээлэл хийгдлээ. Нийслэлд 530,000 автомашин бүртгэлтэй байдаг ба хөдөлгөөнд оролцож байгаа нь 420,000 автомашин гэсэн тооцоолол байдаг аж. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд одоо мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтын хяналт шалгалтыг сайжруулах, улсын дугаарын тэгш сондгой дарааллаар явуулах, долоо хоногт хоёр удаа хөдөлгөөний хязгаарлалтад хамрагдах байдлаар зохицуулах болон өглөө оройн хөдөлгөөний ачаалалтай үеэр орон нутгийн дугаартай автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах саналтай байгааг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хэлэв. Жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд амны хаалтыг үйлдвэрлэж нийлүүлэх бүрэн боломжтой байгаа талаар нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан хэлсэн юм. Тэрбээр Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 27 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзсан. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бидний үйлдвэрлэсэн амны хаалтыг худалдан авах, стандартын дагуух материалын олдоц муу байгаа зэрэг асуудлыг шийдэх өгөхийг хүссэн. Өнөөдрийн байдлаар 20 мянган амны хаалт бэлэн байна гэв. Ийнхүү цаг үеийн асуудлаар онцгой комиссын гишүүд асуулт асууж, санал хэлж байв. Тодруулбал, Багануур дүүргийн Засаг дарга Ц. Сандаг-Очир Хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан хорионд орсон ажилтнуудаа зарим аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд халах шийдвэрийг гаргаж байна. Цаг үеийн байдлаас болж гэнэтийн шийдвэр гарсан учраас иргэдийг ажлаас нь халах, цалингаас нь хасах арга хэмжээг авч болохгүй гэдгийг нийслэлийн Онцгой комиссоос аж ахуйн нэгжүүдэд чиглэл болгох хэрэгтэй гэсэн юм. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод гуравдугаар сарын 30-ныг хүртэл бараг бүх төрлийн үйлчилгээний газруудыг хязгаарласан байгаа. Мөн худалдаа, эрхлэгчдийн хувьд орлого нь үндсэндээ хаагдсан, бараа татан авалт саатсан зэрэг хүнд нөхцөлд байна. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин, түрээсийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх талаар нийслэлийн удирдлагууд анхаарч өгөхийг хүсч байна гэв. Хуралдааны төгсгөлд нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан автомашины зорчих хөдөлгөөнд тавих хяналтыг үргэлжлүүлэн зохион байгуулах, нийслэлд зорчих авто машины хөдөлгөөнд шаардлагатай хязгаарлалт хийж хөдөлгөөний зохион байгуулалтад анхаарах, жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих амны хаалт, хамгаалах хувцас оёж үйлдвэрлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай зээл олгох асуудлыг олон улсын байгууллага болон банк, санхүүгийн байгууллагаар шийдвэрлүүлэх, нийслэлд орон гэргүй, гадуур амьдардаг иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, түр байрлуулах арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн сайжруулсан түлшний хоёрдахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих шийдвэрийн дагуу энэ сарын 10-ны дотор газрын судалгааг гаргаж ирүүлэхийг Засаг дарга Ч.Раднаабазарт үүрэг болголоо. Түүнчлэн шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд, өрх толгойлсон эцгийн ажлын цагийг хорогдуулах тухай А/268 тоот захирамжийг нутгийн захиргааны албан байгууллагуудыг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар болон түүхий нүүрсний хэрэглээнд тавьж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт, тандалтыг нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, дүүрэг хороодын 865 албан хаагч төвийн зургаан дүүргүүдэд хийж, 7 тонн түүхий нүүрс илрүүлж торгуулийн арга хэмжээ авсан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээллээ. Мөн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллаж байгаа талаар хэллээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 35 өрхийн 86 иргэнээс дуудлага өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Иргэд сайжруулсан түлшийг хэрэглээндээ нэвтрүүлж дадсан ч пийшин зуухны битүүмж муу, яндангаа хөөлөөгүй, хавхлагаа хаах зэрэг аюулгүй байдлаа хангаагүйн улмаас угаартах үзэгдэл их байна. Тиймээс иргэд аюулгүй байдлаа хангаж пийшин зуухны битүүмжлэлийг шалгаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна гэв. Агаарын чанартай холбоотой мэдээллийн хувьд PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан, PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 38 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Мөн агаарт хүхрийн хэмжээ их гарсан ч автомашины утаанаас үүдэлтэй гэдгийг тогтоосон талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр мэдээллэв. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрстэй холбоотой дуудлага ихэсч, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэрэг олширч байгаа аж. Өнгөрсөн шөнийн байдлаар /2019.11.24/ Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороонд 200 шуудай түүхий нүүрс хэрэглэж байсанг хураан авч торгуулийн арга хэмжээ ноогдуулжээ. Мөн Сүхбаатар дүүрэгт сайжруулсан түлшийг түүхий нүүрстэй хольж хэрэглэж байсанг илрүүлж холбогдох албаныханд шилжүүлсэн байна. Ард иргэдийн эрүүл мэндийг сахин биелүүлэх, агаарын бохидолтой тэмцэх Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад иргэд, аж ахуйн нэгж хамтарч ажиллах, түүхий нүүрсний хэрэглээг таслан зогсоохыг албаныхан уриаллаа. Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгож байгаа талаар мөн мэдээлсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг болно
2019-11-19 13:19:52 Нийтлэгдсэн: ПапарациИргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлж, хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах үйлчилгээг нэг дороос авч, ажлын шууд ярилцлагад орох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн үйлчилгээг сурталчлан таниулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб ТББ хамтран Нэг өрх-нэг ажлын байр хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгийг 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1000-1600цагийн хооронд МҮЭСТО-д зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын сургалт, судалгааны хэлтсийн дарга С.Нямдорж, AHR клуб ТББ-ын тэргүүн Ш.Баярмагнай, Тамишээ ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Өлзиймаа, Болд Төмөр Ерөө гол ХХК-ийн хүний нөөцийн газрын дарга Б.Ононтуул нар мэдээлэл хийлээ. Өдөрлөгт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб ТББ,Карьер хөгжлийн төв, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн, 30 гаруй ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага, бичил бизнес эрхлэгч иргэд оролцох бөгөөд, ажил хайгч иргэд, оюутан залуучууд, төгсөгчдөд үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг хүргэх юм. Үйл ажиллагааны хүрээнд иргэд дараах үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Үүнд: Ажил хайгч иргэд, оюутан залуучууд тохирох байнгын болон цагийн, түр ажлын байранд зуучлуулах Хөдөлмөрийн зах зээл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, карьер төлөвлөлт, мэргэжил сонголтын чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө авах, хувь хүний онцлог, зан чанар, сэтгэл зүйн тест оношилгоо хийлгэх Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах, сургалтад бүртгүүлэх Бичил бизнес эрхлэгч иргэдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 30 гаруй ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагатай нэг дор уулзаж, анхан шатны ажлын ярилцлагад орох Энэхүү арга хэмжээ нь Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс батлан хэрэгжүүлж буй Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр-ийн хүрээнд мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан төгсөгчдийн дунд Ур чадварын уралдаан зохион байгуулж байгаагаараа онцлог аж. Арга хэмжээнд хамрагдах ажил олгогчид нь ажил хайгч иргэд, оюутан залуучуудаас гадна мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан төгсөгчдөөс шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэх, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчнээр хангагдах боломжтой. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй