UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр санхүүгийн дарамтгүй шинэ орон сууцтай болоорой
2020-09-29 11:02:21 Нийтлэгдсэн: Нийгэм![UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр санхүүгийн дарамтгүй шинэ орон сууцтай болоорой](/uploads/90278ca630dd88845165cbf1986d4b3b84156254.jpg)
/Та 0%-н хүүтэй зээлээр Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман чанарыг илэрхийлэх RIVER VILLA хотхоноос 46м.кв 218м.кв энгийн стандарт орон сууц болон дуплекс, пентхаусзагварын 2-6 өрөө орон сууцнаас хүссэн байраа захиалаарай. Датагаа бэлэглэ, зээл! Эрхэм танд 0%-н хүүтэй зээлээр шинэ орон сууцтай болох боломжийг зөвхөнUB ПРОПЕРТИЗолгож байна Онцлох мэдээ Герман чанар River Villa Онцлох өрөөний зохион байгуулалт 0%-н хүүтэй зээл Захиалагч бүрт бэлэгтэй Загварын байранд зочлоол 14 хоног бүр iPhone11 pro хожоорой Угтан авах ресепшн бүхий 6 метр өндөр шилэн Лобби танхим, 24 цагийн харуул хамгаалалттай хотхон 1Герман чанар River Villa хотхон БҮРЭН ШИНЭЧЛЭГДСЭН RIVER VILLA ХОТХОН Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман стандартын дагуу Герман архитекторын шийдлээр баригдаж буй RIVER VILLA хотхон захиалга авч эхэллээ. Захиалагч таны хэрэгцээ, сонголтонд нийцсэн бүрэн шинэчлэгдсэн шинэ төлөвлөлт, бодит үнэ, орчин үеийн интерьер дизайн, сонголт ихтэй стандарт болон дуплекс,пентхаус орон сууцыг бид танд санал болгож байна. Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Шинэ гүүрний зүүн талд цогцлоож буй RIVER VILLA хотхоны давуу талууд Хотхон дотроо Кембриджийн эрхтэй бага сургуультай. Кембриджийн сургалттай 200 хүүхдийн цэцэрлэгтэй. 30.000м2 ногоон байгууламж бүхий орчин үеийн гэрэлтүүлэг, сүүдрэвч, гүйлтийн зам, бяцхан үрс өндөр настанд хамгийн таатай нам гүм цэвэр агаартай орчин бүхий Цэцэрлэгт хүрээлэнтэй. B1 давхартаа нэгдсэн дулаан зогсоолтой. Орчин үеийн шийдэл бүхий 6м өндөр шилэн лобби танхимтай, 24 цагийн хүлээн авах ресепшнтэй. 1 давхартаа таны ахуйн хэрэгцээг бүрэн хангах нэгдсэн үйлчилгээний төвүүдийг төлөвлөсөн. Интерьер, дизайны шилдэг шийдэл бүхий тансаг зэрэглэлийн орон сууцны орчин үеийн загварыг шингээсэн: 2 өрөө 46-75м.кв 3 өрөө 75-119м.кв 4 өрөө 111м.кв 5 өрөө 165,3м.кв 2-6 өрөө 94-218м.кв Стандарт, Дуплекс загварын орон сууц болон тансаг зэрэглэлийн задгай террастай Пентхаус загварын 32 өрөөний сонголттой. Дэлхийн брэндүүдээр бүрэн тоноглосон орон сууцыг бид танд санал болгож байна. Германы REHAUбрэндийн вакум цонх, ГерманыBraun Elevatorбрэндийн цахилгаан шат, ГерманыKNAUFбрэндийн Гибсэн хавтан ТОТОбрэндийн ариун цэврийн өрөөний тоноглол, LG Hausysбрэндийн ханын цаас, ПольшийнIB RUBINETTIбрэндийн сантехникийн тоноглол ГерманыABBбрэндийн цахилгааны утас Megawoodбрэндийн цэвэр модон хаалга зэрэг чанар, баталгааг бүрэн хангасан брэндүүдээр тоноглосон. Таны гэр бүлд амгалан тайван байдал авчрах цэлгэр Германы Rehau брэндийн вакум цонх Солонгосын №1 LG Hausys брэндийн амьсгалдаг эко ханын цаас Чанарын илэрхийлэл болсон Германы Braun брэндийн лифтээр тоноглосон Японы Nippon брэндийн байгальд хор нөлөөгүй будаг эмульс Австри улсын Egger брэндийн паркетен шал Японы №1 Дэлхийд чанараараа танигдсан TOTO брэндийн сангийн тоноглол 2Онцлох өрөөний зохион байгуулалт Эрхэм та хотхон дотроо30,000м2 ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, хүний хэрэгцээт бүхий л үйлчилгээ болонКембриджийн сургалттай цэцэрлэг, бага сургуулийгнэг дор шийдсэн Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман чанарыг илэрхийлэгчRIVER VILLA хотхоныэнгийн стандарт орон сууц46- 165,3 мкв 2-5 өрөөнийсонголтуудтай бөгөөд94-218 мкв 2-6 өрөөнийсонголттойдуплекс,пентхаусзагваруудаас та өөрийн хүссэн орон сууцаа сонгоорой. Энэ удаа эрхэм танд орчин үеийн интерьер загварын цогц болсон RIVER VILLA хотхоны 80,0м.кв стандарт 3 өрөө орон сууцыг дэлгэрэнгүй танилцуулж байна. 80,0 м.кв стандарт 3 өрөө орон сууцны зохион байгуулалт 80,0 мкв стандарт 3 өрөөний орчин үеийн загварын интерьер бүхий зочны өрөөний ухаалаг зохион байгуулалтаас 80,0 мкв стандарт 3 өрөөний зөв төлөвлөлт бүхий Гал тогооны хэсэг 80,0 мкв стандарт 3 өрөөний таны тав тухыг бүрэн хангасан мастер унтлагын өрөө 80,0 мкв стандарт 3 өрөөний таны алдрай бяцхан үрсийн унтлагын өрөөний хэсэг 30%-н хүүтэй зээл Та урьдчилгаа 10%-иа төлөөд хүссэн байраа хүссэн давхартаа захиалаад байр ашиглалтанд орох хүртэл урьдчилгаа төлбөрөө ямар ч хүүгүй бүрдүүлж төлөн шинэ орон сууцтай болоорой. Жилийн 0%-н хүүтэй зээлээр байртай болох боломжтой. Улаанбаатар пропертиз ХХК-н зүгээс эрхэм хэрэглэгч та бүхэнд зориулан Централ капитал банк бус санхүүгийн байгууллагатай хамтранМонголд анхудаа 0%-н хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэллээ.Бид хамгийн уян хатан нөхцөлийг сонгож танд зээлээ санал болгож байна. Үүнд Орлого нотлох шаардлагагүй Хамтран зээлдэгчгүй байж болно Нийгмийн даатгал төлдөг эсэхээс үл хамаарна Давхар зээлтэй байж болно Гадаадад ажил эрхэлдэг байж болно Урьдчилгаанаас хамаарсан м2-н урамшуулал Эрхэм та урьдчилгаа төлбөрөөс хамааран м2-н бодит үнийн хөнгөлөлт эдлэх боломжтойгоос гадна. Төлбөрийн нөхцөлөөс хамааран өгөх урамшуулал зэрэг хамгийн таатай нөхцөлүүдийг бид санал болгож байна. ②Засгийн газраас хэрэгжүүлж буйХААН БАНК,ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ8%-н зээлд хамрагдах боломжтой Хаан банкны ипотекийн 8%-н зээлд хамрагдах боломж Та урьдчилгаа 30% төлөөд Хаан банкны ипотекийн зээлд хамрагдах бүрэн боломжтой Худалдаа хөгжлийн банкны ипотекийн 8%-н зээлд хамрагдах боломж 4Захиалагч бүрт бэлэгтэй Зөвхөн танд зориулан урьдчилгаа төлбөрөөс хамааран МӨНХХАДА Land200 авах хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэнэ ШИНЭ СОНГОЛТ брэнд тавилгын их дэлгүүрийн 5%-н хөнгөлөлтийн эрхийн бичгийг захиалагч бүртээ бэлэглэнэ PC MALL их дэлгүүрээс цахилгаан бараа худалдан авах 5%-н онцгой хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлгэнд аваарай 55. Загварын байранд зочлоол 14 хоног бүр iPhone11 pro хожоорой Та мөрөөдлийн гэрээ хэрхэн сонгохоо мэдэхгүй байна уу? Тэгвэл манайзагварын байраар зочлон Виртуал аялал хийж төсөөллөө бодитоор мэдрэн хүссэн байртайгаа танилцаарай. Таныг сонголтоо хийхэд бид туслая Та манай загварын байраар зочлоол IPHONE11 PRO-н азтан болоорой Вэб сайт:www.ubproperties.mn Facebook:Ulaanbaatarproperties RIVER VILLA: Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас:77009919 Борлуулалтын алба99009795, 88818242 Борлуулалтын алба86039999, 88030203 Загварын байр: Замын цагдаагийн урд Их наяд плаза-н 1 давхарт Захиалга авах оффис: ЧД, 5-р хороо, MN TOWER,Улаанбаатар пропертиз ХХК
БНСУ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа
2020-09-29 10:56:02 Нийтлэгдсэн: Нийгэм![БНСУ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа](/uploads/0732521ebb1cf6519cd15818c99a7bfc4273d740.jpg)
Өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төв нь БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай Хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээ нь БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэдийг үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор сургалтанд хамруулах, мэдээ мэдээллээр хангах, сургалтын материалыг монгол хэл дээр эмхтгэн хэвлүүлж тараах, БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төвийн мэргэжилтнүүдийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх сургалтанд хамруулах болон хүний нөөцийн туршлага судлах үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой чухал ач холбогдол бүхий гэрээ юм. Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төвийн дарга Д.Баярмандах, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Тасгийн дарга Я.Энхбаясгалан, БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйг эрхлэх газрын Сургалтын төвийн захирал Шинь Ин Жэ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны төвийн дарга Гвон Жүн Гю болон албаны бусад хүмүүс оролцов. БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэд сүүлийн жилүүдэд ажлын байран дээрх үйлдвэрийн осол гэмтэлд ихээр өртөж байгаа нь санаа зовоосон асуудлын нэг болоод байгаа билээ. Зөвхөн сүүлчийн 2019~2020 оны байдлаар гэхэд л ажлын байран дээрх үйлдвэрийн осолд өртөн тус төвд хандсан нийт 403 Монгол улсын иргэнд Солонгосын Хөдөлмөр халамжийн корпораци, Үйлдвэрийн ослын даатгалын газраас 345 371 476 воны нөхөн олговор олгуулаад байна. БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төвийн дарга Д.Баярмандах энэ осол гэмтлийн тоог бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын сургалтын төвийн холбогдох удирдлагуудтай 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр уулзалт хийн Монгол Улсын иргэдийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ. Үүний үр дүнд тус хэрэг эрхлэх газрын сургалтын төвийн төсвөөс санхүүжүүлэн гадаад иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах төсөлт ажлыг батлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь өнөөдөр ийнхүү албан ёсны баримт бичиг болж үзэглэгдэж байна. Төвийн дарга Д.Баярмандах гэрээ байгуулах үеэр хэлсэн үгэндээ Манай залуус ажил амьдралаа сайжруулах, мэдлэг боловсролтой болох, мэргэжил технологи сурч судлах, БНСУ-ынхөгжилтэй хөл нийлүүлэн алхах, дэлхийн шилдэг иргэн болохын тулд Солонгос орныг зорьж, тэмүүлж ирцгээдэг. Одоо ч гэсэн ирэх хүсэл дүүрэн мянга мянган залуус нааш тэмүүлж байгаа. БНСУ-д ажиллаж амьдрахаар тэмүүлж ирсэн эдгээр залуусаа, монгол иргэдээ амар амгалан, аюул осолгүй, эрүүл саруул байлгаж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд БНСУ-тай хамтран хийхээр болж буй нэгэн томоохон ажлын эхлэл ийнхүү тавигдаж байна гэж гэрээний ач холбогдлыг онцлон хэллээ. БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын дарга Шинь Ин Жэгийн хэлснээр тэрээр сургалтын хүрээлэнгийнхээ баг бүрэлдэхүүний хамт Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд өнгөрсөн хоёр жилийн дотор хоёр удаа очиж уулзалт хэлэлцээр хийн сургалт зөвлөгөөг зохион байгуулж байсан бөгөөд энэхүү гэрээ байгуулагдсанаар хөдөлмөрийн талбарт хөлсөө урсган ажиллаж буй монгол иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө бид хамтдаа хичээн зүтгэж ажиллах боломж улам нэмэгдэж байна гэжээ. Мөн энэ өдөр тус гэрээний дагуу БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газраас Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Төвийн мэргэжилтнүүдэд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх гурван төрлийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд хамрагдсанаар Төвийн мэргэжилтнүүд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэддээ үйлдвэрийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж сургалт хийхэд илүү нарийн мэргэших юм.
Алматы-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 95 иргэн эх орондоо ирлээ
2020-09-29 10:50:01 Нийтлэгдсэн: Нийгэм![Алматы-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 95 иргэн эх орондоо ирлээ](/uploads/073c6c6932b77f2d3809921f539ad4a4aa3bc43a.jpg)
Алматы-Улаанбаатар чиглэлийн Хүннү Эйр ХХК-ийн тусгай үүргийн онгоц өчигдөр 22:31 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 95 иргэн эх орондоо ирсэн. Үүний 4 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 8 нь өндөр настан, 19 нь эрүүл мэндийн шалтгаантай, 1 нь жирэмсэн, 63 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Ахмадын амралт-д тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
![Сонсогчид цэргийн тангараг өргөлөө](/uploads/1a1a43370e438811831bb3b1c94c4f6b726b1cf5.jpg)
Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд шинээр элссэн 450 гаруй суралцагчийн цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Гүнжийн хоолойд байрлах Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын цогцолборт есдүгээр сарын 25-ны өдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, тус яамны харьяа байгууллага агентлагуудын удирдлагууд, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон Их сургуулийн захирлын зөвлөлийн гишүүд, бие бүрэлдэхүүн, суралцагчдын ар гэрийнхэн оролцов. Арга хэмжээний хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Ная гаруй жилийн буурал түүхтэй Дотоод хэргийн их сургууль эх орондоо олон мянган алба хаагчдыг бэлтгэн өгч, тэд өнөөдөр Монгол Улсын өнцөг булан бүрт хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах албанд нэр төртэй хөдөлмөрлөж байна. Ахмад, дунд үеийн залгамж халаа болохоор, төрийн тусгай албанд хүчин зүтгэхээр эр цэргийн тангаргаа өргөж буй эрхэм сонсогч та бүхнийг харахад бахархалтай байна. Өргөсөн тангаргаа үргэлж давтаж, эх нутаг, аав, ээж, ард түмнийхээ итгэл сэтгэлийг санаж, нойронд сэргэг, номонд мэргэн байж, профессор багш нарынхаа заасан эрдэмд шамдан суралцаж, их эрдмийн оргил өөд үргэлж тэмүүлж байхыг үүрэг болгож байна гэлээ. Энэ үеэр суралцагчид урлагийн болон зэвсэгтэй, зэвсэггүй, дарцагтай жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтуудыг тус тус сонирхуулсан юм. Суралцагчид Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын төвд 21 хоног байрлаж, цэргийн хэргийн анхан шатны мэдлэгт суралцахаас гадна сэтгэл зүйн хувьд төлөвших, төрийн тусгай албанд үүрэг гүйцэтгэх, хариуцлага хүлээх чадвар эзэмшсэнд эцэг эхчүүд баяртай байлаа. Мөн суралцагчид сургалтын хугацаанд цэргийн анхан шатны мэдлэг олгох, цэргийн дүрмийн хичээл, галт зэвсгийн хичээлүүдийг тус тус судалсан байна. Тэд ийнхүү цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад амжилттай суралцаж, цэргийн тангараг өргөснөөр Дотоод хэргийн их сургуулийн үндсэн сонсогч болж, суралцах эрх нь нээгдэж, цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдал, шүүхийн шинжилгээний байгууллагын ирээдүйн хүний нөөц болон бэлтгэгдэнэ. Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль нь 1934 онд байгуулагдсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Монгол Улсын ууган Их сургуулиудын нэг юм. Тус Их сургууль нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хүний нөөцийг бэлтгэх үүрэгтэйгээр Удирдлагын академи, Ахисан шатны боловсролын сургууль, Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Эрх зүй, Нийгмийн ухааны сургууль, Шинжлэн магадлахуйн институт, Гадаад хэлний институт, Ахлагчийн сургууль, Ахлах лицей сургууль гэсэн бүрэлдэхүүн 11 сургуультайгаар, мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын түвшинд нийт 30 орчим чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА
![Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо](/uploads/e617c6b9306f5a6b2545d9b6eaa79ed7669217eb.jpg)
Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, музейн ажилчид, иргэд олон нийт оролцов. Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Өнгөрсөн онд Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдынзахирамж гарч Богд хааны түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолбортой болох нь ойн хүрээнд хийх олон ажлын нэг байсан. Нийслэлийн удирдлагууд, Богд хааны ордон музей болон гүйцэтгэгч компанийн хамт олны хичээнгүй хүчин зүтгэлийн үр дүнд өнөөдөр Монголын язгуур түүхийг харж болох урлагийн бүтээлтэй цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийж байгаад бид бүхэн баяртай байна. Засгийн газар Чингис хаан музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театрын шинэ барилгыг ирэх жилүүдэд эхнээс нь ашиглалтад оруулна. Богд хааны ордон музейн өнгө төрхийг ч засч сайжруулна, соёлын олон талт үйл ажиллагааг онцгойлон дэмжиж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлаа эрчимжүүлнэ хэмээлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Богд хааны ордон музейн дэргэдэх энэ газрын зарим маргаантай асуудлыг шийдвэрлэж, 1.4 га газарт тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж дууслаа. 1911 онд Монгол Улсын нийслэлийг Нийслэл хүрээ гэж зарлаж, Үндэсний тусгаар улсаа сэргээн мандуулж, Богд хаанаа хаанд өргөмжилсөн. Тэгвэл өнөөдөр энэ түүх, соёлын дурсгалыг харуулсан хөшөө дурсгалуудтай цэцэрлэгт хүрээлэнг нээж байна гэв. Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр Сензо констракшн компани ажилласан бөгөөд 1,4 га талбайд тохижилт хийснээс 5615 мкв явган хүний зам, 6320 мкв зүлэгжүүлсэн талбай, 144 мкв талбайд цэцгийн мандал байгуулжээ. Мөн наймдугаар Богд Жавзандамбын хөшөө, Мөнх тэнгэрийн хүчин дор баримал, Цагаан шонхор хэмээх эртний Монголын сүлд баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн нийт 13 баримал цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн байна. Дээрх уран баримлуудын эх загварыг Урлагийн гавъяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуяг урлажээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй