
Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа. 2020 оны Нийслэлийн Тэргүүний өрх-өөр шалгарсан есөн өрхийн шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар гардуулж өгөв. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан та бүхэндээ баяр хүргэж, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье. Монгол ахуй, соёл, уламжлал гээд олон зүйлийг агуулсан эрхэм нандин зүйл бол хүний гэр бүл байдаг. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, цаашлаад түүх, зан заншил, уламжлалаа гэр бүлдээ өвлүүлж, өв тэгш хүмүүжил олгоход манай гэр бүлүүд онцгойлон анхаарч ирсэн. Ингээд ажил бүтээл, хөдөлмөрөөрөө хойч үедээ үлгэр жишээ үзүүлж шалгарсан тэргүүний өрх, гэр бүлүүддээ дахин баяр хүргэе хэмээлээ. Энэ жил Нийслэлийн Тэргүүний өрх-өөр шилдэг есөн өрх шалгарсан бөгөөдэдгээр өрхүүд нь үр хүүхдээ амьдрах ухаанд сургаж, амьдрах нөхцөл бололцоог хангах, ам бүлээрээ нийгмийн хэв журам сахиулах болон хороо, дүүргийн хэмжээнд зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, иргэний үүргээ үлгэр жишээч ухамсартай биелүүлдэг, элдэв зөрчилгүй өрх, гэр бүлүүд аж. Мөн гэр орон, сууц хашаа ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулж, зүлэгжүүлэн, цэцэглүүлж, соёлч боловсон аж төрөх нөхцөл боломжийг бүрдүүлэн хороо дүүрэг, нийслэлдээ туршлага болохуйц шинэ санаачлага гаргасан, нийслэлээс баримталж буй бодлого чиглэлийн дагуу өрхийн туслах аж ахуйг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, гар урлал эрхлэх зэрэг тэргүүний үйл ажиллагаатай өрхүүд юм. 1995 оноос хойш 25 дахь жилдээ зохион байгуулж, нийт 170 өрх шалгараад байна. Нийслэлийн 2020 оны Тэргүүний есөн өрх: 1 Дагвадоржийн Аюур Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо 2 Самбуу овогтой Баясах Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо 3 Намсрай овогтой Мөнхбаяр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 4 Хүүжий овогтой Төмөрбаатар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо 5 Дугар овогтой Бямбаа Налайх дүүргийн 1 дүгээр хороо 6 Дэмид овогтой Хишигт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо 7 Дамдинжав овогтой Энх-Отгон Сонгино хайрхан дүүргийн 43 дугаар хороо 8 Цэрэнтогтох овогтой Төрхүү Сонгино хайрхан дүүргийн 1 дүгээр хороо 9 Жалцан овогтой Дандар Баянгол дүүргийн 20 дугаар хороо Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд: 11 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар 11 сарын 6-нд Алматы-Улаанбаатар 11 сарын 11-нд Токио-Улаанбаатар 11 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 11 сарын 13-нд Сөүл-Улаанбаатар 11 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар 11 сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар 11 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 11 сарын 25-нд Токио-Улаанбаатар 11 сарын 27 Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НОБГ-ын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгөв
2020-10-27 09:03:06 Нийтлэгдсэн: Нийгэм
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр НОБГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан нийслэлийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол болон коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НОБГ-ын удирдлагуудтай уулзаж, мэдээлэл сонссоны дараа үүрэг чиглэл өглөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Тэмээгээр 720 км замыг 24 хоногт туулах “GOBI CHALLENGE 2020” эхэллээ
2020-10-26 17:24:55 Нийтлэгдсэн: Нийгэм
Эрхэт Монгол медиа групп, ТВ8 телевиз, Тэмээн жинчин сангийн хамтын санаачилгаар Gobi challenge олон өдрийн тэмээн аяллын төслийг өнөөдрөөс /2020.10.26/ эхлүүлж байна. Реалити шоуны оролцогчид Өмнөговь аймгийн Ноён сумаас Баянзаг сум хүртэл 720 км замыг 24 хоногт багтаан тэмээгээр туулна. Энэ талаар төслийн санаачлагч, Эрхэт Монгол медиа группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр дараах мэдээллийг өгч байна. Дэлхийн тэмээн сүргийн 90 хувийг наран тэмээ буюу ганц бөхт тэмээ эзэлдэг бол ердөө 10 орчим хувь нь Монгол говийн үнэт эрдэнэ болсон хоёр бөхт тэмээ юм. Тэмээ, адууг гаршуулж, гэршүүлсэн уламжлал угтаа Хүннү гүрний үүсэл, түүхтэй холбоотой байдаг.Өвс, усгүйгээр удаан байж өл даах чадвартай, халуун нар, өвлийн хүйтэнд дасан зохицож амьдрах чадамжтай, өргөслөг, өвөрмөц ургамлаар хооллож идээшсэн гээд говь цөлийн экологийн ховор нөхцөлд амьдрах гайхалтай зохицолтой хоёр бөхт тэмээ Монголчуудын, Монгол говийн, говьчууд бидний бахархал билээ. Би өөрөө говийн хүүхэд. Тэмээг хайрлах, бишрэх ухаан хар багаас яс, цусанд минь шингэжээ. Тийм ч учраас тэмээн соёлыг тэртээ алсад түгээхийг хүсэж, монгол хүн бүр хоёр бөхт тэмээгээ хайрлаж, дээдэлдэг байгаасай гэж бодож явдаг. Говийн гайхамшиг болсон тэмээн сүрэг маань нүүдэлчний соёл иргэншил, монгол ахуйн амин чухал хэлхээс байсан бол одоо эдийн засаг, аялал жуулчлалын салбарын үнэт баялаг, Монголыг дэлхийд харуулах нэгэн том жим нь болжээ. Нүүдлийн ахуйн өвөрмөц шинжийг илэрхийлэх Монгол ноос, ноолууран бүтээгдэхүүн дотоодын төдийгүй гадаадын жуулчид, хэрэглэгчдийн хамгийн хэрэгцээт худалдан авалт болж, дэлхийн зах зээлд амжилттай байр сууриа эзэлжээ. Говийн аялал жуулчлал сүүлийн жилүүдэд сэргэж байна. Монголыг тэмээгээр дамжуулан дэлхийд сурталчлах өргөн боломжууд бидний өмнө байна. Үүний нэг хэсэг болгож Эрхэт Монгол медиа групп, ТВ8 телевиз, Тэмээн жинчин сангийн хамтын санаачилгаар Gobi challenge олон өдрийн тэмээн аяллын төслийг өнөөдрөөс эхлүүлж байгааг дуулгахад таатай байна. Аялал жуулчлалын идэвхтэй бус улиралд жуулчдыг хэрхэн татах вэ гэдэг дээр үргэлж анхаарч байх ёстой. Экотуризмын загвар болох энэхүү төслөө бид уламжлалт нүүдэлчин, малчин соёлыг дэмжсэн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, Монгол говийн үзэсгэлэн, ёс заншлыг түгээсэн, орон нутгийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлсэн, хамгийн гол нь өвлийн аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт, хөгжлийн гарц нээсэн олон улсын хэмжээний төсөл болгох зорилго тавьж байгаа юм. Говь чалленж реалити шоугаа бид энэ жил дотооддоо зохион байгуулж байна. Ирэх жил олон улсаас олон жуулчин, сонирхогчид нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Монгол Улсад маань ажиллаж амьдардаг, Монгол ёс заншил, хэлийг мэдэрч, мэдэрдэг гадаадын иргэдийг оролцуулахыг зорьж байна. Говь чалленж реалити шоуны оролцогчид нэг сарын турш Өмнийн говьд тэмээгээр аялна. Найман цуврал нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрэх болно. Үүний хажуугаар мөн тэмээн соёл, тэмээн жин, тэмээн аяллын тухай баримтат кино бэлтгэн, Чингис олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээх бэлтгэл хангагдсан. Тэмээн соёлоороо дамжуулж бид Монголоо сурталчилна. Монгол Улсын Эдийн засгийн тэргүүлэх чиглэл уул уурхайн боловч аялал жуулчлалын салбар бас нэгэн гол гарц нь гэдэгт би итгэдэг хүн. Аялал жуулчлалын төрөл бүрийн төслүүдийг хэрэгжүүлэх нэн таатай боломж Монголд маань байгаа юм байна гэдгийг нотлон харуулахад Gobi challenge төсөл түлхэц өгнө гэдэгт найдаж байна. Түүнээс гадна ирээдүй хойч үедээ монгол соёлоо сурталчлах, залуучуудад энэ агуу өв соёлыг ойлгуулах, байгаль хамгаалах, эх оронч үзлийг дэлгэрүүлэхэд энэ төсөл маань томоохон хувь нэмэр оруулах юм. Говь чалленж төсөл олон хүний хүч хөдөлмөрөөр бүтэж байгаа. Тэмээн аяллыг хамтран зохион байгуулж, төслийн зохицуулагч, хөтөчөөр ажиллах саналыг хүлээн авсан тэмээчин Н.Байгальмаа, Эрхэт Монгол медиа группийн 80 гаруй уран бүтээлч, сэтгүүлч, инженер техникийн ажилчид болон зориг зүрх гарган оролцож буй 10 оролцогч, Ерөнхий ивээн тэтгэгч Эрдэнэс Тавантолгой ХК, ивээн тэтгэгч Энержи ресурс, Ард санхүүгийн нэгдэл, Мандар групп, бидний үйл ажиллагааг дэмжсэн Монгол Улсын Соёлын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Монголросцветмет нэгдэл болон хамтран ажиллаж байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлье. Монгол говийн дэлхийд хосгүй гайхамшгийг түгээх төслийг маань дэмжиж байгаа үзэгч, дэмжигч олондоо ч талархал уламжилъя.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Будапешт-Улаанбаатар чиглэлийн Хүннү Эйр ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:18 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 90 иргэн эх орондоо ирнэ. Үүний 3 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 2 нь жирэмсэн, 8 нь оюутан, 44 нь санхүүгийн гачигдалтай, 33 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн Онцгой Жаргалант сувилал, Эрхэс зочид буудалд тусгаарланагэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй