ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДДАА КОРОНАВИРУС (COVID-19) ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

- 2021.02.23-ны өдөр: Өнөөдөр - Нийслэлийн Өргөө амаржих газар ЭМС-ын 2021 оны 2 сарын 22-ны өдрийн А/69, НЭМГ-ын даргын А/17 тушаалын дагуу эмч, эмнэлгийн ажилтнуудад КОВИД-19 халдварын эсрэгАсртазенека вакциныанхны тунг хийж эхэллээ. - Нийт эмч, эмнэлгийн ажилтнууд төлөвлөгөөт хуваарийн дагуу 2021.02.23,24,25-ны өдрүүдэд дархлаажуулалтын вакцинд хамрагдах юм. - НӨАГ-ын Дархлаажуулалт зохион байгуулах ажлын комиссын үйл ажиллагааны дараалал: 1.Эмч, эмнэлгийн ажилтнуудын бүртгэл 2.Эмчийн үзлэг 3.Дархлаажуулалтын бүртгэл 4.Дархлаажуулалт 5.Ажиглалтын хэсэгт 30 минут биеийн байдлыг хянах

Нийтэлсэн:
НИЙСЛЭЛД 4387 ХҮН “КОВИД-19” ХАЛДВАРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА

2021 оны 02дугаар сарын01-нийөдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст Ковид-19 халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд4387хүн хамрагдсан байна. Халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын10багт нийт79эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт695.314хүнийг шинжилгээнд хамруулснаас622.713хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.864хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол980, ойрын хавьтал4505дам хавьтал 24.415хүн байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Нийтэлсэн:
PCR ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ИРГЭДWWW.ERUUL.GEREGE.MN САЙТААР ЦАГ АВЧ ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ

Нийслэлийн хэмжээнд коронавируст Ковид-19 халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулж байна. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдwww.eruul.gerege.mnцахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм. Иймддээрх шинжилгээний төвүүд маргаашнаас эхлэн цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Нийтэлсэн:
Дөрөвдүгээр сарын эхээр тариаланчдыг вакцинд хамруулахаар ажиллаж байна

ХХААХҮЯ-наас орон нутаг болон тариалан бүхий аймгуудын, Улаанбаатар хотоос орон нутагт очиж ажиллах вакцинд хамрагдах хүсэлтэй тариаланчдын нэрсийг авсан. Нийт 12 аймгийн 800 гаруй тариаланчийн нэрс ирээд байна. Эдгээр нэрсийг УОК, Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн бөгөөд дөрөвдүгээрсарын эхний вакцинжуулалтад тариаланчдыг хамруулах ажлыг зохион байгуулж байна. Эх сурвалж: ХХААХҮЯ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.