Д.Сумъяабазар: Бид зөв зохицуулалтыг эрэлхийлж, эхнээс нь суурийг нь тавьж байна

​ Оны эхнээс нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар нийслэл хотын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцээр хангагдах эрхээ эрх бүхий байгууллагуудаас шаардах эрхтэй болсон юм. Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж, гарааш зэргийг буулган, иргэдийнхээ тав тухыг хангасан орчин бүрдүүлэх ажлыг нийслэл өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Тэгвэл өдгөө энэ ажлын хүрээг тэлж, Улаанбаатар хотыг зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайснаас чөлөөлж, иргэдийн тав тухыг хангасан орчин олныг бий болгохыг хотын удирдлагын баг зорьж байна. Д.Сумъяабазар: Бид зөв зохицуулалтыг эрэлхийлж, эхнээс нь суурийг нь тавьж байна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас газар чөлөөлөлттэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа. -Өнгөрсөн онд нийтийн эдэлбэр газрыг нийтэд нь үлдээх шийдвэрийн дагуу I, III, IV, XI, XIII хорооллуудад зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, барилга, гараашийг буулгаж, газар чөлөөлсөн. Энэ ажлыг 2022 онд эрчимжүүлнэ гэж та өнгөрсөн жил хэлж байсан. Тус ажлыг хэзээнээс эхлэхээр төлөвлөж байна вэ? -Социализмын үед хувийн өмч гэж огт байгаагүй шахам юм. Социализмын бүтээн байгуулалт, хүмүүсийн сэтгэлгээ ч тийм л байсан. Нийгмийн өмч, нийтийн хөрөнгө. Тэр хүрээнд дөч, тавин мянгат, I, III, IV хороолол, бичил хорооллууд баригдсан. Тухайн үед орон сууцны барилгуудад гарааш байхаар төлөвлөлт, зохион байгуулалт хийгээгүй. Ерээд оноос хойш иргэд маань хувийн өмчтэй, тэр дундаа хувийн машинтай болж, гарааш барих газар хүсэх нь олширч, тэр дагуу тухайн үеийн хотын удирдлагууд гарааш барих зөвшөөрөл өгөх болсон. Мөн орон сууцны нэг давхруудыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж, тэр хэрээр хашаа, хайс барих зэргээр анхны төлөвлөлтийг алдагдуулсан байдаг. Тэр бүхнийг өнөөдөр зөв, буруу гэж шүүхээс илүү яаж засах вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн 30 жилийн алдаа, дутагдлыг засах бодлого хэрэгтэй. Бид зөв зохицуулалтыг эрэлхийлж, эхнээс нь суурийг нь тавиад явж байна. Тэгэхээр хотын эрх зүйн зохицуулалт, дүрэм, стандарт орчин үед ямар байх ёстой вэ гээд бодлого руу эргээд орж байгаа. Бүх юм хууль, эрх зүйн зохицуулалт, дүрэм, журам, стандартын дагуу явах ёстой. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гарааш буулгахдаа зарим нэг зөвшөөрөлтэйд нь нөхөн олговор олгож, зөвшөөрөлгүйг буулгаж ирсэн. Нийтдээ мянга орчим гараашийг буулгаж, газар чөлөөлсөн. Үүнд бухимдаж уурлах хүн ч цөөнгүй. Мянган гарааш гэдэг бол урьд өмнөх жилүүдэд буулгаж байснаас 10 дахин өндөр тоо. Буулгасан гарааш, хашаа, хайсны оронд ногоон байгууламж бий болгосон. Ингэснээр иргэд явган замаар зорчиход эрсдэлгүй болсны дээр ая тухтай орчин бүрдэж байна. Энэ бол нэг талдаа хотын зүгээс хийж буй ажил боловч нөгөө талдаа иргэдийн хүлээлт их байна. Иргэд энэ ажилд өндөр үнэлгээ өгч, дэмжиж байгаа. Одоо ч хүлээлттэй байгаа. Хотын өнгө үзэмжийг нэмэх, орон зайн төлөвлөлтийг зөв болгох, иргэд чөлөөтэй орж гарах, алхах нөхцөлийг бүрдүүлэхийг олон нийт хүсэж байгаа. Энэ ажлыг энэ жил үргэлжлүүлнэ. 4800 орчим гарааш буулгах төлөвлөгөөтэй байгаа. Дээр нь хашаа хайсуудыг буулгана. Хотын төвөөр хашаа, хайсыг дураараа барих нь өнгө үзэмжгүй болгохын дээр газрын гэрчилгээтэй л бол хашаа хатгана гэсэн ойлголтыг хална. Улаанбаатар хотын 188 байршилд 4800 гарааш буулгах чиглэлийг есөн дүүргийн удирдлагуудад өгөөд байгаа. Газар зохион байгуулалтын алба энэ тал дээр эрчимтэй ажиллана. 4800 гараашийг буулгахад хотын өнгө үзэмж эрс өөрчлөгдөнө. Харагдах байдал, орон зай өөр болно. Энэ жил ногоон байгууламжийг маш сайн гүйцэтгэхээр төлөвлөж байгаа. Гуравдугаар сарын 15-наас ажил эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 1-нээс бүтээн байгуулалт эхэлнэ. Нийт тендерийн 90 хувь нь гүйцэтгэлээр орж, тендер шалгаруулах процессдоо орсон байна. Хавар, зуныг хэрхэвч алдаж болохгүй. Ялангуяа Улаанбаатар хотын төв буюу Бага тойруу, Их тойрууд орон зайн төлөвлөлтүүдийг хийх, онцгой чиг үүрэгтэй тээврийн хэрэгслүүдийн нэвтрэх бололцоог хангах, хүүхдийн парк болон бусад газрын төлөвлөлтүүдийг нарийвчилж хийхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын Ерөнхий архитекторт үүрэг өгсөн. Энэ жилийг бүтээн байгуулалтын жил болгож, хувийн хэвшилтэйгээ хамтарсан, нийслэлийн зүгээс манлайлал үзүүлсэн, олон улсын түншлэлийн хэмжээнд зохицуулалт хийхээр олон ажил төлөвлөсөн. -Газарчөлөөлөлтийнажил гуравдугаар сарын 15-ааснаймдугаар сарын 15-ныгхүртэл таван сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд зөвшөөрөлгүй барьсан объектуудыгбуулгачихаад,дараа нь ямар бүтээн байгуулалт хийх вэ. Зорьж буй ажлаа хийж амжих болов уу. Гүйцэтгэгчдийгхэршахаж ажиллаж байна вэ? -Өнгөрсөн жил газар чөлөөлөлт, ногоон байгууламжийн ажилд нэлээдгүй туршлагажсан. Ажлын туршлага бол маш чухал шүү дээ. Өнгөрсөн жил 1000 орчим гараашбуулгасанбол энэ жил 4860 орчмыг буулгана. Энэ ажилдаа нэг их түүртэхгүй байх. Гол нь зохион байгуулалтаа сайн хийх үүргийг л өгч байгаа. Зарим газар нь шөнө нь гараашаа буулгаад, өглөөнөөс нь тохижилтоо хийж эхлэх хэрэгтэй. Хэмжээ багатай газрыг дор нь буулгаад л цэвэрлэх ёстой. Ногоон байгууламжтай, ая тухтай орчныг л бүрдүүлэх үүрэг, чиглэлийг дүүргүүд болон бусад харьяа байгууллагууд аваад, ажилдаа орж байгаа. Улаанбаатар хотын хувьд 2022 оныг иргэний жил болгон зарласан. Иргэнд ээлтэй байх, иргэн ажлын байртай байж, орлоготой байх ёстой шүү дээ. 2022 онд маш сайн зохион байгуулалтад ороод ажиллахад эерэг бодитой үр дүн, өөрчлөлтүүд нүдэнд илт харагдана гэж үзэж байна хэмээлээ. Г.Батзориг:Газруудыг зөвхөн чөлөөлөх бус, тохижилт, ногоон байгууламж хийнэ 2021 онд Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд стандартын бус, зохих зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчил бүхий гарааш, зөөврийн байгууламж, өргөтгөл, хашаа, хаалт, хайс, шон зэргийн 1556 объектыг чөлөөлж, 43 байршилд тохижилтын ажил хийх боломжийг бүрдүүлсэн бөгөөд дөрвөн байршилд тохижилтын ажлыг хийж дуусгажээ. Энэ талаарНийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригтой ярилцлаа. -Өнгөрсөн жил Хотын дарга хоёр захирамж гаргаж, нийтийн эдэлбэр газрыг нийтэд нь үлдээх шийдвэрийн дагуу хэд хэдэн байршилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжууд буюу гараашийг чөлөөлсөн. Энэ жилийн хувьд ажил ямар шатандаа явж байна вэ? -Энэ жил нийт зөвшөөрөлгүй 4860 гарааш буулгаж, зөрчил арилгахаар ажиллаж байна. Газар чөлөөлөх ажлыг 2022 оны гуравдугаар сарын 15-наас хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эхлээд цэцэрлэг, сургууль орчмын гараашнуудыг буулгаж эхэлнэ. -Гарааш буулгах явцад олон нийтийн хандлага ямар байна вэ? -Өнгөрсөн жил 1000 орчим гарааш чөлөөлсөн. Иргэд маш идэвхтэй дэмжсэн. Энэ жил мөн дэмжиж байна. Эдгээр газруудыг зөвхөн чөлөөлөх бус, тохижилт хийх, ногоон байгууламж барих, зам талбай гаргах ажлууд хийнэ. Чөлөөлсөн талбайд ямар нэг барилга барихгүй. Тодорхой байршлуудад иргэдтэй зөвшилцөж байгаа. Нэг жишээ татахад I хорооллын ард 1900 орчим гарааш бий. Үүнд тохижилт хийх, ногоон байгууламж барих ерөнхий төлөвлөгөөг батлуулна. -Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгаж, бүтээн байгуулалт хийхэд иргэд голчлон ямар саналтай байна вэ? -Тухайн оршин суугчдаас санал авахын тулд нэлээн ажиллагаа хэрэгтэй байгаа. Доороо зогсоолтой байрнууд тусдаа, зогсоолгүй байрнууд бол давхар гарааштай, тоглоомын талбайтай гэх мэт олон янзаар яригдана. Бид газрыг буулгаж чөлөөлөөд, иргэдээс санал авч байгаа. Энэ бол үе шаттай, тодорхой хугацаанд хийх ажил. Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай нийслэлийн хэмжээнд их дутагдалтай байна. -Өнгөрсөн жил чөлөөлсөн газруудад ямар бүтээн байгуулалтууд бий болсон бэ? -Өнгөрсөн жил 1500 орчим объект, зөрчлийг арилгасан. Нийт 37 мянган мкв газрыг чөлөөлж, дөрвөн байршилд ногоон байгууламж, тоглоомын талбай хийсэн. Мөн 43 байршилд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай бий болох нөхцөлийг бүрдүүллээ. НИТХ-ын2019 оны тогтоолоор нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх, хашаахайсныжурам гэж гарсан. Бид уг журмыг энэ жил дахин хэрэгжүүлнэ. Өнгөрсөн жилийн хувьд 1500 орчим байршилд газар чөлөөлөлт хийсэн. Гэсэн ч газар чөлөөлөлт хийсэн байршилд дахин хашаа, хайс татсан асуудал гарсан. Тиймээс энэ жил 57 байршилд 400 орчим газрыг дахин чөлөөлнө. Хашаа, хайстай холбогдох журмыг мөрдүүлж, шон татаж,гинжилдэгбайдалд арга хэмжээ авна. -Өнгөрсөн жилүүдэд чөлөөлсөн газар дээр дахин хашаа, хайс барьсан асуудал гарсан гэж байна шүү дээ. Магадгүй энэ цаашид давтагдахыг үгүйсгэхгүй.Хэрэв нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлсний дараа дахин хашаа баривал ямар хариуцлага тооцох вэ? -Өнгөрсөн жилийн тухайд уг ажлыг дан ганц Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба л хэрэгжүүлээд явдаг байсан. Энэ жил арай өргөжиж байгаа. Өөрөөр хэлбэл, Хотын стандарт, хяналтын газар,НМХГ,НОБГзэрэг боломжит бүхий л харьяа байгууллагууд хамтранхэрэгжүүлж, хяналт тавихаар төлөвлөсөн. Шон, хайсыг буцааж бариулахгүй байх тал дээр нь анхаарах гэхчлэн бүх арга хэмжээг цогцоор нь авна. Иргэд: Зөвшөөрөлгүй, ашигладаггүй гараашнуудын оронд ногоонбайгууламжийг нэмэгдүүлээсэй Иргэд нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөхөд дараах байр суурийг илэрхийлж байна. -Улаанбаатар хотод цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд залуучуудад зориулсан газар цөөхөн болохоор тиймэрхүү чиглэлийн бүтээн байгуулалт хийгээсэй гэж бодож байна. -Гол нь буулгаж байгаагараашнууднь зөвшөөрөлгүй байгаа тохиолдолд ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалт хийвэл зүгээр байх. -Энд тэндгүй ашигладаггүй хуучингараашнуудтай. Хажуугаар нь зөрж өнгөрөхөд хүртэл хэцүү, хог шороо ихтэй, хүмүүс шээж, баагаад бас лхэцүүхэнл харагддагшүү дээ.Ялангуяа хүүхдийн цэцэрлэгийн урд ийм гарааш олон байдаг болохоор хурдан буулгаасай л гэж бодож байна. -Тоосгонгараашнууд хотын өнгөүзэмжидмуугаар нөлөөлөхүйц л харагддаг. Мэдээж хувь хүний өмч хөрөнгө байгаа л байх. Гэхдээ зөвшөөрөлгүй гарааштай бол нийтийн эрх ашгаа бодож нураах л хэрэгтэй болов уу. -Ногоон байгууламжуудыгнэмэгдүүлбэлагаарын бохирдлыг ч бууруулахад дэмтэй. Тэгэхээр зөвшөөрөлгүй, ашигладаггүй гараашнуудын оронд ногоонбайгууламжийг нэмэгдүүлээсэй. -Иргэдийнхээ эрүүл мэндийг бодоод ногоон байгууламжаа нэмж барихад түлхүү анхаарах хэрэгтэй байх. -Тоосгонгараашнуудчинь харагдах байдлаасаа ч муухай харагддаг. Тэгэхээр тэдгээрийг буулгаж, газар чөлөөлж байгаа ажил бол маш зөв гэж харж байгаа. Зөвшөөрөлгүй бол буулгасан нь л дээр. НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Баянзүрх дүүрэг 21-ээс доош насныханд тамхи, электрон тамхи худалдахыг хориглоно

​ Баянзүрх дүүргийн удирдлагын багаас дүүргийн хэмжээнд 21-ээс доош насны иргэдэд тахми, электрон тамхи худалдахыг хориглож Тамхигүй Гэрэлт ирээдүй уриалгыг дэвшүүллээ. Энэ хүрээнд холбогдох удирдлага, хэлтэс албад холбогдох аж ахуй нэгжүүдтэй уулзаж, хамтран ажиллана. Мэргэжлийн байгууллагын судалгаанаас үзэхэд дэлхий даяар тамхины хамааралтай насанд хүрсэн 1.1 тэрбум хүн байдгаас 60 гаруй хувь нь тамхиа хаях хүсэлтэй байдаг гэжээ. Харин сүүлийн үед залуусын ихээр хэрэглэх болсон электрон тамхи буюу VAPE-г тамхиа хаях гэж байгаа хүмүүст зориулан үйлдвэрлэдэг гэх ташаа мэдээлэл тараад байгаа. Энэ нь маш том төөрөгдөл юм. Тамхины хяналтын тухай хууль 6.7.7. 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулахыг хориглоно Учир нь электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй хорт хавдар үүсгэх химийн бодис болон никотиныг агуулдаг. Уг мэдээлэл, баримтад үндэслэн ийнхүү Баянзүрх дүүрэг 21-ээс доош насны залууст тамхи, электрон тамхи худалдаалахыг хориглож байгаа юм. Тамхи татдаг болон хаяна гэх нэрийдлээр электрон тамхи татаж буй иргэдэд анхааруулж хэлэхэдТамхинд аюулгүй хувилбар гэж байхгүй. Тамхи татдаг хүн өөрөө анзаарахгүй ч биед нь ямар нэг байдлаар сөрөг өөрчлөлтүүд бий болдог. Электрон тамхинд пропиленгликол болон глицерин агуулагддаг бөгөөд тэдгээрийг халаах үеэр формальдегид, ацетальдегид, акролеин болон глиоксаль зэрэг бодисууд ялгардаг аж. Их хэмжээний үнэртүүлэгчтэй холилдсоноор тэдгээр нь таатай амт үнэр үүсгэдэг боловч уушгинд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ нь коронавируст халдварын хүнд үед таны биеийг улам дордуулна.Тиймээс иргэн та аль болох электрон, уламжлалт гэлтгүй тамхинаас татгалзаж бусдыгаа уриалахыг хүсэж байнагэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Нийслэлд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцууллаа

​ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр танилцуулав. Тэрбээр Ерөнхий төлөвлөгөөний төсөлд гурван зорилго дэвшүүлэн, 2022-2030 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Ингэснээр Улаанбаатар хотын ойн сангийн хомсдол, доройтлыг бууруулах, түймэрт өртсөн, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн талбайг ойжуулан нөхөн сэргээж, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлнэ. Бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг 3.350 га талбайд хийнэ. Түүнчлэн нийслэлийн иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулж, Хотын иргэний аюулгүй байдал-ыг хангах зорилгоор нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлнэ гэв. Нийслэлийн хэмжээнд 12 га гаруй талбайд ойжуулалт хийснээр ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 23 хувьд хүрч нэмэгдэнэ Нийслэлийн хэмжээнд 12 га гаруй талбайд ойжуулалт хийснээр ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 23 хувьд хүрч нэмэгдэнэ гэдгийг тодотголоо. Нийслэлийн есөн дүүрэгт ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын ойн зурвас байгуулах зэргээр нийт 120 сая мод тарихаар төлөвлөжээ. Зөвлөлийн гишүүд мод тариад өнгөрөх биш, модны ургалт, арчлалт, хамгаалалтад анхаарах хэрэгтэйг онцолж байлаа. Мөн хувийн хэвшлийнхэн хашаа, хайс татахаас илүүтэйгээр ногоон байгууламжаар хашаа хийж, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг тодотгож байв. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын 350 дугаар тогтоол, Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг үндэслэн, холбогдох бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулжээ. Эх сурвалж: НЗДТГ

Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлжээ

​ Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг илрүүлэн шалгаж байна гэв. Тодруулбал, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлж, 51 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар торгуулийн шийтгэл оногдуулав. Мөн автомат тоглоомын ширээ, четон, хөзөр, бэлэн мөнгө, компьютер зэргийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагаа явуулж байна. Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом, хууль бус үйл ажиллагааг зохион байгуулах тохиолдол гарч байх тул иргэд та бүхэн бусдад түрээслүүлсэн орон сууц, обьектуудад тогтмол хяналт тавих, мөн интернет банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг анхаарна уу. Эх сурвалж: Эрүүгийн цагдаагийн алба

Улаанбаатар хотын дугуйн замыг энэ жил 49.66 км-ээр нэмнэ

​ Нийслэлийн Замын хөгжлийн газраас нийслэлд өнгөрсөн жил эхлүүлсэн дугуйн замын ажлыг үргэлжлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Улаанбаатар хот нийт 90 орчим км дугуйн замтай. Энэ жилийн хувьд 49.66 км дугуйн замыг хоёр багц ажлын хүрээнд хийж гүйцэтгэх юм. 33.9 км дугуйн замын гүйцэтгэл 80 хувьтай байна Эхний багцад: Яармагийн гүүрээс Налайхын авто зам хүртэлх 17.3 км Гачууртын уулзвараас Налайх-Чойрын чиглэлийн уулзвар хүртэл 16.6 км дугуйн замын ажил багтжээ. Тус замын гүйцэтгэгчээр Дабелью Экс Пи ХХК шалгарсан бөгөөд одоогийн байдлаар Яармагийн гүүрээс Налайхын авто зам хүртэл замын нэг талаар 2.4 м өргөнтэй, 17.3 км, Ургах наран хорооллын урд уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх 1.2 м өргөн 11.6 км дугуйн замыг авто замын зорчих хэсгийн хоёр талаар, нэг метр өргөн явган хүний замын хамт бүрэн тавьжээ. Мөн Оргил худалдааны төвөөс Налайх-Чойрын уулзвар хүртэл нэг талдаа 1.693 км-т гурван метр өргөн унадаг дугуйн болон явган хүний замын хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Энэхүү багц ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна. 15.76 км дугуйн замын гүйцэтгэл 30 хувьтай байна Унадаг дугуйн замын хоёр дахь багц ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна. 15.76 км тус дугуйн замыг Драгон бридж ХХК, МАЗ ХХК-ийн түншлэл гүйцэтгэж буй. Одоогийн байдлаар МУБИС-аас Офицеруудын ордон хүртэл 3500 метр, Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог чиглэлд 1150 метр, Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэл 1500 метр асфальт бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Эдгээр байршилд хэвтээ тэмдэглэгээний ажлыг хэсэгчлэн хийсэн байна. Хоёр дахь багц ажлын хүрээнд дугуйн зам тавих байршлуудыг танилцуулъя. Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км, дугуйн замын өргөн 2.4 м Монгол Улсын Боловсролын их сургууль /МУБИС/-ийн урд уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх 1.5 км дугуйн замын өргөн 2х1.5 метр Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.7 км дугуйн замын өргөн 2.5 метр Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуух дугуйн зам 2.36 км дугуйн замын өргөн 2.5 метр Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.3 км дугуйн замын өргөн 2х1.5 метр Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.2 км дугуйн замын өргөн 2х1.5 метр байхаар тус тус төлөвлөсөн. Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.