Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө

​ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 21-ний өдөр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг утсаар зохион байгууллаа. Өдөрлөгийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, 6 буудлын Оргил салбар, 3, 4 хорооллын эцсийн Соло молл худалдааны төвийн 4 давхар болон нийслэлийн харьяа 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрандзохион байгуулсан бөгөөд нийт 15 өмгөөлөгч хууль, эрх зүйн чиглэлээр 261 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна гэжнийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Алтанбулагийн боомтоор 70 иргэнийг татан авлаа

​ УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг зохион байгууллаа. Хилийн боомтоор 70 орчим иргэнийг татан авсан. Иргэдийг тусгай зориулалтын автобусаар Улаанбаатар хотод авч ирж, Баянбайгаль амралтын газарт тусгаарланагэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Томуу, томуу төст өвчлөл ихсэх хандлагатай байгааг анхаарууллаа

​ НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй 24 цагийн хугацаанд нийслэлийн Түргэн тусламжийн утас 103 дугаар, Хордлогын яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хордсон нэг өрхийн дөрвөн хүний дуудлага ирсэн. Үүнээс хоёр нь насанд хүрсэн бол хоёр нь хүүхэд байна. Есдүгээр сарын 15-аас хойш нийслэлийн хэмжээнд нийт угаарын хийн дуудлага 485 ирж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн. Үүнээс 213 нь хүүхэд, 272 нь том хүн юм. Тавантолгой түлш компани, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас гэр хорооллын иргэдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, пийшин зуухны аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөө, үйлчилгээг тасралтгүй өгч байгаа. Сүүлийн үед дуудлагын тодорхой хувийг хуурамч дуудлага эзэлж байна. Угаарын хийнд бус өөр төрлийн хордлогын илрэлээ угаарын хийн дуудлага гэж мэдээлсээр байна. Өчигдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 54 настай эмэгтэй О, 68 настай эрэгтэй Н, 55 настай эрэгтэй Т нар угаарын хийнд хордлоо гэх дуудлага өгсөн. 54 настай эмэгтэй нас барсан. Үлдсэн хоёр хүн хүнд байдалтай эмнэлэгт байна. Эдгээр хүмүүс тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Иймд ирэх долоо хоногт энэ талаарх албан мэдээллийг Цагдаагийн байгууллагаас хийнэ хэмээв. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон Агаарын чанарыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал PM2 өмнө жилээс 19 хувь, PM2.5 нь 8 хувь буурсан үзүүлэлттэй. Цаг агаар өмнө жилийн мөн үеэс 0.2 хэмээр хүйтэн байна. Салхины хурд 0,8м/секундээр багаслаа. Нийслэлийн хэмжээнд 30 нөөцийн агуулахад 72 мянган тонн, 28 хангамжийн бааз ажиллаж байна. 2020 оны 10 дугаар сарын 01-20 хооронд 50 мянган тонн түлш тээвэрлэж 35.800 тонн түлшийг борлуулалтын цэгт хүргэж иргэдэд үйлчиллээ гэлээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан Одоогийн байдлаар нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын орны ачаалал 81.9 хувь, хүүхдийн орны ачаалал 68 хувь байна. Энэ нь орны ачаалал хүлээгдэлгүй гэсэн үг юм. Өнгөрсөн долоо хоногт амбулаториор 78 мянган үзлэг хийгдсэн. Үүнээс томуу, томуу төст өвчлөл 3875 буюу нийт үзлэгийнхээ 4.9 хувьд байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 1.9 хувиар нэмэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар нэмэгдэж томуу, томуу төст өвчлөл ихсэх хандлагатай байна. Өвчлөгсдийн 36.8 хувь нь 0-1 насны буюу бага насны хүүхэд, 26.9 хувь нь 2-4 нас, 15.2 хувь нь 5-9 нас гэх мэтчилэн бага насны хүүхдүүд өвчилж байгаа тул эцэг эхчүүд анхааралдаа авна уу. Хүүхдийн түргэн тусламж нийт 891 дуудлага ирснээс 39.1 хувь нь томуу, томуу төсч өвчлөл байна гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Өнөөдрөөс цэрэг татлага эхэллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2020 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэлж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, НЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Ц.Уртнасан, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн цэрэг татлагын явцтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас үүдэж цэрэг татлагын нэгдүгээр ээлж зохион байгуулагдаагүй юм. Энэ удаагийн цэрэг татлага Баянзүрх дүүргийн хэмжээнд хэвийн үргэлжилж байгаагаа гадна цэрэгт явах хүсэлтэй залуусын тоо нэмэгдсэн талаар албаныхан мэдэгдэж байна. Цэрэг татлагын үеэр зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэгт хамрагдах боломжтой талаарх танилцуулга хийгдэж байгаа бөгөөд залуучууд сонголтоо хийх аж. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Эрүүл мэнд болон бусад болзол нөхцөлийг хангасан залуусыг цэрэгт татаж байна. Найман төрлийн нарийн шинжилгээг авч байна. Эрүүл мэндээр тэнцээгүй залуусын дунд чих хамар хоолойн өвчин зонхилж байгааг мэргэжлийнхэн хэллээ. Цэргийн албанд бие бялдарын ачаалал маш их байдаг учраас эрүүл мэндийн үзлэгт онцгой анхааран ажиллаж байна. Үзлэгт орсон залуусын эрүүл мэндийн нэгдсэн санг бий болгоод цаашаа эмчилгээнд хамруулан ажиллаж байгаа. Энэ жилийн цэрэг татлагын нэг онцлог нь улс орны стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтад оролцуулах учраас Автозам, барилга, инженерийн чиглэлээр сурч байгаа болон төгссөн мэргэжлийн залуусыг гэрээт болон хугацаат цэргийн албанд татах шаардлагатай. Энэ чиглэлээр сургууль төгсөж байгаа залуусын нарийн судалгаа гаргасан. Мөн цэргээс халагдаад ирж буй залуусыг ажилд зуучилах ажлыг эрчимжүүлсэн хэмээлээ. Энэ сарын 22-25-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгуулна.Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.