Даатгуулагч ЭМДЕГ-тай гэрээт рашаан, сувилалд хэвтэн эмчлүүлвэл 250 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эдэлнэ

Иргэд хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулдаг. Улмаар даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр боломжтой. Мөн даатгуулагч нь ЭМДЕГ-тай гэрээт рашаан, сувилалд нэг удаад таваас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд ЭМД-ын сангаас 250 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эдлэх аж. Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыгwww.emd.gov.mnхаягаар орж үзэх боломжтой юм байна.

Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын 46 цэг ажиллана

Энэ сарын эхний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 412, II тунд 3835, нийт 4247 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.8 хувь буюу 951.003 нь I тунд, 78.3 хувь буюу 746.176 нь II тунд хамрагдаад байна. Харин өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 2, суурин 44 цэгт 97 багийн 546 эмч, ажилтан ажиллаж, 13885 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Б.Бямбадорж: Эрүүл мэндийн чиглэлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулж, ил тод, нээлттэй болгоно

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд тавих хяналт сайжирч, чирэгдлийг арилгаж ажиллана Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулдаг эрүүл мэндийн чиглэлийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод, чирэгдэлгүй болгоход анхаарч ажиллана. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хандаж тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, хувь хүний хүсэлт хаана хэрхэн шийдвэрлэгдэж буй талаар үе шат бүрийнх нь зураглалыг бодит хугацаанд иргэн өөрөө харж байх боломж бүрдэх юм. Мөн үйл ажиллагааны талаар эргэн мэдээлэх, улирал бүрийн тайланг олон нийтэд мэдээлж ажиллах болно. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой найман үйлчилгээг E-MONGOLIA системд нэвтрүүллээ Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системд нэвтрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг тус системдбүрэн шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрлийн найман үйлчилгээ багтаж байна. Үүнд: Эмнэлгийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах Ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт олгох Ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах гэх мэт. Эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрлийн төслийг тогтмол авдаг болно Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрөл хүссэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төслийг жилд 3-4 удаа тодорхой хугацаанд хүлээн авч байсан билээ. Энэ нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хувьд бичсэн төслөө судлуулах боломжгүй байх, төсөл авах хугацаанаас хоцрох, санхүүгийн эрсдэл тулгарах зэрэг дутагдалтай талууд байсныг өөрчлөн зохион байгуулж, олон нийтэд ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байна. Уг ажлын хүрээнд тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд шинээр эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрөл хүссэн төслийг ажлын бүх өдөр тогтмол өгөх боломжтой болох бөгөөд шаардлагатай заавар зөвлөмжийг нээлттэй авч, төслөө аль шатанд хянагдаж байгааг бүрэн мэдэх боломж бүрдэнэ. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

17 мянган даатгуулагчийн 14 тэрбум төгрөгийн зардлыг ЭМД-ын сангаас гаргажээ

2021 оны ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолд зарим тусламж, үйлчилгээнд иргэнээс хамтын төлбөр авахгүй буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь бүрэн санхүүжүүлэх зохицуулалтыг хийсэн. Энэ нь өнгөрсөн 3-р сараас хэрэгжүүлж эхэлсэн юм. Ингэснээр 3, 4-р сард хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ авсан 17 мянган даатгуулагчийн 14.6 тэрбум төгрөгийн зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцжээ. Иргэд, даатгуулагчид хэрэгцээтэй үедээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авах боломжийг бүрдүүллээ. Таны төлсөн шимтгэл эрүүл мэндийн тусламж хэрэгтэй элэг нэгт Монгол хүний алтан амийг аврахад зарцуулагдлаа хэмээн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Өнөөдөр явуулын 3, суурин 57 цэгт коронавирусийн эсрэг вакцин хийнэ

2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдөр нийслэлийн суурин 57, явуулын 3 цэгт коронавирусийн эсрэг вакцин хийнэ. Эдгээр цэгт 123 багийн 807 эмч, ажилтан ажиллаж, 26,606 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Өчигдөрнийслэлийн хэмжээнд I тунд 1,191, II тунд 21,379 буюунийт 22,570 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.8 хувь буюу 941,639 нь I тунд, 64.2 хувь буюу 612,720 нь II тунд хамрагдаад байна. Дархлаажуулалтын цэгүүдийн хаяг: 1 2 3 4 5 6 7

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.