НИЙТИЙН ТЭЭВРИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙГ ХИЙХЭД 60 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

НийслэлийнИТХ-ынТэргүүлэгчид хуралдаж Монгол Улсын Засгийн газрын 43 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа танилцуулсан юм. Өдгөө Улаанбаатар хотод нийслэлийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 аж ахуй нэгж 93 чиглэлд, 768 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байгаа аж. Эдгээр тээврийнхэрэгслээрөдөрт дунджаар 500 000 орчим зорчигч үйлчлүүлдэг байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудаас2019-2021 онд873 буюу 73 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, тус үйлчилгээнээс хасагдахаар байгаа гэнэ. Тэгвэл өнөө жил211 нь их багтаамжийн автобус үйлчилгээнээс хасагдах ажээ. Дээрх тогтоолын хүрээнд нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлжээ.Тухайлбал, нийтийн тээврийн хэрэгслүүдийг жилд хоёр удаа техникийн үзлэг,оношлогоондоруулдаг байна.Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа 24 автобусанд тортгийн шүүлтүүр Япон улсын буцалтгүй тусламжаарсуурилуулсныдүнд их багтаамжийн автобус тус бүрээс өдөрт дунджаар 181 грамм тортог шүүж устгаж байгаа гэсэн тооцоолол хийжээ. Тус шүүлтүүр нь утааг 90 хүртэлх хувиар шүүдэг аж. Түүнчлэн БНСУ-д үйлдвэрлэсэн утаа шүүгч суурьшуулсан байна. Цаашлаад байгалийн шахсан хийг ашиглах, ийм чиглэлийнтээврийнхэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор 80 орчим автобусыг оруулж ирсэн гэнэ. Энэхүү ажлын хүрээндСонгинохайрхандүүргийнXXIхороондLNGбайгалийн хийн хадгалах сав, станцыг байгуулсан байна. Түүнчлэн анх удаа цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр энэ жил гурван автобусыг туршжээ. Цаашид тус байгууллагын зүгээс нийтийн тээврийн салбарт тулгарч байгаа асуудлуудыг цэгцлэх зорилгоор гурван чиглэлийн ажлыг эрчимжүүлэх шаардлага байгааг Тэргүүлэгчдэдмэдээллэсэн. Тухайлбал,байгалийн хийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, хувийнхэвшлийнбайгууллагуудыг дэмжиж ажиллах шаардлага байгааг хэлсэн. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн парк шинэчлэл хийх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах ажлын хүрээнд шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэх хэрэгтэй байгаа гэв. Түүнчлэннасжилтөндөр, техникийн шаардлага хангахгүй болсон автобуснуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх нэн тэргүүний шаардлага байгааг тус газрын орлогч дарга Х.Булгаа хэлсэн юм. Танилцуулгатай холбогдуулан нийслэлийнИТХ-ынТэргүүлэгчид хэд хэдэн тодорхой санал хэлсэн. Тухайлбал, Тэргүүлэгч Г.Төмөрбаатар Нийтийн тээврийн салбарт цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх асуудал манайдхэрзохимжтой вэ. Цахилгаан станцын хүчин чадал хүрэлцэх үү. Бодит байдал дээр цахилгааны хангамжийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан нийтийн тээврийнүйлчилгээзогсоход хүрвэл яах вэ гэсэн асуудлыг хөндөж байв. Үүнд нийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа Энэ асуудал бол Засгийн газрын хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичгүүдэд туссан ажил. Бид үүнийг үе шаттайгаар хэрэгжүүлээд ажил болгоод явах ёстой гэсэн хариулт өгсөн. НийслэлийнИТХ-ындарга Р.Дагва Улаанбаатар хотэкохот болох ёстой, цахилгаан болон байгалийн хийг нэвтрүүлэх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой гэсэнбайр суурьтай байгаагаа хэлсэн юм. Тэргүүлэгч Д.Бадарсангийнхувьд төрийн өмчит компаниудын парк шинэчлэлийг дариуханшийдэх ёстойг хэлээд цөөн автобусанд шүүлтүүр тавих гээд цаг алдаж байхын оронд цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийхэд хэчнээн төгрөг шаардлагатай, ямар ажил хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгааталаархтооцоо судалгаа гаргаж, бодит ажил болгох саналаа танилцуул гэсэн чиглэлийг өгсөн юм. Парк шинэчлэлийг бүрэн хийхэд 200 автобус шинээр авах хэрэгцээ байгаа бөгөөд үүнд 60 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгааг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа хэлсэн юм. Ийнхүү Засгийн газрын 43 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар нийтийн тээврийн салбарт хийж буй ажлынтанилцуулгамэдээллийг Тэргүүлэгчид хэлэлцээд техникийн шаардлага хангахгүй автобуснуудыг шинэчлэх,экоавтобус нэвтрүүлэх тодорхой бодлого гаргаж, арга хэмжээ авах, байгалийн хий болон цахилгаан хөдөлгүүрт автобус нэвтрүүлэх талаар бодлогоболовсруулантанилцуулахыг мөн үүрэг болгосон юм. Мөн парк шинэчлэл хийхэд шаардагдах 60тэрбумтөгрөгийн төсөвт өртгийг нарийн тооцоолол гарган, боловсруулж хэлэлцүүл гэв. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТ, ХЭРЭГЛЭЭГ СУДАЛНА

2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хороо, Ньюком Групп, АББ Групп хамтран Монгол Улсад орчин үеийн, дэвшилтэт, байгальд ээлтэй, шинэ техник, технологи нэвтрүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд энэхүү санамж бичгээр Монгол Улсад орчин үеийн, дэвшилтэт, байгальд ээлтэй, шинэ техник, технологи нэвтрүүлэх, цахилгаан тээврийн хэрэгсэл, түүнийг цэнэглэх дэд бүтэц, цахилгаан хураагуурын хэрэглээг судлах, ашиглалтыг турших, хамтын ажиллагааны үр дүн, ашиглалт, судалгааны үр дүн, мэдээллийг харилцан солилцох-оор тохиролцсон байна. Санамж бичгийн хүрээнд Ньюком Групп, АББ Групп, Эрчим хүчний зохицуулах хороо нь 100% цахилгаанаар ажилладаг байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл, түүний цэнэглэгчийг Монголын эрс тэс уур амьсгалтай цаг уурын нөхцөлд хэрэглэх, ажиглах, турших ажиллагааг албан ёсоор эхлүүлж байна. Энэхүү арга хэмжээнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр, Ньюком Группын Гүйцэтгэх захирал Н.Энхболд, АББ Группын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С. Эрдэмбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо. Ньюком Группын зүгээс санамж бичгийн хүрээнд хийгдэж байгаа ажиглалт, туршилтын үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байна. Учир нь Монгол улс байгалийн асар их нөөцтэй боловч шатахууны хувьд импортын хараат байдалтай тул өөрийн нөөц, хүч бололцоогоо ашиглан байгальд ээлтэй, шинэ, дэвшилтэт техник, технологийг Монголд нутагшуулж, тээврийн хэрэгслийн эрчим хүчийг дотоодоосоо ханган, хэрэглэх нь эдийн засгийн, эрчим хүчний, хүрээлэн буй байгаль орчны гэх мэт олон давуу талыг дагуулах юм. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан энэ үеэрАгаарын бохирдлыг бууруулах, цахилгаан эрчим хүчийг зүй зохистой ашиглах, байгаль орчин болоод эдийн засагт үр өгөөжтэй хэрэглээг бий болгохын тулд бид орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэхүү цахилгаан автомашин болон цэнэглэгчийг албан хэрэгцээнд ашиглахын зэрэгцээ автомашины цахилгаан хураагуурын хэрэглээг судлах, цаашид цахилгаан машиныг хэрэглээнд өргөн хүрээтэйгээр нэвтрүүлэх боломж бололцоог бүрдүүлэхэд ашиглах болногэдгийг онцлон тэмдэглэв.

Олимпийн наадмын бэлгэ тэмдэг робот байх болно

Токио - 2020 олимп, паралимпийн наадмын бэлгэ тэмдгийг өнгөрсөн оны долдугаар сард албан ёсоор танилцуулсан билээ. Бэлгэ тэмдгийг шалгаруулах санал асуулгын уралдаанд 2042 бүтээл өрсөлдөж, бүтээлч Рю Танигучигийн бүтээл 109041 санал хүртэж шалгарчээ. Уг шалгаруулалтыг Японы мэргэжлийн уран бүтээлчид болон 16 мянган бага сургуулийн нийт 200 мянга гаруй сурагчийн саналаар тодруулсан байна. Тийнхүү олимпийн наадмын бэлгэ тэмдгээр түүхэнд анх удаа амьтан бус робот тодорчээ. Олимпийн наадмын маскот МИРАИТОВ: Мираи буюу ирээдүй, това буюу үүрд мөнх хэмээх үгсийн нийлмэл утгат нэртэй энэхүү робот нь Япон улсын дэвшилтэт технологийг илтгэх бөгөөд Токио-2020 олимпийн наадмын эмблемийг агуулжээ. Паралимпийн наадмын маскот СУМЭЙТИ: Япон улсын бэлгэ тэмдэг сакура цэцгийн өнгө, дүрсийг илтгэсэн робот.

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн ... бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамжийн дагуу Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг наймдугаар сарын 06-аас 16-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаанд зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, зураг төслийн оюутан, залуучуудаас нийт9баг бүтээлээ ирүүлсэн байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг удирдамжийн дагуу 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулж иргэд олон нийтээс саналыг авна. Иргэд, олон нийтээс санал авсны дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж нэгдсэн дүнгээ гаргана. Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг төслийн уралдаанд үндэсний хэв шинжийг орчин үеийн техник технологийн шийдэлтэй хослуулсан олон шинэлэг бүтээлүүд ирсэн тулЭНД ДАРЖөөрт таалагдсан бүтээлдээ саналаа өгнө үү.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Хөвсгөл аймагт ажиллав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.СаулеХөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газарт ажиллав. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буйХХААХҮ-ийнсалбарын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт,өвөлжилтийнбэлтгэл ажлын явцтайгазар дээрньтанилцаж, үүрэг чиглэл өгөв. 2019 оны эхний байдлаар аймгийн дүнгээр нийт 5710.4мянгантолгой малтоолуулснаас тэмээ 2.3 мянган толгой, адуу 262.0 мянган толгой, үхэр482.4 мянган толгой, хонь 2766.2 мянган толгой,ямаа 2197.4 мянган толгой байна. Цаа буга 2396 толгой байна. Хөвсгөл аймагт1836997 толгой төл бойжижбайна Энэ онд 2545600толгой хээлтэгч мал төллөхөөс нийт 1883214 толгой хээлтэгчтөллөж үүнээс ингэ 287, гүү 51330, үнээ 124611, эм хонь 1027425, эм ямаа 679561 мал төллөсөн.Нийт 1836997 толгой төл бойжиж үүнээс ботго 278, унага 49797, тугал 121618, хурга 1005677, ишиг 659627 толгой байна. Төлөлтийн 74,0хувьтай, төл бойжилт 97,5хувьтай байна.Оны эхнээс41376толгой том мал зүй бусаар хорогдож үүнээс тэмээ 4, адуу 1490, үхэр 4013, хонь 17812, ямаа 18057 мал хорогдож оны эхний нийт малын0,7 хувь нь хорогдсон байна. Хөвсгөл аймагт хадлан тэжээл бэлтгэл ажил үргэлжилж байна Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний Засгийн газрын 2019 оны 07 сарын 03-ны285 дугаар тогтоол гарч, аймгийн аюулгүй нөөцөд 380тнөвс, 80тнтэжээл, сумын аюулгүй нөөцөд сум тусбүрт100тнөвс, 30тнтэжээл, нийт 2780тнөвс, 800тнтэжээл бэлтгэх даалгаварөгөгдсөнийгаймгийн нөөцийг бүрдүүлэх санхүүгийн тооцоог хийж аймгийн Онцгойкомисстхүргүүлээд байна.Хөвсгөл аймгийнхэмжээнд нийт малчид, иргэдийнтөвшинд229159тнбайгалийн хадлан, 15277тндавс хужир, гар тэжээл 366тнтус тус бэлтгэх албандаалгаврыгөгч ажиллаж байна Тариалангийн ургалт хэвийн байна Хөвсгөл аймаг энэ онд 16727 га талбайд үр тариа үүнээс 16542 га талбайдулаанбуудай, арвай 120,овъёос24, хөх тариа 16, гурвалжин будаа 9, төмс 235,5, хүнсний ногоо 178,7, ногоон тэжээл 811,рапс3453 га талбайд тус тус тариалалт хийснээснийтдээ 21574,2 га талбайд тариалалт хийсэн байна. Энэ оны тариалсан талбайн ургалт хэвийн байгаа бөгөөд одоогийн байдлаар үр тариа сүүнболцыншатандаа байна. Аж ахуйн нэгжүүд тариа хураалтын бэлтгэл ажилдаа орж ургацхураалтандажиллах техник засварын ажилдаа орж, сэлбэгзапасаататан авах, үтрэм, агуулах, зоорио засварлах ариутгал халдваргүйжилт хийх зэрэг технологийн ажлуудыг хийж эхлээд байна. Энэ онд 13,0 га талбайдуриншийнболовсруулалт хийж байна. Төмс хүнсний ногооны түүвэр хураалт хийгдэж байна. Техник шинэчлэлийн хүрээнд зарим аж ахуйн нэгжүүд трактор, чиргүүл дүүжин машин аваад байна. Хөвсгөл аймагтЖДҮҮэрхлэгчийн 21 төсөл шалгарчээ Аймгийн Засаг даргын 2019-5-20-ныөдрийн А/218 дугаар захирамжаар жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд комисс байгуулагдан 6-10ндтөслийг хүлээн авсан. Аймгийн хэмжээнд нийт 69 иргэд, аж ахуйн нэгжээс 4,788,1 сая төгрөг санхүүжилтийг хүссэнтөсөл ирсэн байна. 2019 оны 07 дугаар сарын 05-ныөдрийнжижиг дунд үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах дэд хорооны хуралдаанаар 991,8 сая төгрөг хүссэн 21 төслийг шалгарууллаа. Үүнд Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 5 төсөл, хүнсний чиглэлээр 7 төсөл, Ахуйн үйлчилгээний чиглэлээр 6 төсөл, Барилгын чиглэлээр 1 төсөл, ХАА-н чиглэлээр 2 төсөл шалгарлаа. Арилжааны ХААНбанкинд613.0 сая төгрөг хүссэн 13 төсөл Төрийнбанкинд158.8 сая төгрөг хүссэн 4 төсөл, ХАСбанкинд220.0 сая төгрөг хүссэн 4 төсөл хүргэлээ. Малын эрүүл мэнд, Эмийн үлдэгдлийн хяналт-ынүндэсний хөтөлбөрхэрэгжиж байна Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газар Мал эмнэлгийн ажил үйлчилгээний анхан болон хоёрдогч шатны тусламж үйлчилгээг 23 сум, 1 тосгоны 5,7 сая мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, аймгийн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилтыг хангахаар мал эмнэлгийн газарт 18, сумын мал эмнэлгийн тасагт 22 улсын байцаагч, 18тархварзүйч нийт 58 орон тоотойгоор ажил үйлчилгээ үзүүлж байна. Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ныөдрийн 267 дугаар тогтоол,ХХААХҮ-ийн Сайдын 2018 оны А/174 дүгээр тушаалыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 02ны өдрөөс Аймагт мал эмнэлгийн газар, сумдад мал эмнэлгийн тасаг байгуулан 2018 оны батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, хүний нөөцийн бодлогыг төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, Эмийн үлдэгдлийн хяналт-ынүндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, батлуулж, хэрэгжилтийг хангуулан биелэлт тооцон ажилласан. Түүнчлэн Монгол Улсын Малын ерөнхий эмчийн албан даалгавар, мал эмнэлгийн ажил үйлчилгээг эрчимжүүлэх тухай 01 даалгаврын хэрэгжилтийг ханган биелэлтийг тооцон ажиллаж байна. Хөвсгөл аймаг 2019 онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд1154,6мянган толгой мал амьтан хамруулах түүнд шаардлагатай 6068,0 литр шингэн,113,1тун хуурай вакцин, ажил үйлчилгээний хөлсөнд 674.5 сая төгрөг, лабораторийн шинжилгээнд 15000 мал амьтан, 12.3 саятөгрөгнийоношлуур,ажил үйлчилгээний хөлсөнд 32,7 сая төгрөг, 750,0 м2 талбайд ариутгал,халдваргүйтгэл хийх төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллаж байна. ХӨУСАХ-нд2019 ондБиокомбинатаас6 удаагийн таталтаар 14 нэрийн 186,8 саятөгрөгнийвакцин буюу нийт вакцин 100% нийлүүлэгдсэнийг өвчний голомт,тархварзүйн судалгааг үндэслэнхуваарийн дагуу олгоод байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга 1154,6 мянган мал хамруулна Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2019 онд 1154,6 мянган мал хамруулахаар төлөвлөсөн. Аймгийн Засаг даргын А/129 тоот захирамж гаргуулан Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологийн хугацаанд холбогдох заавар, журмын дагуу тухайн нутаг дэвсгэрт төрийн нэрийн өмнөөс мал эмнэлгийн чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлж байгаа 23 сум,1 тосгоны 75 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн 54 их эмч, 65 бага эмч, 33 техникийн ажилтнуудтай хамтрандоорхиажлуудыг хийж гүйцэтгэв. 14 нэрийн халдвартөвчнөөсурьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2019 онд 1154,6 мянган толгой мал амьтан хамруулахаар төлөвлөгдөж өнөөдрийн байдлаар1038,0мянган толгой мал, амьтандархлаажуулалтадхамрагдаж89.9%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Паразит өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд7814,0мянган толгой малхамрагдахаар төлөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар5011,7мянган толгой мал, амьтан хамрагдаж64%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Малын эрүүл мэндийн үзлэгийг 5,7 сая толгой малд хийхээс өнөөдрийн байдлаар 3,5 сая толгой малд үзлэг хийгээд байна. Аймгийн Засаг даргын Й/244 дүгээр захирамж гаргууланхэрэгжилтийг хангах ажлын удирдамж боловсрууланМЭГ-ындаргаар батлуулж, аймгийн хэмжээний азарганаас бусад хээлтүүлэгч малыг бруцеллёз өвчний шинжилгээнд 100% хамруулахаар төлөвлөн, даалгаврыг сумдад хүргүүлээд байна. Бруцеллёз,ям, сүрьеэ өвчний сүүлийн 10 жилийнтархварзүйн судалгааг үндэслэнзоонозөвчнүүдийн эрсдэлийн үнэлгээг хийхэд Адууныям, үхрийн сүрьеэ өвчний тохиолдол гараагүй, эрсдэлгүй үнэлгээтэй гарсан тулям, сүрьеэ өвчнөөр эрүүл бүсийн статусаа авах зорилт тавин ажиллаж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.