Гурвалжингийн гүүрний доогуур байрлах авто замын хөдөлгөөнийг нээлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан өнөөдөр Явуулын оффис-тоо ажиллалаа. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Хотын стандарт, орчны аюулгүй байдал хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нар иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах ажлууд хийгдэж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 9 дүүргийн хэмжээнд стандартын шаардлага хангаагүй 369 хашаанаас 59 хашааг буулгаж шинэчилсэн, барилга угсралтын талбайн 77 түр хашааг стандартад нийцүүлэн шинэчилж, 16 түр хашааг албадан буулгажээ. Мөн орчны аюулгүй байдал, стандартын шаардлага хангаагүй хотын өнгө үзэмжид нийцээгүй гэх шалтгаантай аж ахуйн нэгж байгууллагуудад болон иргэдэд хашаагаа шинэчлэх талаар албан мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд Хотын стандарт, орчны аюулгүй байдал хяналт зохицуулалтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллаж байгаа талаар албаныхан хэллээ. Ирэх сарын 01-н гэхэд хотын стандартыг мөрдүүлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлыг хийж дуусгах юм. Хотын Захирагч С.Амарсайхан Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хугацаатай үүрэг өгч стандартын дагуу хотын өнгө үзэмжид нийцсэн хашаатай болгох, зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу ашигладаггүй хашаануудыг албадан буулгах, ачих, үүнтэй холбоотой гарсан зардлыг тухайн иргэн, аж ахуйн нэгжээс гаргуулж, нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулах ёстой. Хотын стандартыг мөрдүүлж хэвшүүлэх, иргэд аж ахуйн нэгжүүд ойр орчныхоо 50 метр газрыг тохижуулж иргэдийн зорчих зам талбай тухтай, орчны аюулгүй байдлыг хангахын тулд эдгээр ажлуудыг зохион байгуулж байгаа гэдгийг иргэд аж ахуйн нэгжүүдэд ойлгуулах ёстой гэдгийг онцолсон юм. Гурвалжингийн гүүрний доогуур байрлах авто замын хөдөлгөөнийг нээлээ Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжингийн гүүрний доогуур байрлах U хэлбэрийн 0.8 км урттай авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Тус зам нь хоёр эгнээтэй, 2 метрийн өргөнтэй явган хүний замтай, бөгөөд замын тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийгдэж дуусчээ. Уг авто зам баригдсанаар Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүр болон Энхтайваны өргөн чөлөө, Саппорогийн уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах өндөр ач холбогдолтой гэдгийг нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра тайлбарлав. Хотын Захирагч С.Амарсайхан зам дагуух цэвэрлэгээг бүрэн хийж дуусгаад сул шороо ихтэй газруудад ногоон байгууламж хийх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө. Мөн иргэдийн ая тухтай зорчих, орчны аюулгүй байдлыг хангах үүднээс зам дагуух зарим үйлчилгээний байгууллагуудад шаардлага тавьж гаднах орчныг тохижуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Энэ үеэр иргэдийн төлөөлөл хотын Захирагчтай уулзсан юм. Тэд хэлэхдээ Гурвалжингийн гүүрний ойролцоох барилгын материал жижиглэнгээр худалдаалдаг иргэд хүнд нөхцөлд ажиллаж байгаа тайлбарласан юм.Хотын Захирагч энэ асуудалд онцгой анхаарч Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхэд иргэдийн ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулах үүргийг өгсөн юм. Зориулалтын дагуу газраа ашиглаагүй аж ахуйн нэгжийн газрын эрхийг цуцаллаа Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авзага трейд компанийн нэр дээр газар эзэмшлийн гэрчилгээтэй боловч 15 жилийн турш ашиглаагүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайд дур мэдэн хашаагаа өргөтгөсөн нөхцөл байдал дээр хотын Захирагч С.Амарсайхан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа тэргүүтэй албаныхан ажиллалаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай 2005 онд орон сууц барих зориулалтаар газар эзэмших эрхийг тус компани авч байсан боловч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй. Газар эзэмших гэрчилгээтэй боловч 15 жилийн турш ашиглаагүй. Одоогийн байдлаар барилгын суурь ухаад орхигдсон байдалтай. Нийтийн эзэмшлийн гудамж талбай руу халдаж зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан учраас нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараалан шаардлага тавьж байгаа гэв. Газар чөлөөлтийн ажлыг даруй хийгдсэн тохиолдолд хороолол дундах орц гарц нээх ажлуудыг эхлүүлэх талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра тайлбарлав. Хотын Захирагч С.Амарсайхан Хотын төвд овоолсон хог шороотой хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн зөвшөөрөлгүй хашаа хороогоо тэлж нийтийн эзэмшлийн гудамж талбайд халдсан аж ахуйн нэгжийн газрын эрхийг даруй цуцал. Маргаашнаас эхэлж хашааг буулгах, хог шороог цэвэрлэх арга хэмжээг авч холбогдох бүх зардлыг аж ахуйн нэгжээс гаргаж авах хэрэгтэй. Хороолол дундах орц гарцыг гаргаж, ногоон байгууламж тохижилтын ажлыг яаралтай эхлүүл хэмээн холбогдох албаныханд даалгав. Нийгмийн идэвхтэй, гаднах орчноо тохижуулсан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг урамшуулж үлгэр жишээ байдлыг нь олон нийтэд сурталчлан таниулах ажлыг мөн хийх үүргийг холбогдох албаныханд өглөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд, олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллийнхээ эхэнд дэлхий нийтэд тархаад буй цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг талаарх товч мэдээллийг хүргэлээ. Мөн нийслэлийн хэмжээнд Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд ямар ажлууд хийгдэж байгааболон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв. 13220 аж ахуйн нэгж,байгууллагаддотор орчныариутгалхалдваргүйжүүлэлт хийжээ Нийслэлийн 173 хороонд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа бөгөөд хөрсний ус хуримтлагдсан газруудыг мөн цэгцэлж байна. Нийт 1 сая 510 мянган м/кв талбайг цэвэрлэж ариутгасан. Энэ ажлуудыг цаашлаад тогтмол хийдэг болно. Ариутгаагүй газар байвал та бүхэн хотын холбогдох байгууллагуудад мэдэгдээрэй.Өнөөдрийн байдлаар нийт 13220 аж ахуйн нэгж, байгууллагад дотор орчны ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн Нийслэлийн Онцгой комисс коронавирус халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ес, ажлын хэсэг таван удаа хуралдаж, хурлын тэмдэглэл шийдвэрүүд гаргасны дагуу бүх шатны ажлууд зохион байгуулагдаж байна. Нийслэлийн Засаг дарга 17 удаа захирамж гаргасан. Түүнчлэн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран зорчигчдын хөдөлгөөнд хяналт тавьж, мэдээллийн сан бий болгож ажиллаж байна гэсэн юм. Өнгөрсөн долоо хоногт нийслэлд 11 гал түймрийн осол гарчээ Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Нийслэлд 11 гал түймрийн осол гарсан. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт хар тос, хөөсөнцөр, хар цаас, хар лак зэрэг зүйлс агуулсан агуулах шатсан осол болсон. Уг галын шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна. Тавдугаар сарын 24-ны өдрийн 08:00 цагаас тавдугаар сарын 25-ны өдрийн 08:00 цагийн байдлаар нийслэл рүү орсон 33500, гарсан 31000, нийт 64500 тээврийн хэрэгсэл бүртгэгдлээ гэв. Нийслэлийнесөндүүрэгт зөвшөөрөлгүй баригдсан хашаа хороог цэгцлэх ажил үргэлжилж байна Өнөөдрийн байдлаар 42 аж ахуйн нэгжийн хашаа хороог өөрчлөх, шинэчлэх, буулгах ажил хийгдэж байна. Энэ ажилд зарим аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцлоо. Санаачлагатай оролцож, хашааныхаа өнгө үзэмжийг шинэчлэж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье. Мэдэгдэл, шаардлага өгсөн ч ямар нэгэн санаачилга гаргахгүй байгаа аж ахуйн нэгж, албан байгууллагууд бас байна. Өнгөрсөн хугацаанд 12аж ахуйн нэгж, байгууллагын хашааг албадан буулгасан. Стандартын шаардлага хангаагүй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг алдагдуулсан хашаа, хороог буулгах ажил зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэ ажил шаардлагатай гэвэл цаашид үргэлжлээд явна. Цаашид хэн дуртай нь хаа дуртай газраа хашаа барихгүй. Хэрвээ хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол нийслэлээс баталсан стандартын дагуу хашаа хороо, барилгаа барина. Зөвхөн аж ахуйн нэгж гэлтгүй айл өрхүүд ч үүнд хамаатай.Өөрийнхөө эзэмшсэн хашаа, хороондоо эзний ёсоор хандаарай гэдгийг Хотын Захирагч мэдээлэлдээ онцолж хэллээ. Мөн Газар эзэмших эрхээ эзэмшээд 15 жил болсон ч зориулалтын дагуу ашиглаагүй Ахмадын холбооны нэртэй ухаад хаячихсан газар Гадаад харилцааны яамны баруун тал,БльюСкайзочид буудлын зүүн талд бий. Сүүлдээ барилга барих биш самбарын бизнес хийдэг хэдэн хүмүүсийн бизнес болсон. Тэр газрыг цуцалж, ахмадын эсвэл ээжүүд, эхчүүдийн нэрэмжит талбай болгоно. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг холбогдох газруудад зураг төсөл боловсруулагдаж байна. Ямар нэршилтэй, ямар байдлаар тохижуулах талд иргэдээс нээлттэй санал авна гэдгийг мөн дуулгалаа. Хотын Захирагч С.Амарсайхан мэдээллийнхээ төгсгөлд Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуультай хамтран ажиллах ажлыг эхлүүлж байгаа гэдгээ онцолж хэллээ. Нийслэл даяар иргэдийн эрүүл мэнд эмчилгээ, оношилгооны үйлчилгээг түргэн шуурхай болгох, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэн хөгжүүлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх зорилгоор эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийг бэлтгэх ажлыг зохион байгуулж эхэлж байна. Энэ хүрээнд боловсон хүчин бэлтгэхэд АШУҮИС-тай хамтарч ажиллана гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах саналыг УОК-оос гаргалаа

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Монгол Улс өнөөдрийн байдлаар дотооддоо Covid-19 халдвар тархаагүй байгаа бөгөөд зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан 141 тохиолдол байна. Тэрээр Одоо ХӨСҮТ-д 108 хүн эмчилгээнд байна. Халдвартай хүний дундаж нас 24. Энэ оны нэгдүгээр сарын 6-наас хойш 12550 шинжилгээ хийсэн. Тандалтын шинжилгээг 7 хоног бүр хийж байна. Монгол улсын дотоодод халдвар тархаагүй. 2020 оны тавдугаар сарын 13-нд 24 их дээд сургуульд сурдаг 340 оюутан ирснээс 58 оюутан халдвар авсныг тогтоосон. Ихэнх оюутнууд эдгэрч гарч байна. Нийт 33 хүн эдгэрч, тусгаарлах байранд гарсан гэлээ. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Өнөөдөр нийт халдвар авсан 141 тохиолдол бий. Эдгээс 33 хүнийг эдгээсэн. Эдгэрч гарсан хүмүүсийн дөрөв нь гадаадын иргэн. Харин одоо 108 хүн ХӨСҮТ-д эмчилгээнд байна. Цар тахлын үед ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчид маш сайн ажиллаж байна. Өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нар маш сайн ажиллаж байна. Нийт 16 мянган гаруй хүнийг оношилгоонд хамруулж, вирусээр өвдөөгүй гэдэг нь тогтоогдсон гэдгийг хэлье хэмээн онцолж хэлсэн юм. Мөн тэрбээр УОК-ийн 21 удаагийн хурал болсон. 8 удаа эрсдэлийн үнэлгээ хийхэд бүгд өндөр эрсдэлтэй гарсан. Тайвшрах шалтгаан алга. ДЭМБ өнөөдрийн байдлаар 5 сая 400 орчим хүн коронавирусийн халдвар авч, 346 мянга орчим хүн нас барсан байна. 80 орчим улс хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоосон. ОХУ-д халдвар авсан хүний тоо 10 мянга орчмоор нэмэгдэж байна. Covid 19-д газар нутаг, цаг агаарын нөхцөл байдал хамаарахгүй гэдгийг тогтоосон. Гадаад улсаас иргэдээ татах ажлыг үргэлжлүүлнэ. Нэг өрөөнд нэг хүн гэсэн зарчмыг тавьж байгаа. Тиймээс боломждоо тулгуурлан татан авна. БНХАУ, АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн залуус дахин өвдөх тохиолдол гарч байна. ЭМЯ халдварын эрсдлийн үнэлгээг найм дахь удаагаа хийлээ. Ингэхэд халдварын маш өндөр эрсдэлтэй гэж гарсан. Иймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хөл хориог дахин 6 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах асуудлыг хэлэлцэж байна гэв. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Хүн амын дунд Covid-19-ийн халдвар тархаагүй гурван улс байна. Үүнээс Монгол Улс хүн амын дунд Covid-19 алдаагүй цор ганц тусгаар тогтносон улс боллоо. Covid-19ийн шинжилгээг Зооноз өвчин судлал, ХӨСҮТ, Дархан-Уул аймагт хийж байгаа бол цаашид ЭХЭМҮТ, Ховд аймаг зэрэг зургаан газарт хийх боломжтой. Нөхцөл байдал цаг тутамд өөрчлөгдөж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай байна. Халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэх, Түлэнхийн төвийг яаралтай ашиглалтад оруулах хүсэлтэй байна. Эдгээр зүйлийг бэлдсэн тохиолдол бид хүн амын дунд Covid-19-ийн халдвар тархахад бид эрсдэл багатай даван туулах боломжтой хэмээн хэллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Он дамнан баригдаж буй цэцэрлэгийг сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.05.22/ Налайх дүүрэгт ажиллалаа. Налайх дүүргийн 3 дугаар хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар Долт Интернэншл ХХК, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтарсан гэрээг 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр байгуулжээ. Гэрээнд 2019 оны наймдугаар сарын 1-ний өдөр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар заасан юм. Гэвч барилгын ажил ямар нэгэн шалтгаангүй удааширсаар өнөөдөр 40 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Хотын Захирагч С.Амарсайханы зүгээс энд удаа дараа ирж ажиллан цэцэрлэгийн барилгын ажлыг түргэвчлэх шаардлагыг гүйцэтгэгч компанийн хариуцсан албан тушаалтнуудад тавьж байсан. Гэсэн хэдий ч гүйцэтгэгч компани маш хариуцлагагүй ажиллаж байгаагийн улмаас он дамнан уг цэцэрлэг баригдсаар байна. Хотын Захирагч тус цэцэрлэгийн барилгын ажлын явцыг шалгаж, гүйцэтгэл туйлын хангалтгүй, чанар стандартын дүрэм журам зөрчигдсөн нь илт байна гэдгийг тус компанийн барилгын инженер Т.Мэндбаярт хэллээ. Түүнчлэн барилгын ажилд хяналт тавин ажиллаж буй нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс болон тус дүүргийн Засаг дарга, холбогдох албаны хүмүүст хандан барилгын ажилд өдөр бүр тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Мөн долоодугаар сарын 1 гэхэд цэцэрлэгийн барилгын ажлыг бүрэн дуусгасан байхыг онцгойлон анхааруулж, тогтсон хугацаанд чанар стандартын шаардлага хангасан хийж гүйцэтгээгүй байвал хариуцлага тооцож ажиллана гэдгийг холбогдох албаныханд хатуу санууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Өөрийн хариуцсан ажил хүүхдийн ирээдүйд ийм цэвдэг сэтгэлээр бүү ханд. Ийм хандлага хаа сайгүй байгаа учраас бид нийгмээрээ өөдлөхгүй байна. Энэ орчмын олон хүүхэд холоос цэцэрлэгтээ явдаг. Та нар хүний юм гэсэн байдлаар энэ ажилд хандаж байгаа учраас ажил урагшлахгүй байна. Өөрийнхөө хүүхдийг энэ цэцэрлэгт явах юм шиг санаж ажлаа хий, сэтгэл гаргаж ажилла хэмээв. Налайхын барилгын үйлдвэрлэл, технологийн паркийн 4.7 км замыг зургаадугаар сарын 10 хүлээлгэн өгнө Дараа нь Хотын Захирагч Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, цэвэрлэх байгууламж байгуулах асуудлаар Азийн хөгжлийн банкны хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманн, Улаанбаатархотын гэр хорооллыг хөгжүүлэххөрөнгө оруулалтыг дэмжиххөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд болон бусад холбогдох албаны хүмүүстэй санал солилцсон юм. Мөн тус паркийн чиглэлд баригдаж буй хүнд даацийн автомашин зорчих авто замын ажлын гүйцэтгэлийг шалгав. Өмнө нь Хотын Захирагч С.Амарсайхан энд ирж ажиллахдаа чанарын шаардлага хангахгүй брожур тавьсан байсныг сольж, чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хийхийг үүрэг болгосны дагуу гүйцэтгэгч компани брожурыг эхнээс нь бүгдийн сольж шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хийж гүйцэтгэж байсан юм. Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд 2018 онд ажлаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, явган хүний зам, хөвөө, тоноглолын ажлууд хийгдэж байна. Уг зам нь 40 метр өргөн, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний зам болон ногоон зурвастай, үйлдвэрлэл аж ахуйн газар болон бусад гудамж замын зэрэглэлтэй, хүнд даацийн автомашин зорчих цемент бетон авто зам юм. Авто замыг зургаадугаар сарын 10 гэхэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Өнөөдөр нутгийн зарим хэсгээр бороо орно

2020 оны тавдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Энэ өдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх ба нутгийн зарим газраар бороо орно. Салхи их төлөв хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. Харин Улаанбаатар хотод үүл багасаж бороо орохгүй ба салхи хойноос секундэд 6-11 метр хүрч 17-19 градус дулаан байх юм. Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.