Дараах цэгүүдэд өнөөдөр 75.149 иргэнийг вакцинд хамруулна

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.05.05/ дархлаажуулалтын 116 цэгт 302 багийн 2346 эмч, ажилтан ажиллаж, 75.149 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн байна. Энэ удаагийн вакцинжуулалтад астразенека болон вероцел вакцины давтан тун болон 18-аас дээш насны иргэдэд вероцел вакцины 1-р тун хийнэ. Харин ОХУ-ын Sputnik V вакцины хувьд Монгол Улсад 20 мянган тун вакцин ирсэн ч үйлчилгээнд оруулаагүй байна. Учир нь тус вакцины дараагийн тунг ойрын хугацаанд авчирах боломжгүй байгаа юм. Түүнчлэн тавдугаар сарын 08-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буй тул та вакциндаа хамрагдана уу.

Вакцин хийлгэсэн гэрчилгээ алдаатай болон мэдээлэл нь ороогүй байвал лавлаж, засуулах утасны дугаарууд

Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд Вакцины гэрчилгээгээvis.health.gov.mnсайт болонe-mongolia.mnсайтад нэвтрэн орж авах боломжтой. Харинтаны мэдээлэл ямар нэгэн алдаатай шивэгдсэн болонвакцинд хамрагдсан мэдээлэл нь ороогүй тохиолдолд харьяа дүүргийн тандалтын албанд холбогдож мэдээллээ засуулах боломжтой Дүүргүүдийн тандалтын албаны лавлах утас: Баянгол дүүрэг- 70120318, Баянзүрх дүүрэг- 70150056, Хан-Уул дүүрэг- 70043085, 70049200, Сүхбаатар дүүрэг- 70003910, Сонгинохайрхан дүүрэг- 79976000, Чингэлтэй дүүрэг- 70106677 Эх сурвалж:Эрүүл мэндийн яам

Вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэд сертификатаа цахимаар авч эхэллээ

Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэж, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэд вакцины сертифакатаа цахимаар авах боломжтой. Таhttps://vis.health.gov.mn/survey/helpхаягаар хандан регистр болон утасны дугаараа оруулахад таны бүртгэлтэй гар утсанд зургаан оронтой нууц код ирнэ. Уг кодыг оруулахад коронавирусийн эсрэг вакцин хийлгэснийг батламжлах ЭМЯ-ны сертификат монгол, англи хэлээр гарах бөгөөд та хадгалах болон хэвлэн авч болох юм. Дээрх зааврын дагуу нэвтрэн коронавирусийн дархлаажуулалтад хамрагдсан тухай ЭМЯ-ны гэрчилгээг монгол, англи хэлээр авч болж байна. Дорх бичгээс иргэний нэр, регистр, утасны дугаар зэрэг хувийн мэдээллийг авсан болно. Тухайн иргэн 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр ВероЦелл вакцины эхний тунг, дөрөвдүгээр сарын 24-нд хоёр дахь тунг хийгэжээ. Урьдчилсан тарилгын гэрчилгээ

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 50,400 тун Астразенека вакциныг хүлээн авлаа

Манай улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 2-5 дугаар сарын хооронд ковид-19 цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу Астразенека вакцины ээлжит 50,400 тунг өчигдөр хүлээн авчээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хаягаар мэдээлсэн юм. Вакциныг Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн авчирсан ба тус онгоц өчигдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өчигдөр орой 21:00 цагийн үед газардсан юм. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Синофарм компаниас verocellвакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900,000 тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчирна хэмээсэн юм.

АШУҮИС-ийн оюутны байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглана

АШУҮИС-ийн оюутны 3 дугаар байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглаж, 450 иргэнийг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна. АШУҮИС ийн Монгол-Япон эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат суурилуулсан бөгөөд коронавирусийн халдвараар өвчилсөн маш хүнд өвчтөнүүдийг хүлээн авч эмчилж байна хэмээн УОК-ын шуурхай штабаас мэдээлэв. Коронавирусын халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан халдвараар өвчилсөн иргэдийг тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн бэлтгэл ажлыг шалгажээ. Шадар сайдын зүгээс эмнэлгийн зориулалтаар ашиглаж байгаа эдгээр газруудын ариутгал халдваргүйжүүлэлт, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц, хүчилтөрөгчийн хангамж нийлүүлэлтэд онцгой анхаарч ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгасан байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.