Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ZTE корпораци даваа гарагт 5G сүлжээтэй ухаалаг утсаа худалдаанд гаргасан талаар CCTV мэдээллээ. Ингэснээртус корпораци Хятадын зах зээлд 5G сүлжээ бүхий ухаалаг гар утас хамгийн түрүүнд худалдаалж байгаа юм. ZTE Axon 10 Pro 5G сүлжээтэй ухаалаг утсыг Хятадын харилцаа холбооны үүрэн оператор China Mobile, China Telecom, China Unicom гэсэн гурван компанийн сүлжээнд ашиглаж эхэлжээ. 5G сүлжээ хэрэглээнд орсноор тогтвортой интернэт холболт, түргэн хурдаар өгөгдөл дамжуулах боломжийг хэрэглэгчдэд олгоно гэж тус компаниас мэдэгдсэн байна. ZTE Axon 10 Pro 5G ухаалаг утсыг зах зээлд худалдахаас өмнөх урьдчилсан борлуулалтаар буюу өнгөрсөн сарын сүүлээр хямдралтай худалдаагаар томоохон цахим худалдааны платформуудаар дамжуулан 4.999 юаниар (ойролцоогоор 722 ам.доллар) борлуулжээ. Шинэ загварын утас Axon 10 Pro 5G нь Qualcomm's Snapdragon 855 платформтой, 4000mAh хүчин чадал бүхий батарей, wireless цэнэглэгчтэйгээс гадна 48 мегапикселийн гурван камертай юм байна.
Барилгын салбарын 2019 оны “Шилдэг байгууллага, аж ахуйн нэгж”-ийг шалгаруулна
2019-08-12 09:27:55 Нийтлэгдсэн: ТехнологиМонгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 93 жилийн ой, Барилгачдын өдөр-ийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ажиллаж байна. Барилгачдын баяраар тухайн онд ажил үйлсээрээ салбартаа тэргүүлсэн оны шилдэг арван аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж, далбааг нь Барилгачдын талбайд бүтэн жилийн турш өргөн мандуулж, алдаршуулдаг уламжлалтай. Иймд оны Шилдэг байгууллага, аж ахуйн нэгж-д нэр дэвших хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын материалыг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Барилгын хөгжлийн төвийн 313 тоот өрөөнд хүлээн авч байна. Жич:Бүрдүүлэх материалыг ЭНДЭЭС болон www.barilga.gov.mn цахим хуудсаас татаж авна уу. Холбоо барих утас:11-316304, 11-320965 Барилга, хот байгуулалтын яам Барилгын хөгжлийн төв
Эрхэм хүндэт эрдэмтэн, доктор, судлаач, мэргэжилтэн, шинийг санаачлагч залуучуудад, Шинийг эрэлхийлэгч хүсэл тэмүүлэлтэй, авъяаслаг залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судлагааны шинэлэг формат бүхий Falling Walls Lab Mongoliaд та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна. Форум нь эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүд хэн бүхнийг өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, шинэлэг төсөл, санаагаа бусад мэргэжилтнүүдэд 3 минутын дотор багтаан танилцуулах боломжийг олгож байна. Falling Walls Labs дэлхийн олон улс орнуудад жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэхүү олон улсын тэмцээний 100 орчим үндэсний ялагчид нь 11 сарын 08-нд Берлин хотноо зохион байгуулагддаг Falling Walls Lab Finale-д өрсөлдөх эрхтэй болохоос гадна дэлхийн нэр хүндтэй Falling Walls Conference-д оролцоно. Тус хуралд дэлхийн шилдэг 20 эрдэм шинжилгээний судалгааны баг өөрсдийн дэвшилтэт чухал нээлтийн талаар танилцуулж Which are the next walls to fall? буюу Дараагийн нурах хана хаана вэ? талаар хэлэлцэнэ. Falling Walls Lab Mongolia форум нь2019 оны 10 дугаар сарын 04-нд анх удаа Гадаад Харилцааны Яамны Зөвшилцөл их танхимд зохион байгуулагдана. Бүртгэлwww.falling-walls.com/lab/applyхаягаар2019 оны 09 сарын 10-ыгхүртэл явагдана. Ерөнхий зохион байгуулагч ньМонгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа болон Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ, албан ёсны түншээр Монгол Улсын Гадаад Харилцааны Яам. Монгол Улсын үндэсний ялагч ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдах Олон улсын Falling Walls Lab Finale-д оролцоно. Олон Улсын Falling Walls Lab Finaleн 1 ялагч Falling Walls Conference-д өөрийн шинэлэг санааны талаар дахин илтгэлээ танилцуулж мөнгөн шагнал хүртэнэ. Үндэсний ялагчийн аяллын зардал болон 11 сарын 07-оос 09-ний хооронд Берлин хотод байх байрны зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцна. Бүх олон улсын Лаб финалистууд Falling Walls Conference-д сонсогчоор оролцох эрхтэй. Falling Walls LabMongoliaмэдээллийг шуурхай хүргэхийн тулд та бүхнийг өөрсдийн сургууль/ байгууллагын судлаач, эрдэмтэд, мэргэжилтнүүдэд манай мэдээллийг цааш нь түгээхийг хүсч байна. ХЭН БҮРТГҮҮЛЖ БОЛОХ ВЭ? Шилдэг оюутан, судлаачид, эрдэмтэд, бизнес эрхлэгчид, залуу мэргэжилтнүүд болон шинийг санаачлагчид. Бүх салбарыг хамарна. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА: Хэрэв бүртгүүлэгч бакалаврын зэрэгтэй бол 10-аас дээшгүй жилийн өмнө хамгаалсан байх. Хэрэв бүртгүүлэгч магистрын зэрэгтэй бол 7-оос дээшгүй жилийн өмнө хамгаалсан байх.* Хэрэв бүртгүүлэгч докторын зэрэгтэй бол 5-аас дээшгүй жилийн өмнө хамгаалсан байх.** Их сургуулийн эчнээ ангийн оюутнууд бүртгүүлэх боломжтой. *An MD (докторын диссертацигүй) магистрын зэрэгтэй адил тооцогдоно. **A Dr. Med. (докторын диссертацитай) PhD тэй адил тооцогдоно. АНХААР: Анкетыг англи хэл дээр бөглөнө!Өөр хэл дээр бөглөсөн анкетийг хүлээж авахгүй. Дэлгэрэнгүй мэдээллийгwww.falling-walls.com/lab болонfb.me/FallingWallsLabMongoliaхуудаснаас авна уу. Falling Walls Lab-ыг Falling Walls Сангаас зохион байгуулдаг бөгөөд Bayer Foundations болон Sartorius JSC дэмжин хамтран ажиллаж байна. Хэрвээ танд тодруулах зүйлс байвал дараах хаягаар холбогдоно уу:[email protected],[email protected]эсвэл the Falling Walls Foundation ([email protected]). Дэлгэрэнгүй мэдээллийгwww.falling-walls.com/lab эсвэлfb.me/FallingWallsLabMongoliaхуудаснаас авна уу. Хүндэтгэсэн, Falling Walls Lab Mongolia Зохион байгуулах комисс
Дэлхийн хэмжээний метрополис хот Улаанбаатарын авто замын түгжрэл хэрээс хэтрээд удсан. Нийслэлд өдөрт дунджаар 420 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог гэсэн судалгаа бий. Сарбүр 5000-8000, жилд 60 000-80 000 автомашиныг хил, гаалиар ямар ч цензургүй оруулж байгаад даруйхан шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол ойрын хугацаанд Улаанбаатар хотын төв хэсэгт тээврийн хэрэгслүүд тэг зогсолт хийх эрсдэл нүүрлээд буйг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр уржигдар мэдээлэл хийхдээ онцолсон. Уг нь хөдөлгөөний нягтралыг бууруулахын тулд 2012 оноос хойш янз бүрийн арга хэмжээ авч буй. Тухайлбал, автомашинуудыг улсын дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулж, зөвшөөрөлгүй газарт байрлуулбал дугуйг нь түгжин, зорчих хэсгийн нэг эгнээг нийтийн тээвэрт зориулан чөлөөлж, замыг өргөсгөн, гүүрэн гарц барих зэргээр ажил хийсээр байгаа шүү дээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан өнгөрсөн долоон жилийн тоон өсөлтийн дунджаар баримжаалж 2025 он хүртэлх хэтийн төлөвийг тооцоход Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо хүн амын өсөлттэйгөө дөрөө харшуулан хурдлах дүр зураг гарчээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хүн ам жилд дунджаар 30 мянгаар нэмэгдэх бол тээврийн хэрэгсэл нь дагаад 27.5 мянгаар өсөх тооцоо байна. Ийм нөхцөлд хүн амын төвлөрлийг сааруулах, дагуул хот байгуулах, төр захиргааны байгууллага, их, дээд сургуулийг хотоос гаргах, метротой болох, агаарын тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх зэргээр түгжрэлийг бууруулах урт хугацааны төлөвлөлтийн ажлууд ярихын хажуугаар ойрын хугацаанд юу хийх вэ гэдгээ бодохоос өөр замгүй. Тиймдээ ч замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулахын тулд нийслэлийн авто замыг А, B, С гэсэн гурван бүсэд хуваах зо хицуулалтыг ирэх сараас хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Энэ шийдвэрийг иргэд янз бү рээр хүлээн авч буй нь цахим сүлжээн дэх үзэл бодлоос нь илэрхий. Элдвээр гоочлуулан байж гаргасан энэ шийдвэр хэний төлөө байгаа вэ. Уг нь нийслэлчүүдийн төлөө. Замын түгжрэлийг бууруулахад юуны түрүүнд автомашин эзэмшигчдийн ухамсрыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай хэмээсэн мэргэжилтнүүдийн үг ортой. Айл, саахалтаараа орохдоо морио уяанд нь уяхаас залхуурч, хаалга үүдэнд нь тулгаж тушдаг, гэрийнх нь бүслүүр, хатавчнаас уяж орхидог нүүдэлчдийн удам гэдгээ гайхуулж буй аятай, аль нэг албан газраар орж ажил хөөцөлдөхдөө заавал гадна нь машинаа байрлуулах зогсоол хайж хэд дахин эргэлдэж түгжрэл үүсгэдэг зан монголчууд бидэнд л бий. Зогсоол олдохгүйг нь мэдсээр байж хэдэнтээ гороолж бухимдахынхаа оронд 300-500 метрийн цаана машинаа орхиод, алхаад очих боломж уг нь бий. Нөгөөтээгүүр, хотын төвд байгаа хэдхэн зогсоолыг эзлээд өдөржин машинаа байрлуулж түгждэг хувиа хичээсэн явдал га зар авсныг албаныхан хэлж байна. Ихэвчлэн төр, захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид, томоохон худалдаа үйлчилгээний төвийн ажилтнууд тэгдэг. Хотын төвийн зарим зогсоол 60-70 машины багтаамжтай атал бүтэн өдрийн турш ердөө 10-ынх л суларч, сэлгэж өөр машин зогсдогоос үзэхэд А, Б бүсэд ямар машин, хэдий хугацаанд, хэчнээн төгрөгийн төлбөр төлж зогсоолд байрлуулах асуудлыг хөндөх цаг болсныг илтгэнэ. Хотын төвөөр ямар ч зорилгогүй машинтай сэлгүүцэгчид түгжрэлийг зохиомлоор өсгөхөд хувь нэмрээ оруулдаг. Өдгөө Улаанбаатарт замын хөдөлгөөнд таван цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорьж гарсан ажлынхаа 37 хувь буюу гуравны нэгийг л бүтээдэг гэсэн судалгааны дүн байна. Автомашинтай хүн өдөрт нэг цагийг зам дээр түгжирч өнгөрүүлдэг гэж тооцвол жилд 15 хоногийг түгжрэлд зарцуулж байгаа. Өглөө, орой ажилдаа явах, хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөх гээд олон ажил амжуулахын тулд өдөрт нэг цаг түгжрэх биш, түүнээс ч урт хугацаагаар бухимдаж зогсдог. Замын түгжрэлээс үүдэлтэй алдагдлын талаар тоон мэдээллээс эш татъя. Дугаарын хязгаарлалт үйлчлэх өдрүүдийг болон зуны улирлын ачаалал бага үеийг хасаад, хамгийн багаар (200-300 мянган машин хөдөлгөөнд оролцсоноор тооцсон) бодоход Улаанбаатарын зам дээр өдөрт нэг цаг түгжрэхэд жилд 62 тэрбум төгрөг машиныхаа яндангаар үлээдэг аж. 30 000 төгрөгөөр шатахуун аваад хөдлөхөд 100 км-т зарцуулах үйлдвэрээс тохируулсан нормынхоо талд хүрэхтэй, үгүйтэй зам туулж байгаа. Үүнийг бид Түгжрэлд угаасаа тэгж иддэг юм гээд хүлээн зөвшөөрчихсөн. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах богино хугацааны ажил буюу А, В, С бүсэд хуваах зохицуулалтыг энгийнээр тайлбарлавал заавал автомашин унахыг урьтал болгохгүй, заасан бүс дотор төлбөртэй зогсоолд машинаа тавиад нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх, эсвэл дугуй унах, алхах зэрэг сонголтыг танд санал болгож буй. А бүс буюу хотын төвд хамгийн их түгжрэл үүсдэг хэт ачаалалтай нэг км радиус бүхий Бага тойруугийн дотор автомашины хөдөлгөөнийг аль болох хязгаарлаж, иргэд олон нийт явган алхах боломж бүрдүүлэхээр төлөвлөсөн. В бүсэд Баянбүрдийн тойрог-100 айл, Баруун дөрвөн зам-Зүүн дөрвөн зам, Нарантуул-ын уулзвараас Өгөөж-ийн уулзвар хүртэлх Их тойруугийн бүсийг багтаасан. Ардчилсан нийгэмд хүмүүс машинаа унана уу, байна уу өөрсдийнх нь эрхийн асуудал гэх хүн байхыг үгүйсгэхгүй. Гэвч энэ бол иргэнийг машинаа унахгүй бай гэж хүчилсэн хэрэг огт биш. А, В бүсэд тодорхой шалгуураар нэвтрүүлсэн машинуудыг байрлуулах, төлбөртэй 15 700 зогсоолыг шийдэж байгаа аж. Мөн байгаль орчинд ээлтэй буюу 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудад бүсчлэлийн хориг үйлчлэхгүй. Үүнтэй зэрэгцээд бүсчлэл дотор үнэгүй зорчуулах нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй, шуурхай үйлчлэх талаар бэлтгэлээ хангаж эхэлжээ. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, хэт ачааллыг багасгахын тулд олон улсад хамгийн түрүүн авч хэрэгжүүлдэг арга хэмжээ нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах замаар иргэдийн тогтмол хэрэглээг хэвшүүлэх явдал. Энэ бүсчлэлийн зохицуулалтыг хэрэгжүүлснээр замын түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулах төлөвлөгөө гарчээ. Үнэхээр сайн тооцоо, судалгаа хийгээд, түүнийгээ сайн зохион байгуулалттай хэрэгжүүлж чадвал автомашиныг улсын дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах шийдвэр шиг үр дүнтэй хэрэгжих биз. Харин тэгж чадаагүй бол хэдхэн хүн олон нийтийн сүлжээгээр гөвөөд л Их тойруугийн дотор зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр шиг буцаж хөгөө чирэх вий.
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг ирэх сараас үргэлжлүүлнэ
2019-07-24 11:05:25 Нийтлэгдсэн: ТехнологиТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын барилгын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлж 2021 онд ашиглалтад оруулах шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргалаа. Мөн Засгийн газрын шийдвэрийн дагуу төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг Тавантолгой төмөр зам ХХК-д олгож, суурь бүтэц, барих, ашиглахад шаардагдах хөрөнгийг тухай бүр техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Тавантолгой төмөр зам ХХК-ийн хувьцааны 66 хувийг Эрдэнэс Тавантолгой ХК, 34 хувийг Монголын төмөр зам ТӨХК эзэмших юм. Олон жил яригдсан дээрх чиглэлийн төмөр замыг тогтоосон хугацаанд нь барьж ашиглалтад оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд, агентлаг, компанийн удирдлагуудад онцгойлон анхаарууллаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн экспортлох боломжтой. 2013-2015 онд замын доод бүтцийн ажлын 51.8 хувь, газар шорооны ажлын 86.6 хувь, гүүр, хоолойн ажлын 52 хувийг хийж гүйцэтгэсэн. Гэсэн ч санхүүжилтгүйн улмаас 2015-2018 онд ажил нь зогсоод байсан юм. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд өртөг нь тонн тутамд 30-32 ам доллар байдаг. Төмөр замтай болсноор үнэ хоёр дахин буюу 14.9 ам.доллар болж буурах юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй