ЭМД ямар хөнгөлөлт үзүүлдэг вэ?

​ Эрүүл мэндийн даатгалынedaatgal аппликэшнийггар утсандаа суулгаснаар дараах үйлчилгээг авч болно. Үүнд: Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хамгийн хялбар төлөх, хурдан баталгаажуулах, Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээ харах, хянах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний мэдээлэл, Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалт, даатгалаас хөнгөлөх хувь хэмжээ, Эрүүл мэндийн даатгалын гэрээтэй байгууллагуудын хаяг, байршил, Эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой. Доорх зааврын дагуу edaatgal аппликэшнийг гар утсандаа суулгахыг ЭМДЕГ-аас зөвлөлөө. ЗААВАР: Амбулаторийн тусламж үйлчилгээний төлбөрийг100% хариуцдаг Амбулаторийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь 100 хувь хариуцахаар заасан байна.

Сайн дураар ажиллах хүсэлтэй эмч, мэргэжилтнүүдийг БҮРТГЭЖ БАЙНА

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээнд сайн дураар дайчлагдан ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгэж байна. Бүртгэл өнөөдрөөс эхлэх юм. Иймд сайн дураараа дайчлагдан ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн 99785801 утасны дугаараар холбогдон бүртгүүлж, мэдээлэл авах боломжтой. Эх сурвалж: Эрүүл мэндийн хөгжлийн төв

Дахин 6 хүн нас барж, нийт нас баралт 37-д хүрлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад ковид-19-ийн халдвартай зургаан хүн нас барсан тухай ЭМЯ-наас мэдээллээ. Тухайлбал, Нас барсан зургаан хүний нэг нь орон нутагт бүртгэгдлээ. ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 3 Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан 1 БЗД-т гэрээр эмчлүүлж байсан 1 Сүхбаатар аймагт 1 иргэн нас барлаа. Нас барсан зургаан хүний 4 нь 34-62 насны эрэгтэй, 64, 76 настай эмэгтэй байжээ. Эрэгтэй 34 настай 4.13-нд онош нь батлагдсан 49 настай 4.06-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй 03.15-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй 04.12-нд онош нь батлагдсан Эмэгтэй 76 настай эмэгтэй 04.07 онош нь батлагдсан 64 настай эмэгтэй 04.12-нд онош нь батлагдсан

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршлууд

​ Өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 83 цэгт 1513 эмч, ажилтан ажиллана. Мөн шинжилгээ авах 11 цэг ажиллах бөгөөд зөвхөн цаг авсан иргэдэд үйлчлэх юм. Та бүхэнд өнөөдөр ажиллах шинжилгээ авах болон дархлаажуулалтын цэгүүдийн байршлын мэдээллийг дүүрэг тус бүрээр хүргэж байна.

Өнөөдөр ажиллах вакцины цэгүүдийг ДҮҮРЭГ бүрээр танилцуулж байна

2021 оны дөрөвдүгээр сарын 5 буюу өнөөдөр ажиллах вакцинжуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр танилцуулж байна. Өнөөдрөөс 18-49 насныхан вакцинд хамрагдах ба тавдугаар сарын 1 гэхэд нийслэлчүүд вакцины эхний тунгаа хийлгэсэн байхаар төлөвлөжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.