
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үедмэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч аж ахуй нэгж албан байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 77733 мкв талбайд хийсэн урьдчилсан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 10 объектын 8613 м/кв талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ. Мөн хот хоорондын болон нийтийн тээврийн 424 автомашин, зорчигч үйлчилгээний долоон төвийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт тавьсан байна. Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 192 цэгээр 3386 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 282 улсын байцаагч хяналт тавьж, 10514 иргэнд зөвлөгөө өгсөн байна. Энэ сарын 01-нээс 15-ны өдрүүдэд хот хоорондын нийтийн тээврийн 3524 автобусаар 71498 иргэн, орон нутгийн нислэгээр есөн аймаг руу 17 онгоцоор 1348 иргэн зорчжээ. Зорчигчдыг тээвэрлэх үеэр халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, тээврийн хэрэгслийн халдваргүйтгэлийн гүйцэтгэлд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавин ажиллажээ.

Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны өнөөдрийн хурлаар орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг үндэслэн амьдарч байгаа сууц хувьчлан авахыг хүссэн нэг иргэнд орон сууцыг нь хувьчлан өгөх асуудлыг хэлэлцлээ. Мөн Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 146 дугаар тогтоол ОХУ-ын өмчлөлөөс Монгол улсын өмчлөлд шилжиж ирсэн БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах 1,7,11,12 дугаар байрны 17 сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлан өгөх, магадлан шинжлэх хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн 0 тоот өрөөгөө хувьчлан авахыг хүссэн нэг иргэнд хавсралтын дагуу орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох, Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч гэрчилгээг гээгдүүлсэн тул бүрдүүлсэн материалуудыг үндэслэн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг дахин олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэв. Хурлаар 19 иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ шинээр, гэрчилгээгээ үрэгдүүлсэн нэг иргэнд дахин олгохоор шийдвэрлэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 12 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав. Өнгөрсөн долоо хоногт 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 47 гомдол шалгагдаж байна. Харьяаллын дагуу 3 гомдлыг холбогдох төрийн байгууллагад шилжүүлсэн байна. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар
Б.Ууганбаяр: Гадаадад гацсан иргэдийг татан авах ажил Франкфуртаас эхэлж байна
2020-12-16 11:40:26 Нийтлэгдсэн: Нийгэм
Гадаадад гацсан иргэдийг татан авах ажиллагаа өнөөдрөөс эхэллээ.Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард Франкфурт, Токио, Сөүл хотууд руу нислэг үйлдэж, өнгөрөгч арваннэгдүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг татан авна.Энэ дагуу өнөө өглөө 10.00 цагт Франкфурт руу тусгай үүргийн нислэг хөөрсөн байна. Бэлтгэл ажлыг холбогдох ажлын хэсэг зохион байгуулан ажиллаж байгаа. Энэ сардаа багтаад дөрвөн удаагийн нислэг үйлдэнэ. 700 гаруй иргэн Монгол Улсдаа ирнэ. Хуваарийг нь гаргаж, баталсан бөгөөд иргэд тусгаарлалтад 14 хоног байхаар тооцсон гэжЭрүүл мэндийн яамны хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр хэллээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 35 тусгаарлан ажиглах байрыг ашиглаж байгаагаас нийслэлд 17 байр нь бий. Эдгээр байруудад нийт 1,169 иргэн байна. Гэрийн ажиглалтад өнөөдрийн байдлаар 228 иргэн бий. Гэрийн ажиглалтын хугацаа нь дуусаад хэвийн байдалд шилжсэн 10,148 иргэн байгаа аж.
Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад тэжээлийг 50 хувь хөнгөлж, өвс үнэгүй олгоно
2020-12-16 11:20:28 Нийтлэгдсэн: Нийгэм
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ. Энэ хүрээнд өвөлжилт хүндэрч байгаа аймгуудад авах арга хэмжээний тогтоолыг баталжээ. Мөн цаг агаар хүндэрч байгаатай холбогдуулан улсын нөөцөөс 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг гаргаж өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад тэжээлийг 50 хувь хөнгөлж, өвс үнэгүй олгохоор болсон талаар Шадар сайд Я.Содбаатар хэллээ. Намраас хойш улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээ хийжээ. Судалгаагаар 10 аймгийн 72 суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Үүн дотор Баянхонгор аймаг хамгийн эрсдэлтэй байгаа аж.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй