“Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” IV форум болж байна
2019-07-23 10:15:25 Нийтлэгдсэн: ТехнологиХүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам,Монголын ноос ноолуурын холбоо, түүний гишүүн үйлдвэр, компаниуд болон БНХАУ-ынХүнс байгаль, амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдааны танхим, Хятадын ноолуурын томоохон үйлдвэр, компаниудын удирдлагууд оролцсон Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хамтарсан IV форумөнөөдөрХүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд болж байна. Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхньIV форумыгХХААХҮЯ-ныТөрийн нарийн бичгийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч,ТЗУГ-ындарга Т.Жамбалцэрэн нээж үг хэлэв. ТэрбээрМонгол, Хятад хоёр улс бол дэлхийн ноолуур бэлтгэлийн 90 орчим хувийг бэлтгэдэг томоохон бэлтгэн нийлэгч улс орнууд юм. Иймээс дэлхийн ноолуурын зах зээлд хамтарсан бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Тухайлбал дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ, чанарыг бууруулахгүй байх тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь чухал юм. Ноолууран түүхий эдийн бэлтгэл болон үйлдвэрлэлийнтүвшиндбайгаль орчинд ээлтэй байдлаар үйлдвэрлэлийг эрхлэх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан анхаарах болсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм. Хоёр улсын бизнес эрхлэгчдийн энэхүү уулзалтаар ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд харилцан ашигтай нэгдсэн шийдэлд хүрэх, цаашдын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, тогтвортой байлгахад анхаарах нь зүйтэйг онцлов. Тус хэлэлцүүлгийнүеэр Дэлхий зах зээл дэх ноолуурын тогтвортой хөгжил - Харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх нь,Бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо ба тогтвортой байдал, Монголын ноолуурын салбарын шинэчлэл хамтран ажиллах боломжууд, Ноолууран бүтээгдэхүүний экспорт, импортын дүн шинжилгээ,байгальд ээлтэй тогтвортой ноолуурын үйлдвэрлэл, хоёр улсын ноолуурын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх талаар хэлэлцэж,зөвлөмж гаргах юм.
Гёнсамбуг мужийн захиргааны сэргээгдэх эрчим хүчний газрын төлөөллийг Улаанбаатар инновацын төвд хүлээн авч уулзлаа
2019-07-02 11:24:15 Нийтлэгдсэн: ТехнологиНийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Гёнсамбуг мужийн захиргааны сэргээгдэх эрчим хүчний газрын дарга Ду Мунтэк, Сэхан нарны эрчим хүчний компанийн захирал Жэён Жаэ-Ёнг нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар инновацын төв, Багахангай үйлдвэрлэл, технологийн парк дээр хэрэгжүүлэх гэж буй төслийн талаар танилцуулж, цаашид хамтарч ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. Гёнсамбуг мужийн захиргааны сэргээгдэх эрчим хүчний газрын дарга Ду Мунтэк сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хангамжийг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотод бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй хотхон байгуулах төслийн талаар танилцуулав. НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР
“Арьс шир боловсруулах технологийн судалгаа, хөгжил” номын нээлт боллоо
2019-06-17 09:16:16 Нийтлэгдсэн: ТехнологиАрьс шир боловсруулах технологийн хөгжлийн өнөөгийн хандлагыг салбарын эрдэмтэн судлаачид судалж АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГАА ном эмхэтгэн гаргаж, энэ сарын 16-ны өдөр албан ёсны нээлтээ хийлээ. Энэхүү бүтээлийнголүзэл санааолон улсынхэмжээнд арьс шир боловсруулах технологийг шинэчлэх талаар хийгдэж байгаа судалгааны ажлууд, үйлдвэрлэлд нэвтэрч эхэлсэн жишгээр өөрийн орны арьс шир боловсруулах технологийг цэвэршүүлэн экологид нийцтэйгээр шийдвэрлэхзорилгыг агуулсан. Энэ бүтээл нь 7 бүлэгтэй баНЭГДҮГЭЭР БҮЛЭГТАрьс шир боловсруулах технологийн хөгжлийн өнөөгийн хандлага,ХОЁРДУГААР БҮЛЭГТМонгол малын арьс, ширний үе,давхаргуудынбайршил,ГУРАВДУГААР БҮЛЭГТАрьс шир боловсруулах явц дахь хүчил(нэвтлэх, идээлэх),шүлтийн үйлчлэл (үс авахшохойлох),ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГТАрьс шир боловсруулах нойтон гүйцэтгэлээс үүсэх бохирдлын ачаалал,ТАВДУГААР БҮЛЭГТАрьс, ширний үс авахпроцессыгоновчлохнь,ЗУРГААДУГААРБҮЛЭГТАрьс, ширийгхромгүй идээлэх,ДОЛООДУГААРБҮЛЭГТАрьс шир боловсруулах технологийн экологийн асуудлууд зэрэг судалгааны ажлууд хийгдсэн байна. Арьс шир боловсруулах салбарын үйлдвэрлэгчид хөгжингүй байдлын араас нэхэх бус угтан зэрэгцэжурагшлахзайлшгүй шаардлага тулгарч буй энэ үед арьсширэн түүхий эдэд чанарын хамгаалалт хийхээс эхлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн гаргах бүх үе шатанд био болон органик материал хэрэглэн экологид нийцтэй шинэ технологиудыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор технологи шинэчлэх судалгааны ажлыг энэ чиглэлд хандууллаа. ХХААХҮЯ-ы Хөнгөн үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа, Ш.Цэнд-Аюуш, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны дэд ерөнхийлөгч М.Бат-Очир, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Даваажав, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Төрмөнхболон салбарын эрдэмтэн судлаачид оролцлоо. ИлгээхХэвлэх
ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл хуралдлаа
2019-06-14 09:56:09 Нийтлэгдсэн: ТехнологиХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Энэхүү хурлыг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үг хэлэв. Хурлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслүүдийн үр дүнг хүлээн авах эсэх,Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит Грант горилж ирүүлсэн эрдэмтэн судлаачдын бүтээлүүдийг хэлэлцэн шалгаруулах юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэхээр нийт 12 төслийн үр дүнд шинжээчдийн багаар үнэлгээ хийлгэсэн байна. Шинжээчдийн багийн үнэлгээ дүгнэлтээр үнэлгээ хийсэн нийт 12 төслийн 11 төслийн үр дүн 70 хувиас дээш, 1 төслийн үр дүн 70 хувиас доош үнэлэгджээ. Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх 3 талт гэрээнд заасны дагуу төслийн удирдагч, гүйцэтгэгч тал төслийн үр дүнгийн тайланг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор батлагдсан Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам-д заасан хугацаанд багтаан захиалагч талд хүлээлгэн өгдөг. Захиалагч тал гэрээнд заасан эрх, үүргийн дагуу захиалгат төслийн үр дүнд шинжээчдийн багаар үнэлгээ дүгнэлт хийлгэж, түүнийг үндэслэн хүлээн авах эсэхийг шийдвэрлэх юм. ХХААХҮ-ийн Сайдын нэрэмжит Грант-ыншалгаруулалтыг Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлөөс санаачлан эхлүүлж, уламжлал болгон жил бүр зохион байгуулж байна. Энэхүү шалгаруулалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-36 дугаар тушаалаар баталсан Салбарын судалгаа, хөгжлийн ажилдГрантолгох журам-д заасны дагуу шалгаруулах юм. Энэ удаа салбарын эрдэмтэн судлаачдаас нийт 15 бүтээл ирүүлсэн байна. Баримт бичгийн бүрдүүлэлт, журамд заасан шаардлагыг бүрэн хангасан 11 бүтээлийг Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэх юм.
Япон улс АНУ-гаас байлдааны 105 онгоц худалдаж авна.Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Япон улс АНУ-д үйлдвэрлэсэн байлдааны 105 онгоц худалдаж авахаар төлөвлөж байна. Ингэснээр энэ улс Америкийн холбоотнуудаас хамгийн олон F35 онгоцтой улс болно. АНУ Батлан хамгаалах чадавхиа бэхжүүлэх гэсэн Японы хүчин чармайлтыг дэмждэг. Сүүлийн саруудад бид их хэмжээний цэргийн техник хэрэгсэл илгээсэнгэжДональд Трамп хэвлэлийн хурал дээр ярьсан байна. Японы Засгийн газраас АНУ-ын F35-А загварын 42 онгоц худалдаж авах анхны тушаалаа 2011 онд гаргаж байжээ. Түүнээс хойш өнгөрөгч 2018 оны 12 дугаар сард анхны баримтаар авахаар захиалж байсан 42 ширхэг F35-А загварын онгоцууд дээр нэмээд F35-А загварын 63, F35-Б загварын онгоц 42-ыг худалдан авнагэжмэдэгдэж байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад хийж байгаа дөрвөн өдрийн төрийн айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Ерөнхий сайд Абэ Шинзотой дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Энэ үеэр тэрбээр АНУ-ыг Ойрхи Дорнодтой яриа хэлэлцээ хийхэд нь зуучлагчаар оролцох үүднээс Иран улстай сайн харилцаатай байх гэсэн Японы Ерөнхий сайдын сонирхлыг дэмжсэн байна. Абэ Шинзо ойрын өдрүүдэд Иранд айлчилна гэсэн мэдээлэл байгаа юм. Харин худалдааны салбарт АНУ-ын Японтой хийж байгаа худалдааны алдагдлын талаар дурдаад, авто машины салбарын талаар ярилцаж хэлэлцэнэ гэдгээ хэлсэн байна. Мөн энэ салбарт ирэх наймдугаар сар гэхэд ямар нэг тохиролцоонд хүрч мэдэгдэл гаргана гэсэн хүлээлттэй байна гэжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй