Нийслэлийн Ипотекийн корпорацийг байгуулж, түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулна

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдрийн мэдээллийн цагаараа Улаанбаатар хотод анх удаа бонд гаргаж иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа талаар онцоллоо. Нийслэлд хөрөнгөөр баталгаажсан бондыг гаргах замаар зах зээлд борлуулагдахгүй бэлэн байгаа орон сууцыг нийслэлийн Орон сууцны корпораци худалдан авч улмаар түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын хэлснээр уг хөтөлбөрийг УИХ, Засгийн газарт танилцуулж, тогтоол шийдвэр нь гараад байгаа аж. Мөн Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох газрууд нийслэлийн Орон сууцны корпорацитай хамтран Ипотекийн корпорацийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжих явцад хохирсон иргэд бишгүй байсан. Харин иргэдийг хохиролгүй байлгах үүднээс нийслэлийн зүгээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн түрээслээд өмчлөх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Энэ ажлын үр дүнд нийт 3000 орчим айл өрх орон сууцанд хамрагджээ. Дахин төлөвлөх ажлын хүрээнд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр иргэдийг эхний ээлжинд орон сууцанд оруулсны дараагаар газрыг нь чөлөөлөх байдлаар зохион байгуулж байгаа юм. Иргэдийн хувьд санхүүгийн дарамтад орохгүйгээр орон сууцтай болох хэрэгцээ шаардлага бий. Харин энэ шаардлагын дагуу нийслэлийн Ипотекийн корпорацийг байгуулж, өргөн хүрээнд, богино хугацаанд олон айл өрхийг орон сууцжуулах ажил бодитойгоор хэрэгжиж эхэлж буйг хотын Захирагч хэллээ. Нөгөөтэйгүүр барилгын компаниудын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг бүрдүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж дуусаад захиалга авч буй нийт 17788 орон сууц байгаа бол ашиглалтад орсон 4078 орон сууц бий. Иргэдийн эрэлт хэрэгцээ байгаа ч санхүүгийн хүндрэл бэрхшээлээс болж орон сууц худалдаж авч чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Харин үүнээс үүдэн барилгын компаниудын хөрөнгө царцсан байдлыг ийнхүү шийдвэрлэн энэхүү ажлыг эхлүүлж буйг хотын Захирагч онцолж байлаа. Гэр хорооллын 220 гаруй мянган айл өрхийг богино хугацаанд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна. Нийслэл хотын иргэн бүр тодорхой шалгуурын дагуу түрээслээд өмчлөх энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой. Одоогийн байдлаар түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт 35 мянган иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа аж. Нэг дор бүх иргэдийг орон сууцжуулах боломжгүй учир үе шат, дарааллаар нь хөтөлбөрт хамруулаад явах юм. 50 метр квадрат орон сууцанд сар бүр 394 000 төгрөг, 60 метр квадрат бол сар бүр 490 000 төгрөг, 70 метр квадратад 690 000 төгрөгийг төлөөд түрээслээд өмчлөх байдлаар орон сууцтай болох боломж бий. Тухайн иргэн сар бүр илүү төлөлт хийж, орон сууцаа богино хугацаанд өмчлөх эрх нь ч нээлттэй байгаа юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Дадлага сургуулилалттай холбоотой асууж тодруулах зүйл байвал 70007105 утсанд холбогдоорой

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ дадлага сургуулилалт тус дүүргийн Шуурхай штабт болж байна. Улс, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт Захиргаа санхүүгийн баг, Мэдээллийн аюулгүй байдлын баг, Төлөвлөлтийн баг, Хангалтын баг, Үйл ажиллагааны багууд цагийн байдал дээр ажиллаж байна. Энэ үеэр тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт Ковид-19 халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ дадлага сургуулилалтын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн санал хүсэлт болон асууж тодруулах зүйлийг 7000-7105 шууд утсаар хүлээж авч хариулт өгч байна. Уг шууд утас нь тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд 08:00-21:00 цагийн хооронд иргэдэд мэдээ, мэдээллийг хүргэнэ. Өнөөдрийн байдлаар өдрийн 11:00 цаг хүртэл 30 иргэн шууд утсанд хандаж мэдээлэл авчээ. Иргэдээс иргэн мэдээллийг 12:00, 14:00, 17:00, 21:00 цагуудад төв штаб руу мэдээлж байгаа бол утсаар 1 цаг тутамд мэдээлэл өгч байгаа аж. Энэ талаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтан М.Бямбазаяа Тавдугаар сарын 6-8-ны хооронд өглөөний 8 цагаас оройн 21 цаг хүртэл шуурхай мэдээллийг хүргэж ажиллана. Өнөөдөр өглөөнөөс хойш бидэнтэй 30 иргэн холбогдож мэдээ, мэдээлэл авлаа. Үүний дийлэнх нь маргааш Чингэлтэй дүүрэгт зам хаахтай холбоотой асуудлаар хандаж, мэдээлэл авч байна гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сургалтын төвүүдийг нээнэ

2020-05-05 10:01:28 Нийтлэгдсэн: Папараци
Сургалтын төвүүдийг нээнэ

Улсын Онцгой комиссын 21 дүгээр ээлжит хурал Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын өрөөнд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Мэргэжлийн/богино хугацааны/ сургалт явуулж буй сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэж, УОК-ын тогтоол гаргалаа. Ингэснээр Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага үүсч байна. Тодруулвал 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон боловсролын байгууллагуудын жагсаалтаас сургалтын төв-ийг хасч тус тогтоолд Засгийн газрын хуралдаанаар өөрчлөлт оруулснаар УОК-ын өнөөдрийн тогтоол хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний сургалтын 255, жолоочийн мэргэшил олгох 419 гээд Улсын хэмжээнд бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1088 сургалтын төв байна. Эдгээр сургалтын төвүүдэд - биеийн халуун үзэх, - амны хаалт зүүх, - аль болох цахим сургалт хийх, - ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах, - нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх, - анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах, - 2 цаг тутамд агаар сэлгэх, - хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй байх, - сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх, - анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх, - ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ агаар сэлгэлт хийх, - анги танхимд хооллохгүй байх, - урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх шаардлагыг УОК, ЭМЯ-аас тавьж буй бөгөөд, биелүүлсэн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээх юм. Мөн өдрийн хурлаар Улсын Онцгой комиссын Шуурхай штаб болон Нийслэлийн Онцгой комиссын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус тус тайлан мэдээллийг сонсов. Гадаад улс орнууд руу дараагийн чартер нислэгүүдийг хийх нь зүйтэй гэж комиссын гишүүд үзлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор БНЭУ-руу захиалгат нислэг хийх боломж, нөхцлийн талаар судалж, танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад УОК-ын дарга үүрэг болговгэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Сэтгүүлч Батдорж сан”-гийнхан 7 дахь тэтгэлгээ оюутнуудад гардууллаа

Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр зарладаг сэтгүүлч М. Батдоржийн нэрэмжит уралдааны 2020 оны шилдгүүд тодорлоо. Жил бүрийн 03-р сарын 06-ны өдөр зарлаж, 05-р сарын 03-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр шилдгүүдийг алдаршуулдаг энэхүү уралдаан долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 07-р уралдааны эхний шатанд буюу эссе бичлэгийн төрөлд МУИС, ХУИС, Отгонтэнгэр Их Сургууль, МУБИС, РТМУС-ийн оюутнууд Ондоошил гэсэн сэдвийн хүрээнд 20 бүтээл ирүүлжээ. Улмаар шүүгчдээс өндөр оноо авсан эхний 10 бүтээлийн эзэд дараагийн шатанд чөлөөт сэдвийн хүрээнд ТВ сурвалжлагын төрлөөр өрсөлдсөн байна. ​07-р уралдааны тэргүүн байрт Отгонтэнгэр Их Сургуулийн Сэтгүүл зүйн 2-р ангийн оюутан Д. Ариунзул Ондоошил эссе болон Залуу хандгай нэртэй ТВ сурвалжлагаараа шалгарч, бүтэн жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг авах эрхээр шагнууллаа. Тусгай байрт МУБИС-ийн 2-р ангийн оюутан А. Сайханбаяр, мөн тус сургуулийн 3-р ангийн оюутан А. Гантуяа, ХУИС-ийн 3-р ангийн оюутан Н. Чингүүнжав, Б. Маралмаа, 2-р ангийн оюутан С.Содбилгүүн нар шалгарч, мөнгөн урамшуулал хүртлээ. ​Сэтгүүлч Батдорж сан нь 2014 онд байгуулагдсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой юм. Тус сан сэтгүүлч М.Батдоржийн нэрэмжит уралдааны хүрээнд 2014-2019 онд нийт зургаан оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг, 30 оюутанд мөнгөн урамшуулал олгоход 18.5 сая төгрөг зарцуулаад байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.