Иргэд сайжруулсан түлш чанар, илчлэгийн хувьд сайн, гагцхүү зөв хэрэглэх зөвлөмж мэдээлэл чухал гэж үзэж байна

УИХ-ын дарга Г.Занданшатарэнэ сарын 13-ны Ням гарагтСонгинохайрхан дүүргийн 22-р хорооны шахмал түлш түлж буй айл өрхүүдээр орж мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлж, шахмал түлшний талаарх иргэдийн санал бодлыг сонслоо. УИХ-ын даргатай хамт нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Галенбек болон Тавантолгой түлш ХХК-ийн мэргэжилтнүүд ажиллалаа. Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулсан мэдээлэлдээ 10-р сарын 2-13-ны хооронд нийтдээ 129 өрхийн 267 хүн угаарын улмаас эмнэлэгт хандсан ч өнөөдрийн байдлаар хүндэрсэн хүн байхгүй. Холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж,иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна гэж дуулгасан юм. Харин нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар урьд шөнө буюу 2019.10.12-ны өглөөний 06:00 цагаас 2019.10.13-ны өглөөний 06:00 цаг хүртэл 15 өрхийн 37 иргэн эрүүл мэндийн байгууллагууддаа хандсан. Эдгээр иргэдээс 20 хүнд гэрээр зөвлөгөө мэдээлэл өгсөн. Зөвлөгөө мэдээлэл авч, эмчилгээ хийлгэж байгаа иргэд дүүргийн болон өрхийн эмнэлгийн байнгын хяналтад байна гэлээ. Өнгөрсөн жилээс эхлэн сайжруулсан түлшийг турших ажлыг нийслэлд зохион байгуулсан байна. Тухайлбал, ЖАЙКА Олон улсын байгууллагын төслийн хүрээнд өнгөрсөн өвөл Морингийн давааны айл өрхүүдэд сайжруулсан түлшийг туршжээ. Мөн Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан түлшийг Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд 3-4 сар туршихад ямар нэг эрсдэл гараагүй байна. Одоогоор нийслэлийн Засаг даргын удирдамжаар 18 төрлийн зууханд шахмал түлшийг хэрхэн түлэх тухай зөвлөмжийг ард иргэдэд хүргүүлж байгаа юм байна. Үүнээс гадна бүх айл өрхүүдийн зуух стандарт хангаж байгаа, үгүйд судалгаа хийж эхэлсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар утаа нийтийн эрүүл мэнд, эрх ашигт хортой асуудал учир ард иргэд, албан байгууллага, төр засаг бүгд хамтарч нийтийн дайсан болсон утаатай тэмцэх ёстойг санууллаа. Сайжруулсан түлшийг хэрэглэх явцад зарим нэг бэрхшээл учирч байна. Угаарын хийнд хордсон эмгэнэлт хэрэг гарч байгаа нь төр засаг, ард иргэд бид бүхэнд дохио сургамж өглөө. Хаа хаанаа анхаарч утааг багасгах, сайжруулсан түлшийг зөв хэрэглэх асуудлаа хамтаар нь шийдэх ёстойг хэлсэн үгэндээ дурдсан юм. Ингээд УИХ-ын дарга СХД-ийн 22-р хорооны иргэн Ж.Энх-Амгалангийнд орж сайжруулсан түлшний талаарх санал бодлыг нь сонслоо. Иргэн Ж.Энх-Амгалангийнх төслийн Дөл зуухтай юм байна. Урьд нь өдөрт 3-4 удаа нүүрс хийж галладаг байсан бол одоо 2 удаа сайжруулсан түлшээр галладаг, зөв хэрэглээд заншвал давуу тал олон байна гэлээ. Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Галенбек Дөл зууханд сайжруулсан түлшийг хэрхэн зөв түлэх тухай зөвлөгөө, мэдээллийг өгсөн юм. Тэрбээр зуухны хотолд түлшийг хэт дүүргэхгүй байх, зуухны сойлтыг хаахгүй байхыг сануулсан юм. Мөн зуухны бүрэн бүтэн байдлыг шалгах, нүх, ан цав гарсан бол бөглөж, яндангаа сайтар хөөлөх хэрэгтэй юм байна. Үүний дараа СХД-ийн 22-р хорооны иргэн Д.Энхзаяагийнд очлоо. Энэ айл өнгөрсөн жил 5 портер нүүрс түлсэн гэнэ. Энэ жил сайжруулсан түлшинд шилжсэн учир хэмнэлт гарна гэж найдаж байна гэлээ. Сайжруулсан түлш илчийн хувьд сайн байгааг дуулгалаа. Д.Энхзаяагийн гэргий М.Майра хурдан шаталттай, үнс их байгаа тухай дурдаж, хэрхэн зөв хэрэглэх талаар мэргэжлийн хүнээс лавлаж байлаа. Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Галенбек хурдан шаталттай байна гэдэг нь сайн үзүүлэлт гэдгийг онцоллоо. Учир нь түүхий нүүрс чийг ихтэй учир уугилт ихтэй. Харин сайжруулсан түлш чийггүй учир уугиж утаа гаргахгүй, илч өндөр, шаталт сайн байна гэсэн үг гэдгийг тайлбарласан юм. Хэрэглэгчид сайжруулсан түлшний илч, чанарт ам сайтай байна. Харин хэрэглэх аргад сайн суралцах, хорт хийнээс сэргийлэхэд сайн анхаарах шаардлагатай байгаа нь анзаарагдлаа. Иргэдэд зөвлөмж, мэдээлэл өгөх ажлыг хийж байгаа ч айл бүрт хүрч хараахан чадахгүй байгааг иргэд сануулж байв. Гэр хорооллынхон утаа үнэхээр багассаныг хэлж, төслийн бус ердийн зуух, нам даралтын зуух, ханан пийшинтэй айлууд зуухаа солих, пийшингийнхээ утаа, угаар алдаж болзошгүй хэсгийг бөглөж таглах, яндангаа сайжруулах шаардлагатай байгаа юм байна. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Монголын сайтын холбооноос “Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сургалтыг зохион байгууллаа

Өнгөрсөн жил Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолбор нь түүхт 40 жилийн ойгоо угтан уламжлалт найрамдалт хамтын ажиллагаатай ажиллаж байсан харилцаагаа сэргээх зорилтын хүрээнд шилжилтийн үеүүдэд тасарсан харилцаагаа эргэн сэргээж ОХУ-ын Олон Улсын Хүүхдийн Артек төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд багш, ажилтнуудын солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд 2018 онд ОУХ Артек төвийн бүлгийн багш Виктория Ковалёва, Татьяана Константиновна нар Найрамдал цогцолборт хүрэлцэн ирж бүлгийн багшаар ажилласан бөгөөд 2019 оны 10 дугаар сард Найрамдал цогцолборын бүлгийн удирдагч багш Т.Тамир, М.Ариунбаяр нар Артек төвд туршлага солилцохоор ажиллаж байна. ОУХ Артек төвийн бүлгийн багш Виктория Ковалёва, Татьяана Константиновна болон ОУХ Найрамдал Цогцолборын бүлгийн удирдагч багш У. Халиун нар Найрамдал цогцолборын хөтөлбөр, үйл ажиллагааны үеэр. Найрамдал цогцолборын Олон улсын ээлжийн үед олон улсын амрагч хүүхдүүддээ зориулан соёлын танилцах аялал зохион байгуулдаг. Артек төвийн багш Виктория Ковалёва, Татьяана Константиновна нар Найрамдал цогцолборын багш, ажилтнуудын хамт соёлын аялалд амрагч хүүхдүүдийн хамт. НАЙРАМДАЛ ДРУЖБА FRIENDSHIP Найрамдал цогцолборын бүлгийн удирдагч багш Т.Тамир солилцооны хөтөлбөрийн хүрээнд Артек төвд ажиллаж, туршлага судалж байна. Найрамдал цогцолборын бүлгийн удирдагч багш М.Ариунбаяр солилцооны хөтөлбөрийн хүрээнд Артек төвд ажиллаж, туршлага судалж байна.

"Улс орны хөтөлбөр’’-ийн дунд хугацааны хэлэлцүүлэг болж байна

Монгол Улсын Засгийн газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг Улс орны хөтөлбөрБаянзүрх дүүрэгт 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн дунд хугацааны буюу 2017 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг үнэлэх, цаашид тус хөтөлбөрт ямар өөрчлөлт оруулах шаардлагатайг ярилцах зөвлөлдөх хэлэлцүүлэг болж байна Хэлэлцүүлэгт НҮБ-ийн Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Спесиос Хакизимина, дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс, багш, сурагчдын төлөөлөл оролцож байна. Тус хэлэлцүүлгээр дүүргийн Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа болон Нөхцөл байдлын судалгааны дүнг танилцуулж, тус хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээний төлөвлөж буй үр дүн болон зорилт, стратегийг хэлэлцэж байнахэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Баянзүрх дүүрэг 29,249 иргэнд зөвлөмж, мэдээлэл хүргэсэн байна

Монгол Улсын Засгийн газрын Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа. Тухайлбал Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэл, дүүргээс явуулж буй арга хэмжээ, иргэд, айл өрхөд чиглэсэн зөвлөгөө мэдээллийг цаг тухайд нь хүргэх үүрэг даалгаврын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд 2, 4, 5, 8, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 18, 19, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хорооны нийт 29,249 иргэнд зөвлөмж, мэдээлэл хүргэн ажилласан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл үйл ажиллагааны тайлангаа танилцуулж байна

СЭТГҮҮЛЧДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР 2018.2.26-04.16. МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Орон нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч нараар ахлуулсан ажлын хэсэг Орон нутгийн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан бүх гишүүдтэй уулзах санал хүсэлтийг сонсох, их хурлын үйл ажиллагаа, дэвшүүлсэн зорилго, зорилтоо танилцуулах, салбар зөвлөлийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, аймаг орон нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 21 аймгаар тойрч ажиллав. 2018.3.30. Цахим эрин ба сэтгүүл зүй, чиг хандлага сэтгүүл зүй судлаачдын IV симпозиум болж салбарын талаар мэдээлэл солилцож, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв. 2018.04.16-19. МСНЭ-ийн 23 салбар зөвлөлийн төлөөлөл, 21 аймгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон Орон нутгийн анхдугаар форум-ыг зохион байгууллаа. Тус форумд орон нутгийн сэтгүүлчид, төвийн сэтгүүлчид, зохион байгуулагчид, ажлын алба болон сургагч багш нарын бүтэц бүрэлдэхүүнтэй нийт 170 хүн оролцсон юм. Мөн форумаар төсөл бичих, маркетингийн төлөвлөгөө боловсруулах цогц сургалтад хамруулах, хоорондоо туршлага хуваалцах, орон нутгийн сэтгүүлч солилцооны хөтөлбөрийг эхлүүлэх, орон нутгийн сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавьж биелүүлэв. 2018.05.01. Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрийн нээлт болов. 2018.05.01. Цахим сэтгүүл зүйн II форум-ыг хийлээ. 2018.05.02. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад Төсөл хөтөлбөр, маркетинг, бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүй сургалтыг зохион байгууллаа. 2018.05.02. Редакторуудын улсын зөвлөгөөн-ийг 150 редакторын оролцоотойгоор зохион байгуулав. 2018.05.03. Монголын сэтгүүл зүйн салбарын 105 жилийн ойн хүрээнд Хараат бус сэтгүүл зүй үндэсний форумыг 700 сэтгүүлчийг хамруулан зохион байгууллаа. 2018.06.03-04. Дорноговь, Дорнод, Говьсүмбэр, Хэнтий аймгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилчид, төлөөлөгч, сургагч багш нарыг оролцуулсан Зүүн бүсийн сэтгүүлчдийн бүсчилсэн сургалт хийлээ. 2018.06.08-09. Баян-Өлгий, Увс, Ховд, болон Говь-Алтай аймгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилчдыг хамруулсан Баруун бүсийн сэтгүүлчдийн бүсчилсэн сургалт хийв. 2018.6.16-17. Дархан-уул, Хөвсгөл, Орхон Сэлэнгэ аймаг болон Налайх дүүргийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилчдыг оролцуулсан Төвийн бүсийн сэтгүүлчдийн бүсчилсэн сургалтыг зохион байгууллаа. 2018.8.17-20. Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт 70 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг хамруулсан Зүүн бүсийн урлаг, спортын наадмыг зохион байгуулав. 2018.9.21-24. Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөтөл, Хөвсгөл аймгийн 80 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг хамарсан Төвийн бүсийн урлаг, спортын наадам боллоо. 2019.02.18. Мэдээллийн сайтын эрхлэгчид, сэтгүүлчдийн уулзалт зохион байгуулж, цахим сэтгүүл зүйн тулгамдсан асуудлыг хэлэлцэв. 2019.03.06. Сэтгүүлчийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах нь сэдэвт хэлэлцүүлэг МУИС-ийн номын санд зохион байгууллаа. 2019.04.20-22. МСНЭ Орон нутгийн хэвлэл мэдээллийн II форум-ыг Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт өдрүүдэд зохион байгууллаа. Тус форумд 21 аймгийн 100 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, уран бүтээлчид оролцлоо. Форумаар Хэвлэл мэдээллийн салбар дахь мэдээллийн аюулгүй байдал, өрчин цагийн чөлөөт хэвлэлийн асуудал, сэтгүүлчдийн ур чадвар, орон нутгийн сэтгүүлчдэд тулгамдаж буй асуудал, сэтгүүл зүйн бичвэр түүнд тавигдах шаардлага, төрөл зүйлүүдийг хэлэлцсэн юм. 2019.05.02. Редакторуудын улсын зөвлөгөөн-ийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран хоёрдахь удаагаа 200 редакторын бүрэлдэхүүнтэй зохион байгуулав. 2019.05.03. Хараат бус сэтгүүл зүй үндэсний II форумыг НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр СТӨ-нд зохион байгууллаа. 2019.09.13. Монголын сайтын холбооноос санаачлан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МСНЭ-тэй хамтран Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа сэдэвт сургалт зохион байгууллаа. СЭТГҮҮЛЧДИЙГ ДЭМЖИХ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 2018.02.21. МСНЭ-ийн үе үеийн ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд, ахмад сэтгүүлчид зэрэг 130 гаруй ахмад буурлуудаа хүндэтгэл үзүүлэх сар шинийн золголт хийв. 2018.03.06. Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн хурал боллоо. Тус хуралд ахмад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийн албадын дарга нар, хэвлэл мэдээллийн ажилчид, МСНЭ-ийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн төлөөлөл оролцсон юм. 2018.03.06. Эх сайхан монгол хэл цахим хөдөлгөөний чэллэнж эхлүүлж сошиал орчинд найруулга зүйн хувьд алдаагүй зөв бичиж заншихыг уриалсныг үр дүнд уг хөдөлгөөнд 500 гаруй сэтгүүлч, 25 мянган иргэд нэгдсэн юм. 2018.03.21. Дэлхийн Аз жаргалын өдөр-ийг тохиолдуулсан эсээ бичлэг, гар зураг, фото зураг, шилдэг бүтээлийн уралдааныг зохион байгуулав. 2018.07.11. Монгол Улсын Төрийн Соёрхолт, МУСГЗ, Төр нийгмийн зүтгэлтэн Цэндийн Намсрай агсны 100 жилийн ойд зориулан босгосон Гэрэлт хөшөөний нээлтэд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр оролцож үр ач, төрөл төрөгсөд, нутаг усны зон олонд нь хүндэтгэл үзүүллээ. 2018.09.26. 1000 сэтгүүлчийн орон сууц хөтөлбөр, Сэтгүүлч ордон байгуулах төслийн нээлт, Шинэ Гүрэн орон сууцны цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын хүрээнд эхний ээлжийн 400 сэтгүүлчийн орон сууцны барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. 2018.09.26 Сэтгүүлч ордон барих газрын гэрчилгээгээ хүлээн авч, барилгын зургийн ажлыг хийж гүйцэтгэж дуусаад байна. 2018.10.01. МСНЭ-ээс ахмадын баярыг тохиолдуулан ахмад сэтгүүлчдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. 2018.12.04. МСНЭ, МУИС хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 2018.12.09. Ган үзэг 2018 оны тэргүүн наадмыг зохион байгуулав. МСНЭ-ийн Удирдах зөвлөлөөс сэтгүүлч мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх, сэтгүүлзүйн бүтээлийн үнэлгээг өсгөх зорилгоор оны шилдэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зүйн бүтээлд мөнгөн шагнал дагалддаг болгох шийдвэр гаргаж, нийт шагналын сан 99 сая төгрөгийн шагналыг Ган Үзэгтэн сэтгүүлчдэдээ олголоо. 2019.02.09. Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан МСНЭ салбарын 130 ахмадаа хүндэтгэн хүлээн авч, гарын бэлэг гардууллаа. 2019.02.15. Улаан Од нэрээрээ уншигч түмэндээ хоногшсон Соёмбо сонины 95 жилийн ойд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр оролцож мэндчилгээ дэвшүүлэн дурсгалын зүйл гардуулав. 2019.02.20. 1000 сэтгүүлчийн орон сууц хөтөлбөрийн талаарх мэдээллийг, хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн редакцад хүргүүлж, нийт 100 сэтгүүлчийн материал ирснээс орон сууцад хамрагдах шалгуур хангасан 44 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын материалыг Шинэ гарц ХХК-д хүргүүлэв. 2019.03.06. Үндэсний сэтгүүл зүйн 106 жилийн ойн баярын хурлаар Ж.Цэвээний нэрэмжит Сэтгүүл зүйн салбарын дээд шагналаар хуучнаар Улаан-Од одоогийн Соёмбо сонины 100 настай ахмад сэтгүүлч, хурандаа Ж.Ядмаа, МСНЭ-ийн Алтан өргөмжлөл-өөр МУСГЗ ахмад сэтгүүлч Г.Жамъян, Д.Хасбазар, Ш.Батмөнх нар шагнагдлаа. Мөн МСНЭ, МОНЦАМЭ агентлагаас хамтран олгодог шилдэг мэдээний сурвалжлагчийн шагналыг сэтгүүлч М.Бүжинлхам, TВ5 телевизийн сэтгүүлч Г.Бадамлянхуа нарт олгов. 2019.3.20. Дэлхийн Аз жаргалын өдөр-ийг угтан эсээ бичлэг, гар зураг, фото зураг, шилдэг бүтээлийн уралдааныг зарлав. Мөн нийгэмд хийж бүтээсэн сайн сайхан үйл хэрэг нь олонд хараахан танигдаагүй хувь хүн болон хамт олныг нээн илрүүлж Гэгээн Үйлстэн шагналыг олгов. 2019.03.22. МСНЭ-ийн дэргэд Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдын салбар зөвлөл байгуулагдав. МСНЭ-ийн Удирдах зѳвлѳлийн хуралдаанаас МСНЭ-ийн Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдын салбар зөвлөлийн даргаар Б.Чадраабалыг сонголоо. 2019.06.07. МСНЭ-ийн зүгээс Орхон аймгийн ахмад сэтгүүлч Янживын Чүлтэмийн Тавтын захирал, Эзэн богд Чингисийн 108 сургаал, Туулсан замын гэгээн мөр зэрэг номуудын хэвлэлтийг ивээн тэтгэв. 2019.09.01. Сэтгүүлчдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй, зарим нарийн мэргэжлийн шинжилгээнд хөнгөлөлттэй үнээр хамруулах хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. 2019.09.05. МСНЭ-ийн Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч А.Батбаяр, Бага хурлын гишүүн Д.Батчимэг нар Багануур дүүрэг дэх сэтгүүлчидтэй уулзаж МСНЭ-ийн Багануур дахь салбар зөвлөл албан ёсоор байгуулагдав. 2019.09.16. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлч М.Уянга, Ж.Жаргалсайхан нарын эмчилгээний зардалд нэмэрлэхээр хувиасаа тус бүр хоёр сая төгрөг хандивлав. 2019.10.03. МСНЭ ахмад сэтгүүлчдээ хүлээн авч хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт залуу нас, сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөсөн үе, үеийн ахмад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр хараат бус сэтгүүл зүйн чиглэлээр ахмадууд үнэтэй зөвлөгөө өглөө. МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ, СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР 2018.2.24. МСНЭ, Монголын өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх асуудлаар уулзалт хийв. 2018.03.01. МСНЭ-ийн Ажлын албанд хуулийн зөвлөх, өмгөөлөгчийн орон тоо бий болгож, орон тооны өмгөөлөгч ажиллуулж эхэллээ. 2018.04.26. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж чагнасан асуудлаар мэдэгдэл хийлээ. 2018.05.17-18. МСНЭ-ээс Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ерөнхий ажлын хэсэг байгуулахаар хуралдаж тус хурлаас нийт 28 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулав. 2018.05.23. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ерөнхий ажлын хэсгийн Хууль эрх зүйн дэд ажлын хэсгийн хуралдаан болов. 2018.05.28. МСНЭ-ийн Ажлын албаны байранд Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ерөнхий ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан болов. 2018.05.30. Нийслэлийн Иргэний танхимд Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нээлттэй хэлэлцүүлэг болов. Уг хэлэлцүүлгээр хэвлэл мэдээллийн болон хуулийн салбарынхан Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдлын хүндрэл, бэрхшээлтэй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжит хувилбарыг тодорхойлох сэдвийг хөндлөө. 2018.07.31. Ажил үүргээ хэрэгжүүлж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг басамжилсан, сэтгүүлчдийн нэр хүнд, мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан үйлдлийг эрх бүхий албан тушаалтан, хуулийн байгууллагын ажилтнууд удаа дараа гаргаж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулж байгаатай холбоотойгоор МСНЭ-ээс хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэл гаргалаа. 2018.12.03. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Стандарт, хэмжил зүйн газраас dorgio.mn сэтгүүлч А.Баярмаад холбогдуулан гаргасан зөрчлийн хэрэгт өмгөөллийн туслалцаа үзүүлснээр уг зөрчил хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн. 2018.12.24. Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйтай холбоотойгоор Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт хүргүүлж буй албан саналд гарын үсэг зурах ажиллагаа Хэвлэлийн хүрээлэнд боллоо. 2019.04.01. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст сэтгүүлч Д.Батбаярын ажилладаг Newspress.mn сайтад гарсан мэдээлэлтэй холбогдуулан Л.Чинбатын гомдлоор Зөрчлийн хэрэг үүсээд явж байна. Уг явдал дээр МСНЭ-ийн зүгээс сэтгүүлч Д.Батбаярт өмгөөллийн туслалцаа үзүүлсэн бөгөөд өдгөө хүртэл тус хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх ажиллагаа хийгдэж байгаа юм. 2019.06.17. Орхон аймгийн хот тохижилтын газрын дарга Б.Оюунбаярын нэхэмжлэлтэй сэтгүүлч Б.Цэвэгмидэд холбогдох иргэний хэрэг үүссэнд өмгөөллийн туслалцаа үзүүлсэн. Уг хэрэг хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. 2019.09.18. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон zarig.mn мэдээллийн сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарын маргаантай холбоотойгоор МСНЭ-ээс хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хоёр талын мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэн, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалав. 2019.09.20. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлд МСНЭ-ээс урт хугацаанд өмгөөллийн туслалцаа үзүүлж ажиллав. Уг хэрэг бүхэлдээ хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдлээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.