![Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь](/uploads/5459869aaecb4c0d77dc8f38e81c542c1a899955.jpg)
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх аравдугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд: 10 сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар 10 сарын 8-нд Сөүл-Улаанбаатар 10 сарын 10-нд Токио-Улаанбаатар 10 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 10 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар/транзит/ 10 сарын 17-нд Сөүл-Улаанбаатар 10 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар 10 сарын 19-нд Сөүл-Улаанбаатар 10 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 10 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байнагэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.
![Цэргийн дүйцүүлэх алба хаагчид сургалтад хамрагдаж байна](/uploads/e0d7d880fe10bed7d536f4f8c4593aa30ab28217.jpg)
Цэргийн албыг биеэр дүйцүүлэх албаны бэлтгэл, тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт 09 дүгээр сарын 18-аас Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалтын зорилго нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох юм. Сургалтад хамрагдаж байгаа бие бүрэлдэхүүн Улсын Онцгой комиссын зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахин сургалтын хөтөлбөрийн дагуу батлан хамгаалах эрх зүй, цэрэг эх оронч хүмүүжил, цэргийн нийтлэг дүрмүүд, үй олноор хөнөөх зэвсэглэлээс хамгаалах бэлтгэл, цэргийн инженерийн бэлтгэл, биеийн тамирын бэлтгэл, орон нутгийн болон улсын хил хамгаалалт, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, амьд гарах ухаан зэрэг хичээл орж байна. Мөн Улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Налайх дүүргийн 2, 8 дугаар хорооны орчны хог цэвэрлэх дүүргийн автобусны буудлуудыг тохижуулах зэрэг ажил хийж гүйцэтгэлээ.
![Налайхын замын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэллээ](/uploads/85dd1f86ba5d42ab5acde1965b277c3f016ee69d.png)
Налайхын автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнгө хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан автозамыг түр хугацаанд хэсэгчлэн хааж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр 07.00 цагт Налайхын авто замд ажиллаж, барилгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд анхааруулав. Тэрбээр автозамын ажлыг технологийн горим алдагдуулалгүй хийхээс гадна, замын ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд хэсэгчлэн хаах чиглэлийг албаныханд өгсөн. Налайхын автозамын арын зорчих хэсэгийн өнгө хучилтын ажлыг эхлүүлэхээр авто замын цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байна. Уг ажилтай холбогдуулан Налайхын замыг бүрэн хаахгүйгээр таван үе шаттайгаар хэсэгчилж хаахаар төлөвлөжээ. Ингэхдээ эхний зорчих хэсгийн арын хэсгийг хучиж байх хооронд зорчих хэсгийн урд хэсгийн хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулна. Тиймээс иргэд, жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, замын тэмдэг, тэмдэглээний дагуу зорчихыг Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас зөвлөлөө. Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын автозамын хяналтын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэл Налайхын 20,9 км автозамыг 15 хоногийн хугацаанд хэсэгчлэн хааж өнгө хучилт, явган хүн, дугуйн зам, гүүрэн гарц, тохижилтын ажлууд хийгдэнэ. Цементээр бэхжүүлсэн суурь хоёр үе хийгдсэн байгаа. Үүн дээр нэмээд суурь асфальт 10 см тавигдсан бол өнгө хучилт 4 см тавигдахаар төлөвлөгдсөн хэмээлээ. Налайхын 20.9 километр замыг хэсэгчлэн хаах үед хөдөлгөөний зохицуулалт хийх талаар зураглал гаргажээ. Үүнд: Есдүгээр сарын 23-25-ны хооронд Налайх, Чойрхоёр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэл хоёр хоног хаана. Ингэхдээ замынхаа хот руу явах буюу баруун гар тал руу явах урсгалыг хаагаад зүүн гар тал руу явах урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгоно. Есдүгээр сарын 25-28-ныг хүртэл Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажлыг хийнэ. Есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл Ургах наран хорооллоос дараагийн буцах эргэлт хүртэл хойд талын урсгалыг хаана. Аравдугаар сарын 1-4-ний хооронд МТ колонкоос буцаж эргэх хүртэл замыг хааж өнгө хучилт хийнэ. Аравдугаар сарын 4-8-ныг хүртэл Улаанбаатар руу орох хэсгийн замыг хаана. Гэхдээ Улаанбаатараас гарах урсгалд хот руу ирж байгаа хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулан явуулахаар төлөвлөсөн байна. Налайхын 20.9 километр замын хойд талын эгнээний өнгө хучилтыг 15 хоногийн хугацаанд хийнэ. Мөн Улиастайн уулзвараас хуучин гүүр хүртэлх замын барилгын ажил, Оргилын уулзвараас Тэрэлж рүү салдаг хэсэгт Налайхын 20.9 километр зам доогуур туннелээр гарч буй 2.5 километр замын ажил үргэлжилж байгаа юм. Дэлхийн олон улсад тархаад буй цар тахалтай холбогдуулан автозамын бүтээн байгуулалт удааширсан. Эрүүл мэндийн байгууллага болон холбогдох албаныханы зүгээс гаргасан заавар зөвлөмжийн хүрээнд ажилчдыг шинжилгээнд хамруулж, тусгаарласны дараагаар ийнхүү Налайхын автозамын бүтээн байгуулалт эхлээд байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Франкфуртаас 209 иргэн эх орондоо ирлээ](/uploads/261c1fbdfcb8103d391c0373e09fad46a6fd5c1b.jpg)
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:34 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 209 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-32, өндөр настан-18, эрүүл мэндийн шалтгаантай-9, жирэмсэн-5, бусад шалтгаантай 99 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Монголика, Дрийм зочид буудал, Сэлбэ амралтын газарт тусгаарлах юм гэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
![Өргөөгийн гудамжны авто замыг өнөөдрөөс хаана](/uploads/9197b6f640dfa89b7e376018290ab00c8671793d.jpg)
Нийслэлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замыг 2020 оны есдүгээр сарын 23-ны өдрөөс аравдугаар сарын 02-ны өдөр хүртэл хааж, зам засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус ажлын хүрээнд асфальт бетон хучилт, явган хүний зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, эгнээ тусгаарлах хашлага суурилуулах ажлууд хийгдэх тул жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй