Эзэнгүй байлдааны бөмбөг, сум илрүүлэн устгах ажиллагаа үргэлжилж байна

Цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат шуурхай ажилласны үр дүнд иргэдийг эрсдэлээс хамгаалжээ.Төв аймгийн Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат нь 2020 оны 04 сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэх явцдаа сонор сэрэмжтэй байж сумын төвд эзэнгүй балгас дотор цэнэгтэй байлдааны онгоцны пулемётны сум байхыг илрүүлжээ. Улмаар дуудлага өгсний дагуу Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар томилогдсон тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийнхэн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган хамтран ажилласнаар тус сумын нутаг дэвсгэрээс ФАБ-250 маркийн байлдааны онгоцноос хаях зориулалттай цэнэгтэй бөмбөг 12 ширхэг, 30мм-ийн онгоцны пулемётны сум таван ширхэгийг тус тус илрүүлэн, олон нийтэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн юм. Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат нь цагдаагийн байгууллагад 18 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагч нарын нэг. Ийнхүү үүргээ амжилттай гүйцэтгэсэн тул Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдгээр шагнасан юм. Мөн энэ өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 084 дугаар ангийн алба хаагчид 28 хүний бүрэлдэхүүнтэй очиж ажиллан 196 ширхэг байлдааны бөмбөг, сум илрүүлэн одоогоор устгах ажиллагаа үргэлжилж байна. Тус газарт хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсан бөгөөд хэрэв тэдгээр галт хэрэгслүүдийг яаралтай олж илрүүлээгүй бол ойролцоох амьдарч байгаа ард иргэдийн амь насанд ноцтой аюул учрах байв. Иймд иргэд та бүхэн байлдааны сум, тэсэрч дэлбэрч болзошгүй зүйлс таарвал яаралтай цагдаагийн байгууллагад дуудлага өгч, аюул эрсдлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа хашаа, хороонд хяналт тавьж, засаж сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас хамтран дээрх чиглэлээрхяналт шалгалтыг газар дээр нь зохион байгуулж ажиллаж байна. Хотын Захирагчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу өчигдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд олон жил стандартын дагуу ашиглагдаагүй явган хүний авто зам хааж хашаалсан, орчны аюулгүй байдлыг зөрчсөн хашаануудыг албадан буулгалаа. Энэ талаар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батчимэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангуулах шаардлагатай 147 хашаа байна гэсэн тооцоо гарсан. Үүнээс мэдэгдлээ аваад өнгө үзэмжээ сайжруулья гэсэн 48 аж ахуйн нэгж байна. Энэ ажил дүүргийн 11 дүгээр хорооноос эхэлж, өнөөдөр ХААИС-ийн баруун талд байрлах гурван газар эзэмшигчтэй боловч газраа зориулалтын дагуу ашиглаагүй, хог шороонд дарагдсан хашаа байсныг албадан буулгаж, явган хүний замыг чөлөөлж байна хэмээв. Нийслэлийн хэмжээнд энэхүү чиглэлээр газар дээр нь үзлэг шалгалт хийж, 150 байршилд 420 обьектэд зөрчил илрүүлэн мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд үүний дагуу зөрчлөө арилгаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд барилга, газрын хашааг албадан буулгах ажил үргэлжилнэ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна

Нийслэлийн хэмжээнд иргэдийг нийтийн тээвэртU_MONEYкартаар зорчиж хэвшүүлэх зорилгоорНийтийн тээврийн үйлчилгээний газар, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавин ажилладаг Сити Баз Консалтинг ХХК, УБ Смарт Карт ХХК нар хамтран зорчигчийн ачаалал их 20 байршлийн автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг энэ сарын 20-оос 07:30-09:00 цагийн хооронд зохион байгуулж байна. Хамтын ажиллагааны хүрээнд иргэдэдU_moneyкартаараа үйлчлүүлэх шаардлагыг тавин, зөрчил гаргаж буй иргэдэд санамж хүргүүлэх, зөвлөмж, мэдээлэл хүргэх, U moneyкарттай холбоотой иргэдийн санал гомдол, хүсэлтийг хүлээн авах, карт үйлчилгээний төрөл, борлуулалт, цэнэглэх цэг, боломжуудын талаар мэдээлэл, сурталчилгаа хийн ажиллаж байгаа бөгөөд мөн картгүй болон картаа цэнэглээгүй зорчигчдод явуулын карт борлуулах болон цэнэглэх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулсны үр дүнд нийслэл хотын иргэдийн дунд U money картаар зорчигчдын тоог нэмэгдүүлэх, картын хэрэглээг хэвшүүлэх болон нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандарт, хууль эрхзүйн орчинг сайжруулах, улам боловсронгуй болгох чиглэлийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ЭМЯ: Амрагчид хоорондоо гар барихгүй, тэврэлдэхгүй, нэг өрөөнд бөөгнөрөхгүй байх хэрэгтэй

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхээр ЭМЯ-ны Антикорона баг заавар, зөвлөмж гарган ажиллаж буй юм. Тэд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Амралт, сувиллын газарт өгөх зөвлөмж боловсруулжээ. Амралт, сувиллын газарт: Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх Маск, тусгай амны эсвэл нүүрний хаалт зүүх Нэг удаагийн бээлий хэрэглэх Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах Гар угаах орчинг бүрдүүлэх, гарын цаас, саван тогтмол байлгах Хоолны ширээ, орыг 1-1,5 метр зайтай байрлуулах Нэг дор олноор хооллохгүй, ээлжлэн оруулах Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах Аяга, таваг, халбага, сэрээг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор угааж, цэвэр усаар сайтар зайлах Түүхий, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалах Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах Ажилчдад коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгөх 1л усанд 0,25мл белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх Алчуур, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах Хүн хүлээж авахын өмнө өрөөг сайтар халдваргүйжүүлэн цэвэрлэх Саун, бассейнд халдваргүйжүүлэлт байнга хийх Шавьж, мэрэгчгүйтгэл хийх Шинж тэмдэг бүхий сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэх Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах Амрагч нарт: Амны хаалт тогтмол зүүх Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх Хүн хоорондын зай барих Хоол унд хувааж идэхгүй байх Гүйцэд болгосон хоол хүнс хэрэглэх Тамхи дамжуулан татахгүй байх Нэг өрөөнд бөөгнөрөхгүй байх Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байх Эх сурвалж: ЭМЯ

ОХУ-аас 360 оюутан эх орондоо ирлээ

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 05 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан Ажлын хэсэг тус хилийн боомтод ажиллаж байгаа юм. Өнөөдөр буюу 05 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-аас нийт 360 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулж, Улаанбаатар төмөр зам-ын тусгай үүргийн гал тэргээр Улаанбаатар хот руу зөөвөрлөх ажиллаагааг явуулж байна. Эх орондоо ирсэн иргэдийн хувьд энэ хичээлийн жил дууссан Москва, Эрхүү, Улаан-Үд, Тува, Казань,Новосибирскзэрэг хотуудад суралцдаг оюутнууд байгаа юмгэжУлсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.